Фридрих Опел
Фридрих Франц Опел (Герман: Friedrich „Fritz“ Franz Opel; * 1875 оны 4-р сарын 30-нд Рюсселсхайм хот; † 1938 оны 8-р сарын 30-нд Вена хот) нь Опелын гэр бүлээс гаралтай германы инженер бөгөөд бизнесмен нэгэн байсан юм.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Опелын Фридрих нь Адам болон Софи Мари Шеллерийн хүү болон төржээ. Тэрээр 1894-1897 оны хооронд Миттвайда хотын дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн бөгөөд германы автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн ахлах зохион бүтээгчээр ажиллаж байжээ. Тэрбээр өөрийн төрсөн ах Вилхелмтэй хамтран германд анхны урсгал үйлдвэрлэлтийн системийг автомашины үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. 1927 онд Дармштадтын Техникийн Их Сургууль түүнд хүндэт докторын цол олгожээ.
Түүний эцэг Опелын Адам нь 1862 онд Опел хувьцаат компанийг үүсгэн байгуулсан бөгөөд анхандаа оёдлын машин үйлдвэрлэж байсан бол сүүлд нь унадаг дугуйн үйлдвэрлэгч болсон байна. Түүний эцэг 1895 онд нас барсаны дараа Адамын таван хүү Опел ХК-ийг өвлөн авсан юм. Ингээд 1898 онд Фридрих болон түүний ах Вилхелм нар Дессау дахь Фридрих Лутцманны үйлдвэрийг худалдан авсанаар автомашины үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Фридрих нь унадаг дугуйн нэртэй тамирчин байсан ба ойролцоогоор 180 орчим шагнал хүртэж байсан байна. Түүний дугуйн спортоор хичээллэж байхдаа хүртсэн хамгийн том шагнал нь 620 км холын зайд түрүүлсэн явдал байлаа. Мөн тэрээр авто спортыг хөхүүлэн дэмжигчдийн нэг байв. Фридрихийг мөн Фритц гэж дууддаг байсан ба түүний ах Вилхелмийн хүү Фритц фон Опелтой андуурах тохиолдол их гардаг.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1921: Дармштадтын Техникийн Их Сургуулийн хүндэт доктор цол