Jump to content

Опел Карл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел
Oпел Карл (2015 оноос хойш)
Oпел Карл (2015 оноос хойш)

Oпел Карл (2015 оноос хойш)

Карл
Худалдааны нэршил: Карл
Үйлдвэрлэсэн хугацаа: 2015 оноос хойш
Ангилал: Хамгийн жижиг тэрэг
Их биеийн хэлбэр: Комбилимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0 литр
(55 кВт)
Урт: 3675 мм
Өргөн: 1698 мм
Өндөр: 1476 мм
Тэнхлэг хоорондын зай: 2385 мм
Хоосон жин: 939 кг
Өмнөх загвар: Опел Агила
Дараах загвар: байхгүй
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо (2015)[1] 4 од Евро ШАҮП ослын тест

Опел Карл (компанийн бичдэг хэлбэр Опел КАРЛ) нь Адам Опел ХК-ны үйлдвэрлэдэг суудлын автомашин юм. Таван хаалгатай комбилимузин загвар нь хамгийн жижиг ангиллын автомашины загварт орох бөгөөд түүнийг 2015 оны 6 сарын 20-ноос эхлэн заx зээлд нийлүүлж байна.[2][3]

Опел Карл нь Опел компанийг үндэслэгч Опелийн Адамын хүү Карл фон Опелийн нэрээр нэрлэгдсэн.[3] Опел Адамын дараа Опелийн гэр бүлийн нэрээр нэрлэгдсэн хоёр дахь Опел загварын автомашин болно.

Суурь загвар Карлын үнэ нь 9500 евро бөгөөд Опел ХК-нийн үйлдвэрлэж байгаа хамгийн хямд үнэтэй автомашин. Опел Адам нь хэдийгээр ойролцоо гадаад хэмжээстэй боловч түүний загварыг хэрэглэгчийн хүсэлтээр олон төрөл үйлдвэрлэх боломжтой учир түүний суурь үнэ болон хоосон жин нь өндөр байдаг.

Техникийн үзүүлэлт болон тоноглолт

[засварлах | кодоор засварлах]

Карлыг анх зах зээлд гаргахдаа 55 кВт чадалтай бензин мотортойгоор санал болгожээ. Яг энэ моторыг илүү чадалтайгаар Опел Корса болон Опел Адамд бас ашигладаг.

Чадлыг таван араат механик хурдны хайрцагаар дамжуулна.[4] Аюулгүйн дэр нийт дөрөв байгаагийн хоёр нь урд хоёр нь арын суудалд зориулалттай, дугуйн даралт хяналтын систем, урд болон арын зорчигчийн бүсний анхааруулагчаар тоноглогдсон. Ийм жижиг тэргэнд ашигладаггүй уул руу өгсөхөд туслах ассистент систем байгаа нь бас л онцлог юм. Цаашлаад захиалагчийн хүсэлтээр халаалттай жолооны хүрд, дээврийн салхины шил, зогсоолын туслах систем, эргэлтийг дагагч гэрэл зэргийг хийдэг.[3][5]

Опел Карл 1.0
Мотор Цуваа, бензин мотор
Цилиндрийн тоо 3
Эзэлхүүн (см³) 999
Маx. Чадал (кВт/м.х.) 55/75, 6500/мин-д
Маx. эргэлтийн момент (Нм) 96, 4500/мин
Маx. эргэлтийн момент (Нм), үйлдвэрлэгчийн мэдээлэл 95, 4500/мин
Дээд хурд (км/ц) 170
Хурдны хайрцаг (цувралаар) 5-араат-механик хурдны хайрцаг
Хурдатгал, 0–100 км/ц (сек) 13,9
Хэрэглээ, хот болон шулуун замд (л/100 км) 4,5 л („өнxрөлтийн эсэргүүцэл багатай дугуйтай“ үед, жишээ нь: Эко-багц 4,3 л)
Нүүрсний давхар ислийн хаялт (г/км) 104 (Эко-багц 99)
Түлшний савны хэмжээ (литрээр) 32
Дээврийн ачаалал даах хэмжээ (кг) 0
Чирэх ачааны хэмжээ (кг) 0
  1. Ergebnis des Opel Karl beim Euro-NCAP-Crashtest (2015)
  2. autobild.de: Preise für Opel Karl
  3. 3.0 3.1 3.2 "Herstellerwebseite". Adam Opel GmbH. 2014-12-03. Эх хувилбараас архивласан: 2015-01-22. Татаж авсан: 2014-12-18.
  4. "Opel Karl: Sparauto mit Komfort". focus online. 2014-12-03. Эх хувилбараас архивласан: 2014-12-25. Татаж авсан: 2014-12-18.
  5. "Preisliste auf der Herstellerwebseite". Adam Opel AG. 2015-01-19. Эх хувилбараас архивласан: 2015-01-26. Татаж авсан: 2015-01-25.
 Commons: Опел Карл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан