Авто Унион
Auto Union AG Chemnitz Авто Унион ХК Хемнитц | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
Үүсгэн байгуулагдсан | 1932 оны 6 сарын 29 |
Төв байр | Хемнитц, Герман |
Удирдлага | Рихард Бруун Карл Хаан |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Авто Унион Хувьцаат компани, Хемнитц нь германы анхны улсын автомашины үйлдвэрлэлийн концерн[1] байсан ба Чопау дахь Й. С. Расмуссены автомашин болон мотоциклын моторын жижиг үйлдвэр (ДКВ) болон түүний Цвикау дахь охин компани болох Аудигийн үйлдвэр ХК, Хорхын үйлдвэр ХК (мөн Цвикауд), Зиегмар дахь автомашины үйлдвэр болох Вандерер үйлдвэр дөрөв нэгдсэнээр үүссэн түүхтэй. Төв байр нь анхандаа Чопау дахь эхний үйлдвэрийн байранд байрлаж байгаад сүүлд 1936 онд Хемнитцийн Престо[2][3] үйлдвэр лүү шилжүүлсэн байна.
Компанийн бэлгэ тэмдэг болох холбоотой дөрвөн цагираг нь автомашины дөрвөн маркийн нэр болох Ауди, ДКВ, Хорх, Вандерерын хамтарсныг илэрхийлэх боловч бүгд бие даасан хэвээр үлджээ.[4] 1934 оноос 1937 оны хооронд Цвикау даxь Хорхын автомашины уралдаанд зориулсан ганцxан тэрэг л "Авто Унион" гэсэн нэрийг зүүсэн ба харин ийм нэртэй суудлын автомашин 1958 он хүртэл нэг ч байгаагүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл Авто-Унион концерн нь германд автомашин үйлдвэрлэлтээрээ Адам Опел АГ-н дараа хоёрт бичигддэг том компани байжээ.
Компанийн түүх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Hitlers Rennschlachten - Ein Film von Eberhard Reuß, Phoenix
- ↑ DKW Nachrichten – Sonderheft, Richard Bruhn zum 65. Geburtstag, Beitrag: „DIE AUTO UNION AG“, Seite 5: Zitat: „Sitz des Unternehmens war zunächst Zschopau, ab 1936 Chemnitz“, AB 340 (65113) Printed in Germany 1951.
- ↑ Martin Kukowski: Die Chemnitzer Auto Union AG und die „Demokratisierung“ der Wirtschaft in der Sowjetischen Besatzungszone von 1945 bis 1948. ISBN 3-515-08059-7.
- ↑ Das Rad der Zeit, 3. Auflage, Delius Klasing, ISBN 3-7688-1011-9, S. 105 und 109.