1 дүгээр сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
1-р сургуулийн лого

Нэгдүгээр сургууль буюу Улаанбаатар хотын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь анхлан 1923 онд тулгын чулуугаа тавьсан бөгөөд Монгол улсын анхны дунд сургууль юм. Монгол улсын боловсрол дээрхи ихэнх өөрчлөлтүүдийг туршдаг байсан бөгөөд тэр утгаараа Лаборатори нэгдүгээр сургууль ч гэж нэрлэх нь бий. Тус сургууль нь 2000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай. Тус дунд сургууль нь маршал Чойбалсангийн нэрэмжит сургууль юм. Тус дунд сургуулийн одоо ашиглаж байгаа барилга нь Улаанбаатар хотын анхны 4 давхар барилга бөгөөд түүхэн чухал үйл явдлууд энд өрнөж байсан учир нийслэлийн түүхэн дурсгалт газрын нэг юм.

Түүх[засварлах | edit source]

Байгуулалт[засварлах | edit source]

Шинэ Монгол улсын засгийн газар 1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байна. Эл монгол ардын засгийн газраас тогтоосон дунд зэргийн сургуулийн дүрэм хэмжээний: 1-р зүйлд:Бага сургуулийн танхим төгссөн 10-16 насны хөвгүүдийг дунд зэргийн сургуульд сургах 4-р зүйлд: Анх сургуулийн хөвгүүдийн тоог 40-өөс дээш 80-аас доош сонгон жил бүр 20 хөвгүүдийг нэмж байх 5-р зүйлд: Цөм нэгэн өнгийн тэмдэгт хувцас өмсөх 8-р зүйлд: Үзэх хичээлийг: Монгол манж үсгийн бичиг, орос, хятад, ба Ин, Фа-гийн зэрэг гадаад улсын аж төрөх ёс ба түүх, дүрс бодис шинжлэх, хэмжих зурах, эд боловсруулах, биеийн судал, тамрыг сайжруулан боловсруулах 10-р зүйлд: Хөвгүүдийг сурган боловсруулах хугацааг 5 жил болгон тогтооно хэмээжээ. Энэ тогтоол батлагдсанаас хойш 2 жилийн дараа 1923 оны 2 сарын 16-нд хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьсан. Анх 50 гаруй хүүхдийг анхны бага сургуулиас сонгон авч дунд шатны боловсрол олгох хичээл сургалтыг зохион байгуулж байсан бөгөөд төгсөөд Герман, Франц, Орос оронлуу боловсрол олхоор явсан байна.

Хөгжил[засварлах | edit source]

Дээрхи дүрэм нь 1924 оны үндсэн хуулинд тусгалаа олсон бөгөөд 1926 онд "БНМАУ-ын дунд сургуулийн дүрэм хэмжээ"-г шинэчлэн батлан гаргажээ. 1926 онд нийт сурагчид нь 81-т хүрсэн. Эдгээр төгсөх ангийн 40 сурагчдаас тэргүүнйи 30 сурагчдыг сонгон шалгаруулж 1926 онд анхны дунд сургууль төссөн тэднийг Герман, Франц, Орос зэрэг улс руу суралцуулахаар явуулсан. Тус сургуулийг байгуулагдсанаас 10 жилийн хугацаанд хот хөдөөд ерөнхий боловсролын сургуулиуд байгуулагдаж, материаллаг баазын суурь тавигдаж, анхны сурах бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдаж эхэлснээс гадна мэргэжлийн багш нарыг бэлтгэж эхэлжээ.

Шинэчлэл[засварлах | edit source]

1-р сургууль

1930-аад оноос Монгол улсад үйлдвэр, уул уурхай байгуулагдаж түүнтэй холбогдон бүрэн дунд боловсролтой хүмүүсийг бэлтгэж дээд сурьгуульд суралцуулах нийгмийн шаардлага бий болсноос үүдэн 1928 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болгон өргөтгөж 10 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилж мөрдөж эхэлжээ. Энэ үеэс багш нарыг давтан бэлтгэж бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн байна. Тун удалгүй 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачлагаар хичээлийн 4 давхар барилга бариулж, ашиглалтанд орсон бөгөөд энэ ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “ Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна. Энэ үеэс Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори 1-р сургууль гэж нэрлэгдэх болсон.

Анхны бүрэн дунд боловсрол[засварлах | edit source]

1941 онд Монгол Улсын ЕБС-ийнанхны 10-р ангийн төгсөлт хийсэн. Энэ нь дээд боловсролтой боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх бүрэн дунд боловсролын бэлтгэлийг хангасан түүхэн үе гэж үздэг. 1963 оноос тухайн үеийн Гэгээрлийн Яамны шийдвэрээр өөрийн орны ЕБС-ийн сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг туршин хэрэгжүүлэх үүрэг бүхий Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэн (хуучин нэрээр)- гийн лаборатори сургууль болж, 1990-ээд оныг хүртэл сургууль, боловсролын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 1965 онд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээн хичээллүүлсэн бөгөөд энэ талаар ихээхэн амжилт олж, арвин туршлага хуримтлуулсан. 1973 онд Монгол Улсын боловсролын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр болон тус сургуулийн олон жилийн ажлын үр дүнг үнэлэн, сургууль байгуулагдсных нь 50 жилийн ойгоор “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнасан байна. 2010 онд тус сургууль нь 87 дахь жилдээ хичээллэж байсан бөгөөд нийт 46 бүлэг, 2150 орчим сурагч, 80 гаруй багш, 20 гаруй ажилчид ажиллаж байжээ. Энэ хугацаанд 8000 гаруй сурагчидад бүрэн бус дунд, 6500 гаруй сурагчидад бүрэн дунд боловсрол олгосон байна. 2013 онд тус дунд сургуулийн 90 жилийн ой тохиосон.

Хичээл сургалт ба амжилтууд[засварлах | edit source]

Математик
Монгол хэл
Түүх газарзүй
Түүх газарзүй

Математикийн гүнзгийрүүлсэн сургалт[засварлах | edit source]

1965 оноос математикийн хичээлийг тусгай хөтөлбөрөөр зааж эхэлсэн бөгөөд тус сургалтыг голлон Монгол улсын гавъяат багш С.Цагаан, с.Шарав нар заадаг байсан. С.Цагаан багш нь 1964-1972 оны хооронд Математикийн авъяастай хүүхдүүдийг сонгон сургах талаар судалгаа явуулж хөтөлбөр боловсруулж байжээ. Энэ үеэс математикийн тус сургалтанд нөлөөлж тус ангийн сурагчдын математик сургалтын үр дүн нь тэдний бэлтгэлд нөлөөлж математикийн олимпиадад түрүүлдэг уламжлал тогтчихсон байсан юм. Энэ уламжлал нь өнөөг хүртэл үргэжилсээр байна. Үүнд:
  • Улсын математикийн 1967, 1973, 1974, 1976-1981, 1983, 1985-1988, 1992, 1996, 1998, 2001, 2003, 2004, 2005, 2010, 2011, 2012, 2013 2014 оны олимпиадын аврага
  • Олон улсын математикийн 1982, 1984, 1997, 1998 оны болон 2000 оноос хойшхи ихэнхи жилийн олимпиадаас медал авчирсан.

Бага анги[засварлах | edit source]

1940 онд крилл цагаан толгойн үсэг улс орон даяар үзсэнтэй холбогдуулан анхны бага ангийн сургалт 1941 оны 9-р сарын 1-нд эхлэсэн.

Монгол хэл-Уран зохиол[засварлах | edit source]

1923 оноос хэлбичгийн хичээлийг зааж эхэлсэн. 1940-өөд оноос крилл цагаан толгой ашигладаг болсонтой холбогдуулан хичээлийн программд өөрчлөлт орсон. Тус сургууль нь Математикийн олимпиадаас гадна Монгол хэлний улсын олимпиадад сурагчидаа өрсөлдүүлдэг байсанаас:
  • Улсын монгол хэлний 1969, 1970, 1971, 1973, 1977, 1979, 1980, 1981, 1982, 1984, 1985, 1987, 1989 оны олимпиадын аврагууд төрсөн.

Физик-Одон орон[засварлах | edit source]

Физикийн улсын 1992, 1996, 1999, 2001, 2002, 2003, 2004, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны олимпиадуудад аврага тодорсон бөгөөд 1992-2013 он хүртэл жил алагасахгүй медальт байранд орж байсан. Олон улсын физикийн олимпиадаас тус сургуулийн сурагчид 2013 оны байдлаар 2 мөнгө, 4 хүрэл медаль болон хэд хэдэн шагналт байр хүртсэн байна.

Компьютер-мэдээлэл зүй[засварлах | edit source]

1972 оноос тус сургуульд программ зааж эхэлсэн бөгөөд 1982 онд ЗХУ болон Болгар улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар "Правец-82" компьютерээр тоноглогдсон кабинет байгуулсан нь ЕБС-ийн түүхэнд анхных нь байв. Мөн тус сургуулиас мэдээлэл зүйн олимпиадад 1992 онд аврага тодорч байсан бөгөөд 1996-1998 онд амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байв.

Байгалийн шинжлэл, хими, биологи[засварлах | edit source]

Дунд сургууль байгуулагдахад "Дүрс бодисыг шинжлэх", "Эд боловсруулах" гэсэн хичээлүүд орж байсан нь хими, физикийн хичээлийн үндсэн болсон байна. :*Химийн улсын олимпиадын 2 аврага/1996, 2000/, 3 дэд аврага/1996, 2000, 2002/, 7 хүрэл медалтан
  • Биологийн улсын олимпиадын 1 аврага/1995/, 5 дэд аврага/1989, 1995, 1996, 2002/, 8 хүрэл медальтан/1993, 1994, 1995, 1997/ төрсөн байна.

Түүх, нийгмийн ухаан, газарзүй[засварлах | edit source]

  • 1923 оноос түүх, газарзүйн хичээл орж байсан бөгөөд тухайн үедээ дэлхийн байдал, дэлхийн түүх, дэлхийн улс орнуудын аж байдал, улс орон судлал, улс орнуудын байгаль гэсэн нэртэй байжээ.
  • Газарзүйн хичээлээр 1988 онд алтан медаль, 1999 онд хүрэл медаль, 2001 онд тусгай байр
  • Түүх нийгмийн хичээлээр 1999, 2001, 2010 онд алтан медаль, 2002, 2011 онд мөнгөн медаль, 1998, 1999 онд хүрэл медаль хүртжээ

Гадаад хэл /Англи хэл, Орос хэл, Франц хэл/[засварлах | edit source]

  • 1923 оноос анхны дунд сургуулийн 1-р ангид хятад хэл, 2-р ангид англи хэл, 3-р ангид Орос хэл заадаг байсан боловч 1929 онд нугалаа эхэлж сургуульд "хөрөнгөтний хэл" зааж болохгүй хэмээн үзэж Орос хэлээс бусад хэл заахыг хориглосон. Ардчилсан хувьсгалаас хойш бусад хэлийг зааж эхэлжээ.
  • Гадаад хэлний олимпиадын 8 аврага, 1 дэд аврага, 2 хүрэл медальтан тодорсон

Дизайн технологи[засварлах | edit source]

  • 1937-1938 оны хичээлийн жилээс хөдөлмөрийн сургалт эхэлсэн бөгөөд 2-р дайны үе болох 1956-1957 оноос хөдөлмөрийн хичээлийн шинэ хөтөлбөрийн тус сургууль дээр туршиж улмаар улсын хэмжээнд эхлүүлэх болсон. Технологийн улсын олимпиадад 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтан төрсөн.

Дуу хөгжим[засварлах | edit source]

Биеийн тамир[засварлах | edit source]

  • 1925-1926 онд боловсруулсан "бие судлал, тамир сайжруулах хичээл" гэж үзэж эхлэжээ. 1940 оныг хүртэл мэргэжлийн багш байхгүй байсан тул тодорхой нэг спорт болон цэргийн алба хаасан хүмүүс багшилдаг байжээ.

Сургуулийн бүрэлдхүүн[засварлах | edit source]

Захиралууд[засварлах | edit source]

  1. Базарын Ишдорж/1923-1927/
  2. Дашиев Цэрэндоржийн Цэвэгжав/1927-1929/
  3. Бямбын Ренчин/1929-1930/
  4. Д.Догдсүрэн/1930-1930/
  5. Балжирын Чүлтэмсамбуу/1931-1932/
  6. Чүлтэмийн Палаан/1932-1938/
  7. Бат-Очирын Содов/1938-1943/
  8. Будын Цэдэв/1943-1945/
  9. Гүнсэнгийн Готов/1945-1947/
  10. Санжийн Эрдэнэ/1947-1948/
  11. Хишигтийн Гончигдорж/1948-1949/
  12. Мөөгөний Ядамсүрэн/1949-1952/
  13. Жигмэдийн Ичинхорлоо/1952-1955/
  14. Эрдэнэбатхааны Раднаа/1955-1957/
  15. Цэрэнжавын Норов/1957-1960/
  16. Лхамхүүгийн Цэдэндорж/1961-1962/
  17. Даваагийн Гомбосүрэн/1962-1990/
  18. Нямбуугийн Ганболд/1990-2002/
  19. Цэвэгсүрэнгийн Гүррагчаа/2002-2014/
  20. Б.Төгсжаргал/2014оноос/
  21. Бум-Эрдэнэ

Дунд ангийн хичээлийн эрхлэгчид[засварлах | edit source]

  1. Чимид/1931-1932/
  2. Дүгэржав/1935-1938/
  3. Хүрэлбаатарын Нанзад/1938-1943/
  4. Гүнсэнгийн Готов/1943-1945/
  5. Моломын Чимэддорж/1945-1947/
  6. Л.Шагдарсүрэн/1947-1948/
  7. Д.Даваасүрэн/1948-1949/
  8. Д.Цэрэндагва
  9. Л.Мишиг
  10. Я.Намсрайжав/1952-1958,1962-1964/
  11. Цэндийн Рагчаа/1958-1962/
  12. Бат-Очирын Осор/1964-1969/
  13. Ц.Ламжав/1969-1970/
  14. А.Чагнаадорж/1970-1973/
  15. Солийн Шарав/1973-1975/
  16. А.Улаантөмөр/1975-1976/
  17. Ж.Гомбожав/1977-1978/
  18. С.Цагаан/1979-1980/
  19. Ж.Дангаа/1980-1990/
  20. Ц.Гүррагчаа/1990-2002/
  21. Ц.Базаргочоо/1991-2003/
  22. Г.Бум-Эрдэнэ/2002-2006/
  23. н.Амартүвшин/2003-2009/
  24. Б.Хишигбаяр/2007-2014/
  25. Н.Манлай/2009оноос/
  26. Б.Эрдэнэбат/2014оноос/

Бага ангийн хичээлийн эрхлэгчид[засварлах | edit source]

  1. Зэвэгийн Цэрэннадмид
  2. Бадамын Цэрэндулам
  3. Цэрэннадмидын Цэрэнхүү

Сургуулийн эвлэл, Пионерийн байгууллага, Нийгмийн ажилтан[засварлах | edit source]

  1. Дагвадоржийн Цэндсүрэн
  2. Д.Эрдэнэчимэг
  3. Дарьзавын Өлзийсайхан
  4. Хандаа
  5. Б.Лянхуа
  6. Ц.Базаргочоо
  7. Ж.Амараа
  8. Ё.Отгонжаргал
  9. Я.Арсланбат
  10. Басбишийн Алтантуяа
  11. Г.Галнаран
  12. О.Туул

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

  1. 1-р сургуулийн сайт
  2. Сургуулийн товч намтар