Адам Опел

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адам Опел
Төрсөн 1837 оны тавдугаар сарын 9
Рюсселсхайм, Герман
Яс үндэс Герман
Юугаараа алдаршсан Нэртэй бизнесмен
Опел автомашины
үйлдвэрийг үндэслэгч
Хүүхэд Карл, Вилхелм, Хайнрих,
Фритц, Лудвих

Опелийн Адам (* 1837 оны 5 сарын 9-нд Рюсселсхаймд; † 1895 оны 9 сарын 8-нд Рюсселсхайм[1]) нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийг үндэслэгч юм.

Намтар[засварлах | edit source]

Опелийн Адам нь түлхүүр цоожны мастер Пилипп Вилхелм Опелийн (1803-1867) хамгийн том хүү болон төржээ. Түүний болон түүний дүү О. Георг бол О. Вилхелм нарын ажил мэргэжлийн гараа нь эцгийн түлхүүр цоожны цехэд мэргэжлийн сургалт дүүргэсэнээр эхэлдэг. Тэрээр мэргэжлээ бататгах зорилготойгоор 1857 оноос эхлэн Бельги, Англи болон Парис хотуудаар явахдаа хоёр оёдлын машины фабрикт ажилласан байна. Дараа буцаад төрсөн нутагтаа ирэнгүүтээ 1862 өөрийн гэсэн оёдлын машины үйлдвэрээ үүсгэн байгуулжээ. 1884 онд түүний үүсгэн байгуулсан үйлдвэр 18.000 ширхэг оёдлын машиныг жилдээ үйлдвэрлэн гаргаж байжээ. Ингэснээр Опел хувьцаат компаний үндэс суурийг тавижээ.

1868 онд Oпел эхнэр Софие Марие Шеллертэй гэр бүл болoн хуримаа хийв. Мөн онд Опел нь унадаг дугуйн үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Опел гэсэн компани нь богино хугацаанд германы хамгийн том унадаг дугуйн үйлдвэрлэгч болон хөгжив. 1895 онд компанийг үндэслэгч О.Адам нас барсан ба түүний бэлэвсэн эхнэр нь таван хүүтэйгээ (Карл, Вилхелм, Хайнрих, Фритц, Лудвих) хамтран үйлдвэрийнхээ удирдлагыг гартаа aвч цааш үргэлжлүүлэн ажиллуулж байв. Нөхрөө өнгөрсөнөөс хойш гурван жилийн дараа буюу 1898 онд Опелийн гэр бүл автомашины үйлдвэрлэлд оржээ. Вилхелм болон Хайнрих нар 1917 онд грозхерцогтум хессений язгууртан болсон бол дараа жил нь Карл мөн язгууртан эрх мэдэлтэй болсон аж. Харин Фритц болон Лудвих нар нь энгийн иргэнээр үлдсэн байна.

Зүүлт тайлбар[засварлах | edit source]

  1. Xессен муж улсын архив