Хонда CR-V
Хонда CR-V | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1996 оноос хойш |
Ангилал: | SUV |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Хонда CR-V (Comfortable Runabout Vehicle) нь Японы автомашин үйлдвэрлэгч Хонда компанийн Компакт-SUV тэрэг бөгөөд анх 1996 оноос хойш өнөөг хүртэл дөрөв дэх үеийг нь үйлдвэрлэж байна.
CR-V (1996–2001)
[засварлах | кодоор засварлах]1. залгамж үе | |
---|---|
Хонда CR-V (1996–1999) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1996–2001 |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 2,0 литр (94–108 кВт) |
Урт: | 4510 мм |
Өргөн: | 1750 мм |
Өндөр: | 1608 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2630 мм |
Хоосон жин: | 1460 кг |
Хонда CR-V-н эхний үеийн загварыг 1995 оны сүүлээр нийтэд танилцуулжээ. 4,50 метр урт тэргийг хоёр төрлийн дөрвөн цилиндр бүхий 94 кВт эсвэл 108 кВт чадалтай бензин хөдөлгүүртэйгээр санал болгосон байна. Энэ загварын нэг онцлог нь баруун хажуу тал руугаа нээгддэг, нөөц дугуйн тогтоогуур бүхий арын хаалгатай юм. 1999 онд CR-V-д загварын сайжруулалт хийсэн ба үүний хүрээнд ялангуяа урд гуприйн загварын өөрчлөн сайжруулсан байдаг.
CR-V загварыг эхэндээ (1996-1997) зөвхөн автоматик хурдны хайрцагтайгаар нийлүүлжээ. Удаах жилээс эхлэн энэ үеийн загварын үйлдвэрлэлт дуусах хүртэл автоматик болон 5 араат механик хурдны хайрцагтайгаар санал болгосон. CR-V нь Real Time 4WD гэх нэртэй бүх дугуйн хөтлөгчтэй хурдны хайрцгаар хөтлөгдөх бөгөөд энэ нь шаардлагатай үед арын дугуйнуудыг автоматаар хамтад хөтлөгч болгон залгадаг байна.
Цүнхний хэсэгт аяллын ширээг оруулсан байх ба хураасан үедээ цүнхний өрөөний шалны хавтан болдог байна.
-
Хонда CR-V (1999–2001)
-
Ар талын харагдац
CR-V (2001–2006)
[засварлах | кодоор засварлах]2. залгамж үе | |
---|---|
Хонда CR-V (2001–2004) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2001–2006 |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 2,0 литр (108 кВт) Дизель хөдөлгүүр: 2,2 литр (103 кВт) |
Урт: | 4635 мм |
Өргөн: | 1785 мм |
Өндөр: | 1710 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2630 мм |
Хоосон жин: | 1529–1692 кг |
2001 оны намар CR-V-н хоёр дахь үеийн загварыг (загварын код RD) нийтэд танилцуулсан ба энэ нь бензин болон дизель хөдөлгүүртэй хувилбарууд байв. Арын суудлын урагш нь хэвтүүлсний дараа 952 литр хүртэл ачааны багтаамжтай.
Хонда энэ загвараа гурван төрлийн тоноглолттойгоор санал болгосон: LS- хувилбар нь төмрөн обуд, даавуун дотоод дизайнтай, ES-хувилбар нь хөнгөнцагаан обуд болон ESP-тай, Executive-хувилбар нь бүрэн арьсан доторлооготой.
CR-V нь Real Time 4WD гэх хурдны хайрцагтай ба дугуйн барьцалт багасах үед автоматаар залгагдах бүх дугуйн хөтлөгчтэй. Аюулгүй байдалд зориулан зургаа хүртэл ослын дэр, түүнчлэн явалтын аюулгүй байдлыг хангах идэвхитэй системүүдэд ABS, EBD, мөн Хондад VSA (Vehicle Stability Assist) хэмээн нэрлэгдэx электрон тогтворжуулалтын програм зэрэг орно.
2004 оны намар бага зэргийн загварын сайжруулалт хийжээ. Хөдөлгүүрийн хувь 2,2 литр, 1,3 кВт-ын чадалтай (140 м.x.) том дизель хөдөлгүүр нэмсэн байна.
-
Хонда CR-V (2004–2006)
-
Ар талын харагдац
Хөдөлгүүр
[засварлах | кодоор засварлах]Моделл | Цилиндр | Эзлэхүүн | Макс. чадал | Макс. эргэлтийн момент | Vmax | Хурдатгал, 0–100 км/ц |
Хөтлөгч | Үйлдвэрлэсэн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|
Бензин хөдөлгүүр | ||||||||
2.0i | 4 | 1998 см³ | 110 кВт (150 м.x.) 6200/мин-д | 192 Нм 4200/мин-д | 190 км/ц | 10,2 сек | 4WD | 09/2001–12/2006 |
Дизель хөдөлгүүр | ||||||||
2.2 i-CTDi | 4 | 2204 см³ | 103 кВт (140 м.x.) 4000/мин-д | 340 Нм 2000/мин-д | 187 км/ц | 10,6 сек | 4WD | 10/2004–12/2006 |
CR-V (2006–2012)
[засварлах | кодоор засварлах]3. залгамж үе | |
---|---|
Хонда CR-V (2006–2009) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2006–2012 |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 2,0−2,4 литр (110−122 кВт) Дизель хөдөлгүүр: 2,2 литр (103−110 кВт) |
Урт: | 4525 мм |
Өргөн: | 1820 мм |
Өндөр: | 1675 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2630 мм |
Хоосон жин: | 1569–1687 кг |
Бусад хэмжилт | |
CO2 ялгаралт: | 173–192 г/км |
Түлшний хэрэглээ, хосолсон (ЕX-норм): | 6,5–8,1 л/100 км |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо (2007)[1] | |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо (2011)[2] |
Гурав дахь үеийн CR-V (загварын код RE5)-г 2006 оны намар нийтэд танилцуулсан ба өмнөх загвартайгаа ижил тэнхлэг хоорондын зайтай болон хурдны хайрцаг хэвээр үлджээ.
Ерөнхий хэмжээсүүд ялангуяа урт, өндөр нь багасан эхний загвартайгаа ойролцоо болжээ. Хөдөлгүүрийн хувьд 110 кВт бензин болон 103 кВт-ын чадалтай дизель хөдөлгүүрийг хэвээр үлдээв.
2009 оны намар бага зэргийн загварын сайжруулалт хийгдсэн ба үүндээ нүүрэн хэсэг болон ар талыг хамруулсан байна.
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]2.4 i-VTEC | 2.0 i-VTEC | 2.2 i-CTDi | 2.2 i-DTEC | |
---|---|---|---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа | 10/2009–07/2012 | 09/2006–07/2012 | 09/2006–09/2009 | 10/2009–07/2012 |
Хөдөлгүүрийн төрөл | Бензин хөдөлгүүр | Дизель хөдөлгүүр | ||
Хөдөлгүүрийн байршлын төрөл | Ц4 | Ц4 | Ц4 | Ц4 |
Эзлэхүүн | 2354 см³ | 1997 см³ | 2204 см³ | 2199 см³ |
Чадал | 122 кВт (166 м.x.) 6200/мин-д |
110 кВт (150 м.x.) 6200/мин-д |
103 кВт (140 м.x.) 4000/мин-д |
110 кВт (150 м.x.) 4000/мин-д |
Эргэлтийн момент | 220 Нм 4200/мин-д |
192 Нм 4200/мин-д |
340 Нм 2000/мин-д |
350 Нм 2000–2750/мин-д |
Хөтлөгчийн төрөл | автоматаар залгагдаx бүх дугуйн хөтлөгч | |||
Хурдны хайрцаг | 5-шатлалтай автоматик | 6-араат механик хурдны хайрцаг/ 5-шатлалтай автоматик |
6-араат механик хурдны хайрцаг | 6-араат механик хурдны хайрцаг/ 5-шатлалтай автоматик |
Хурдатгал, 0–100 км/ц |
11,0 сек | 10,2 сек [12,2 сек] | 10,3 сек | 9,6 сек [10,6 сек] |
Дээд хурд | 190 км/ц | 190 км/ц [177 км/ц] | 187 км/ц | 190 км/ц [187 км/ц] |
Түлшний хэрэглээ хосолсон |
9,5 л/100 км | 8,1 [8,4] л/100 км | 6,5 л/100 км | 6,5 [7,4] л/100 км |
CO2-ялгаралт | 225 г/км | 190 [193] г/км | 173 г/км | 171 [195] г/км |
Хорт утааны ангилал ЕХ-ы ангиллаар: |
Евро 4 | Евро 5 | Евро 4 | Евро 5 |
-
Ар талаасаа
-
Хонда CR-V (2009–2012)
-
Ар талын харагдац
CR-V (2012 оноос хойш)
[засварлах | кодоор засварлах]4. залгамж үе | |
---|---|
Хонда CR-V (2012–2015) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2012 оноос хойш |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 2,0–2,4 литр (114–136 кВт) Дизель хөдөлгүүр: 2,2 литр (110 кВт) |
Урт: | 4529–4605 мм |
Өргөн: | 1819–1820 мм |
Өндөр: | 1654–1685 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2619–2630 мм |
Хоосон жин: | 1527–1782 кг |
Бусад хэмжилт | |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо (2012)[3] |
CR-V-н дөрөв дэх үеийн загвар нь 2012 оны намраас эхлэн худалдаанд гарав. Эхэндээ хоёр литрийн багтаамж 114 кВт-ын (155 м.x.) чадал бүхий нэг бензин хөдөлгүүрт, мөн 2,3 литрийн багтаамж, 110 кВт (150 м.x.) чадалтай өөрөө ноцогч хөдөлгүүрүүдийн хувилбартайгаар санал болголоо.[4]
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]2.4 i-VTEC (АНУ) | 2.0 i-VTEC | 1.6 i-DTEC | 1.6 i-DTEC BiTurbo | 2.2 i-DTEC | |
---|---|---|---|---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа | 08/2012–11/2016 | 08/2012 хойш | 08/2013 хойш | 01/2015 хойш | 08/2012–12/2014 |
Хөдөлгүүрийн төрөл | Бензин хөдөлгүүр | Бензин хөдөлгүүр | Дизель хөдөлгүүр | Дизель хөдөлгүүр | Дизель хөдөлгүүр |
Хөдөлгүүрийн байршлын төрөл | Ц4 | Ц4 | Ц4 | Ц4 | Ц4 |
Эзлэхүүн | 2354 см³ | 1997 см³ | 1597 см³ | 1597 см³ | 2199 см³ |
Чадал | 136 кВт (185 м.x.) bei 7000/мин-д |
114 кВт (155 м.x.) bei 6500/мин-д |
88 кВт (120 м.x.) bei 4000/мин-д |
118 кВт (160 м.x.) bei 4000/мин-д |
110 кВт (150 м.x.) bei 4000/мин-д |
Эргэлтийн момент | 221 Нм 4400/мин-д |
192 Нм 4300/мин-д |
300 Нм 2000/мин-д |
350 Нм 2000/мин-д |
350 Нм 2000–2750/мин-д |
Хурдны хайрцаг | 5 шатлалтай автоматик | 6 араат механик хурдны хайрцаг эсвэл 5 шатлалтай автоматик (зөвхөн 4WD) | 6 араат механик хурдны хайрцаг | 6 араат механик хурдны хайрцаг эсвэл 9 шатлалтай автоматик | 6 араат механик хурдны хайрцаг эсвэл 5 шатлалтай автоматик (зөвхөн 4WD) |
Хурдатгал, 0–100 км/ц |
10,7 сек | 10,2 сек | 11,1 сек | 9,6 сек (10,0 сек автоматик) | 9,6 сек |
Дээд хурд | 200 км/ц | 190 км/ц | 182 км/ц | 202 км/ц (197 км/ц автоматик) | 190 км/ц |
Түлшний хэрэглээ хосолсон |
9,0 л/100 км | 7,2 л/100 км | 4,5 л/100 км | 4,9 л/100 км (авт.: 5,1) | 5,6 л/100 км (авт.: 6,6) |
CO2-ялгаралт | 192 г/км | 168 г/км | 119 г/км | 129 г/км | 149 г/км (авт.: 175 г/км) |
Хорт утааны ангилал ЕХ-ы ангиллаар: |
Евро 5 | Евро 5 | Евро 5 | Евро 6 | Евро 5 |
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ergebnisse des Honda CR-V beim Euro NCAP-Crashtest 2007, англ. хандсан 2009-04-05
- ↑ Crashtest results, US NCAP, хандсан 2011-02-18
- ↑ 2012 Honda CR-V Earns Five-Star NHTSA Safety Rating (Memento 27. Тавдугаар сар 2014 цахим архивт), US NCAP, 2012-04-11
- ↑ "Honda CR-V 4. Generation Technische Daten". Эх хувилбараас архивласан: 2013-03-29. Татаж авсан: 2017-07-21.