Опел Монца

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Опел Монца
Үйлдвэрлэгч Опел
Хэрхэн дууддаг Опел Монца
Нийлүүлэлт 1978–1986
Өмнөх байхгүй
Дараагийн байхгүй
Зэрэглэл Дундаас дээд ангилал[1]
Хийц маяг Комби купье

Опел Монца нь автомашин үйлдвэрлэгч Опел хувьцаат компаний спорт купье загварын автомашин бөгөөд түүнийг 1978 оны хоёрдугаар сараас 1986 оны зургаадугаар сар хүртэл үйлдвэрлэжээ. Түүнийг Опел Сенатор А-аас уламжлан хийсэн ба загварын сайжруулалт ч мөн адилхан хийгджээ.

Сенатор нь дөрвөн хаалгатай, шаталсан артай лимузин байсан бол Монца нь гурван хаалгатай, ардаа маш том нээлхий бүхий купье байв. Гэхдээ түүний тэнхлэг хоорондын зай 25 мм багатай байснаараа сенатороос ялгаатай юм.

Опел Монца A1[засварлах | edit source]

1-р үеийн загвар
Опел Монца A1 (1980)
Үйлдвэрлэгч Опел
Нийлүүлэлт 1978.02-1982.10
Хийц маяг Комби купье
Тэнхлэг хоорондын зай 2668 мм
Урт 4692 мм
Өргөн 1734 мм
Өндөр 1380 мм
Хоосон жин 1375-1420 кг

1977 оны есдүгээр сард Опел ХК Сенатор загварын үйлдвэрлэлтийг зогсоосон даруйдаа Майны Франкфуртийн олон улсын автомашины үзэсгэлэн дээр Монцаг танилцуул. Ингээд 1978 оны дөрөвдүгээр сард түүнийг худалдаанд гаргажээ. Эхлээд 2,8 литрийн карбюраторт болон 3,0 литрийн багтаамжтай тоосруулагч хөдөлгүүрийн сонголттой байснаа 1978 оны зунаас эхлэн 3,0 литрийн карбюраторт хөдөлгүүрийг ч бас угсарсан байна.

Эхний Монцаг 1981 оны дөрөвдүгээр хүртэл бараг өөрчлөлтгүйгээр үйлдвэрлэв. Дараа нь 1981[1] оны тавдугаар сараас (Сенатортой бараг ижил хугацаанд) бага зэргийн өөрчлөлтүүд хийгдсэний тоонд салхины урсгалд тааруулсан хийц бүхий гадна талын толь, дотор арматурын хавтасын сайжруулсан загвар болон урд мөргөлтийн саваа (гупр ч гэнэ) хромжуулсан нимгэн төмөр орно.

Опел Монца (1978)


Опел Монца A2[засварлах | edit source]

1-р үеийн сайжруулсан загвар
Опел Монца A2 (1985)
Үйлдвэрлэгч Опел
Нийлүүлэлт 1982.11-1986.06
Хийц маяг Комби купье
Тэнхлэг хоорондын зай 2668 мм
Урт 4720 мм
Өргөн 1722 мм
Өндөр 1380 мм
Хоосон жин 1335-1370 кг

1982 оны арваннэгдүгээр сард тагварын сайжруулалт хийгдсэн бөгөөд энэ удаа моторын бүрхүүл, урд их гэрэл, цохилтын саваа болон бас бус эд ангиуд хамрагдав.

Монца ГСЕ болон сүүлчийн загварын өөрчлөлт[засварлах | edit source]

1983 оны наймдугаар сард ГСЕ гэх нэртэй модель гарсан нь Монцагийн хамгийн сайн тоноглогдсон загвар юм. Энэ загвар нь зөвхөн 3,0 литрийн зургаан цилиндрт карбютаторт хөдөлгүүртэй (132 кВт буюу 180 м.х.)хийгджээ. Цуврал загварын дотоод дизайныг спорт загвараар тоноглосон нь түүний Рекаро суудал болон ширэн жолооны хүрдээр илэрнэ.


Опел Монца концепт[засварлах | edit source]

Опел Монца концепт, 2013
Опел Монца концепт 2013
Үйлдвэрлэгч Опел
Нийлүүлэлт 2013 (концепт загвар)
Зэрэглэл Дундаас дээд ангилал
Хийц маяг Комби купье

2013 онд Франкфуртын автомашины үзэсгэлэн худалдаанд Опел Монцагийн шинэ концепт загварыг танилцуулав. Гэвч энэ загвар нь цувралаар үйлдвэрлэгдэхгүй, харин Опелийн үйлдвэрийн ирээдүй хаашаа хөтөлж буйг л үзүүлсэн загвар байлаа. Шинэ загварын урт нь 4,69 метр, өндөр нь 1,310 метр. Хоёр талдаа маш урт дээшээ дэлгэгдэх давалчин хаалгатай, б-баганагүй хийсэн байна.

Гадаад линк[засварлах | edit source]

 Commons: Опел Комбо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ишлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Eckhart Bartels, Rainer Manthey: Opel: Fahrzeug-Chronik Band 2: 1952–1990. Podszun, Brilon 2012, ISBN 978-3861336204, S. 71/72, 81 und 97.