Хонда
Төрөлх нэр | 本田技研工業株式会社 |
---|---|
Галигласан нэр | Хонда Гикэн Коогёо Кабүшики-гайша |
Хууль эрх зүйн хэлбэр | Кабүшики-гайша (Хувьцаат Компани) |
Аж үйлдвэрийн салбар | Автомашин агаарын тээвэр навигацын систем |
Үүсгэн байгуулагдсан | Хамамацү, Япон (1946 оны 10 сар |
Үүсгэн байгуулагч | Хонда Соичиро Фүжисава Такэо |
Төв байр | Япон, Токио, Минато |
Үйл ажиллагааны бүс | дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Икэ Фүмихико Хачиго Такахиро (Гүйцэтгэх захирал) |
Бүтээгдэхүүн | 4,110,000 автомашин (2012) |
Орлого | ▲ 11.85 их наяд японы иен (2014)[1] ▲ USD 119 billion (2014) |
Үйл ажиллагааны орлого | ▲ 750 тэрбум японы иен (2014)[1] |
Цэвэр орлого | ▲ 574 тэрбум японы иен (2014)[2] ▲ $5.75 тэрбум (2014) |
Нийт хөрөнгө | ▲ 11.780 их наяд японы иен (2012)[3] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▼ 4.402 их наяд японы иен (2012)[3] |
Ажилчид | 198,561 (2014) |
Цахим хуудас | world |
Хонда (япон 本田技研工業株式会社, Хонда Гикэн Коогёо Кабүшики-гайша, монг. „Хонда технологийн судалгаа болон үйлдвэрлэл“, англ. Honda Motor Co., Ltd.) компани нь Никкэй 225-д бүртгэлтэй, Японы концерн бөгөөд дэлхий даяар автомашин, мотоцикл, завьны хөдөлгүүр, цахилгаан дулааны тоног төхөөрөмж, болон хөдөлгүүр зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм.
Хондагийн xөрөнгийн бирж дээрх үнэлэмжээр нь хэмжвэл дэлхий дээрх хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм.
Жилийн 22 сая хөдөлгүүр үйлдвэрлэж байгаа тоогоороо Хонда нь дэлхийн хамгийн том хөдөлгүүрийн үйлдвэрлэгч болдог. Дэлхий даяар нийт 30 улсад Хондагийн үйлдвэрүүд байх ба тэдгээрт ойролцоогоор 179.000 ажилчид ажилладаг. Компанийн төв байр нь Токиод байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хонда нь 1948 оны есдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн нэр нь түүнийг үндэслэгч Хонда Соичирогийн нэрээр нэрлэгджээ. Байгуулагдаад эхэн үедээ Хонда нь унадаг дугуйнд зориулсан мотор үйлдвэрлэж байв.
Хонда нь Тоёотагаас гадна цөөн хэдэн бие даасан Японы автомашин болон мотоциклийн үйлдвэрлэгч юм. Үүний шалтгаан нь олон улсын автомашин, мотоциклийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч ажиллаж чадсанаас гадна өөр гадны хөрөнгө оруулагчийн дэмжлэг авдаггүй, өөр бусад компаниудтай хамтардаггүй нь тус компанийг бусдаас тусгаар байлгадаг гэж тайлбарладаг байна. 1986 оноос хойш Хонда нь тансаг дээд ангиллын автомашиндаа Акура гэх нэрийг хэрэглэж иржээ. Гэхдээ үүнийг зөвхөн Xойд америк болон Хонконгод борлуулдаг.
Компанийн тухай
[засварлах | кодоор засварлах]Хонда нь моторт спортод идэвхтэй оролцдог компаниудын нэг.
Хонда нь Формула-1-д оролцдог өөрийн гэсэн багтай (Хонда Расинг Ф1) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаа дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий Формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд Нельсон Пике, Найжел Манселл, Аиртон Сенна, Алайн Прост ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улирлын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсны зэрэгцээгээр Хонда NSX-ийн хөгжүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард санхүүгийн хямралаас шалтгаалан Формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна.
Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)
[засварлах | кодоор засварлах]-
Хонда N360, 1967-1968
-
Хонда Лайф, 2008-2014
-
Хонда сити, 1999-2001
-
Хонда Сивик, 1972 оноос хойш
-
Хонда Сивик гибрид, 2012-оноос хойш
-
Хонда 1300, 1969-1972
-
Хонда Аккорд, 1976 оноос хойш
-
Хонда Инспайр, 1989-2012
-
Хонда CR-Z, 2010 оноос хойш
-
Хонда S2000, 1999-2009
-
Хонда CR-V, 1996 оноос хойш
-
Хонда Вамос, 1970-1973; 1999 оноос хойш
-
Хонда Стреам, 2000-2014
-
Хонда Ридгелайн, 2005 оноос хойш
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хонда дэлхий даяар
- Honda Automobiles Open Directory Project төслийн вэбсайт дахь
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2014. Татаж авсан: 20 December 2014.
- ↑ "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2013. Эх хувилбараас (PDF) архивласан: 17 Тавдугаар сар 2013. Татаж авсан: 26 April 2013.
- ↑ 3.0 3.1 "FY2012 FY12 Financial Results: Honda Motor Company". May 2011. Татаж авсан: 15 June 2011.