Jump to content

3 дугаар сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МОНГОЛ 3-Р СУРГУУЛЬ

1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеэ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль байгуулагдахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд 1921 оны 8-р сард болсон Засгийн газрын анхны хуралдаанаар бага сургууль байгуулах тухай акт батлагдан уг оны 11-р сарын 2нд байгуулсан.


Уг сургууль анхны сургууль хэдий ч 3-р сургууль гэгддэг учир нь өмнө нь Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрладаг байсан учир хорооны нэрээр Монгол 3-р сургууль гэгдэх болсон.

Уг сургуулийн түүхэнд 4 хичээлийн байр байдаг бөгөөд ;

Анхны барилга : Одоогийн Улаанбаатар зочид буудлын буйран дээр оршдог байсан.

Дэд барилга : Одоогийн Хуримын ордны буйран дээр оршдог байсан

Гутгаар барилга : Одоогийн орших газар буюу Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг

Дөрөвдэх барилга : Одоогийн орших газар буюу Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ сургуулийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.