Amazon Kindle

Анхны загвар

Amazon Kindle - Amazon компанийн үйлдвэрлэсэн цахим ном унших цуврал төхөөрөмж юм. Amazon Kindle төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэд утасгүй сүлжээгээр цахим ном, сонин, сэтгүүл, блог болон бусад дижитал медиаг худалдан авах, татаж авах, үзэх, унших боломжийг олгодог.

Amazon.com-ын охин компани болох "Lab126"-ийн бүтээсэн техник хангамжийн платформ нь нэг төхөөрөмжөөр эхэлсэн боловч одоо Kindle, Kindle 2, Kindle 3 (одоо Kindle Keyboard), Kindle 4 " ба "Kindle DX", "Kindle 4", "Kindle touch", "Kindle 5", "Kindle Paperwhite" зэрэг олон төрлийн загваруудыг гаргаад байна. Мөн "Kindle for PC", "Kindle for iPhone", "Kindle for Mac", "Kindle for Android", "Kindle for BlackBerry" зэрэг хавсралт програмууд гаргасан.

Kindle -тай цахим цаасан дээрх "Sony Reader", "Barnes & Noble Nook", "PocketBook Reader", "iRex iLiad" зэрэг компаниудын төхөөрөмжүүд өрсөлдөж байна.