Жамбалнамдолчойжижалцан
Харагдац
(9-р Жавзандамба хутагт-с чиглүүлэгдэв)

Богд Живзундамба Жамбалнамдолчойжижалцан (* 1932 онд Лхаст; † 2012 оны 3 сарын 1-нд Улаанбаатар) нь 9-р Богд[1], Монгол улсын шашины удирдагч байсан юм. IX Богдыг дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Живзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна.
Тэрбээр 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцсанаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад заларч, 2011 онд шашны тэргүүнээр заларч, 2012 онд жанч халжээ.
| Өмнөх Агваанлувсанчойжинямданзанванчүг |
Жавзандамба хутагт 1936-2012 |
Дараах Данзанжамбалчойживанчүг |