Мини (BMW Групп)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мини
Logo
Эрх зүйн хэлбэр Компанийн харьяат хэлтэс/Маркийн нэр
Үүсгэн байгуулагдсан 2001
Төв байр Мюнхен, Герман
Удирдлага Петер Шварценбауэр
Салбар Автомашин
Цахим хуудас www.mini.de

Мини (албан ёсоор бичдэг хэлбэр: МИНИ буюу герм. MINI) нь 2001 оны эхээр BMW-ийн харьяанд хуучин Их Британийн жижиг автомашин болох миниг сэргээн үйлдвэрлэж байгаа нэгэн хэлтэс юм. Мини нь хуучны загварын гадаад болон дотоод дизайныг хэвээр нь хадгалан үлдсэн, харин хуучны загвар нь хэмжээгээрээ өнөөдрийн жижиг тэрэг гэсэн ангилалд ордог байв. BMW концерны энэ салбарын мини автомашины загвар нь өнөөдөр гурав дахь үе дээрээ худалдаалагдаж байна.

Түүx[засварлах | edit source]

Мини автомашины орчин үеийн загварын шинэчлэн хөгжүүлэх ажлыг Ровер 1990-ээд онд эхэлсэн байна. 1994 онд Ровер нь BMW-ийн бүрэн эзэмшил болов. Минигийн сэргээн шинэчлэх ажил дуусаагүй байхад Ровер буцаад BMW-ээс тусдаа гарсан ч зөвхөн Мини маркийн автомашины нэрийн эрх нь BMW-д үлджээ. Ингээд техникийн хөгжил шинэчлэлтийг Мюнхенд төвлөрүүлэн цааш хийв.


Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Мини (BMW Групп) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Мини – Энэ үгийг тайлбар толиос харна уу