2013 оны Архангай аймгийн наадам
Аймгийн баяр наадам
[засварлах | кодоор засварлах]Наадмын тухай
[засварлах | кодоор засварлах]Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн их баяр наадам 7-р сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо. Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 512 бөх зодоглож уран мэхийг уралдуулан барилдаж наадамчин олноо баясган цэнгүүлснээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийнхаа 90 жилийн наадмын түрүүг авч Батцэнгэл сумын харьяат даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар шалгаран үлдэв. Харин тусад нь аймаг, цэргийн цолтой болон цолгүй 256 бөх барилдуулж аймгийн цол чимэг олгосон юм.
Цол чимэг хүртсэн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]д\д | Цол | Овог нэр | Харъяалал | Шинээр хүртсэн цол, чимэг |
---|---|---|---|---|
Түрүү | Аймгийн харцага | Чагнаадоржийн Ганзориг | Архангай Булган | " Аймгийн арслан " цол |
Үзүүр | Аймгийн арслан | Лхагвасүрэнгийн Шинэбаатар | Архангай Батцэнгэл | |
Шөвгийн дөрөв | Аймгийн заан | Жаргалсайханы Дагва-Очир | Архангай Батцэнгэл | |
Сумын заан | Пүрэврагчаагийн Жаргалсайхан | Архангай Тариат | " Аймгийн харцага " цол | |
Шөвгийн найм | Сумын заан | Лхагвасүрэнгийн Отгонбаатар | Архангай Батцэнгэл | " Аймгийн начин " цол |
Сумын заан | Цэрэндолгорын Отгонбат | Архангай Өлзийт | " Аймгийн начин " цол | |
Сумын заан | Жаргалсайханы Цэрэндаваа | Архангай Тариат | " Аймгийн начин " цол | |
Сумын заан | Батмагнайн Мөнхбаяр | Архангай Хайрхан | " Аймгийн начин " цол |
Барилдааны дүйз
[засварлах | кодоор засварлах]Тавын даваа: