Jump to content

Опел

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Opel Automobile GmbH
Опел Автомобиле ХХК
Logo
Эрх зүйн хэлбэр ХХК
Үүсгэн байгуулагдсан 1862 оны 1-р сарын 21
Төв байр Рюсселсхайм, Хессен, Герман

Удирдлага

Ажилчид 35.600 (Германд 18.250)[3] (2017 оны 11-р сар)
Эргэлтийн хөрөнгө 11,84 тэрбум EUR (2013)[4]
Салбар Автомашин үйлдвэрлэл
Цахим хуудас www.opel.de
Опелын Адамд зориулсан хөшөө, Рюсселсхайм хот Опелын үйлдвэр

Адам Опел хувьцаат компани нь Германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд 1929 онд хувьцаат компани болсон цагаасаа хойш Америкийн Нэгдсэн Улсын автомашин үйлдвэрлэгч концерн болох Женерал Моторс (анг. General Motors-GM, монгол товчлол: ЖМ) компанид харьяалагдах болсон. Европт нийт 35.000 ажилчин (үүнээс 19.000 гаруй ажилчин германд, энэ тоон үзүүлэлт нь 2013 оны 12 сард гарсан болно) Опелд ажилладаг ба энэ тоогоороо дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож явдаг. Германы Кайзерслаутерн, Айзенах (герм. Кaiserslautern, Eisenach) зэрэг хотуудад үйлдвэрийн салбартай ба хамгийн анхны үйлдвэр байгуулагдсан газар нь германы Рюсселсхайм хот бөгөөд одоо ч энэ хотод компанийн төв нь байрладаг. Бохум хотод байсан салбар үйлдвэрийг ЖМ компани зардал хэмнэх үүднээс 2014 онд хаасан. Германаас гадна европ даяар нийт долоон үйлдвэрт Опелыг үйлдвэрлэдэг, зарим үйлдвэрт нь Опелын эд анги болон сэлбэгийг үйлдвэрлэн толгой компани ЖМ болон ЖМ-н бие даасан охин компани Адам Опелд нийлүүлдэг. Зарим нэг загварыг европоос гаднаx ЖМ-н салбар охин компани болох ЖМ-Солонгос (анг. ЖМ-Солонгос эсвэл гэрээт үйлдвэрлэгчдээсээ (SOVAB, Магяр Сузуки болон Тофас) худалдаж авдаг. 2005 онд Адам Опел ХХК гэсэн аж ахуйн нэгж болсон боловч сүүлд 2011 буцаад хувьцаат компани болсон.

2017 оны гуравдугаар сард PSA групп нь Германы Опел ХК, Их Британийн автомашин үйдлвэрлэгч Воксхолл Моторс болон европ дахь санхүүгийн байгууллагын хамтаар Женерал Моторс компаниас худалдан авах, мөн одоо зөвхөн харьяа албадын зөвшөөрлийг хүлээж буйгаа мэдэгдсэн юм. Европын Холбооны Комисс 2017 оны долоодугаар сарын 5-нд[5] худалдан авах зөвшөөрөл олгосон ба үүний хүрээнд ПСА групп түрдээ Опел Автомобил ГмбХ болгон эрх зүйн хэлбэрийг өөрчилсөн байна.

1862 он: Адам Опел оёдлын машины үйлдвэрлэлийн эхлэл

[засварлах | кодоор засварлах]
Адам болон Софи Опел хуримаа хийсэн жил (1868 он)

Опелын Адам нь түлхүүр, цоожны мастер Вилхелм Опел Филиппийн хамгийн том хүү болон Рюсселсхайм хотод төрсөн. Тэрээр аавынхаа жижиг цехэд мэргэжлийн сургалт дүүргээд 1857 онд мэргэжлээ бататгахаар Люттих, Брюссель, Англи болон Парисаар явжээ. Ингэж явахдаа эхлээд трезорын (үнэт эдлэлийн сав) фабрикт, дараа нь өөрийн төрсөн дүү О. Георгтэй хамт Journaux & Leblond-ын оёдлын машины үйлдвэрт ажиллав. Ах дүү хоёр 1862 оны эхээр Huguenin & Reimann-ы оёдлын үйлдвэр лүү ажлаа солин иржээ. 1862 оны намар О. Адам гэртээ буюу Рюсселсхайм хотдоо ирэн аавынхаа цехэд өөрийн анхны оёдлын машины үйлдвэрлэлээ эхэлжээ. Тэрээр 1863 оны хавар эцгийнхээ цехээс тусдаа гарч, үхрийн саравчаа оёдлын машины үйлдвэр болгон өөрчлөөд үйлдвэрлэлээ явуулсан ба Парист үлдсэн дүү О. Георг нь түүнд хэрэгтэй тусгай ган, зүү эсвэл бариул гэх мэтийг явуулдаг байв. Оёдлын машины үйлдвэртээ тэрээр их цагийг зориулсан байна. 1868 онд эхнэр Софи Мари Шеллертэй гэр бүл болсны дараа Адам Опел оёдлын машины үйлдвэрлэлээ албан ёсоор бүртгүүлсэн ба яг тэр жилдээ төмрийн цутгуурын үйлдвэр болох Lallement & Cie компанийн хувьцааны талыг худалдан авчээ. Ингээд 1880 он хүртэл нийт 20.000 гаран оёдлын машин үйлдвэрлэсэн байна. 1885 онд нийт 300 ажилчинтайгаар жилдээ 18.000 ширхэг оёдлын машин үйлдвэрлэж байжээ. 1895 онд компанийг үндэслэгч О.Адам нас барсан ба түүний бэлэвсэн эхнэр нь таван хүүтэйгээ (Карл, Вилхелм, Хайнрих, Фритц, Лудвих) хамтран үйлдвэрээ цааш үргэлжлүүлэн ажиллуулж байв.

Оёдлын машины үйлдвэрлэлээр цаашид явахгүй нь гэдэг нь 1900 он гэхэд ойлгомжтой болсон байна. Тухайн үед германы оёдлын машины үйлдвэрлэл асар хүчтэй хөгжиж их хэмжээгээр гадагш гаргадаг байж. 1863-1911 оны хооронд Опел нийт нэг сая оёдлын машин үйлдвэрлэжээ. 1911 онд тус үйлдвэрт гал гарч юу ч үгүй болсны дараа оёдлын машин ахин үйлдвэрлэхээ зогсоон зөвхөн унадаг дугуй болон моторт тэрэгний үйлдвэрлэлээр дагнан ажиллаж эхэлжээ.

1886-1940 он: Опел унадаг дугуйны үйлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]

Опелын хүүхдүүд эцгийнхээ зохион бүтээсэн унадаг дугуйг ихэд сонирхдог байсан учир тэрээр 1886 онд анхныхаа унадаг дугуйг үйлдвэрлэсэн байна. Энэ унадаг дугуй нь их өндөр хийцтэй унадаг дугуй байлаа. 1898 он гэхэд 1200 гаран ажилчинтайгаар жилдээ 25.000 оёдлын машин мөн 15.000 унадаг дугуйг үйлдвэрлэж байв. 1911 онд үйлдвэрт гарсан галаас болж хэсэгтээ үйлдвэрлэлээ зогсоосон байснаа 1912 оноос эхлэн унадаг дугуйны үйлдвэрлэлээ ахин сэргээн ажиллуулжээ. Опелын Адамын таван хүү унадаг дугуйг өргөн дэлгэрүүлэх үйлд их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 1920 он гэхэд Опелын унадаг дугуйны үйлдвэр нь дэлхийн хамгийн том унадаг дугуйны үйлдвэр болтлоо өргөжин хөгжсөн байна. Мөн унадаг дугуйнаас гадна моторт унадаг дугуй үйлдвэрлэдэг байв. 1936 онд унадаг дугуйны үйлдвэрээ Неккарсулм хотын моторын үйлдвэрт зарсан.

1898-1928 он: Германы хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болон хөгжсөн нь

[засварлах | кодоор засварлах]
Опелын патент бүхий анхны машин 1899-1901 он

1898 онд компанийг үндэслэгч О. Адам хорвоог орхин одсоноос хойш гурван жилийн дараа түүний эхнэр Софи Опел нь автомашин үйлдвэрлэх шийдвэрийг гаргасан. Үүний тулд Саксон-Анхальт мужийн моторт тэрэгний үйлдвэрийг худалдаж авсан байна. Ингээд анхныхаа автомашиныг Рюсселсхайм хот буюу төв компанидаа үйлдвэрлэж эхлэв. Анхандаа төрөл бүрийн мотор болон автомашины их бие болон жижиг ачааны автомашинаар үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Автомашинд угсрагдаж байгаа моторын чадал нь үсрээд л 40 км/ц хурдтай явах боломжийг олгодог байв. Энэ нь тухайн үедээ үсрэнгүй хөгжсөн Францын моторт тэрэгтэй өрсөлдөх чадварын хувьд муу байсан учир хэсэгтээ автомашиныхaa үйлдвэрлэлийг зогсоов.

1902 онд Францын автомашины үйлдвэр Дарракктай Опел хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанаар Опел-Дарракк хэмээх маркийн автомашин үйлдвэрлэж эхлэв. Энэ гэрээ нь 1907 хүртэл үргэлжилсэн. Үүний хажуугаар 1902 онд 10/12 морины хүчин чадал бүхий 1,9-литрийн багтаамж, 2 цилиндртэй мотортой автомашиныг дангаараа зохион бүтээсэн байна. 1904 онд Опел-Дарракк-ийн хамтарсан анхны 4 цилиндртэй, 30-32 морины хүчтэй автомашиныг нийтэд танилцуулсан. 1907 онд болсон германы эзэн хааны нэрэмжит автомашины уралдаанд Опелын 60 морины хүчтэй автомашин түрүүлэн германы эзэн хааны шагнал хүртсэнээр хааны ордонд Опелын үйлдвэрлэсэн автомашиныг нийлүүлж байх эрxийг хүлээн авч байжээ.

Опел 8/30 1911 он (2012 онд авсан зураг)

1911 онд Опел автомашины үйлдвэрлэлээс гадна 60 морины хүчтэй анжис чирэгчийг үйлдвэрлэсэн ба энэ нь тухайн үедээ ХАА-н техникт нэлээд нэрд гарч байв. 1912 онд Опел нийт 3000 ажилчинтайгаар 30.000 унадаг дугуй 3000 автомашиныг жилдээ үйлдвэрлэж байлаа. Үйлдвэрлэлийн суурь талбай 73.000 м² байсан. Брюсселийн автомашины үзэсгэлэнд 1912 онд 24-30 морины хүчтэй суудлын тэрэгтэйгээр оролцсон. 1914 онд дэлхийн 1-р дайны үед Опел автомашины үйлдвэрлэлээ зогсоолгүй авч үлдэн 8-22 морины хүчтэй мөн 9-25 морины хүчтэй автомашины загваруудыг үйлдвэрлэж байсан. 1919 онд Опелын үйлдвэрлэсэн анхны 6 цилиндр бүхий 21-55 морины хүчтэй суудлын тэргийг нийтэд танилцуулсан ба үүнийг 1924 он хүртэл үйлдвэрлэсэн. 1924 онд Опел үйлдвэрээ шинэчлэн урсгал үйлдвэрлэлийн системийг оруулсан нь тухайн үедээ германы бүх автомашин үйлдвэрлэгчид дотроос хамгийн анxдагч болон үйлдвэрлэлийн зардлыг бууруулаx арга хэмжээг аван мөн их хэмжээгээр үйлдвэрлэx боломжтой болсон. Энэ үедээ ихээхэн амжилттай борлуулалттай байсан 4 морины хүчтэй Опел Лаубфрош (герм. Laubfrosch) гэсэн загвараа их хэмжээгээр үйлдвэрлэж гаргасан.

О. Адамын хүү Фритц нь үндсэн ажлынхаа хажуугаар машин тестлэгч жолоочийн ажлыг давxар хийдэг байсан бөгөөд энэ сонирхолдоо хөтлөгдөн ракетэн хөдөлгүүрт машиныг зохион бүтээх ажилд шамдан зүтгэж байгаад 1928 түүний зохион бүтээсэн РАК 2 (Ракетэн хөдөлгүүрт автомашин) автомашиныг Берлин хотын хурдны зам дээр 238 км/ц-ын хурдтай явж шинээр рекорд тогтоож байжээ. Үүнээс хойш нэг жилийн дараа Оpel-Sander RAK 1 хэмээх загварын нисгэгчгүй онгоцыг (бүрэн автомат удирдлага бүхий онгоц) Франкфурт хотын нисэх онгоцны талбайд туршсан бөгөөд энэ төрлийн онгоцыг дэлхийд анх удаа нисгэсэн компани болон бүртгэгдсэн. 1924-1928 оны хооронд Адам Опел компанид ажиллаж байсан ажилчдын тоо 2400-с 9400 болон өсөж 42.771 ширхэг автомашиныг үйлдвэрлэн гаргаж байсан нь германы тухайн үеийн зах зээлд гарч байгаа нийт автомашины 27,5 хувийг эзэлж, энэ тоогоороо германы хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж байв.

Мотоциклийн үйлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]

Автомашины үйлдвэрлэлээ эхэлсэний дараахан Опел моторжуулсан хоёр дугуйтын үйлдвэрлэлийг бас эхэлсэн. Опелын анхны мотоцикл нь 2 морины хүчтэй байсан бөгөөд 1901 онд Рюсселсхаймын үйлдвэрээс 700 Д-Маркийн (дойч марк) үнэтэйгээр гарч байжээ. Дэлхийн 1-р дайны дараа мотоциклийн үйлдвэрлэлээ хэсэг хугацаанд зогсоосон. 1920 оны дундуур Опел мотоциклийн үйлдвэрлэлээ Саксон (герм. Sachsen) муж руу төвлөрүүлсэн. 1928 онд Саксон мужийн Элите-Диамант хэмээx унадаг дугуйны үйлдвэрийн ихэнх хувьцааг худалдаж авчээ. Энэ нь шинэ салбар үйлдвэрийн суурь болж өгсөн. Энэ үйлдвэрээс нэг их удалгүй 16 морины хүчтэй, 500 см³ багтаамжтай металл хоолой бүхий рамтай мотоциклийг Опелын эмблемтэйгээр худалдаанд гаргасан. Тэр жилээ бас нэг хувилбар болох шахмал рамтай Опел Мотоклуб 500 нэртэй мотоциклийг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргасан. Энэ мотоцикл нь тухайн үедээ их ч орлого авчрав. Хэдийгээр энэ загвар нь амжилттай үйлдвэрлэгдэж байсан ч ЖМ энэ салбар үйлдвэрийг буцаан зарсан нь 1901 оноос хойш 20 гаруй загварын 6000 гаруй худалдагдсан мотоциклийн үйлдвэрээсээ салаxад хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор цаашид үйлдвэрлэхээр бэлэн болсон загваруудаа ч үйлдвэрлээгүй юм.

Ачааны машин болон онгоцны моторын үйлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]

1909 онд Опел ачааны автомашины үйлдвэрлэлээ эхлээд 1910 онд анхныхаа хөнгөн ачааны автомашинаа хэрэглэгчдэд нийлүүлсэн. Анхандаа зөвхөн 1,5 тонны даацтай ачааны автомашин үйлдвэрлэж эхлээд дараа жил нь 1911 оноос эхлэн 3,5 тонны даацтай 30 морины хүчтэй ачааны автомашин үйлдвэрлэсэн нь нэлээд амжилттай зарагджээ. Энэ загвар нь мөн автобус загвартайгаар ч хийгдсэн. 1911 онд Рюсселсхаймд гарсан галаас улбаалан энэхүү ачааны автомашины загвараа 1911-1918 он хүртэл гал командын зориулалттайгаар бас үйлдвэрлэсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед мөн 4,5 тонны даацтайгаар бас үйлдвэрлэв. 1915-1918 оны хооронд 4000 гаран ажилчинтайгаар Рюсселсхаймд 4453 ачааны автомашин, 2391 суудлын автомашин болон ойролцоогоор 6000 гаран онгоцны моторыг үйлдвэрлэн нийлүүлсэн. 1918 онд Францын армид эзлэгдсэний улмаас ачааны автомашины үйлдвэрлэлээ зогсоосон. Дараа нь 1923 хямралын жилүүдэд ачааны автомашины үйлдвэрлэлээ бүрэн хаасан. Сүүлд 1927 онд жижиг 2,5 тонны даац бүхий ачааны автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Үүний дараа 1930 онд Блитц (герм. Blitz, монг. аянга) нэртэй ачааны автомашин үйлдвэрлэж нэлээд ашигтай ажиллажээ.

1929-1945 он: Женерал Моторс-д худалдагдсан болон дэлхийн 2-р дайны үе

[засварлах | кодоор засварлах]

1928 онд Опелын үйлдвэрлэсэн автомашины тоо нь нийт германд үйлдвэрлэгдэж байгаа автомашины 44%-ийг эзэлж байсан учир энэ тоогоороо германы хамгийн том автомашины үйлдвэрт тооцогдож байлаа. 1928 оны 12 сарын 3-нд Опел компанийн аж ахуйн нэгжид өөрчлөлт орон хувийн компани гэсэн аж ахуйн нэгжээс хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Үндсэн хөрөнгө нь 60 сая марктай байсан. 1927 оны 3 сарын 17-нд Опелын Вилхелм болон түүний дүү Опелын Фриедрих нар компанийнхаа нийт хувьцааны 80 гаруй хувийг америкийн автомашины үйлдвэрлэгч Женерал Моторст зарсан байна. Женерал Моторс 1931 он гэхэд үлдсэн бүх хувьцааг худалдан авч 100% Женерал Моторсын харьяалалд очжээ. Ийм шийдвэр гаргах шалтгаан нь тухай үеийн дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан. Зарсан үнэ нь тухайн үедээ асар өндөр үнэ болох 33,352 сая ам доллар буюу 154 сая Райхсмаркаар (өнөөдрийн ханшинд шилжүүлж тооцвол 509 сая евро) Женерал Моторст худалдсан байна. Хэдийгээр ах дүү хоёр Опел, компаниа зарсан боловч өөрсдөө тэр компанийнхаа удирдлагын зөвлөлийн дарга болон гишүүнээр үлдэж чадсан байдаг. Үүнээс гадна компанийнхаа нэрийг Опел хэвээр нь хадгалж авч үлдсэн байна.

1945-1960 он: Шинэ эхлэл Рюсселсхайм

[засварлах | кодоор засварлах]
Опел ХК-ы үйлдвэрлэсэн Frigidaire хөргөгч 1946 он

1945 оны 7 сараас эхлэн америкт эзлэгдсэн хэсэгт харьяалагдаж байсан учир америкийн армийн удирдлагын зааврын дагуу, дайнаас үлдсэн 1500 орчим суудлын тэргийг гурван жил орчим засварлах даалгаварыг, ганц бүтэн үлдсэн Рюсселсхаймын үйлдвэртээ хийж гүйцэтгэсэн. Опел 1946 оноос эхлэн Фригидайре (герм. Frigidaire) нэртэй хөргөгчийг үйлдвэрлэсэн. Энэ хөргөгчний үйлдвэрлэл 1959 он хүртэл үргэлжилсэн. 1945 онд Опел, ганцхан ширхэг автомашин үйлдвэрлэсэн хэмээн компанийн түүхэнд бичигдэн үлджээ. Дайны дараах анхны Опел нь Блитц нэртэй 1,5 тонны даац бүхий жижиг ачааны тэрэг нь 1946 оны 7-р сарын 15-нд хагас нь дайнд нэрвэгдсэн үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарсан байна. Опелын Кадеттын салбар үйлдвэр нь орост эзлэгдсэн тал болох германы Бранденбург мужид байсан ба түүнийг оросууд өөрийн нутаг руугаа нүүлгэн авч тэндээ Oпел Кадеттыг Москвич 400 нэртэйгээр үйлдвэрлэх болсон байна.

1960-1980 он: Амжилтын үе буюу зах зээлийн тэргүүлэгч

[засварлах | кодоор засварлах]

Фолксваген - Кэфер (Фолксваген - Цоx загвар буюу түүний хэлбэрээр ийнхүү нэрлэсэн) загвар нь энэ үеийн автомашины зах зээлийн ихэнх хувийг эзэлж байхад түүнтэй өрсөлдөх чадвар бүхий шинэ загварын Кадеттыг 1950-д оны сүүлээр зохион бүтээн, 1962 оны дундаас эхлэн шинээр ашиглалтанд орсон Бохумын үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн. Энэ Кадеттын сурталчилгааг маш сайн хийсэн (,,Опел Кадетт - богинохон хэлбэр: О.К.“) учир анх заx зээлд гарсан цагаасаа л амжилттай зарагдсан. 1964 оны эхээр Опел Капитен нь хоёр том "ахтай" (Адмирал, Дипломат) болсон. Энэ гурвыг КАД-ын үе (Капитен/Адмирал/Дипломат) гэж нэрлэдэг бөгөөд эдгээр загвар нь 1977 он хүртэл борлуулалтын тоогоороо германы автомашины зах зээлийг тэргүүлж байжээ. Тиймээс ч 1960-1970 онуудад Опелын хөгжлийн үе байсан ба тухайн үеийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Фолксвагены дараа хоёрдугаарт бичигдэж байв. Зарим нэг загвар нь зах зээлд борлуулалтын тоогоороо тэргүүлж байсан. 1964 оны 7 сарын 9-нд Опелын үйлдвэрээс таван сая дахь автомашин үйлдвэрлэгдэн гарсан байна.

1980-2008 он: Захиалга багассан үе болон чанарын асуудлын эхлэл

[засварлах | кодоор засварлах]
Опел Кадетт-Д (1979–1984)

Персийн булангийн дайнаас улбаалан үүссэн анхны газрын тосны хямрал нь 1980-1982 он хүртэл бүх автомашины үйлдвэрлэлийн салбарт хүндээр туссан ба үүнийг 1929-1930 оны дэлхийн эдийн засгийн хямралтай харьцуулахад түүнээс 20 орчим хувиар илүү хүндээр туссан жилүүд байлаа. Тиймээс энэ хямрал Опелыг ч тойроогүй бөгөөд 1950 оноос хойш анх удаа улаан тоо (ашиггүй ажиллаx) бичиж эхэлсэн: 1980 онд 411 сая ДМ. Бараг 7000 гаран ажилчинг ажлаас халсан. Ганцхан шинэ гарсан урдаа хөтлөгчтэй Опел Кадетт-D хангалттай борлуулагдаж байв. 1970-аад оны дундуур VW-Поло болон Ford Fiesta жижиг тэрэгний зах зээлийг тэргүүлж байсан бол 1983 оноос эхлэн энэ ангилалд Опел Корса амжилттай өрсөлдөж эхэлсэн байна. Энэ загварыг анх 1983 онд Испанийн Сарагосса хотод байрлах ЖМ-ын салбар үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 10 жилийн дараа буюу 1993 оноос эхлэн германы Айзенах хотод байдаг Опелын салбарт үйлдвэрлэж эхэлжээ.

1990 онд Опел-Концернд нийт 57.400 ажилчинтайгаар жилийн 23.708 тэрбум ДМ-ийн эргэлтийн хөрөнгөтэй байсан.

Опел Омега А (1986–1993)
Опел Астра F (1991–1998)

1980 оны сүүлээр Опелын менежер Жосе Игнацио Лопез де Арриортуагийн шийдвэрээр хэмнэлт хийх арга хэмжээ авсан нь буруудан чанарын асуудал гарган түүгээр ч барахгүй компаний нэр хүндэд муугаар нөлөөлсөн алхам болов. Үүнээс хойш гарсан энэ төрлийн асуудлыг Лопез-Эффект гэж нэрлэх болсон ба энэ нь Рекорд, Кадетт, Омега болон Астра-д ихээр илэрч тэр бүрд буцаан дуудаж маш их хэмжээний хохирол учирсан. Лопез нь үүний дараа VW-руу менежерээр ажлаа сольсон бөгөөд түүнийг компанийн чухал баримт бичгийг Фолксваген компани руу авч яван тэнд хэрэглэсэн хэмээн шүүхэд өгсөн байна.

Шинэ загварын муу бодлого, удирдлагын зөвлөлийн олон ойрхон солигдолт нь (ихэнх нь ЖМ-оос томилогдсон америк дарга нар) компанийн имижийг улам унагах шалтгаан болсон. Жишээ болгон харьцуулалт хийхэд: Фолксваген XК нь 1948-2008 оны хооронд нийт 8 захирал сольсон (60-жилийн хугацаанд), Луфтханза (германы иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани) 1954-2013 оны хооронд зөвхөн зургаан захирал солигдож байсан бол Опел ХК 1970-2013 оны хооронд нийт 16 ерөнхий захиралтай байсан байна.

2008-2010 он: Эдийн засгийн хямрал болон Женерал Моторс компаниас тусдаа гарах гэсэн амжилтгүй оролдлого

[засварлах | кодоор засварлах]

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан Женерал Моторс компани нь санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнтэй холбогдуулан Опел толгой компани болох ЖМ-оос тусдаа гарах төсөл боловсруулан германы засгийн газар өргөн барьсан. Энэ төслийн хүрээнд ажилчдын тоог багасгах, мөн ЖМ-т патентын, болон хөгжлийн төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлж барагдуулах, энэ төлбөрийн эх үүсвэрийг улсаас зээлээр авах талаар тодорхой тусган 2009 оны 3 сарын 2-нд өргөн барьсан. Гэвч Бундес Канцлер хатагтай Ангела Меркель нь Рюсселсхаймд айлчлахдаа хийсэн мэдэгдэлдээ, улс Опел ХК-ниас хувь эзэмших сонирхолгүй бөгөөд тэнд ажиллаж байгаа ажилчдын ирээдүй нь (хэрэв Опел дампуурал зарлан бүх ажилчид ажилгүй болсон тохиолдолд) улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь бага хэмээн зээл өгөхөөс татгалзсан ба харин өөр хөрөнгө оруулагч олсон тохиолдолд улсаас хөрөнгийн баталгаа гаргаж өгөх боломжтой хэмээн мэдэгдэл хийсэн байна. Ингээд удалгүй 2009 оны 5 сард италийн Фиат компани, ОУ-ын автомашины ханган нийлүүлэгч Магна нь ОХУ-ын Сбербанктай хамтран мөн АНУ-ын Рипплевоод Холдингс гэсэн гурван баг худалдаж аваx саналаа гаргасан байна. Гэвч 2009 оны сүүлээр ЖМ улсад өрөө төлж барагдуулсаныхаа дараа Опелын 65%-ын хувьцааг буцаан худалдаж авсан бөгөөд гуравдагч хөрөнгө оруулагчаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

2011 оноос хойш: Хувьцаат компанид хувирсан болон ерөнхий захирал Карл-Томас Нойманны үе

[засварлах | кодоор засварлах]
Опел Адам (2012 оноос хойш)

2005 оноос хойш Адам Опел ХХК-ийн хэлбэртэй байснаа 2011 оны эхээр буцаан хувьцаат компани болов. 2013 оны 04 сарын 10-нд ЖМ компаниас гаргасан тогтоолын дагуу герман болон европын холбоонд байгаа Опелын үйлдвэрүүдэд 2016 он хүртэл нийт 4 тэрбум евроны хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ мөнгийг 23 төрлийн шинэ автомашины загвар болон 13-шинэ моторт хөрөнгө оруулахаар болсон. Энэ хөрөнгө оруулалтын эхлэлийг 2012 оны намар дунд гарын жип болох Мокка болон түүний дараа 2013 оны 4-р сард Опел ХК-ийн хамгийн жижиг автомашин болох Адамыг худалдаанд гаргасанаар эхэлсэн юм.

2017 оны хоёрдугаар сараас эхлэн хэвлэлээр францын ПСА-групп Женерал-Моторсоос худалдан авах хэлэлцээ явгдаж буй талаар гарчээ.[6]

2005 оны ОУ-автомашины үзэсгэлэн худалдаанд дээрх Опелын хэсэг
Опелын автомашин тестлэх талбай

Опел нь ЖМ-ын европ дахь үндсэн марк юм. Гадаад их биеийн бага зэргийн ялгааг эс тооцвол Их Британийн Нэгдсэн Вант Улс болон хойд Ирландад үйлдвэрлэгддэг Воксхолл (анг. Vauxhall) загварууд үндсэндээ адилхан. Опелын автомашинууд Умард Африк, БНХАУ, Израил, Сингапур, Өмнөд Африк, Чили болон Ойрх Дорнодын улсуудад худалдаалагдаж байна.

Ажилчид болон үйлдвэрлэлийн салбар газрууд

[засварлах | кодоор засварлах]

Oпелийн хамгийн том үйлдвэр нь Рюсселсхаймын үйлдвэр бөгөөд 2002 он хүртэл нийт 750 сая евроны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийн дэлхийн шилдэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрүүдийн нэг болсон.

Нэр
Үйлдвэрлэлийн байршил
Үйлдвэрлэж эхэлсэн Бүтээгдэхүүн Тайлбар Ажилчдын тоо
Үйлдвэрлэлийн байршил германд
Рюсселсхайм
Хессен, Герман
1898 Адам Опел ХК-Төв байр
Олон улсын техникийн хөгжлийн төв

Жилд үйлдвэрлэх хүчин чадал 180.000 ширхэг.[8]

3.200 (31.12.2012)[9]
Бохум
Умард Райн-Вестфален, Герман
1962–2014 Мөн үзэх: Бохумын үйлдвэр I, Бохумын үйлдвэр II/III
Бранденбург/Хавел
Бранденбург, Герман
1935–1944 Мөн үзэх: Опелын Бранденбург дахь үйлдвэр
1944 оны бөмбөгдөлтөнд өртсөн, 1945 онд бүр задлан нураасан.
4.286
(1943)
Кайзерслаутерн
Райнланд-Пфальц, Герман
1966
  • Автомашины бүрэлдхүүн хэсэг кароссери, шасси болон дотоод дизайны нимгэн төмөр, хөнгөнцагаан, хуванцарын үйлдвэр (Жишээ нь: хажуугийн хананууд, моторын бүрхүүл, тэнхлэг, суудлын хүрээ (үндсэн араг)
  • Моторууд:
    • Дөрвөн цилиндрт-Турбо дизель моторууд (1,9 литр багтаамжтай)
    • Хөнгөн металлаар хийсэн олон хувилбарын моторууд (1,9-2,2 хүртэл литр багтаамжтай)
Урьд нь Опелын загваруудын шассиг үйлдвэрлэж байсан. Кардан гол, ган болон перда диск, тормосны цилиндр, амартизатор, болон автомат хурдны хайрцагийн эд ангиудыг үүссэн цагаасаа хойш үйлдвэрлэж байна. 2.250 (31.12.2012)[9]
Опел Айзенах
Айзенах
Тюринг, Герман
1990 1.600 (31.12.2012)[9]
Опел-/ЖМ-Европ дахь охин компаниуд, гадны захиалгат үйлдвэрлэлийн компани
ЖМ Испани
Сарагосса, Испани
1982 6.500
ЖМ-Польш, салбар үйлдвэр Ltd.
Гливице, Польш
1998 3.000
ИСПОЛ (Исузу Моторс Польш) Ltd. Тючю, Польш 1996
  • Дизель мотор
550
ЖМ-Эллесмере Порт, салбар үйлдвэр
Эллесмере Порт, Их Британи
1963 2.100
ЖММ-Лютон
Лютон, Их Британи
1905 Төв байр Воксхолл Моторс 1.100
Опел Вена ХХК
Вена - Асперн, Австри
1982
  • Моторууд (1.0 ECOTEC, 1.2 ECOTEC, 1.4 ECOTEC болон 1.4 ECOTEC Турбо)
  • Xурдны хайрцаг (F17 таван араат- болон M20/32 болон зургаан араат хөтлүүр)
2.000
Сентготтхард, Унгар 1990
  • Моторууд
  • Хурдны хайрцаг/хөтлүүр
  • урьд нь: Астра
750
СОВАБ (Рено)
Батиллю, Депт. Меуртхе-эт-Моселле, Франц
1980
Магяр Сузуки
Эсцтергом, Унгар
1991 4.274 (2008)
Тофас Туркийн автомобил фабрик
Бурса, Турк
1980 8.200
ЖМ-Солонгос Компани
Бупюёнг-гу, Инчон, Өмнөд Солонгос
1937 17.200
ЖМ Авто LLC
Шушары (Санкт Петерсбург), Оросын Холбооны Улс
2008 1.200
Женерал Моторс Компани
Детройт Хамтрамк, АНУ
1985 1.350

Опел-Шинэ зарагдсан автомашины тоо (Германд)

[засварлах | кодоор засварлах]
Он Автомашины
тоо хэмжээ (харьцангуй)
Нийт зөвшөөрлийн
тоо хэмжээ
2016 243.792[11] 7,27 %
2015 229.352[12] 7,15 %
2014 219.084[13] 7,21 %
2013 207.461 7,03 %
2012 213.627 6,90 %
2011 254.605 8,00 %
2010 233.498 8,01 %[14]
2009 338.603 8,89 %[15]
2008 258.274[16] 8,36 %[17]
2007 283.854 9,06 %
2006 334.111 9,65 %
2005 347.960 10,41 %
2004 335.557 10,27 %
2003 332.781 10,28 %
2002 337.535 10,38 %
2001 396.214 11,86 %
2000 411.193 12,17 %
1999 522.170 13,73 %
1998 529.425 14,17 %
1997 545.293 15,46 %
1996 557.229 15,94 %
1989 455.672 16,09 %
1988 430.066 15,32 %
1987 454.535 15,59 %
1986 421.339 14,89 %
1985 367.740 15,46 %
1984 389.182 16,26 %
1982 391.916 18,18 %
1981 378.364 16,24 %
1973 420.679[16] 20,71 %
1972 456.189[16] 21,29 %
1969 349.630[18] 18,99 %
1968 272.120[18] 19,09 %
1967 275.821[18] 20,33 %
1966 324.869[18] 21,57 %
1959 139.780[19] 16,89 %
1958 128.876 16,65 %
1957 102.199 18,10 %
1956 82.875 16,57 %
1955 78.009 18,63 %
1954 63.440 20,01 %
1953 48.069[19] 19,19 %
1952 28.675[19] 14,26 %
1951 29.826 16,72 %
1950 32.606[19] 21,81 %

Эмблемийн түүхээс

[засварлах | кодоор засварлах]

Хамгийн анхны Опелын бэлгэдэл нь О үсгэн дотор А үсгийг хээ мэт хэлбэртэй байсан нь тус үйлдвэрийг үндэслэгч Адам Опелын нэрний эхний үсгүүд байв. А үсэг нь хүрэл, О үсэг нь улаан өнгөтэй байжээ.

1886 оноос эхлэн ялалтын дарь эх Викториагийн дүрсийг унадаг дугуйн эмблемээр ашигласан байна. Энэ зурагны дээд хэсэгт „Викториа Блитц“ харин доод талд нь Адам Опел нэрийг бичжээ. 1909 оноос эхлэн Опел нэрээ дангаар нь хэрэглэж эхэлжээ. Жилийн дараа компанийн бэлгэдэл ахин өөрчлөгдөн лаврын навчин дотор хөх нүдийг дүрслэн түүн дотор Опел нэрээ томоор бичин хэрэглэх боллоо.

1935 оноос эхлэн тэдний хөгжлийг илэрхийлэх чамин хэлбэрт цеппелиний дүрсийг, шар өнгийн цагирагаар (дугуйн дүрсний бэлгэдэл) хүрээлэн хэрэглэв. Цеппелинээ хөдөлгүүрийн бүрхүүлийн хэвээр ч бас ашигласан байна.

1960-аад оноос эхлэн цеппелин нь аянга болон хувирч эхэлжээ. 1963 оноос эхлэн аянга нь Опелын албан ёсны эмблем боллоо. Энэ үеийн тээврийн хэрэгсэлдээ ашиглаж байсан эмблем нь эхэндээ бичиггүй, зөвхөн аянгын дүрс байсан ба хэв маяг, материал, харьцааны хувьд ч өөр өөр хэмжээтэй бэлгэдлийг ашигласаар байжээ.

2007 онд өнөөгийн логог Опел GTC концепт загвартаа хэрэглэн танилцуулсан ба энэ удаа аянгын дээд талд Опел нэрийг шигтгэн бичсэн байна. 2008 оноос бүх загвартаа энэхүү эмблемээ ашиглаж байна.

Автомашин үйлдвэрлэж эхэлсэн 1930 оноос Опел автомашиныхаа нэрийг ихэвчлэн 4/12PS (4-жолоодох хүч, морины хүчээр; 12- жинхэнэ хүч; PS-морины хүч гэсэн герман үг) загвараар өгч байжээ. Энэ нь ихээхэн төвөгтэй нэршил байсан учир 1931 оноос эхлэн цилиндрийн эзэлхүүний хэмжээг (жишээ нь 1,2 литр) оронд нь хэрэглэсэн боловч энэ нь 1937 он хүртэл л үргэлжилсэн байна. Ингээд 1935 онд үйлдвэрлэсэн загвартаа Олимпиа хэмээх нэр өгсөн учир нь 1936 онд болох Берлиний зуны Олимпын тоглолтыг бэлэгшээн өгчээ. Түүний дараах загвар ч мөн энэ нэртэйгээр үйлдвэрлэгдсэн.

1930-1980-аад он хүртэл усан цэргийн цолыг (Капитен, Адмирал, Кадетт) мөн албаны нэрийг (Дипломат, Сенатор) сонгож өгдөг байв. 1980-аад оноос эхлэн нэрийн сонголтоо өөрчлөн О-г загварын ерөнхий тэмдэглэгээ болгоод А-гаар төгссөн үгийг сонгох болсон. Гэхдээ үүнд зарим нэг загварууд хамааралгүй (Сигнум, Монтереи, эсвэл Спеедстер г.м.) нэрүүд ч бий.

2012 оноос эхлэн Опел ХК нэр сонгохдоо компанийг үндэслэгч Опелын гэр бүлийнхэний нэрийг хэрэглэж байна (Жишээ нь: Адам Опел болон Карл Опел г.м.).

Түлхүүрийн (Үйлдвэрлэлийн) дугаар

[засварлах | кодоор засварлах]

Холбооны зам тээврийн яамнаас Опелын ихэнх суудлын тэргэнд үйлдвэрлэлийн дугаар (герм. Herstellerschlüsselnummern-HSN) болох 0035 болон 0039 хэрэглэдэг. Мовано-ийн дугаар нь HSN 3041 дугаарт жагсаагдах ба ихэнх Фронтера-загварууд болон Исузу-н дугаар HSN 2127 гэсэн дугаарын жагсаалтанд байдаг. Зарим нэг Корса-загвар HSN 7526 гэсэн жагсаалтанд байдаг. Ганцхан Опел GT 2.0 нь GM-HSN 1006 гэсэн дугаарын жагсаалтанд бүртгэгдсэн байдаг.

Он тооллын дарааллаар

[засварлах | кодоор засварлах]


Үйлдвэрлэсэн он
Үйлдвэрлэсэн машинууд
Үйлдвэрлэсэн загвар Тайлбар Зураг
2012 оноос хойш Адам Адам[20] нь Корса D-ийн богиносгосон хувилбар бөгөөд 2012 оноос хойш Тюрингийн Айзенаx хотод үйлдвэрлэгдэж байна.[21] Парисын автомашины үзэсгэлэнд Опелын үйлдвэрлэсэн хамгийн жижиг машинаар тодорсон.[22]
1975–1982 Чеветте Чеветте 1980-1982 оны хооронд үйлдвэрлэгдсэн бөгөөд Кадетт C-г үйлдвэрлэхээ болисоноос хойш буюу Корса A-г үйлдвэрлэж эхлэхийн өмнө хямдхан вариант болгон худалдаанд гаргасан. Үүнийг Вауксxалл үйлдвэрлэсэн.
1982–1993 Корса А Опелын анхны жижиг тэрэг ба эхэндээ зөвхөн хоёр хаалгатай ар тал шат хэлбэртэй эсвэл гурван хаалгатай ар тал налуу хэлбэртэй хийгдсэн. 1985 оноос хойх энэ хоёр вариант хоёулаа 2 хаалгатайгаар хийгдэж эхэлсэн. 1987 оноос шаталсан ар талтай хувилбарыг үйлдвэрлэхээ болисон. 1990 онд энэ загвараа шинэчилсэн.
1993–2000 Корса B Эхний Корса Б 1983 онд үзэсгэлэнд оролцож байсан Опел Жуниор-н суурь дээр хийгдсэн. Энэ 90-ээд онд германд амжилттай зарагдаж байсан моделиудын нэг.
1994–2001 Тигра Опел Тигра нь Корса Б-ийн суурь дээр хийгдсэн спорт купье загвар юм. Хоёр вариантын бензин мотор 1,4 болон 1,6 литр багтаамжтай үйлдвэрлэгдсэн. 1,4 литрийн багтаамжтай Тигра-г 1998 оны зун хүртэл, 1,6 литрийн багтаамжтай вариантыг 2001 оны 7 сар хүртэл үйлдвэрлэсэн.
2000–2006 Корса C Өмнө нь үйлдвэрлэж байсан хувилбараа шинэчилсэн загвар. Корса С нь Кабрио Тигра ТвинТоп, Миниван Мерива мөн Комбо C-ийн суурь загвар болж байсан.
2004–2009 Тигра ТвинТоп Корса С-ийн суурь дээр хийгдсэн автоматаар эвхэгдэx төмөр дээвэртэй загвар. Францын Heuliez компанид үйлдвэрлэж байсан.
2006–2014 Корса D Корса-ийн дөрөв дэх үеийн загвар нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Fiat Grande Puntо-ийн суурь загварыг ашиглан хийгджээ. Гэхдээ дотроо гурав болон таван хаалгатай вариантуудын ар тал хоорондоо ихэд ялгаатай хийгдсэн.
2014 оноос хойш Корса E 2014 оны 11-р сараас Корса-ийн тав дахь үеийн загварын үйлдвэрлэл эхэлсэн. Корса Е-ийн загвар нь түүний жижиг дүү болох Адам-ын загвартай нэлээд төстэй хийгдсэн. Стандарт загварт нь LED - өдрийн гэрэл багтсан байгаа. 2015 оны 1 сараас эхлэн худалдаанд гарна..
1947–1953
156.870
Олимпиа Дайны өмнө буюу 1935 оноос эхлэн үйлдвэрлэж байсан загвараа дайны дараа өөрчлөн гаргасан. 1950 онд дахин шинэчлэл хийгдсэн жишээ нь урд хөргөлтийн арматур.
1962–1965
649.512
Кадетт A Дайны дараах анхны Кадетт, зөвхөн Кадетт-ыг үйлдвэрлэх зорилготойгоор шинээр баригдсан Опелын салбар үйлдвэр болох Бохум хотод үйлдвэрлэгдсэн. Тухайн үеийн загварууд нь хоёр хаалгатай лимузин, гурван хаалгатай комби (Караван) болон купье байсан.
1965–1973
2.649.501
Кадетт B Өмнөx загварын шинэчилсэн хувилбар. Анх удаа дөрвөн хаалгатай (1967 онд) налуу ар талтайгаар хийгдсэн. 1967-1970 оны 7 сар хүртэл Кадетт Б-ийн урд талыг шинэчлэн гаргасан нь Олимпиа А-аас хамаагүй сайжирсан. Кадетт Б-г үйлдвэрлэж байх үед түүний борлуулалт маш өндөр байсан ба энэ тоогоороо Фолксваген Каефер-ийг ардаа орхин 1-р байр эзэлж байсан.
1973–1979
1.701.000
Кадетт C Шинэ загвар нь гаднах арьс л өөрчлөгдсөнөөс доторx техник тэр чигтээ өмнөх загвараа агуулсан. Европод 1990 он хүртэл үйлдвэрлэгдсэн.
1979–1984
2.092.087
Кадетт D Энэ загвар нь гадна дотногүй шинэчлэгдсэн. Хамгийн анхны Опелын урд хөтлөгчтэй тэрэг. Мөн анхны дизель моторыг Кадетт-D угсарсан байна.
1984–1993
3.779.289
Кадетт E Гаднаx загвар өмнөx канттай загвараа бодвол бөөрөнхий хэлбэртэй болж ирсэн ба шалтгаан нь агаарын урсгалын ашигтай хэлбэрт оршино. 1994 оноос эхлэн Cолонгосын Daewoo Nexia-д гадна арьсыг өөрчлөн зарж эхэлсэн.
1991–2000 Астра F Шинээр зохион бүтээсэн загвар бөгөөд анхны жолоочийн хамгаалах дэр угсрагдсан. Астра гэдэг нэр нь 1980-аад онд Опелын англи дахь салбар үйлдвэр болох Воксxолл-аас гаралтай. Түүний борлуулалтын хэмжээ мөн л Фолксваген Голф III-тай адил байсан. Спорт загварын хувилбар GSi нэртэйгээр гарч байсан.
1998–2005 Астра G Шинэ загвар, гэхдээ спорт загвар нь өмнөхтэй адил GSi биш харин OPC (Opel Performance Center) нэртэйгээр гаргасан.
2004–2010 Астра H Женерал Моторс-ын Delta - дээр суурилсан цоо шинэ загвар. Энэ нь маш амжилттай зарагдсан загваруудын нэг ба 2006 гэхэд нэг сая гаран ширхэг үйлдвэрлэгдсэн. Гадаад хэлбэр нь таван хаалгатай, комби, гурван хаалгатай мөн (GTC) болон налуу артайгаар үйлдвэрлэгдсэн. Налуу артай вариант нь зүүн болон өмнөд европ болон азид худалдаанд ихээр гарсан.
2009 оноос хойш Астра J Шинэ хувилбар буюу Астра-н 4 дэx үеийн загвар нь 2009 оны 12 сараас худалдаанд гарсан. Комби вариант нь (Инсигниа-тай адил Спортс Тоурер) 2010 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн. Гурван хаалгатай GTC вариант нь 2012 оны 1 сараас худалдаанд гарсан.
1967–1970
80.637
Олимпиа А 1967 оны зунаас 1970 оны дунд хүртэл Кадетт Б-ийн суурийг ашиглан хамгийн чадалтай мотороо угсран тансаг загварын Олимпиа А хэмээх нэр өгөн худалдаанд гаргасан.
1970–1975
692.000
Аскона А Кадетт болон Рекорд хоёрын завсрыг бөглөх зорилготой 1970 оны намар энэ загварыг шинээр гаргасан. Энэ төрлийн загварын зах зээлийг Форд Таунус тодорхойлж байсан үе. Мөн нэг комби Вояже санал болгож байв.
1970–1975
500.000
Манта A Таван суудал бүхий спорт купьег Асконагийн суурь дээр хийв. 1970-аад оны хамгийн алдартай загваруудын нэг, түүний өрсөлдөгч нь Форд Капри байлаа.
1975–1981
Аскона B Аскона нь 1975 оны 8-р сараас худалдаанд гарсан. Өмнөх загварын 60-90 морины хүчтэй цуваа дөрвөн цилиндрт моторыг хэвээр нь авч ашигласан. 1979 онд моторыг нь шинэчилсэн. Үүний нэг загварыг Их Британид 1976 оноос эхлэн Воксхолл Кавалиер нэртэй гаргаж байжээ.
1975–1988
550.000
Манта B Аскона B-суурийг ашиглан хийсэн Манта B-г унаж явах нь тухайн үед нэр хүндийн баталгаа болдог байв. Тиймээс ч энэ загвар нь хамгийн удаан үйлдвэрлэгдсэн загвар юм. 1978 оны намраас эхлэн комби купье (Манта С) буюу ардаа их зайтайгаар хийсэн.
1981–1988
Аскона C Аскона С нь Кадетт D-ээс хойшиx урдаа хөтлөгчтэй хоёр дахь Опелын загвар юм. 1984-1986 онуудад техникийн шинэчлэлд орон түүний үзэмж болон техник аль алины материалыг хөнгөн материалаар хийж байв. Үүний комби загварыг Австралийн ЖМ-ийн салбарт угсран Англид худалдаанд гаргаж байсан.
1988–1995
Вектра A Цоо шинээр зохион бүтээсэн бөгөөд мөн амжилтанд ч хүргэсэн. 1988 оны намар шаталсан ар талтай вариантыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 1989 оны эхээр налуу ар талтай хувилбарыг ч үйлдвэрлэж эхлэв. 1992 оны зун загварын сайжруулалт хийгдсэн ба энэ загвараас эхлэн моторын таган дээр байсан Опелын эмблем агааржуулагчийн салхивч руу буцан шилжсэн.
1989–1997 Калибра Вектра А-ийн суурь дээр хийгдсэн спорт купье нь 1990 оноос эхлэн Манта-н амжилтыг үргэлжлүүлэх зорилготой байлаа. Түүний бусдаас ялгарах онцлог нь их гэрлийг их доор суулган маш нарийн (70 мм өндөр) хэмжээтэй хийсэн. Калибраг мөн Финландад үйлдвэрлэсэн.
1995–2002
Вектра B Вектра B нь Аскона А-с хойших дараагийн дунд ангиллын автомашин байсан ба 1996 оноос комби хувилбарыг (Караван) үйлдвэрлэсэн. Сайжруулалт 1999 онд хийгдсэн.
2002–2008
Вектра C Орчин үеийн загвар, гаднах хэлбэрийн хувьд хуучны загваруудаас эрс өөрчлөгдөн маш их электроникоор тоноглов. Эхлээд 2002 оны эхээр шаталсан артай лимузин зуны дунд сараас спорт загварын налуу артай хувилбаруудыг үйлдвэрлэв. Гэвч төсөөлж байсан амжилтанд хангалттай хүрч чадаагүй учир 2005 онд Астра H загвартай төстэй болгон маш их шинэчлэлт хийсэн.
2003–2008 Сигнум Шинэ ангилалын загвар бөгөөд Вектра С хувилбарыг бодоход хоёр тэнхлэгийн хоорондох зайг караван буюу комбитой адил хэмжээнд хүргэн сунгаснаар доторх зайг томруулан богино кароссеритэй болгов. Энэ загварт Вектрад ашигласан бүх шинэчлэлийг мөн хэрэглэсэн байна.
2008 хойш Инсигниа Вектрагийн дараагийн үеийн загвар болох Инсигниа нь 2008 оны аравдугаар сараас эхлэн шаталсан- болон налуу артай лимузин загварууд борлуулагдаж эхэлжээ. 2009 оны гуравдугаар сард түүний коби хувилбар гарсан ба үүнийг караван гэж нэрлэхээ болиод, харин Спортс Тоурер хэмээн нэрлэгдэх болов. Инсигниа нь 2009 онд "Оны шилдэг автомашин" шагналыг хүртсэн. 2013 оны зуны сүүлээр түүний сайжруулсан загвар гарсанаас гадна яг тэр жилдээ дөрвөн дугуй хөтлөгчтэй комби хувилбарыг Коунтри Тоурер гэсэн нэртэйгээр худалдаанд гаргав.
2013 хойш Каскада Эвхэгдэх зөөлөн материалтай дээвэр бүхий кабриолет нь Астра J-н платтформ дээр суурилсан боловч техникийн чухал эд хэсгүүдээ Инсигниагийн эд хэсгийг авч угсарсан байна.
1953–1957 Олимпиа Рекорд Олимпиа Рекорд нь дэлхийн 2-р дайны дараах анхны шинэ загварын автомашин байлаа. Олимпиа Рекорд, арай сүүлд буюу 1953 оны намар зохион бүтээгдсэн Капитен хоёр нь Америкийн Понтонкароссиетэй адил загварууд юм.
1957–1960 Рекорд P1 Бүх талаараа өмнөх загвараасаа илүү орчин үеийн автомашин байсан. P үсэг нь урдаа болон хойноо панорама салхивчтайг илэрхийлнэ. Рекорд P1 нь хоёр болон дөрвөн хаалгатай лимузин, комби (караван) болон ачаа нийлүүлэх зориулалтын бүхээгтэй (арын ачааны хэсэгт цонхгүй) хийгдсэн бөгөөд энэ загварууд нь гэр бүл болон мужаануудын хэрэглэх дуртай автомашины нэг болж байв.
1960–1963 Рекорд P2 Tехникийн хувьд нэг их өөрчлөгдөөгүй, харин гадаад төрхийн хувьд маш их өөрчлөлт хийгдсэн.
1963–1965 Рекорд A Нэлээд цэвэрхэн хийцтэй шулуун шугамдсан мэт шинэ загварын автомашин. Үүнтэй болон Кадетт А-гаас эхлэн Опел нэг төрлийн автомашины загваруудаа үсгийн дарааллаар ангилж эхэлсэн.
1965–1966
Рекорд B Рекорд B нь шилжилтийн загвар байсан, хэдийгээр Опелын үйлдвэрлэсэн шинэ мотор тавигдсан боловч бусад техникийн хувьд өмнөх загвартайгаа ижил байв. Үүнд жишээлбэл арын тэнхлэг нь хавтгай пүрштэй хэвээр үлдсэн.
1966–1972
Рекорд C Рекорд C нь гаднах хэлбэрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн, хойд хэсгээрээ өмнөх загвараа бодвол өргөн болсоноос гадна С-багана болон сайжруулсан шурагтай пүрш бүхий явах анги арын тэнхлэг давхар буюу таван гарт тэнхлэг зэргийн өөрчлөлт хийгджээ. Рекорд C нь хамгийн амжилттай борлуулагдсан загварын нэг юм. Бразилд 1990 он хүртэл үйлдвэрлэгдсэн.
1967–1971 Коммодоре A Рекорд C-г ашиглан хийсэн, урд талыг сунгасан учир тэнд зургаан цилиндрт 150 морины хүчтэй мотор угсарсан. Kоммодоре A нь лимузин болон купье загвар хийгдсэн.
1971–1977 Рекорд D "Опел Рекорд" -ийн хэлбэр нь дахиад л „европ“ хэлбэртэй байв. Энэ тэрэг нь анхандаа ,,Рекорд II“ гэсэн нэртэй байсны учир нь түүний дизель тэрэгний хувилбар байдаггүй гэдгийг илэрхийлсэн санаа байж. Үнэндээ бол 1972 оноос эхлэн ,,Рекорд D“-г дизель мотортойгоор ч үйлдвэрлэсэн байна.
1972–1977 Коммодоре B 1972 оны эхээр үйлдвэрлэж эхэлсэн Коммодоре B-г Рекорд D-ийн суурь дээр үйлдвэрлэсэн ба түүнд мөн Рекорд D -д угсарсан зургаан цилиндрт моторыг угсарсан байна. Энэ загвар нь лимузин болон купье хувилбартайгаар үйлдвэрлэгдсэн.
1977–1982 Рекорд E1 Рекорд E-д шинэ загварын их бие болон урд тэнхлэгийг угсарсанаас, бусдаар бол өмнөх загварынx нь техникийг ашигласан байдаг. Хамгийн сүүлийн хоёр хаалгатай Рекордын хувилбар юм.
1982–1986 Рекорд E2 Рекорд E2 нь 1982 оны намраас эхлэн урд хэсгийг сайжруулсан загвар болон гарч ирсэн. Моторын хувьд нэг их өөрчлөгдөөгүй өмнөхөө авч ашигласан бөгөөд ганцхан 1984 оны намар нэмж 2,0 литрийн 115 морины хүчтэй бензин мотор угсарсан юм. Дөрвөн хаалгатай лимузинээс гадна гурван хаалгатай комби караван болон гурван хаалгатай хайрцган загвартай хувилбарын сонголттой байв.
1978–1986 Сенатор A Сенатор A нь 1978 оны хавар түүний дээр байрлалтай Опел KAD B-загварын цувралыг үргэлжлүүлэн гарч ирэсэн. Энэ нь Рекорд E дээр суурилсан ба арын таван бул бүхий "хатуу тэнхлэг" байхгүй, харин орчин үеийн ташуу бултай тэнхлэг угсрагдсан. Мөн 3 литр хүртэл эзэлхүүнтэй 180 м.x. мотор угсрагджээ. 1982 оны сүүлээр хийгдсэн өөрчлөлтүүд нь "Рекорд Е2"-той нэлээд төстэй болсон.
1978–1986 Монца Монца бол Спорт купье бөгөөд "Сенатор"-ын суурь дээр хийсэн ба түүнтэй хамт тухайн үедээ хамгийн чадалтай мотор бүхий Опелын загварууд байв. 1982 оны сүүлээр Рекорд E2 болон Сенатор -той адил нэгэн ижил нүүрний хэсэгтэй болсон. 1983 оны намраас түүний шилдэг загвар болох "Монца GSE" худалдаанд гарав. Хянах самбарын гэрэлтүүлэгт "LED"-заагч болон спорт загварын явах анги 3 литрийн мотор зэргийг сонгон захилах боломжтой байсан.
1978–1982 Коммодоре C Дөрвөн цилиндртэй "Рекорд Е"-ийн хажуугаар зургаан цилиндртэй "Коммодоре" үйлдвэрлэж байв. гэвч "Сенатор" үйлдвэрлэлтээс хамааралтайгаар түүнийг 1982 наймдугаар сараас эхлэн "Коммодоре"-ийн үйлдвэрлэлтийг зогсоосон аж. Коммодоре-н цувралаас дан ганц энэ загвар л "Voyage" хэмээх тансаг загварын комби үйлдвэрлэгдэж байж.
1986–1993 Омега A Цоо шинээр зохион бүтээсэн автомашины үе бөгөөд тухайн үедээ "Сенатор B"-тэй нэг платформ дээр хамгийн орчин үеийн техникийг ашиглажээ. Үүнийг дөрөв болон зургаан цилиндрт мотортойгоор дөрвөн хаалга, шаталсан ар бүхий лимузин болон таван хаалгатай комби загвартайгаар үйлдвэрлэгдсэн.
1987–1993 Сенатор B 1987 оны зунаас эхлэн үйлдвэрлэсэн "Сенатор B" нь өмнөх жил нь үйлдвэрлэж эхэлсэн "Омега A"-д суурилсан байна. Энэ хоёр дахь үеийн загварын борлуулалт яваандаа маш муудаж эхэлсэн учир Опел нь "Сенатор"-цувралын үйлдвэрлэлтийг бүрэн зогсооx шийдвэр гаргасан. Ингээд 1993 дундаас "дундаас дээд" ангилалын автомашины загварт ганцхан "Омега"-г үйлдвэрлэсэн байна.
1994–2003 Омега B Дотор болон гадна тал нь өмнөх үеийн загвараасаа хамаагүй том зайтай загвар. "Омега B" нь шинэ мотор, аюулгүйн дэр болон дизель мотортойгоор нийлүүлэгдсэн. Хэдийгээр эхний үед амжилттай зарагдаж байсан боловч, чанарын асуудал ихээр гарсанаас гадна марктингийн алдаа, нийлүүлэлтийн хугацаа хэт урт болон захиалга багассан зэрэг шалтгаанаар Омегаг ямар ч дараах загваргүйгээр 2003 онд үйлдвэрлэлтийг хаасан байна.
1948–1953 Капитен '48 Дэлхийн 2-р дайны дараа үйлдвэрлэгдсэн анхны Капитен нь 1938 онд буюу дайны өмнө үйлдвэрлэгдсэн загвартай бараг адилхан загвар байлаа. 1951 оноос эхлэн бага зэргийн өөрчлөлтүүд хийгдсэн ба жишээлбэл шинэ урд хөргөлтийн нүүргэвч хийгдсэн.
1953–1955 Капитен '54 [1953-1955) Дайны дараах анхны загвар (Опел Олимпиа Рекорд-той хамт) бөгөөд америк маягийн загвар бүхий хөргөлтний нүүргэвчтэй.
1955–1958 Капитен '56/’57 (1955–1958)| Ерөнхийдөө Капитен ’54-ийг сайжруулсан загвар ба тоноглолтын хувьд хамаагүй илүү болон хүчтэй мотор нүүргэвчийн хэлбэр нь босоо байрлалтай хийгдсэн.
1958–1959 Капитен P 2,5 (1958–1959) Өргөн бөөрөөнхий хэлбэр бүхий урд салхины шилтэй автомашин. Түүний арын гэрэлний хэлбэр нь цоожны нүхтэй адил хэлбэртэй учир "Түлхүүрийн нүхтэй Капитен" ч гэж бас нэрлэдэг байна.
1959–1963 Капитен P 2,6 (1959–1963) 1959 оны зун үйлдвэрлэгдэн худалдаанд гарсан Капитен P 2,6 нь Рекорд P2-той адил сайжруулалт хийгдсэн. Шинэ их бие нь намхан, сунгасан шугаман эмжээр болон шинээр дахин томруулсан панорама урд салхины шилтэй хийгдэв. Өмнөх загварын дээврийн арын хаалганы дээд хэсэг нь хэт доош суусан байсан бөгөөд энэ нь ихээр шүүмжлэгддэг байсныг энэ загварт сайжруулалт хийн зорчигч суухад эвтэйхэн болгожээ.
1964–1968 Капитен/Адмирал/Дипломат A
(КАД A)
Цоо шинэ загвар ба ар тал ихээхэн том хэлбэртэй. "Гурван том" нь харагдах байдал болон техникийн хувьд бараг адилхан боловч тоноглолт болон моторжуулалтын хувьд ялгаатай юм. 1967 оны дундаас Дипломат А-г купье загвартайгаар зөвхөн 347-г үйлдвэрлэсэн байна.
1969–1977 Капитен/Адмирал/Дипломат B
(КАД B)
1969 оны гуравдугаард сард худалдаанд гарсан КАД B цуврал нь өмнөх загвараа бодвол илүү том их биетэй юм. Мөн энэ загвар Мерседес-Бенц W 115-тай төстэй бөгөөд Бенцийн урд их гэрэл нь босоо хэлбэртэй бол КАД B-ийн урд их гэрэл хэвтээ хэлбэртэй юм. Хамгийн сүүлийн дээд ангилалын загварыг 1977 оны зун үйлдвэрлэсэнээр зогсоосон байна.
1968–1973
103.463
GT Хоёр суудалтай купьег Кадетт B-ийн суурийг ашиглан хийжээ. Онцлог шинж: урд гэрэл хаагдах гэртэй.
1971–1974
127
Интермекканика Индра Кабрио болон купье загварыг Дипломат V8[23] суурийг ашиглан хийсэн.
2000–2005
7.207[24]
Спеедстер Цэвэр спорт загварын автомашин бөгөөд Лотус Элисе S2 суурь дээр хийгдсэн.
2007–2009
7.519
GT Опел GT гэсэн нэрийг 34 жилийн дараа дахин сэргээсэн ба энэ удаа хоёр суудал бүхий Родстерийг ЖМ-ын Каппа-платформ дээр суурилан хийсэн.
2000–2007 Агила A Опел Агила нь Сузуки Вагон R+-тэй нэг загварт харъяалагдах бөгөөд түүнийг Польшийн Гливике хотод үйлдвэрлэсэн.
2007–2014 Агила B Хоёр дахь Агила загвар нь Сузуки болон Опел/Фиат мотортойгоор угсрагдсан ба Сузуки Сплаш-тэй эгч дүү загвар юм.
2003–2010 Мерива A Түүнээс том хэмжээтэй Опел Цафираг бодвол Мерива нь Корса C дээр суурилсан ба дээд тал нь таван хүний суудалтай байдаг. 2006 онд бага зэргийн дизайны өөрчлөлт хийгдсэн бөгөөд 180 морины хүчтэй чадалтай мотортой болсон байна.
2010 оноос хойш Мерива B Мерива А-ийн хөгжүүлсэн хувилбар ба хажуугийн хоёр хаалга нь урд урдаасаа харан нээгддэг юм. Энэ ангилалд анх удаа дээд зэрэглэлийн техникийн шийдлүүдийг хэрэглэсэний дотор галоген эргэлтийн гэрэл, нуруунд ээлтэй суудал болон унадаг дугуй тээвэрлэх систем зэрэг орно.
1986–1993 Комбо А Кадетт E-д суурилсан өндөр дээвэр бүхий комби загвар нь Опелын энэ ангилалд үйлдвэрлэсэн анхны автомашин юм. Анхны өндөр дээвэрт комби нь зөвхөн бүхээгтэй ачааны загвар л үйлдвэрлэгдсэн байна.
1993–2001 Опел Комбо B Хоёр дахь үеийн өндөр дээвэрт комби нь Корса B-ийн суурийг ашигласан. Сүүлд 1993 оны намраас эхлэн Комбо нь бие даасан загвар болон хөгжсөн юм. Hier ist der Combo als Kastenwagen zu sehen.
2001–2011 Опел Комбо C Энэ загварыг Корса C-ийн суурь дээр 2001 оны зунаас 2011 оны эхэн үе хүртэл үйлдвэрлэсэн. 2007 оноос эхлэн Испаны Сарагосса хотод үйлдвэрлэгдсэн бол түүнээс өмнө нь Португалийн Азамбуяад үйлдвэрлэж байжээ.
2011 оноос хойш Опел Комбо D Опелын дараагийн өндөр дээвэрт загвар нь энэ удаа 2010 оны эхнээс үйлдвэрлэгдсэн Фиат Добло-той нэг ижил платформ дээр хийгдсэн байна. 2011 оны эхнээс эхлэн Турк улсын Бурса хотод үйлдвэрлэгдэж байна.
1999–2005 Цафира A Цафира A нь Астра G- дээр хийгдсэн ба хөарин их биеийн хувь өөрчлөлт орсоны дотор богиносгосон моторын таг болон эвхэгдэх долоон хүний суудалтай. 2003 оны эхээр бага зэргийн дизайны өөрчлөлт хийгдэв. Мөн "OPC" хувилбарт нь 192 морины хүчтэй моторыг угсарчээ.
2005–2014 Опел Цафира B Астра H-н суурин дээр хоёр дахь үеийн загвар Цафира B-г хийсэн. Коммон-Райл-Техник бүхий 100-150 м.х. чадалтай дизель мотортой. 2008 онд дизайн болон моторт нь жижиг өөрчлөлтүүд хийгдсэн.
2011 оноос хойш Опел Цафира C Гурав дахь үеийн загвар нэмэлт нэртэй болсон бөгөөд доод хэсэг нь Астра J-той адилхан юм. Опелын анхны радарын технологи бүхий зайн тохируулгатай загвар юм. Өмнөх загвар нь 2014 он хүртэл Цафира Фамили хэмээх нэртэйгээр үйлдвэрлэгдсэн байна.
1996–1999 Синтра Опелын анхны Ван ангиллын загвар нь ЖМ-ын Шевролет Вентуре болон Понтиак ТрансСпорт загваруудад суурилсан байна. Худалдаанд гарсанаас хойш ослын болон тормосны туршилтын дүн муу гарсанаас гадна борлуулалт муутай байсан учир 1999 онд түүний үйлдвэрлэлтийг бүр мөсөн хаасан байдаг.
1973–1986 Бедфорд Блитц Энэ жижиг автобус нь автомашин үйлдвэрлэгч Бедфорд худалдан авсан ба Воксхолл Моторс компанид үйлдвэрлэгдсэн байдаг.
1997–2000 Арена Бедфорд Блитцийн үйлдвэрлэлийг зогсоосоноос хойш 11 жилийн дараа үйлдвэрлэсэн автобус юм. Гэхдээ энэ загвар Рено Трафиктай адилхан загвар бөгөөд Трафикийг бүр эрт 1980 онд үйлдвэрлэгдсэн байна.
2001 оноос хойш Виваро Комби/Тоур/Лифе Рено-Ниссантай хамтран зохион бүтээсэн орчин үеийн загвар бөгөөд Рено Трафик болон Ниссан Примастар-тай ижил загвар юм. Үүний хоёр дахь үе нь 2014 оны зунаас худалдаанд гарсан.
1991–1998 Фронтера A Опелын өөрийн үйлдвэрлэсэн анхны бартаат замын жип бөгөөд Монтереи-тэй адил автомашины үйлдвэр Исуцу компаны лиценцээр үйлдвэрлэгдсэн байна. Эхэн үеийн моторууд нь Омега А-д ашигласан мотор байжээ.
1998–2004 Фронтера B 1998 оны намраас Опел Фронтера B худалдаанд гарав. Энэ автомашин нь өмнөхтэйгээ адил гурван хаалгатай тэнхлэг хоорондын зай нь богино загвар хийгдсэнээс гадна таван хаалгатай урт тэнхлэг хоорондын зайтайгаар бас үйлдвэрлэгдсэн.
1992–1999 Монтереи Опел Монтереи нь 1992 оноос 1999 оны хооронд үйлдвэрлэгдсэн бөгөөд Исузу Троопер-той ижил нэг их биетэй. Фронтера-тай адил гурван хаалгатай болон таван хаалгатай урт хувилбартай хийгдсэн. 1998 онд бага зэргийн загварын сайжруулалт хийгдсэний дотор урд нүүрний хэсэг болон моторжуулалтыг өргөтгөсөн. 1999 оны хавар түүний импортыг Опел зогсоон хаасан. Auf dem Isuzu Trooper basiert der Opel Monterey.
2006–2015 Антара Антара нь 2006 оны намраас зах зээлд гарсан бөгөөд шууд биш ч Фронтерагийн залгамж үе юм. Чадлын хувьд 2 литр 120 м.x.-тэй дизель мотороос 3,2 литрийн 227 м.x. бензин мотортой үйлдвэрлэгджээ.
2012 оноос хойш Мокка 2012 онд Опел бас нэг спорт бартаат замын тэрэг гаргасан нь Опел Мокка юм. Үүнийг үйлдвэрлэхдээ Опел Корса D-ийн суурийг ашиглажээ.

Ачаа тээврийн автомашин

[засварлах | кодоор засварлах]
1932–1954 Блитц Блитц нь зах зээлд гаргасан олон хувилбарын хамгийн эхний үеийн хувилбар юм. 1935 онд шинэ баригдсан Опел Бранденбург үйлдвэрт гурван тонны даацын чадалтайгаар ихэвчлэн армид зориулан хийжээ. 1944-1949 оны хооронд Даймлер-Бенцийн Манхайм хот дахь ачааны машины үйлдвэрт лицензээ өгөн үйлдвэрлүүлж байж.
1951–1960 Блитц Блитц-ийн хоёр дахь үе нь 1,75 тонны даацтай ачааны автомашин байв.
1960–1965 Блитц Блитц-ийн гурав дахь үе нь 1,9 тонны даацтай ачааны автомашин байжээ.
1966–1975 Блитц Блитц-ийн хамгийн сүүлчийн үе нь 1,7-2,4 тонны даацтай ачааны автомашин байсан.
1973–1987 Бедфорд Блитц Энэ жижиг ачааны транспортерыг автомашин үйлдвэрлэгч Бедфордоос авч Воксхолл Моторс-д үйлдвэрлэсэн.
1986–1993 Комбо A Анхны Комбо нь Кадетт E-ийн суурь дээр хийгдсэн. Үүнээс гадна энэ Комбо нь Опелын үйлдвэрлэсэн анхны өндөр дээвэртэй комби загвар юм.
1991–2001 Кампо Кампо нь Пик-Ап загварын автомашин байсан ба түүнийг Исузу Фастер-ийн суурь дээр хийжээ.
1993–2001 Комбо B Кадетт Комбо-ийн залгамж боловч түүнийг Корса B-ийн суурь дээр хийсэн. 1993 оноос Комбо нь өөрийн гэсэн үндсэн загварыг бий болгон хөгжсөн.
1997–2000 Арена Рено Трафик-ийн бага зэрэг өөрчилсөн загвар.
1998–2009 Мовано A Реногийн зохион бүтээсэн загвар бөгөөд 2002 оноос хойш Рено Мастер болон Ниссан Интерстар-тай хамт нэг их биеийг хуваан үйлдвэрлэгджээ.
2001–2011 Комбо C Хайрцаг хэлбэртэй тэргийг Корса C-ийн суурь дээр, Португали дахь салбар үйлдвэртээ 2007 он хүртэл үйлдвэрлэжээ. Дараа нь Испаний Сарагосса-д үйлдвэрлэв.
2001 оноос хойш Виваро Бас нэг жижиг транспортер. Түүнийг мөн Рено, Ниссантай хамтран хийсэн ба 2014 оноос эхлэн түүний дараачийн залгамж үе гарч ирсэн.
2010 оноос хойш Мовано B Хэмжээний хувьд дунд ангилалын транспортер ба өмнөх үеийн загвартайгаа адил Рено-Ниссан-тай хамтарсан загвар.
2011 оноос хойш Комбо D Фиат Добло II-ийн суурь дээр хийгдсэн хайрцаг хэлбэртэй тэргийг Туркийн салбар үйлдвэр болох Тофас-үйлдвэрт 2011 оны намраас хойш үйлдвэрлэж байна.
1899–1901 Патентмоторваген „Систем Лутцманн“ Хамгийн анхны Опелын автомашиныг зохион бүтээгч Фридрих Лутцманнтай хамтран зохион бүтээжээ.
1909 Опел 4/8 PS „Докторваген“ Опелын анхны суудлын автомашин нь олны хүртээл болсон автомашин байв. „Докторваген“ хэмээх хоч нэр нь эмч нар ихээхэн хэрэглэн гэрт ирж үзлэг хийдэгтэй холбоотойгоор бий болсон байна.
1911–1920 Опел 5/12 PS „Пуппхен“ Дөрвөн төрлөөр үйлдвэрлэсэн жижиг автомашин.
1914 12,3-Литр-Реннваген 4 цилиндр, 260 м.x., 228 км/ц, жин 2.000 кг
1922–1924 Опел 10/30 PS
Опел 10/35 PS
Зургаан хүний суудал бүхий тансаг дээд ангилалын автомашин нь дөрвөн цилиндртэй 30-35 м.x. автомашин байсан.
1924–1931 Опел 4/12 PS „Лаубфрош“ Германд хамгийн анх урсгал дамжлагын систем ашиглан үйлдвэрлэсэн автомашин юм.
1928 Опел РАК2 Ракетенауто нь берлиний автомашины туршилтын замд зориулсан туршилтын загвар юм.
1929 Опел Регент Женерал Моторс компани Опелыг худалдж авсаныхаа дараа Регентийн үйлдвэрлэн зарсан байсан 25 ширхэг автомашиныг буцаан дуудаж бүгдийг устгасан байна. Үүний учир нь ЖМ-ын өөрийн тансаг дээд ангилалд үйлдвэрлэдэг Кадиллактай өрсөлдөх чадвартай, тиймээс түүний зах зээлийг булаацалдах аюултай хэмээн устгуулсан байна.[25]
1931–1933 Опел 1,2 Литр / Опел 1,8 Литр Женерал Моторс-той хамтран зохион бүтээсэн анхны автомашин. Урд тэнхлэг нь хатуу холболттой, ардаа төмөр утсан татагчтай хүрдэн тормостой тэрэг байжээ.
1935–1937 P4 Дөрвөн хүний суудалтай P4 нь германы эзэнт гүрний анхны „ард нийтийн автомашин“ гэж тооцогддог. Түүний газраас чөлөөтэй өндөрт байрлах их биетэй учир зөвхөн хучилттай замд ч биш бас хучилтгүй бартаат замд ч ашиглах боломжтой юм.
1935–1953 Олимпиа Германы хамгийн анхны аралгүй өөрийгөө тээх бүрэн гангаар хийсэн их биетэй автомашин юм. Түүний залгамж үе нь 1953 онд үйлдвэрлэгдсэн Олимпиа Рекорд юм.
1936–1940 Кадетт Анхны Кадетт нь маш амжилттай зарагдсан бөгөөд нийт 107.000 ширхэгийг үйлдвэрлэсэн аж.
1937–1938 Супер 6 Капитен-ы өмнөх үеийн загвар. Түүний 2,5 л мотор нь 55 м.x. гаргах чадалтай байсан.
1937–1939 Адмирал Адмирал нь 3,6 литрийн багтаамж бүхий мотортой Опелын шилдэг загваруудын нэг байсан ба түүнтэй нэгэн зэрэг үйлдвэрлэгдэн гарсан Супер 6-ийн дээр байрладаг байв.

Опелийн концепт (анхны туршилтын загвар) автомашин

[засварлах | кодоор засварлах]
Опелын концепт автомашиныг үзнэ үү!

Ном, сурах бичиг

[засварлах | кодоор засварлах]
  • Hans-Jürgen Schneider: Autos und Technik: 125 Jahre Opel . Verlag Schneider + Repschläger, Weilerswist 1987, ohne ISBN. 472 S., zahlreiche Illustrationen.
  • Peter Schirmbeck (Hrsg.): Morgen kommst Du nach Amerika. Erinnerungen an die Arbeit bei Opel 1917-1987. Verlag J. H. W. Dietz Nachf., Berlin 1988, ISBN 3-8012-0128-7.
  • Eckhart Bartels: Opel, Fahrzeug-Chronik von 1887 bis 2000. (Fahrräder, Motorräder, Personenwagen und Lastwagen), Podszun Verlag, Brilon 2000, ISBN 3-86133-146-2.
  • Wolfgang Schmarbeck, Bodo Fischer: Alle Opel Automobile seit 1899. Motorbuch Verlag, Stuttgart 1996, ISBN 3-613-01478-5.
  • Opel seit 1899. Motorbuch Verlag, Stuttgart 2007, ISBN 978-3-613-02804-3.
  • Alexander Franc Storz: Typenkompass – Opel Personenwagen seit 1945. Motorbuch Verlag, Stuttgart 2008, ISBN 978-3-613-02930-9.
  • Eckhart Bartels, Rainer Manthey: Typenkunde – Opel Klein- und Mittelklassewagen ab 1962. Band 1, Delius Klasing Verlag, 2005, ISBN 3-7688-1637-0.
  • Eckhart Bartels, Rainer Manthey: Typenkunde – Opel Mittel- und Oberklasse ab 1947. Band 2, Delius Klasing Verlag, 2006, ISBN 3-7688-1726-1.
  • Eckhart Bartels: Opel Militärfahrzeuge von 1906–1956. Nebel Verlag, 2002, ISBN 3-89555-860-5.
  • Jürgen Nöll: Im Schatten des Automobils – Opel-Motorräder aus drei Jahrzehnten. Heel Verlag, Königswinter 2001, ISBN 3-89880-012-1. (Bildband über die Jahre 1900 bis 1930).
  • Henry Ashby Turner: General Motors und die Nazis. Das Ringen um Opel. Econ Verlag, Berlin 2006, ISBN 3-430-19206-4.
  • Karl E. Ludvigsen: Opel – Räder für die Welt. Automobile Quarterly Publications, Princeton 1983, ISBN 0-915038-17-X.
 Commons: Опел – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел тээврийн хэрэгсэл – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел унадаг дгуй – Викимедиа дуу дүрсний сан
  1. opel.de: Geschäftsführung und Aufsichtsrat
  2. Gerd Steiler: Opel: Dan Ammann löst Steve Girsky ab. In: Automobilindustrie. 3. März 2014.
  3. Opel. Fakten und Zahlen.
  4. Geschäftsbericht 2013bundesanzeiger.de, abgerufen am 10. März 2015
  5. Peugeot darf Opel übernehmen tagesschau.de, 5. Juli 2017.
  6. Artikel aus der FAZ zur möglichen Übernahme von Opel durch die Groupe PSA
  7. Regal Enthusiast – Site for the 2011 Buick Regal (Memento 11. Тавдугаар сар 2012 цахим архивт) 2013-04-23
  8. Rüsselsheim Plant. Facts and Figures 2013-04-23
  9. 9.0 9.1 9.2 Opel - Daten und Fakten (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт) Abgerufen am 15. März 2013.
  10. http://www.spiegel.de/wirtschaft/unternehmen/opel-baut-klein-suv-mokka-im-spanischen-werk-in-saragossa-a-910488.html
  11. Neuzulassungen von Personenkraftwagen im Dezember 2016 nach Marken, Kraftfahrt-Bundesamt, 2017-01-04, PDF
  12. Neuzulassungen von Personenkraftwagen im Dezember 2015 nach Marken und Modellreihen (Memento 23. Хоёрдугаар сар 2017 цахим архивт), Kraftfahrt-Bundesamt, 2016-05-07, PDF
  13. Neuzulassungen von Personenkraftwagen im Dezember 2014 nach Marken und Modellreihen (Memento 10. Нэгдүгээр сар 2015 цахим архивт) Kraftfahrt-Bundesamt 2015-03-26 PDF
  14. Pkw-Neuzulassungen 2010 Deutschland nach Herstellern, Abgerufen am 12. Januar 2011
  15. Pkw-Neuzulassungen 2009 Deutschland nach Herstellern, Abgerufen am 12. Januar 2011
  16. 16.0 16.1 16.2 Der Stern. Heft 21/2009, S. 54.
  17. Pkw-Neuzulassungen 2008 Deutschland nach Herstellern, Abgerufen am 2. März 2009
  18. 18.0 18.1 18.2 18.3 auto motor und sport. S. 102, Heft 8, 1970, Vereinigte Motorverlage GmbH, Stuttgart
  19. 19.0 19.1 19.2 19.3 Bernd Tuchen: Opel der Zuverlässige, Drei Jahrzehnte Opel-Werbung. Heel Verlag, Königswinter 2005, ISBN 3-89880-426-7, S. 11.
  20. auto motor und sport über den Opel Adam. Aufgerufen am 8. Mai 2012.
  21. http://www.autobild.de/artikel/opel-junior-2013-erlkoenig-1884531.html
  22. Opel Adam: Evas Traumwagen 2012-07-11[permanent dead link] Neuvorstellung Opel Adam Stefan Grundhoff; Florian Maier, Motorvision.de 2012-07-11
  23. Opel-Oldies: Geschichten aus Chrom und Blech (Fotoserie)
  24. Lotus116.de History
  25. opel-specials.de: Opel Modell 24/110 PS – Opel Regent