1990 оны Формула-1

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
1990 оны Формула-1
Ayrton Senna 8 (cropped).jpg
Дэлхийн аварга
Жолооч: Бразил 1968Бразил Айртон Сенна
Зохион бүтээгч: Их БританиИх Британи МкЛарен-Хонда
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 16
< Улирал 1989

Улирал 1991>

Дэлхийн аварга цолоо хамгаалж буй Ален Прост

1990 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 41 дэх улирлын тэмцээн ба нийт 16 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн 1990 оны гуравдугаар сарын 11-нд эхлэн, арваннэгдүгээр сарын 4-нд дуусав. Айртон Сенна хоёр дахь удаагаа Формула 1-ийн дэлхийн аварга болж, МкЛарен баг зургаа дахь удаагаа зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг хүртсэн юм.

1990 оны өөрчлөлт[засварлах | edit source]

Уралдааны зам[засварлах | edit source]

Энэ онд өнгөрсөн жилтэй адил 16 уралдаан зохиогдсон бөгөөд оролцсон улсуудын хувьд ч өөрчлөлт гарсангүй. Харин Бразилын их шанг Рио-де-Жанейрогийн Нелсон Пике Олон Улсын Автодром дээр зохиогдож байсныг арван жилийн дараа ахин Жозе Карлос Пасегийн нэрэмжит Автодром дээр зохион явуулжээ. Гэхдээ энэхүү уралдааны замыг хамгийн сүүлд 1980 онд зохион явуулсантай харьцуулбал харьцангуй богино болгосон байв. Үүний хажуугаар АНУ-ын их шанг улирлын дундаас улирлын эхэн рүү шилжүүлсэн ба учир нь Финиксийн гудамжны тойруулга дахь цөлийн цаг агаарыг багууд болон үзэгчид тэсвэрлэхийн аргагүй байсан холбоотой байв.

Дүрэм[засварлах | edit source]

Толийг томруулах болон жолооны хүрдийг хурдан салгаж авах хийцтэй хийх дүрэмтэй болов.

Баг[засварлах | edit source]

Шинээр нэмэгдсэн цорын ганц баг нь Лайф Расинг байсан ба тэд өөрсдийн зохион бүтээсэн W12 цилиндрт хөдөлгүүртэйгээр оролцов. Өнгөрсөн оны багуудаас Германы Риал Расинг, Цакспид хоёр уралдааны жүчээ хасагдсан байна. Шинээр спонсортой болсон Эрроуз баг «Фүүтворк» гэх нэртэй болов. Харин Японы автомашины концерн Субару дийлэн хувийг эзэмших болсноор Италийн уралдааны жүчээ Колони нэрээ авч үлджээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: 990 оны Формула-1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан