Опел Астра
Опел Астра | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1991 оноос хойш |
Ангилал: | Жижиг дунд ангилал |
Их биеийн хувилбарууд: | Кабриолет, комби, комбилимузин, купье, лимузин |
Өмнөх загвар: | Oпел Кадетт |
Дараах загвар: | байхгүй |
Жижиг дунд ангилалд орох Опел Астра (лат. одод гэсэн үг) нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн хамгийн ихээр үйлдвэрлэсэн автомашин юм. Астра нь Опел Кадеттийн залгамж үе бөгөөд анхны Опел Кадеттийг 1936 оны сүүлээс 1940 оны дунд хүртэл үйлдвэрлэсэн байна. Ингээд нэлээд хугацаанд Кадеттийн үйлдвэрлэлийг зогсоосон байснаа 1962 оноос эхлэн Кадетт А гэсэн нэртэйгээр түүний үйлдвэрлэлийг буцаан сэргээв. Нэрийн өөрчлөлтийг 1991 онд Кадетт E-ээс Астра F болгожээ.
Астра K нь 2015 оноос хойш зах зээлд гарсан бөгөөд энэ загварын цувралын 11 дэх үе юм.
Үйлдвэрлэлийн цувралын ерөнхий тойм
[засварлах | кодоор засварлах]-
Опел Кадетт
1936 - 1940 он хүртэл -
Кадетт A
1962 - 1965 он -
Кадетт B
1965 - 1973 он -
Кадетт C
1973 - 1979 онуудад -
Кадетт D
1979 - 1984 он -
Кадетт E
1984 - 1993 он -
Астра F
1991 - 2000 он -
Астра G
1998 - 2005 он -
Астра H
2004 - 2010 он -
Астра J
2009 - 2015 он -
Астра K
2015 - 2021 он -
Астра L
2021 оноос хойш
(Үйлдвэрлэсэн онууд нь зөвхөн германд үйлдвэрлэсэн хугацаа болно)
Опел Астра F
[засварлах | кодоор засварлах]Астра F | |
---|---|
Опел Астра F (1991-1994) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1991–2000 |
Их биеийн хувилбарууд: | Кабриолет, комби, комбилимузин, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4–2,0 литр (44–110 кВт) Дизель хөдөлгүүр: 1,7 литр (42–60 кВт) |
Урт: | 4051–4278 мм |
Өргөн: | 1688–1696 мм |
Өндөр: | 1410–1475 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2515 мм |
Хоосон жин: | 933–1230[1] кг |
Опел Астра F нь 1991 оноос 1998 оны гуравдугаар сар хүртэл (кабрио загварыг 2000 он хүртэл) үйлдвэрлэсэн автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ны жижиг дунд ангиллын автомашин юм. Түүний өмнөх үеийн загвар нь Опел Кадетт E бөгөөд энэ цувралын зургаа дахь үе юм.
Астраг гаргаж ирснээр Кадетт хэмээх уламжлалт загварын нэр түүх болон үлдэв. Энэ нь 1990-ээд онд Опел нь тэр хүртэл хэрэглэж ирсэн бүх загварынхаа нэрийг "а" үсгээр төгссөн зохиомол нэрнүүдээр сольсонтой холбоотой (жишээ нь: Вектра, Омега, Антара гэх мэт). Ингэж нэрний өөрчлөлт хийсэн нь компанийн нэр хүндэд эерэгээр нөлөөлөх оролдлого байв. Анхны Астра нь Астра F гэсэн загварын нэртэй гарсан нь түүний өмнөх загварын үргэлжлэл үсэг юм.
Эхний загварууд нь 91 оны дундуур гурав- болон таван хаалгатай налуу артай загварууд, мөн оны аравдугаар сараас эхлэн караван загварыг үйлдвэрлэж эхэлсэн. Удалгүй дараа жилийн тавдугаар сард түүний шаталсан артай лимузин загвар үйлдвэрээс гарчээ.
Загварын сайжруулалт 1994 онд хийгдсэн бөгөөд урд нь үйлдвэрлэсэн загварууд зэвэнд ихээр идэгдэж байсныг сайжруулах арга хэмжээ авсан. 1998 онд Астра G зах зээлд гарснаар Астра F-ийн налуу- болон шаталсан артай лимузин мөн комби загварын үйлдвэрлэлтийг зогсоосон. Харин кабрио загвар нь 2000 он хүртэл үйлдвэрлэгджээ.
-
Опел Астра F, ар талын харагдац
-
Опел Астра F лимузин
-
Опел Астра F GSi хоёр хаалгатай загвар
-
Опел Астра F кабрио
Моторжуулалт
[засварлах | кодоор засварлах]Загвар | Цилиндрийн тоо | Эзэлхүүн | Чадал | Эргэлтийн момент Н·м мин.−1-д |
Моторын тэмдэглэгээ | хорт хийн стандарт |
Үйлдвэрлэсэн он |
---|---|---|---|---|---|---|---|
1.4 i | 4 | 1389 см³ | 44 кВт (60 м.x.) | 103 / 2600 | C14NZ | Е2 | 09/91–08/96 |
1.4 i | 4 | 1389 см³ | 44 кВт (60 м.х.) | 103 / 2800 | X14SZ | Евро 2/Герман 3 | 09/96–03/98 |
1.4 Si | 4 | 1389 см³ | 60 кВт (82 м.х.) | 115 / 3400 | 14SE | 09/92–03/98 | |
1.4 Si | 4 | 1389 см³ | 60 кВт (82 м.х.) | 114 / 3400 | C14SE | Е2 | 09/91–03/96 |
1.4 16V | 4 | 1389 см³ | 66 кВт (90 м.х.) | 125 / 4000 | X14XE | Евро 2/Г3 | 01/96–02/98 |
1.6 i | 4 | 1598 см³ | 52 кВт (71 м.х.) | 128 / 2800 | X16SZ | Евро 2/Г3 | 05/93–01/96 |
1.6 i | 4 | 1598 см³ | 55 кВт (75 м.х.) | 125 / 3200 | C16NZ | Е2 | 09/91–08/94 |
1.6 i | 4 | 1598 см³ | 55 кВт (75 м.х.) | 128 / 2600 | X16SZR | Евро 2/Г3 | 02/96–03/98 |
1.6 Si | 4 | 1598 см³ | 74 кВт (100 м.х.) | 135 / 3400 | C16SE | Е2 | 02/93–08/94 |
1.6 i 16V | 4 | 1598 см³ | 74 кВт (100 м.х.) | 148 / 3500 | X16XEL | Евро 2/Г3 | 09/94–03/98 |
1.8 i | 4 | 1796 см³ | 66 кВт (90 м.х.) | 145 / 3000 | C18NZ | Е2 | 09/91–08/94 |
1.8 i 16V | 4 | 1799 см³ | 85 кВт (115 м.х.) | 168 / 4000 | C18XEL | Е2 | 09/94–01/96 |
1.8 16V | 4 | 1799 см³ | 85 кВт (116 м.х.) | 170 / 3600 | X18XE | Евро 2/Г3 | 02/96–03/98 |
1.8 GSI 16V | 4 | 1799 см³ | 92 кВт (125 м.х.) | 168 / 4800 | C18XE | Е2 | 08/93–10/94 |
2.0 GSI | 4 | 1998 см³ | 85 кВт (115 м.х.) | 170 / 2600 | C20NE | Е2 | 09/91–08/94 |
2.0 i 16V | 4 | 1998 см³ | 100 кВт (136 м.х.) | 185 / 4000*
188 / 3200* |
X20XEV | Евро 2/D3 | 03/95–03/98 |
2.0 GSI 16V | 4 | 1998 см³ | 110 кВт (150 м.х.) | 196 / 4600 | C20XE | Е2 | 09/91–08/96 |
Загвар | Цилиндрийн тоо | Эзэлхүүн | Чадал | Эргэлтийн момент Н·м мин.−1-д |
Моторын тэмдэглэгээ | Үйлдвэрлэсэн он |
---|---|---|---|---|---|---|
1.7 D | 4 | 1686 см³ | 42 кВт (57 м.х.)/4600 мин.−1 | 105 / 2400 | 17YD | 12/91–08/92 |
1.7 D | 4 | 1686 см³ | 44 кВт (60 м.х.)/4600 мин.−1 | 105 / 2400 | 17DR | 09/92–08/94 |
1.7 TD | 4 | 1700 см³ | 50 кВт (68 м.х.)/4500 мин.−1 | 132 / 2400 | X17DTL | 09/94–03/98 |
1.7 TDS | 4 | 1686 см³ | 60 кВт (82 м.х.)/4400 мин.−1 | 168 / 2400 | X17DT/[TC4EE1]* | 01/93–03/98 |
Опел Астра G
[засварлах | кодоор засварлах]Астра G | |
---|---|
Опел Астра G (1998-2002) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1998–2005 |
Их биеийн хувилбарууд: | Кабриолет, комби, комбилимузин, купье, лимузин, хайрцган тэрэг |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,2–2,2 литр (48–147 кВт) Дизель хөдөлгүүр: 1,7–2,2 литр (50–92 кВт) |
Урт: | 4111–4288 мм |
Өргөн: | 1709 мм |
Өндөр: | 1390–1510 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2606–2611 мм |
Хоосон жин: | 1070−1400 кг |
Ослын үеийн зорчигчийн аюулгүй байдал Евро ШАҮП-Ослын тест[2] |
Опел Астра G нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ны жижиг дунд ангиллын автомашин бөгөөд Опел Астра F-ийн дараах үеийн загвар юм. Үүнийг 1998-2005 оны хооронд үйлдвэрлэсэн. Их биеийн хувилбарт гурван хаалга- болон таван хаалгатай налуу ар талын хийц бүхий лимузин, дөрвөн хаалгатай шаталсан ар тал бүхий лимузин, таван хаалгатай комби буюу Опелийн нэршлээр караван, хоёр хаалгатай купье болон хоёр хаалгатай кабрио загварууд үйлдвэрлэгдсэн.
-
Опел Астра купье
-
Гурван хаалгатай Опел Астра (1998–2002)
-
Шаталсан ар бүхий Опел Астра (1998–2002)
-
Опел Астра караван (1998–2002)
-
Опел Астра кабрио 2.2
Опел Performance Center
[засварлах | кодоор засварлах]OPC
[засварлах | кодоор засварлах]„OPC“ (Опел Перформанце Центер ХХК) нь 1999 онд хүртэл хэрэглэж байсан GSi (Grand Sport injection) гэсэн товчлолын оронд хэрэглэх болжээ. OPC-Астра нь (OPC 1) Астра G-ийн 3000 ширхэгээр хязгаарлагдсан спорт загварын уралдааны зөвшөөрөлтэй автомашин юм.
Энэ загварт уралдааны загварын хувилбарын явах анги болон моторын нэлээд олон эд ангийг авч угсарсан байна. Мөн 16" хөргөлттэй тоормосны диск, шинэ загварын урд хөндлөн залуур мөн серво мотор бүхий жолооны хүрд зэргийг өөрчлөн нэмж угсарсан.
OPC 2
[засварлах | кодоор засварлах]2002 оны намраас эхлэн сайжруулсан загварын Астра G OPC тооны хязгаарлалтгүйгээр зах зээлд гаргав. Гадна талын дизайнд нэлээд өөрчлөлт хийгдсэн бөгөөд техникийн хувьд өмнөх хувилбартайгаа адилхан байсан. Урд болон хойд гупр, хажуугийн эмжээр, спорт загварын салхины нүүргэвч, урд их гэрэл болон арын гэрлүүдийг хар бүрэг өнгөтэй болгосон байна.
Опел Астра OPC X-treme
[засварлах | кодоор засварлах]Германы автомашины уралдаанд (DTM: герм. Deutsche Tourenwagen-Masters) зориулсан тэрэгний суурийг ашиглан Опел Перформанце Центер дээр супер спорт загварын автомашиныг энгийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэжээ. Гэвч энэхүү Опел Астра OPC X-treme автомашин нь ганцхан ширхэгийг үйлдвэрлэн ахиж нэмж үйлдвэрлэлгүй үлдсэн байна.
-
Опел Астра G OPC X-Treme
-
Aр талын харагдац
OPC-Техникийн үзүүлэлт[3]
[засварлах | кодоор засварлах]Астра G OPC | Астра G OPC 2 | |
---|---|---|
2.0 16V (X20XER) | 2.0 16V Турбомотор (Z20LET) | |
118 кВт (160 м.x.) 6500/мин-д | 141 кВт (192 м.x.) 5400/мин-д (2002 он хүртэл) | 147 кВт (200 м.x.) 5600/мин-д (2002 оноос хойш) |
188 Нм 4300/мин-д | 250 Нм 1950–5300/мин | |
0–100 км/ц 8,2 сек-д | 0–100 км/ц 7,3 сек-д | 0–100 км/ц 7,1 сек-д |
Vмаx. 220 км/ц | Vмаx. 240 км/ц | Vмаx. 240 км/ц |
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Отто мотор
[засварлах | кодоор засварлах]Загвар | МТТ* | Эзэлхүүн | Чадал | Эргэлтийн момент (Нм 1/мин-д) |
Хэрэглээ*** (л/100 км) нийт |
CO2-Хорт хийн хэмжээ*** (г/км) |
Үйлдвэрлэсэн он | Тайлбар | Хувилбар |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1.2 16V | (X12XE) | 1199 см³ | 48 кВт (65 м.x.)/5600 | 110 / 4000 | 6,1-6,4 | 147–154 | 02.1998–09.2000 | 1,3,4 | |
1.2 16V | (Z12XE) | 1199 см³ | 55 кВт (75 м.x.)/5600 | 110 / 4000 | 6,1-6,4 | 147–154 | 09.2000–01.2005 | X12XE гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4 |
1.4 16V | (X14XE) | 1389 см³ | 66 кВт (90 м.x.)/6000 | 125 / 4000 | 7,1-8,3 | 171–200 | 02.1998–09.2000 | зөвхөн экспорт загварт | 1,3,4 |
1.4 16V | (Z14XE) | 1389 см³ | 66 кВт (90 м.x.)/6000 | 125 / 4000 | 7,2–8,3 | 173–200 | 09.2000–01.2005 | X14XE гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4 |
1.4 16V Твинпорт | (Z14XEP) | 1364 см³ | 66 кВт (90 м.x.)/5600 | 125 / 4000 | 10.2003–08.2009 | зөвхөн Астра Классик II (Польшид үйлдвэрлэсэн) | 2,3,4 | ||
1.6 8V | (X16SZR) | 1598 см³ | 55 кВт (75 м.x.)/5200 | 128 / 2800 | 7,1–8,2 | 171–197 | 02.1998–09.2000 | 1,2,3,4 | |
1.6 8V | (Z16SE) | 1598 см³ | 62 кВт (84 м.x.)/5400 | 138 / 2600 | 7,0–8,4 | 168–201 | 09.2000–01.2005 | X16SZR гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4 |
1.6 Байгалийн хий | (Z16YNG) | 1598 см³ | 71 кВт (97 м.x.)/6200 | 140 / 4200 | 03.2003–06.2005 | хамгийн сүүлд 2005 он хүртэл үйлдвэрлэсэн хувилбарт– кабриогаас гадна | 4** | ||
1.6 16V | (X16XEL) | 1598 см³ | 74 кВт (101 м.x.)/6000 | 150 / 3600 | 7,5–8,4 | 180–202 | 02.1998–09.2000 | 1,2,3,4 | |
1.6 16V | (Z16XE) | 1598 см³ | 74 кВт (101 м.x.)/6000 | 150 / 3600 | 7,0–8,2 | 168–197 | 09.2000–01.2005 | X16XEL гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4,6 |
1.6 16V Твинпорт | (Z16XEP) | 1598 см³ | 76 кВт (103 м.x.)/6000 | 147 / 3600 | 03.2003–08.2009 | зөвхөн Астра Классик II (Польшид үйлдвэрлэсэн) | 1,2,3,4 | ||
1.8 16V | (X18XE1) | 1796 см³ | 85 кВт (115 м.x.)/5400 | 170 / 3400 | 7,7–8,4 | 185–202 | 02.1998–09.2000 | 1,2,3,4,5 | |
1.8 16V | (Z18XE) | 1796 см³ | 92 кВт (125 м.x.)/5600 | 170 / 3800 | 7,8–8,8 | 187–211 | 09.2000–01.2005 | X18XE1 гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4,5,6 |
1.8 16V | (Z18XEL) | 1796 см³ | 85 кВт (115 м.x.)/5600 | 170 / 3800 | 09.2000–01.2005 | зөвхөн хэдхэн экспортын улсуудад зориулсан загварт | 1,2,3,4 | ||
2.0 16V | (X20XEV) | 1998 см³ | 100 кВт (136 м.x.)/5600 | 188 / 3400 | 8,3–9,6 | 200–231 | 02.1998–09.2000 | 1,2,3,4 | |
2.0 16V | (X20XER) | 1998 см³ | 118 кВт (160 м.x.)/6500 | 188 / 4300 | 11.1999–09.2002 | зөвхөн OPC 1 | 1 | ||
2.0 Турбо (16V) | (Z20LET) | 1998 см³ | 140 кВт (190 м.x.)/5400 | 250 / 1950–5300 | 8,9 | 214 | 09.2000–08.2001 | 5 | |
2.0 Турбо (16V) | (Z20LET) | 1998 см³ | 141 кВт (192 м.x.)/5400 | 250 / 1950–5300 | 09.2002–2003 | OPC, 2002он хүртэл | 1,4,5,6 | ||
2.0 Турбо (16V) | (Z20LET) | 1998 см³ | 147 кВт (200 м.x.)/5600 | 250 / 1950–5300 | 11.2002–01.2005 | OPC, 2002 оноос хойш | 1,4,5,6 | ||
2.2 16V | (Z22SE) | 2198 см³ | 108 кВт (147 PS)/5800 | 203 / 4000 | 8,4–8,8 | 202–212 | 06.2000–01.2005 | X20XEV гэсэн загварыг 2001 оноос эхлэн сольж гарч ирсэн | 1,2,3,4,5,6 |
Нэг од: Моторын таних тэмдэглэгээ Хувилбар: [1] = гурван хаалгатай, [2] = дөрвөн хаалгат, [3] = таван хаалгат, [4] = караван, [5] = коупе, [6] = кабрио
Хоёр од: 2003 - 2005 онд үйлдвэрлэсэн караван хувилбар нь Z16YNG мотортой бөгөөд газрын хийн түлштэй [4]
Гурван од: Механик-, Спорт- эсвэл Автоматик хурдны хайрцагтай; Налуу- болон шаталсан артай эсвэл караван; энд бичигдсэн утга нь зөвхөн ХБНГУ-д зарагдсан загварт хүчинтэй
Дизель мотор
[засварлах | кодоор засварлах]Загвар | МТТ * | Эзэлхүүн | Чадал | Эргэлтийн момент 1/мин-д |
Хэрэглээ*** (л/100 км) нийт |
CO2-Хорт хийн хэмжээ*** (г/км) |
Үйлдвэрлэсэн он | Хувилбар |
---|---|---|---|---|---|---|---|---|
1.7 TD (8V) | (X17DTL) | 1700 см³ | 50 кВт (68 м.x.)/4500 | 132 Нм/ 1800–3250 | 5,9 | 158 | 02.1998–08.2000 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван |
1.7 DTI (16V) | (Y17DT) | 1686 см³ | 55 кВт (75 м.x.)/4400 | 165 Нм/ 1800–3000 | 4,4–4,8 | 119–130 | 02.2000–01.2005 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван |
1.7 CDTI (16V) | (Z17DTL) | 1686 см³ | 59 кВт (80 м.x.)/4400 | 170 Нм/ 1800–2800 | 4,4–4,7 | 119–126 | 04.2003–01.2005 04.2003–08.2009** |
гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван |
2.0 DI (16V) | (X20DTL) | 1995 см³ | 60 кВт (82 м.x.)/4300 | 185 Нм/ 1800–2500 | 5,7 | 153 | 02.1998–09.2000 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван |
(Y20DTL) | 185 Нм/ 1500–2750 | 6,7 | 181 | 09.2000–01.2005 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван | |||
2.0 DTI (16V) | (Y20DTH) | 1995 см³ | 74 кВт (101 м.x.)/4300 | 230 Нм/ 1500–2500 | 5,7–5,9 | 151–154 | 09.2000–01.2005 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван |
2.2 DTI (16V) | (Y22DTR) | 2172 см³ | 92 кВт (125 м.x.)/4000 | 280 Нм/ 1500–2750 | 6,0–6,1 | 161–169 | 09.2002–01.2005 | гурван хаалгатай, дөрвөн хаалгатай, таван хаалгатай, караван, коупе, кабрио |
Нэг од: Моторын таних тэмдэглэгээ
Хоёр од: Астра Классик II (Польшид үйлдвэрлэсэн)
Гурван од: Энд бичигдсэн таван хаалгатай автомашины утга нь зөвхөн ХБНГУ-д зарагдсан загварт хүчинтэй
Опел Астра H
[засварлах | кодоор засварлах]Астра H | |
---|---|
Опел Астра H (2007-2010) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2004–2014 |
Их биеийн хувилбарууд: | Кабриолет, комби, комбилимузин, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4–2,0 литр (55–177 кВт) Дизель хөдөлгүүр: 1,3–1,9 литр (59–110 кВт) |
Урт: | 4249–4587 мм |
Өргөн: | 1804 мм |
Өндөр: | 1435–1500 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2614–2703 мм |
Хоосон жин: | 1210–1613 кг |
Опел Астра H нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ны жижиг дунд ангиллын автомашин бөгөөд Опел Астра G-ийн дараах үеийн загвар юм. Астра H-г 2004 оны гуравдугаар сараас 2010 оны есдүгээр сар хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд зарим нэг улсад одоо ч үйлдвэрлэж байна.
Түүний Делта-Платтформ дээр мөн Женерал Моторсд харъяалагдах Воксхолл, Холден, болон Сатурн өөрсдийн загваруудаа үйлдвэрлэдэг. Ар талыг нь бага зэрэг өөрчилсөн налуу артай болон GTC-хувилбаруудыг америкийн зах зээл болон хойд америкт 2007-2009 оны хооронд Сатурн Астра нэртэйгээр гаргасан. Чили болон Мексикт Шевролет Астра, харин бусад өмнөд америкийн улсууд болох Аргентин болон Бразилд Шевролет Вектра мөн Шевролер Вектра GT гэсэн нэртэйгээр борлуулагдсан.
Загварын хувилбарууд болон тоноглолт
[засварлах | кодоор засварлах]Загварын шинэчлэлтийг 2006 онд хийсэн ба үүний хүрээнд арын гэрлийг өөрчилснөөс гадна урд хойд гупр бас орно. 2008 оноос эхлэн шаталсан артай лимузин загварыг германы зах зээлд гаргасан. Үйлдвэрлэгдэж байгаа бүх загварын үндсэн тоноглолд жолооны хүрдний серво мотор, зайн удирдлагатай төв түгжих систем, цахилгаанаар урд цонх өргөгч болон цахилгаанаар удирдах гадна талын толь, зургаан аюулгүйн дэр, ABS, хулгайгаас хамгаалах түгжээ, ESPplus, TC system, болон тоормосны туслах систем зэрэг орно. Харин сонголтоор хурд тохируулагч, агааржуулагч автоматик, DVD-навигацын систем, долгионт техникийн тусламжтай чөлөөтэй ярих төхөөрөмж, дугуйн хий хяналтын систем эсвэл зогсоолын туслагч төхөөрөмжүүдээс нэмэн захиалах боломжтой.
-
Ар тал
-
Опел Астра караван (2004–2006)
-
Опел Астра GTC (2005–2006)
-
Опел Астра ТвинТоп (2006)
OPC
[засварлах | кодоор засварлах]2005 оны намраас худалдаанд гарсан шилдэг загвар болох OPC нь томруулсан урд гупр болон хажуугийн өргөтгөсөн босго, дунд байрлалтай яндан, 18"-дугуйнууд болон Рекаро-спорт загварын суудал зэргээр тоноглогдсон байна. 2 литрийн турбо мотор нь 177 кВт (240 м.x.) чадалтай бөгөөд хурдатгал нь 6,4 секундэд 100 км/ц болон 244 км/ц дээд хурд хүрэх боломжийг олгоно.
2005 оны аравдугаар сард Нюрбургринг-н уралдааны тойрог замын рекордыг 4 секундээр буюу 8:35,93 минутанд туулж шинээр рекорд тогтоосон байна.
-
Опел Астра OPC Nürburgring Edition (2008)
-
Опел Астра OPC Race Camp (2009)
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Моторжуулалт[5]
[засварлах | кодоор засварлах]Моторын төрөлд 1,4-л-мотор 66 кВт чадалтай бензин мотороос эхлэн (Австрид 55 кВт-аас) шилдэг загварын мотор болох 2,0 л турбо 177 кВт-тай, мөн түүнчлэн дизельд 1,3 л эзэлхүүн болон 66 кВт чадалтай мотороос эхлэн 1,9 л 110 кВт чадалтай моторууд ордог. 2005 арванхоёрдугаар сараас эхлэн шинээр зохион бүтээсэн 1,8-литрийн (Z18XER) 140 м.x бензин мотортойгоор нийлүүлэгдсэн.
Бензин хөдөлгүүр
[засварлах | кодоор засварлах]Загвар | Моторын таних тэмдэг |
Эзэлхүүн (см³) |
Чадал кВт (м.x.) 1/мин-д |
мах. Эргэлтийн момент (Нм 1/мин-д) |
Түлшний хэрэглээ[1] л/100 км |
CO2-хорт хийн хэмжээ, хосолсон | Хурдны хайрцаг | Тайлбар | Үйлдвэрлэсэн огноо |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Цуваа дөрвөн цилиндрт Отто хөдөлгүүрүүд | |||||||||
1.4 | Z14XEL | 1364 | 55 (75)/5200 | 120/3800 | 6,3 | 151 г/км | Механик таван араат | (зөвхөн Австрид) | |
1.4 Твинпорт | Z14XEP | 1364 | 66 (90)/5600 | 125/4000 | 6,3 | 146 г/км | Механик таван араат болон-Эазитроник | 2004.03–2010.09 | |
1.4 LPG экоФЛЕКС | Z14XEP | 1364 | Авто хий: 65 (89) Бензин: 66 (90) /5600 |
119/4000 | Авто хий: 8,1 Бензин: 6,1 |
Авто хий: 130 Бензин: 146 г/км |
Таван араатай | зөвхөн караван | 2009.08–2010.09 |
1.6 Твинпорт [2] | Z16XEP | 1598 | 77 (105)/6000 | 150/3900 | 6,6 | 158 г/км | Таван араатай механик эсвэл таван араатай-Эазитроник | мөн Твин Топ | 2004.03–2007.11 |
1.6 LPG экоФЛЕКС | Z16XEP Z16XER | 1598 | Авто хий: 82 (112) Бензин: 85 (115)/6000 |
Авто хий: 147/4000 Бензин: 155/4000 |
Авто хий: 8,3 Бензин: 6,6 |
Авто хий: 142 Бензин: 158 г/км |
Таван араатай механик | зөвхөн караван | 2009.08–2010.09 |
1.6 [2] | Z16XER | 1598 | 85 (115)/6000 | 155/4000 | 6,5 | 155 г/км | Таван араатай механик эсвэл таван араатай-Эазитроник | мөн Твин Топ | 2006.11–2010.09 |
1.6 Турбо [2] | Z16LET | 1598 | 132 (180)/5500 | 230/1980–5500 | 7,7 SP | 185 г/км | Зургаан араатай механик | мөн Твин Топ | 2006.11–2010.09 |
1.8 | Z18XE | 1796 | 92 (125)/5600 | 170/3800 | 7,7 | 185 г/км | Таван араатай механик эсвэл дөрвөн шатлалтай автоматик | 2004.03–2006.01 | |
1.8 [2] | Z18XER | 1796 | 103 (140)/6300 | 170–175/3800 | 7,1 | 169 г/км | Таван араатай механик эсвэл дөрвөн шатлалтай автоматик | мөн Твин Топ | 2006.01–2010.08 |
2.0 Турбо [2] | Z20LEL | 1998 | 125 (170)/5200 | 250/1950–4000 | 9,0 | 216 g/km | Зургаан араатай механик | мөн Твин Топ | 2004.03–2006.11 |
2.0 Турбо [2] | Z20LER | 1998 | 147 (200)/5400 | 262/4200 | 9,3 | 223 г/км | Зургаан араат, механик | мөн Твин Топ | 2004.03–2010.09 |
2.0 Турбо OPC | Z20LEH | 1998 | 177 (240)/5600 | 320/2400–5000 | 9,2 | 221 г/км | Зургаан араат, механик | (зөвхөн GTC) | 2005.08–2010.09 |
- [1] Хот болон тууш зам хосолсон л/100 км (1999/100/Европын Холбоо-Дүрэм), лимузин, механик хурдны хайрцаг.
- [2] Энэ моторыг мөн Твин Топ хувилбараар захиалж авах боломжтой.
Дизель
[засварлах | кодоор засварлах]Эхний үед дизель загваруудын хөө тортогны шүүлтүүрийг зөвхөн нэмэлт төлбөртэйгээр захиалах боломжтой байсан. 2006 оны сүүлээр загварын сайжруулалт хийсний дараа стандарт бүрэлдхүүн хэсгийн нэг болов. Энэ тортогны шүүлтүүр нь яаж явахаас шалтгаалан 1000-2000 км яваад өөртөө цэвэрлэгээ хийх ба энэ үедээ түүний түлшний хэрэглээ 100км-т 5-10 л дизель болж нэмэгдэхээс гадна утаа гаргах төхөөрөмж буюу яндан бага зэрэг чичиргээ ордог. Опел бусад германы автомашин үйлдвэрлэгчтэй адил, тортогны шүүлтүүр дээр цугларсан хөөг шатаах болон түүний CO2 болгон хувиргахын тулд дараах шүршилтийг хэрэглэдэг.
Загвар | Моторын таних тэмдэглэгээ |
Эзэлхүүн (см³) |
Чадал кВт (м.x.) 1/мин-д |
мах. Эргэлтийн момент (Нм 1/мин-д) |
Түлшний хэрэглээ[1] л/100 км |
CO2-хорт хийн хэмжээ, хосолсон | Хурдны хайрцаг | Тайлбар | Үйлдвэрлэсэн он | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Цуваа дөрвөн цилиндрт дизель хөдөлгүүрүүд | ||||||||||
1.3 CDTI | Z13DTH | 1248 | 66 (90)/4000 | 200/1750–2500 | 4,8 | 130 г/км | Зургаан араат механик эсвэл 6-араатЭазитроник | 2005.05–2010.09 | ||
1.7 CDTI | Z17DTL | 1686 | 59 (80)/4400 | 170/1800–2800 | 4,9 | 132 г/км | Таван араат механик | GTC загварт байхгүй | 2004.03–2005.06 | |
1.7 CDTI[3] | Z17DTH | 1686 | 74 (100)/4400 | 240/2300 | 5,0 | 135 г/км | Таван араат механик | 2004.03–2007.03 | ||
1.7 CDTI (DPF) | Z17DTJ/A17DTJ[4] | 1686 | 81 (110)/3800 | 260/2300 | 5,2 | 138 г/км | Зургаан араат механик | 2007.04–2010.09 | ||
1.7 CDTI экоФЛЕКС | Z17DTJ/A17DTJ[4] | 1686 | 81 (110)/3800 | 260/2300 | 4,5 | 119 г/км | Зургаан араат механик | 2008.11–2010.09 | ||
1.7 CDTI[3] | Z17DTR/A17DTR[4] | 1686 | 92 (125)/4000 | 280/2300 | 5,4 | 143 г/км | Зургаан араат механик | 04/2007–09/2010 | ||
1.9 CDTI | Z19DTL | 1910 | 74 (100)/3500 | 260/1700–2500 | 6,0 | 162 г/км | Зургаан араат механик | 2005.07–2010.09 | ||
1.9 CDTI | Z19DT | 1910 | 88 (120)/3500 | 280/2000–2750 | 6,0 | 162 г/км | Зургаан араат механик / Зургаан араат автоматик | 2005.07–2010.09 | ||
1.9 CDTI | Z19DTJ | 1910 | 88 (120)/4000 | 280/2000–2750 | 5,8 | 158 г/км | Зургаан араат механик | 2004.03–2005.06 | ||
1.9 CDTI[2][3] | Z19DTH | 1910 | 110 (150)/4000 | 320/2000–2750 | 5,8 | 157 г/км | Зургаан араат механик | мөн Твин Топ | 2004.11–2010.09 |
- [1] л/100 км-т xосолсон (1999/100/ЕХ-Дүрэм), лимузин, механик хурдны хайрцаг.
- [2] Энэ моторыг мөн Твин Топ хувилбараар захиалж болно.
- [3] CDTI-гэсэн бичиглэл нь 1.7 (74 кВт) буюу 2007 хойш (92 кВт) болон 1.9 (110 кВт) дизель мотор нь бусад дизель мотороос улаанаар тэмдэглэсэн „TI“ -үсгээр ялгарч байгаа юм.
- [4] 2009.04 сараас хойш
Опел Астра J
[засварлах | кодоор засварлах]Астра J | |
---|---|
Опел Астра J | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2009 оноос хойш |
Их биеийн хувилбарууд: | Комби, комбилимузин, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4–2,0 литр (64–206 кВт) Дизель хөдөлгүүр: 1,3–2,0 литр (70–143 кВт) |
Урт: | 4419–4698 мм |
Өргөн: | 1814–1840 мм |
Өндөр: | 1482–1535 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2685–2695 мм |
Хоосон жин: | 1373–1613 кг |
Опел Астра J нь жижиг дунд ангиллын автомашин бөгөөд Опел ХК-с үйлдвэрлэн гаргасан Опел Астра H-ийн дараах үеийн загвар юм. Үүнийг 2009 онд анx Майны Франкфуртын автомашины үзэсгэлэн дээр олонд танилцуулсан. Түүнийг хөгжүүлж байхдаа Астра I[6] гэсэн нэртэй байсан ба худалдаанд гаргахдаа нэрийг нь өөрчлөн Астра J[7] болгосон байна. Учир нь I-үсгийг нэгийн тоотой андуурах магадлал ихтэй учраас ийнхүү өөрчилсөн юм.
Хувилбар
[засварлах | кодоор засварлах]-
Опел Астра J ар талаасаа
-
Опел Астра Спортс Тоурер (2010–2012)
-
Опел Астра GTC
-
Ар талаасаа
-
Дотор тал, жолооны хүрдэн дээрх зайн удирдлагатай навигац)
Загварын сайжруулалт
[засварлах | кодоор засварлах]2012 онд шаталсан ар талтай лимузин загвар гарсанаас хойш налуу артай болон комби загваруудад загварын сайжруулалт хийгдсэн. Үүнд хөргөлтийн нүүргэвч, урд их гэрлийн суурь болон ар талд хромжуулсан эмжээр зэрэг орно.
Техникийн хувьд шинэчилсэн хяналт болон хөгжмийн багц, шинэ моторууд нэмэгдэв.
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Бензин мотор
[засварлах | кодоор засварлах]1.4 (ecoFLEX) | 1.4 (ecoFLEX) | 1.6 (ecoFLEX) | 1.4 Турбо (ecoFLEX) | 1.4 Турбо (ecoFLEX) | 1.4 LPG Турбо ecoFLEX | 1.6 ЕКОТЕК Директ Инекцион Турбо ecoFLEX | 1.6 Турбо | 1.6 ЕКОТЕК Директ Инекцион Турбо ecoFLEX | OPC | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Үйлдвэрлэсэн он | 2009/09–2013/11 | 2009/09 сараас хойш | 2010/06 сараас хойш | 2009/09 сараас хойш | 2012/01 сараас хойш | 2012/11 сараас хойш | 2009/09–2012/11 | 2013/12 сараас хойш | 2012/06 сараас хойш | |
Моторын угсралтын төрөл болон цилиндрийн тоо | Цуваа 4-Бензин мотор, Multi-Point-тоосруулалттай | Ц4-Бензин мотор, шууд тоосруулалттай | Ц4-Бензин мотор, Multi-Point-тоосруулалттай | Ц4-Бензин мотор, шууд тоосруулалттай | ||||||
Моторын тэмдэглэгээ | A14XEL | A14XER | A16XER | A14NEL | A14NET | A16XHT | A16LET | A16SHT | A20NFT | |
Эзэлхүүн | 1398 см³ | 1598 cm³ | 1364 см³ | 1598 см³ | 1998 см³ | |||||
Чадал | 64 кВт (87 м.x.) 6000/мин |
74 кВт (100 м.х.) 6000/мин |
85 кВт (116 м.х.) 6000/мин |
88 кВт (120 м.х.) 4200–6000/мин |
103 кВт (140 м.х.) 4900–6000/мин |
125 кВт (170 м.х.) 6000/мин |
132 кВт (180 м.х.) 5500/мин |
147 кВт (200 м.х.) 5500/мин |
206 кВт (280 м.х.) 5500/мин | |
Эргэлтийн момент | 130 Нм 4000/мин |
130 Нм 4000/мин |
155 Нм 4000/мин |
200 Нм (220 Нм) 1850–4200/мин |
200 Нм (220 Нм) 1850–4900/мин |
260 Нм (280 Нм) 1650–3200/мин |
230 Нм 2200–5400/мин |
280 Нм (300 Нм) 1650–3500/мин |
400 Нм 2500–4500/мин | |
Хурдны хайрцаг, цуврал | 5-араат механик | 6-араат механик | ||||||||
Хурдны хайрцаг, сонголтоор | — | 6-шатлалтай Автоматик | — | 6-шатлалтай Автоматик | — | 6-шатлалтай Автоматик | 6-шатлалтай Автоматик | — | — | |
Дээд хурд | 168 км/ц | 178 км/ц | 188 км/ц [182 км/ц] |
192 км/ц | 202 км/ц [200 км/ц] |
200 км/ц | 220 км/ц | 221 км/ц [211 км/ц] |
230 км/ц | 250 км/ц |
Хурдатгал, 0–100 км/ц |
15,1 сек. | 13,9 сек. | 11,7 сек. [13,3 сек.] |
11,0 сек. | 9,9 сек. [10,2 сек.] |
10,8 сек. | 8,7 сек. | 8,5 сек. [9,0 сек.] |
7,9 сек. | 6,0 сек. |
Түлшний хэрэглээ 100 км-т (дунджаар) |
5,5 л | 5,5 л (5,3 л) |
6,3 л (5,9 л) [7,1 л] |
5,9 л (5,5 л) |
5,9 л (5,5 л) [6,7 л] |
Супер 6,1 л LPG 8,1 lG |
5,9 л | 6,8 л [7,5 л] |
6,6 л | 8,1 л |
CO2-Хорт хий (дунджаар) | 129 г/км | 129 г/км (124 г/км) |
147 г/км (139 г/км) [167 г/км] |
138 г/км (129 г/км) |
138 г/км (129 г/км) [157 г/км] |
144 г/км/132 г/км | 139 г/км | 159 г/км [169 г/км] |
154 г/км | 189 г/км |
Хорт утааны стандарт Евро-Ангилал |
Евро 5 |
Опел Астра K
[засварлах | кодоор засварлах]Астра K | |
---|---|
Опел Астра K (2015 оноос хойш) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2015–2021 |
Их биеийн хувилбарууд: | Комби, комбилимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,0–1,6 литр (74–147 кВт) Дизель хөдөлгүүр: 1,6 литр (70–118 кВт) |
Урт: | 4370–4702 мм |
Өргөн: | 1814 мм |
Өндөр: | 1485–1499 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2662 мм |
Хоосон жин: | 1248–1364 кг |
Oпел Астра K нь Астра J-ийн залгамж үе болгон гаргасан Опелийн жижиг дунд ангиллын автомашин юм. 2015[8] оны Майны Франкфуртын автомашины үзэсгэлэн худалдаан дээр нийтэд танилцуулав. Цувралаар 2015 оны долоодугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд мөн онд жижиг дунд ангиллын автомашинуудаас "Алтан жолооны хүрд" шагналаар шагнуулжээ.[9]
-
Опел Астра К 1.6 литрийн дизель моторт тэрэгний арын талын харагдац
-
Дотор талын харагдах байдал
-
Опел Астра К 1.4
Ном, сурах бичиг
[засварлах | кодоор засварлах]- Опел Астра ашиглалтын заавар; Адам Опел ХК, Рюсселсхайм; Хэвлэсэн: 1999 оны хоёрдугаар сар
- Опел Астра ашиглалтын заавар; Адам Опел ХК, Рюсселсхайм; Хэвлэсэн: 2000 оны аравдугаар сар
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]- Үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас
- Опелийн автомашины талаарx техникийн мэдээлэл
- Ослын-Тест Опел Астра G (ADAC 02/1999)
- Хуучин автомашины-Тест (09/2004)
- Хуучин автомашины-Тест (09/2006)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Eckhart Bartels, Rainer Manthey: Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991–2012. Podszun, Brilon 2013, ISBN 978-3861336662, S. 16–19.
- ↑ Опел Корса C-Ослын тест (Memento 23. Аравдугаар сар 2014 цахим архивт) (ADAC 07/2002; PDF; 303 kB)
- ↑ Adam Opel GmbH
- ↑ Arabische Länder, in denen der Astra G verkauft wurde: Bahrain, Jordanien (auch als Cabrio), Katar, Kuwait, Libanon (auch als Cabrio), Oman, Saudi-Arabien, Syrien (auch als Cabrio) und Vereinigte Arabische Emirate.
- ↑ Опел: Автомашин-Түүхэн замнал 3-р боть: 1991–2012, х. 60/61, 67/68
- ↑ Opel Astra Blog (Memento 21. Хоёрдугаар сар 2021 цахим архивт) Adam Opel GmbH, 2009-03-06
- ↑ Suche nach PKW-Typklassen [permanent dead link]GDV Dienstleistungs-GmbH & Co. KG
- ↑ Vorstellung des neuen Opel Astra
- ↑ Das goldene Lenkrad 2015
« өмнөх — Он тооллын дараалал-Опел
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ангилал | 1980 он | 1990 он | 2000 он | 2010 он | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хамгийн жижиг тэрэг | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Карл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Адам | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Жижиг тэрэг | Корса А | Корса B | Корса C | Корса D | Корса E | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Чеветте | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Тигра А | Тигра B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компакт буюу жижиг дунд ангилал | Кадетт D | Кадетт E | Астра F | Астра G | Астра H | Астра J | Астра K | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ампера | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Астра G Кабрио | Астра H ТвинТоп | Каскада | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дунд ангилал | Манта B | Калибра | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сигнум | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Аскона B | Аскона C | Вектра A | Вектра B | Вектра C | Инсигниа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дундаас дээд ангилал | Рекорд E | Омега A | Омега B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Коммодоре C | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сенатор A | Сенатор B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Монца | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Спорт загвар | Спеедстер | GT | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Микрован | Агила А | Агила B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Миниван | Мерива А | Мерива B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компактван | Цафира А | Цафира B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ван (урт) | Синтра | Цафира C | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
SUV | Мокка | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компакт SUV | Фронтера А | Фронтера B | Антара | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Пик-Ап | Кампо | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бүхээгтэй загварууд | Кадетт Комбо | Комбо B | Комбо C | Комбо D | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Микро автобус | Бедфорд Блитц | Арена | Виваро A | Виваро B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Мовано A | Мовано B |