Комби

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ауди A4 "Avant", 2010
Фолксваген "Пассат", 2006
Опел Инсигниа Коунтри Тоурер, 2013 оноос хойш
BMW M5, 1985 оноос хойш
Хонда Аккорд, 2011-2015

Kомби (герм. Kombinationskraftwagen богиносгосон ярианы хэллэг нь Kombi, монг. хосолсон автомашин) гэдэг нь суудлын автомашины нэгэн төрлийн их биеийн хэлбэр бөгөөд ардаа энгийн автомашиныг бодвол илүү том ачааны зайтай автомашиныг хэлдэг. Энэ нэршил нь ачааны болон суудлын автомашины хослол гэдгээс уламжлан бий болсон ба хүн болон ачааны аль алиныг тээвэрлэх боломжтой учир ийнхүү нэрлэгдэх болжээ.

Тодорхойлолт болон онцлог[засварлах | edit source]

Энэ нэршил нь жижиг автобус болон бусад төрөл болох өндөр дээвэртэй комби, Sport Utility Vehicle болон ван хамаарна. Ярианы хэлэнд ихэнхдээ ар талын хийц нь бараг босоо хэлбэр бүхий ардаа ачаа ачих хэсэгтэй суудлын автомашины загвар гэж тооцдог. Эдгээр нь тухайн ангиллын лимузин загвараасаа ялгаатай нь уртасгасан дээвэр болон нэмэлт Д-баганатай байдаг. Энэ өгүүлэл нь ярианы хэлний утгыг тайлбарласан болно.

Комби загварыг 80-д он хүртэл ихэвчлэн мужаан болон жижиг гар дархчууд хэрэглэж байсан. Автомашины загварууд нь ихэвчлэн комби загвартайгаар үйлдвэрлэгдэн гардаг. Үүний жишээ гэхэд Фолксваген Пассатын нийт үйлдвэрлэгдэж байгаа загварын 70 гаруй хувь нь комби загвартайгаар үйлдвэрлэгдэж байна.

Комби загварын өөр бусад нэршил[засварлах | edit source]

Автомашины үйлдвэрлэгч бүхэн өөр өөрийн гэсэн борлуулалтын нэртэй байдаг.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Kомби автомашин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан