Jump to content

Опел Вектра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел Вектра
Үйлдвэрлэсэн хугацаа: 1988–2008
Ангилал: Дунд ангилал
Их биеийн хувилбарууд: Комби, комбилимузин, лимузин
Өмнөх загвар: Опел Аскона
Дараах загвар: Опел Инсигниа

Опел Вектра нь автомашины үйлдвэрлэгч Опел ХК-ийн дунд ангиллын автомашин юм. Анх 1988 оны аравдугаар 2008 оны наймдугаар сар хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд Их Британийн зах зээлд эхлээд Воксхолл Кавалир, сүүлд нь Воксхолл Вектра гэсэн нэртэйгээр борлуулагдсан бол Латин америкт Шевролет Вектра, Австралид Холден Вектра нэрээр борлуулж байжээ. Түүний өмнөх загвар нь Опел Аскона байсан бол дараах загвар нь 2008 оны намраас худалдаанд гарсан Опел Инсигниа юм.

Вектра А
Опел Вектра A (1988-1995)
Опел Вектра A (1988-1995)

Опел Вектра A (1988-1995)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1988–1995
(Европоос гадна: 1998 он хүртэл)
Их биеийн хувилбарууд: Комбилимузин, лимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,4–2,5 литр
(52–150 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,7 литр
(42–60 кВт)
Урт: 4352–4432 мм
Өргөн: 1700–1706 мм
Өндөр: 1400 мм
Тэнхлэг хоорондын зай: 2600 мм
Хоосон жин: 1005–1415 кг

Опел Вектра А нь Опелийн дунд ангилалд хамаарах автомашин. Энэ нь Аскона C-ийн залгамж болон гарч ирсэн бөгөөд 1995 онд Вектра B гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.

Эхний хувилбар нь шаталсан ар талтай урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байв. 1989 онд нэгдүгээр сараас шаталсан артай дөрвөн дугуй хөтлөгчтэй загвар, харин мөн оны гуравдугаар сараас налуу артай загварууд гарлаа.

1992 онд загварын сайжруулалт хийгдсэн ба үүнд шинэ хийц бүхий нүүрний болон арын хэсэг ордог. Сайжруулсан загварын гол таних зүйлд урд салхины хаалт мөн түүн дээр нэмж оруулсан опелийн эмблем, автомашины өнгөтэй адил өнгө бүхий урд гупр, бага зэрэг төвийлгөсөн урд их гэрэл, шинэ хийц бүхий арын гэрэл, арын нээлхийн бариулыг уртааш нь сунгасан зэрэг орно. Цувралаар бүх Вектра нь ABS, жолооны хүрдний серво мотор болон таван араат хурдны хайрцагаар тоноглогджээ. Аюулгүй байдал талаас нь бүх цуврал загвартаа хажуу талаар мөргөлдөх үед хамгаалах зориулалт бүхий давхар ган хоолойг бүх хаалганд хийснээс гадна хаалганы босгыг давхар нимгэн төмрөөр хийж өгчээ.

1993 оны хоёрдугаар сараас жолоочийн талд аюулгүйн дэр, мөн оны наймдугаар сараас жолоочийн хажуугийн зорчигчийн аюулгүйн дэрийг захиалж болох байсан бол дараа жилийн буюу 1994 оны есдүгээр сараас аюулгүйн дэрийг цувралаар тоноглох болжээ. 1995 оны зургаадугаар сард түүний үйлдвэрлэлтийг зогсоох хүртэл Вектра А-г маш олон хувилбар загвараар хийж байсан учир нэлээд хэд хэдэн ховор загварууд бий болсон байдаг.

Тусгай загварууд

[засварлах | кодоор засварлах]

Вектра 2000 буюу Вектра 2000 4x4 загвар нь 1989-с 1992 оны долоодугаар сар хүртэл үйлдвэрлэгдсэн шилдэг загвар юм. Шаталсан артай Вектра 2000 нь 110 кВт чадалтай мотортойгоор нийт 25.000 ширхэг үйлдвэрлэгджээ.

Вектра Турбо 4x4 нь 1992 оны намраас европын зах зээлд зориулан гаргасан загвар юм. Опел нь Швейцарь болон Австри улсад бүх дугуй хөтлөгчтэйгээр ихээхэн борлуулалттай учир үүнийг 4x4 болон 150 кВт (204 м.x.) турбо мотортой хувилбараар борлуулав. 1994 оны зун хүртэл нийт 2252 ширхэг Вектра Турбо 4x4 борлуулсан ба ихэнх нь Их Британи, Австри, Швейцарь болон Германд зарагдсан байна.

Вектра V6 шаталсан артай загвар нь 125 кВт (170 м.x.) чадалтай 2,5 литрийн мотортойгоор сайжруулсан загвар болгон германд худалдаалав. 1993 оны гуравдугаар сараас зөвхөн автоматик хурдны хайрцагтай загварыг санал болгож байгаад тус оны зургаадугаар сараас нэмж механик хурдны хайрцагтай загвар гаргалаа.

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
Моторын таних дугаар Эзэлхүүн мах. Чадал мах. Эргэлтийн момент Моторын төрөл Хурдны хайрцаг Хөтлөх тэнхлэг Дээд хурд
14NV 1389 см³ 55 кВт (75 м.х.
5600/мин.-нд
108 Нм
3000/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 176 км/ц
16SV 1598 см³ 60 кВт (82 м.x.)
5200/мин.
130 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 178 км/ц
C16NZ(2) 1598 см³ 55 кВт (75 м.x.)
5200/мин.
125 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 176 км/ц
E16NZ 1598 см³ 55 кВт (75 м.x.)
5200/мин.
127 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 176 км/ц
X16SZ 1598 см³ 52 кВт (71 м.x.)
5000/мин.
128 Нм
2800/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 176 км/ц
18SV 1796 см³ 66 кВт (90 м.x.)
5400/мин.
148 Нм
2800/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 183 км/ц
E18NVR 1796 см³ 65 кВт (88 м.x.)
5400/мин.
143 Нм
2800/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Бүх дугуй хөтлөгчтэй 182 км/ц
C18NZ 1796 см³ 66 кВт (90 м.x.)
5400/мин.
145 Нм
3000/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 183 км/ц
C20NEF 1998 см³ 74 кВт (101 м.x.)
5200/мин.
158 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа [*]
20NE 1998 см³ 85 кВт (115 м.x.)
5200/мин.
175 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик/
4 шатлалтай автоматик
Хөтлөх тэнхлэг урдаа 198 км/ц
C20NE 1998 см³ 85 кВт (115 м.x.)
5200/мин.
170 Нм
2600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик/
4 шатлалтай автоматик
Хөтлөх тэнхлэг урдаа/
бүх дугуй хөтлөгч
198 км/ц
20SEH 1998 см³ 95 кВт (129 м.x.)
5600/мин.
180 Нм
4600/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа/
бүх дугуй хөтлөгч
206 км/ц
20XEJ 1998 см³ 110 кВт (150 м.x.)
6000/мин.
196 Нм
4800/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 206 км/ц
C20XE 1998 см³ 110 кВт (150 м.x.)
6000/мин.
196 Нм
4800/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 217 км/ц
X20XEV 1998 см³ 100 кВт (136 м.x.)
5600/мин.
185 Нм
4000/мин.-нд
Ц4-Отто мотор 5-араат механик/
4 шатлалтай автоматик
Хөтлөх тэнхлэг урдаа/
бүх дугуй хөтлөгч
210 км/ц
C20LET 1998 см³ 150 кВт (204 м.x.)
5600/мин.
280 Нм
2400/мин.-нд
Ц4-Отто мотор 6-араат механик Бүх дугуй хөтлөгч 240 км/ц
C25XE 2498 см³ 125 кВт (170 м.x.)
6000/мин.
227 Нм
4200/мин.-нд
Ү6-Отто мотор 5-араат механик/
4 шатлалтай автоматик
Хөтлөх тэнхлэг урдаа 178 км/ц
17D 1700 см³ 42 кВт (57 м.x.)
4600/мин.
105 Нм
2400-2600/мин.-нд
Ц4-Дизель мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 152 км/ц
17DR 1700 см³ 44 кВт (60 м.x.)
4600/мин.
105 Нм
2400-2600/мин.-нд
Ц4- Дизель мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 152 км/ц
17DT 1686 см³ 60 кВт (82 м.x.)
4400/мин.
168 Нм
2400/мин.-нд
Ц4- Дизель мотор 5-араат механик Хөтлөх тэнхлэг урдаа 176 км/ц
*- Албаны зориулалттай тэрэг, хурдыг сааруулагчтай
Вектра B
Опел Вектра B (1995-2002)
Опел Вектра B (1995-2002)

Опел Вектра B (1995-2002)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1995–2002
Их биеийн хувилбарууд: Комбилимузин, лимузин, комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,6–3,0 литр
(55–162 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,7–2,2 литр
(60–92 кВт)
Урт: 4477–4490 мм
Өргөн: 1707 мм
Өндөр: 1425–1490 мм
Тэнхлэг хоорондын зай: 2637 мм
Хоосон жин: 1280–1560 кг

Опелийн дунд ангиллын автомашинд тооцогдох Опел Вектра B-г 1995 оноос 2002 оны хавар хүртэл үйлдвэрлэжээ. Түүний өмнөх үеийн загвар нь Опел Вектра А байв. Анхандаа шаталсан болон налуу артай лимузин загвар үйлдвэрлэж байгаад жилийн дараагаас 1975 оноос хойш завсарласан байсан комби загварын үйлдвэрлэлтийг буцаан сэргээв. 1999 оны эхээр энэ цувралд загварын сайжруулалт хийгджээ[1]. 2002 оны гуравдугаар сараас Опел Вектра C гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.

1995 онд Вектра В-ийн үйлдвэрлэлтийг налуу болон шаталсан артай загвараар эхэлсэн бөгөөд Аскона A-ийн комби загвараас хойш 20 жил завсарласан байсан комби загварыг буцаан дунд ангилалд сэргээн караван гэсэн нэршлийн дор гаргалаа.[1]

ЗагварМоторын таних дугаарЭзэлхүүнМоторын төрөлЧадал 1/мин-дЭргэлтийн момент
(Нм 1/мин-д)
0-100 км/цДээд хурдҮйлдвэрлэсэн онТайлбар
1.616LZ21598 см³Ц4 Ү855 кВт (75 м.x.)/5400120/2200175 км/ц1995.08–2000.08
  • Зөвхөн цөөн хэдэн экспортын улсуудад
  • Катализаторгүй
X16SZR55 кВт (75 м.x.)/5200128/280015,5 секЕвро 2
1.6X16XEL1598 см³Ц4 Ү1674 кВт (100 м.x.)/6200150/320012,5 сек188 км/ц1995.08–2000.08Евро 2
Y16XE74 кВт (100 м.x.)/6000150/3600193 км/ц2000.08–2002.02Евро 3
Z16XEЕвро 4
1.8X18XE1799 см³Ц4 Ү1685 кВт (115 м.x.)/5400170/360011,0 сек203 км/ц1995.08–1999.01Евро 3 / D3
X18XE11796 см³170/34001999.01–2000.08
Z18XE92 кВт (125 м.x.)/5600170/380010,5 сек208 км/ц2000.08–2002.02Евро 4
Z18XEL85 кВт (115 м.x.)/560011,0 сек203 км/ц
  • Зөвхөн цөөн хэдэн экспортын улсуудад
  • Евро 4
2.020NEJ1998 см³Ц4 Ү882 кВт (112 м.x.)/5400165/2800195 км/ц1995.08–2000.08
  • Зөвхөн цөөн хэдэн экспортын улсуудад
  • Катализаторгүй
2.0X20XEV1998 см³Ц4 Ү16100 кВт (136 м.x.)/5600188/320010,0 сек215 км/ц1995.08–2000.08Евро 2
2.2Z22SE2198 см³Ц4 Ү16108 кВт (147 м.x.)/5800203/40009,5 сек218 км/ц2000.08–2002.02Евро 4
2.5X25XE2498 см³Ү6 Ү24125 кВт (170 м.x.)/5800230/32008,5 сек230 км/ц1995.08–2000.08Евро 2
2.5 i500X25XEI2498 см³Ү6 Ү24143 кВт (195 м.x.)/6500240/35008,2 сек236 км/ц1997.12–2000.08
2.6Y26SE2597 см³Ү6 Ү24125 кВт (170 м.x.)/5800250/36008,5 сек230 км/ц2000.08–2002.02Евро 3
3.0 i30X30XEI2962 см³V6 24V162 кВт (220 м.x.)/6200300/36006,9 сек242 км/ц1998
Вектра C
Опел Вектра C (2002-2005)
Опел Вектра C (2002-2005)

Опел Вектра C (2002-2005)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2002–2008
(европоос гадна одоо ч үйлдвэрлэж байгаа)
Их биеийн хувилбарууд: Комбилимузин, лимузин, комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,6–3,2 литр
(74–206 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,9–3,0 литр
(74–135 кВт)
Урт: 4611–4840 мм
Өргөн: 1798 мм
Өндөр: 1460–1500 мм
Тэнхлэг хоорондын зай: 2700–2830 мм
Хоосон жин: 1395–1638 кг

Oпел Вектра C дунд ангилалд орох автомашин бөгөөд түүнийг 2002 оны хавраас 2008 оны зун хүртэл үйлдвэрлэжээ. Энэ загвар олон жил үйлдвэрлэсэн загвар болох Вектра B-гийн үргэлжлэл болон гарч ирсэн юм.

Вектра C загварыг худалдаанд 2002 оны дөрөвдүгээр сард гаргасан ба эхний ээлжинд шаталсан ар бүхий лимузин болон налуу артай загварууд гаргасан байна. Налуу артай загвар нь мөн оны есдүгээр сард гарсан бөгөөд илүү спорт загвартай цувралаар доош суулгасан их биетэй гарсан байна. Анхны караван буюу комби загвар дараа оны аравдугаар сард худалдаанд гарчээ. Комби загвар нь лимузин загвараа бодвол тэнхлэг хоорондын зай урттай юм.

Вектра C нь өмнөх загвараа бодвол хамаагүй урт. Үүнд 2003 онд үйлдвэрлэлтийг нь зогсоосон Опел Омега чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Вектраг сунган дээд дунд ангилалд өрсөлдөх сонирхолтой байсан аж.

 Commons: Опел Вектра А – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Опел Вектра B – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Опел Вектра C – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

www.vectra16v.com – Oпел Вектра А цувралын талаарх мэдээлэл
www.vectraturbo.de – Oпел Вектра А-X 4×4 турбо загварын талаарх мэдээлэл

  1. 1 2 Eckhart Bartels, Rainer Manthey: Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991–2012. Podszun, Brilon 2013, ISBN 978-3861336662, S. 7/8 und 35/36.