Jump to content

Опел Тигра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел Тигра
Үйлдвэрлэсэн хугацаа: 1994–2009
Ангилал: Жижиг тэрэг
Их биеийн хувилбарууд: Комби купье, родстер
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Опел Тигра нь германы суудлын автомашин үйлдвэрлэгч Опел хувьцаат компанийн 1994 оноос хойш үйлдвэрлэж байсан автомашин юм. Их Британид Вауксхалл Тигра, Бразил болон Мексикт Шевролет Тигра, Австралид Холден Тигра гэсэн нэртэйгээр үйлдвэрлэгдэж байв. Түүний үйлдвэрлэлтийг 2001 оны 7 сард зогсоосон бөгөөд дараагийн залгамж үе болох Опел Тигра Твинтоп загварыг сүүлд 2004 оны намраас худалдаанд гаргасан байдаг.

Опел Тигра A (1994-2001)

[засварлах | кодоор засварлах]
1. залгамж үе
Oпел Тигра А
Oпел Тигра А

Oпел Тигра А

Үйлдвэрлэсэн хугацаа: 1994–2001
Их биеийн хувилбарууд: Комби купье
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,4–1,6 литр
(66–78 кВт)
Урт: 3540 мм
Өргөн: 1620 мм
Өндөр: 1670 мм
Тэнхлэг хоорондын зай: 2360 мм
Хоосон жин: 1040–1130 кг

Анхны Опел Тигра A-г Опел Корса B-ийн суурь дээр хийсэн. Тигра нь 2+2 суудалтай спорт купье загвартай ба түүнийг Испанийн Сарагоссад үйлдвэрлэжээ. Мөн түүнд сонгож болох хоёр моторын хувилбар ч мөн л Корса B-ээс гаралтай 1,4 болон 1,6 литрийн багтаамж бүхий экотек-бензин моторууд нь 66 буюу 78 кВт-ын чадалтай байв. Моторын байршил нь цуваа байрлалтай, цилиндр бүрт 4 клапантай 1389 болон 1598 см³ эзэлхүүнтэй бөгөөд түүний хурдны хайрцагийн дамжуулгын харьцаа өндөр болон агаарын эсэргүүцлийн илтгэлцүүр бага (0,31) мөн 15` стандарт дугуйнаас зэргээс шалтгаалан 190 болон 203 км/ц дээд хурдтай явах боломжтой аж.

Корсатай адил Тигра нь урдаа хөтлөх тэнхлэгтэй, таван араат механик хурдны хайрцагтай ба харин 1,6 литр-моторт хувилбарт сонголтоор дөрвөн шатлалтай автоматик хурдны хайрцагтай захиалан авч болно. Тигра А-г шоунд хэрэглэх зорилготойгоор родстер[1] загвараар үйлдвэрлэж байснаас гадна Опелийн охин компани болох Ирмшер ХХК түүнийг пик-ап загвартайгаар 25 ширхэгийг өөрчлөн засаж Ирмшер Фан хэмээх нэртэйгээр борлуулсан байна.

Опел Тиграг дэлхий даяар нийт 256.392 ширхэгийг борлуулсан ба үүнээс зөвхөн германд гэхэд 59.462 ширхэгийг худалдаалсан байна.

Опел Тигра B (2004-2009)

[засварлах | кодоор засварлах]
2. залгамж үе
Опел Тигра B (2004–2009)
Опел Тигра B (2004–2009)

Опел Тигра B (2004–2009)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2004–2009[2]
Их биеийн хувилбарууд: Родстер
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,4–1,8 литр
(66–92 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3 литр (51 кВт)
Урт: 3921 мм
Өргөн: 1685 мм
Өндөр: 1364 мм
Тэнхлэг хоорондын зай: 2491 мм
Хоосон жин: 1235–1278 кг

Опел Тигра B нь Родстер загвартай бөгөөд 2004 оны зургаадугаар сараас эхлэн 2009 оны тавдугаар сар хүртэл францын Серице хотод үйлдвэрлэгджээ.

Бараг гурван жил гаран завсарлага авсаны дараа 2004[3] оны аравдугаар сараас эхлэн ахин Тиграг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ удаа урьдны үйлдвэрлэж байсан купье загвар бус харин родстер загвартайгаар гаргасан байна. Үүнээс гадна тус автомашин нь эвхэгдэх төмөр дээвэртэй учир түүнийг ТвинТоп хэмээн нэрлэжээ. Моторын хувьд хоёр бензин мотор (1,4 л болон 1,8 л) болон дизель (1,3 CDTI) моторын сонголттой.

 Commons: Опел Тигра – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Опел Тигра ТвинТоп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Зураг (Мементо 2005 оны 2 сарын 6, Интернэт архив)
  2. Autos ohne Nachfolger (Bild 34) auf Autobild.de (abgerufen am 4. August 2010)
  3. Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991-2012, S. 62