Jump to content

Опел Корса

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел Корса
Үйлдвэрлэсэн хугацаа: 1982 оноос хойш
Ангилал: Жижиг тэрэг
Их биеийн хувилбарууд: Комби, лимузин, комбилимузин
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Опел Корса нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн 1982 оноос хойш өнөөг хүртэл үйлдвэрлэж байгаа жижиг ангиллын автомашин юм. Европын ихэнх улсуудад Опел Корса нь Опел Корса гэдэг нэрээрээ худалдаалагддаг бол Их Британийн Нэгдсэн Вант Улсад Вауксхалл Нова гэх ба Корса Б болон С нь Вауксхалл Корса гэсэн нэртэйгээр борлуулагдаж байна. Харин Японд Опел Вита, Австралид Голден Барина гэх нэртэйгээр худалдаанд гардаг.

Опел Корса А (1982-1993)

[засварлах | кодоор засварлах]
1. залгамж үе
Опел Корса гурван хаалгат (1982–1987)
Опел Корса гурван хаалгат (1982–1987)

Опел Корса гурван хаалгат (1982–1987)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1982–1993
Их биеийн хувилбарууд: Комбилимузин, лимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0–1,6 литр
(33–74 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,5 литр
(37–49 кВт)
Урт: 3622–3955 мм
Өргөн: 1532–1540 мм
Өндөр: 1360–1365 мм
Тэнхлэг хоорондын зай: 2343 мм
Хоосон жин: 735−865 кг
Опел Корса А (1987-1990)

Анхны Корсаг 1982 оны намар үйлдвэрээс гарсан. Энэ загварыг сүүлд Опел Корса А гэж нэрлэсэн бөгөөд анхандаа ЖМ компанийн Испани дахь салбар үйлдвэрт үйлдвэрлэж байснаа дараа нь нэмж германы Айзенаx хотод үйлдвэрлэв.

Корса А нь Опелийн үйлдвэрлэсэн анхны жижиг ангиллын автомашин юм. Энэ загварт урьд нь 1979 онд үйлдвэрлэсэн Кадетт D-тэй адил арын хөтлөгчийг урд хөтлөгчөөр солисон загварын үргэлжлэл болсон юм.

Германд 1983 оны хавраас эхлэн гурван хаалга, налсан ар талтай болон хоёр хаалга шаталсан ар талтайгаар гарсан байна.

1987 оны 2 сараас эхлэн Корсаг дизель мотортойгоор үйлдвэрлэсэн бөгөөд энэ мотор нь 1,5 литрийн багтаамжтай 50 морины хүчтэй байсныг сүүлд турбо болгон 67 м.x. болгон үйлдвэрлэжээ.

Корса А-г 1990 оноос эхлэн зөвхөн дөрвөн хаалгатай xувилбарыг үйлдвэрлэсэн.

1988 оны тавдугаар сард спорт загварын Корса GSi нь 1,6 литрийн 101 м.x. (үүнийг Ирмшер-Корса гэдэг учир нь Ирмшер Автомобилын ХХК-ны моторын удирдлагыг угсарсан) налуу артай лимузин загварыг худалдаанд гаргасан байна.

Опел Корса B (1982-1993)

[засварлах | кодоор засварлах]
2. залгамж үе
Опел Корса гурван хаалгат (1997-2000)
Опел Корса гурван хаалгат (1997-2000)

Опел Корса гурван хаалгат (1997-2000)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1993–2000
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0–1,6 литр
(33–80 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,5–1,7 литр
(37–49 кВт)
Урт: 3729 мм
Өргөн: 1608 мм
Өндөр: 1420 мм
Тэнхлэг хоорондын зай: 2443 мм
Хоосон жин: 835−1135 кг

Опел Корса B нь 1993-2000 он хүртэл Женерал Моторс болон Опел ХК-иас европод үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх загвар нь Опел Корса А байсан.

Өмнөх загвараа бодвол хэлбэрийн хувьд нэлээд бөөрөнхий болж ирсэн. 1993 оны гуравдугаар сараас гурван хаалгатай налуу артай анхны Корса В гарсан бол, мөн оны наймдугаар сард намсгасан С-баганатай арын хаалганы өөрчлөгдсөн загвартай болон арын гэрэл дохио нь нарийн хэлбэртэй болсон загварыг гаргав.

Эхлээд өмнөх загварт хэрэглэж байсан 1,2-1,4 литрийн багтаамжтай бензин моторыг Корса В-д ч мөн угсран гаргасан.

1997 зунаас эхлэн шинээр зохион бүтээсэн 1,0 литрийн гурван цилиндр 40 кВ чадалтай (12 клапантай) моторын өргөтгөл хийгдэв. Энэ моторыг угсарсан загваруудад түлшний хэрэглээг багасгах үүднээс мөн серво мотортой жолооны хүрд угсарсан байна.

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Загварын сайжруулалт

[засварлах | кодоор засварлах]

1997 оны долдугаар сард загварын шинэчлэл хийгдсэн. Үүний хүрээнд шинээр урд болон хойд гупр, хажуу талын хамгаалагч эмжээрийг өргөтгөсөнөөс гадна хажуу талд дохионы гэрлийг бүх загвартаа стандарт болгон хийж өгөв.

Корса В-ийн бас нэг хувилбар нь бага хэмжээний ачаа бараа нийлүүлэx тэрэг бөгөөд үүнийг 1993-2001 оныг дуустал үйлдвэрлэсэн Опел Комбо юм.

Опел Корса C (2000-2006)

[засварлах | кодоор засварлах]
3. залгамж үе
Опел Корса C (2000-2006)
Опел Корса C (2000-2006)

Опел Корса C (2000-2006)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2000–2006
(Европоос гадна одоо ч үйлдвэрлэж байгаа)
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0–1,8 литр
(43–92 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3–1,9 литр
(51–74 кВт)
Урт: 3839 мм
Өргөн: 1646 мм
Өндөр: 1440 мм
Тэнхлэг хоорондын зай: 2491 мм
Хоосон жин: 930−1155 кг
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1]
Опел Корса супер 1600, Саксон-Ралли 2005 он

Опел Корса С нь 2000 оны намраас 2006 оны зун хүртэл Опел ХК болон Женерал Моторс компаниудын үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх хувилбар болох Корса В-г шинэчлэн гарч ирсэн дараагийн залгамж үе болов.

Түлш хэмнэх зорилготойгоор 2003 оны зунаас эхлэн Twinport хэмээх технологийг 1,0 болон 1,4 литрийн бензин моторт хэрэглэв. Энэхүү технологи нь цилиндр бүрд хоёр тусдаа оруулах клапан байх бөгөөд ачаалал бага үед хоёр клапангийн нэг нь хаалттай байдаг байна. Ингэж моторын өөрчлөлт хийсний дараа гурван цилиндрт моторын чадлыг хоёр морины хүчээр нэмэгдүүлсэн байна. Чадал нэмэгдсэн ч хэрэглээг багасгасан бөгөөд хэрвээ нэг их зүтгүүлэлгүй буюу тохируулан явах юм бол 100 км-т 4,5 литр бензин хэрэглэх боломжтой болгосон. Бүх моторууд нь Евро-4-Стандартын шаардлагыг хангадаг.

Бензин мотор
Загвар Үйлдвэрлэсэн Цилиндрийн тоо Эзэлхүүн (см³) Маx. Чадал (кВ/м.x.) Маx. эргэx момент (Нм) Тайлбар
1.0 Экотек 2000–2003 Ц3 973 43/58 85
1.0 Экотек 2003–2006 Ц3 998 44/60 88 Twinport
1.2 Экотек 2000–2004 Ц4 1,199 55/75 110
1.2 Экотек 2004–2006 Ц4 1,229 59/80 110 Twinport
1.4 Экотек 2000–2003 Ц4 1,389 66/90 125
1.4 Экотек 2003–2006 Ц4 1,364 66/90 125 Twinport
1.8 Экотек 2000–2003 Ц4 1,796 92/125 165 GSi
Дизель мотор
Загвар Үйлдвэрлэсэн Цилиндрийн тоо Эзэлхүүн (см³) Маx. Чадал (кВ/м.x.) Маx. эргэx момент (Нм) Тайлбар
1.3 CDTI Экотек 2003–2006 Ц4 1,248 51/70 170 Фиат мотор
1.7 DI 2000–2003 Ц4 1,686 65 130
1.7 DTI 2000–2003 Ц4 1,686 55/75 165
1.7 CDTI Экотек 2003–2005 Ц4 1,686 74/100 240 Хувьсах гарах хийн турбо цэнэглэгч-VGT
1.9 CDTI 2000-2007 Ц4 1,686 74/100 240 Хувьсах гарах хийн турбо цэнэглэгч-VGT

Опел Корса D (2006-2014)

[засварлах | кодоор засварлах]
4. залгамж үе
Опел Корса D (2006-2014)
Опел Корса D (2006-2014)

Опел Корса D (2006-2014)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2006–2014
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0–1,6 литр
(44–155 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3–1,7 литр
(55–96 кВт)
Урт: 3999 мм
Өргөн: 1713–1737 мм
Өндөр: 1488 мм
Тэнхлэг хоорондын зай: 2511 мм
Хоосон жин: 1100–1354 кг
Бусад хэмжилт
CO2 ялгаралт: 94–190 г/км
Түлшний хэрэглээ, хосолсон (ЕX-норм): 3,5–7,9 л/100 км
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[2]

Опел Корса D нь 2006 оны намраас 2014 оны намар хүртэл Опел ХК-ийн үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх хувилбар Корса C-г шинэчлэн гарч ирсэн дараагийн үе юм.

Корса D-г анх 2006 оны долоодугаар сарын 18-нд Лондон хотод байх British International Motor Show танилцуулсан бөгөөд түүнээс хойш мөн оны аравдугаар сараас эхлэн худалдаж авах боломжтой байв. 2014 оны аравдугаар сард түүний үйлдвэрлэлийг зогсоосон.

Корса D нь Пунто3-ZFA199 / GM-SCCS-платформ дээр Фиат Гранде Пунто-тай адил өмнөх загвараасаа бүх хэмжээсээрээ томрон хийгдсэн загвар юм. Ялангуяа урт нь өмнөх загвараасаа 160 мм урт болж нэмэгдсэн. Спорт загвартай адил гурван хаалгатай болон таван хаалгатай загваруудад түүний талбай хэр томорсон нь илт мэдэгддэг. Хурдатгалын хугацаа нь түүний хүнд жингээс шалтгаалан удааширсанаас гадна түүний дамжуулгын харьцаа нь ихэссэнтэй ч мөн холбоотой юм. Дамжуулгын харьцаа уртассанаар хэдий хүнд жинтэй ч түүний түлшний хэрэглээ нь өмнөх загвартай Корса С-ийн адил бага үлдсэн. Гадна талаасаа Корса Д нь Астра H буюу Астра H GTC-тэй маш төстэй.

Эхний худалдаанд гарсан загварууд нь нэг литрийн гурван төрлийн бензин мотортойгоор байсан. Дизель моторын хувьд хоёр төрлөөс сонгох боломжтой байлаа. 1,0 литрийн багтаамжтай мотор нь гурван цилиндрт мотор байсан бол бусад бүх моторууд нь цуваа дөрвөн цилиндртэй байна.

Авто хийн (шингэн хий, анг. Liquefied Petroleum Gas) моторт загварууд нь түлшний стандартын 45 литрийн агуулах савнаас гадна 42 литрийн хийн савтай бөгөөд хоёр саваа хоёуланг нь дүүргэсэн тохиолдолд тэр хэмжээгээр явах зам мэдээжээр өснө.

Опел Корса E (2014-2019)

[засварлах | кодоор засварлах]
5. залгамж үе
Опел Корса E таван хаалгат 1.3 CDTI ecoFLEX Innovation (2014-хойш)
Опел Корса E таван хаалгат 1.3 CDTI ecoFLEX Innovation (2014-хойш)

Опел Корса E таван хаалгат 1.3 CDTI ecoFLEX Innovation (2014-хойш)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2014 оноос хойш
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,0–1,6 литр
(51–152 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3 литр
(55–70 кВт)
Урт: 4021–4036[3] мм
Өргөн: 1736–1746[3] мм
Өндөр: 1479–1481[3] мм
Тэнхлэг хоорондын зай: 2510[3] мм
Хоосон жин: 1120–1237[3] кг
Ослын үеийн зорчигчийн аюулгүй байдал Евро ШАҮП-Ослын тест[4]

Oпел Корса E нь 2014 оны арваннэгдүгээр сараас[5] эхлэн үйлдвэрлэж байгаа Адам Опел ХК-ийн жижиг ангиллын автомашин юм. Корса E нь энэ цуврал загварын тав дахь үеийн загвар бөгөөд найман жил үйлдвэрлэсэн Корса D-ийн залгамж болон гарч ирсэн. Түүний гаднах ерөнхий дизайн нь хамгийн жижиг ангиллын автомашины загвар болох Адамын төрхтэй төстэй ба Инсигниагийн дизайны элементийг авч ашигладаг.[6]

Нийт таван төрлийн хувилбарыг санал болгож байна:

  • Опел Selektion
  • Опел Edition
  • Опел Color Edition
  • Опел Innovation
  • Опел OPC LINE

Шинээр ксенон- их гэрэл, LED-өдрийн ойрын гэрэл, жолоочийн ассистент системүүд болох замын хөдөлгөөний тэмдэгийн танигч, замын эгнээний мэдрэгч, зайн хэмжээг заах мэдрэгч, урд талдаа мөргөлтөөс анхааруулах мэдрэгч, хол гэрлийн мэдрэгч болон харагдахгүй өнцгийг анхааруулагч зэргээс сонгон угсруулах бололцоотой. Нэмэлтээр жолооны хүрдний халаалт, ухрах үеийн арын камер болон ардаа унадаг дугуй тээвэрлэгчийг захиалж болно.

Моторжуулалт болон техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
1.0 ЭКОТЕК 1.2 1.4 экоФлекс 1.4 Турбо 1.3 CDTI
Үйлдвэрлэсэн он: 2014/11 сараас хойш
Моторын төрөл: Ц3-Отто мотор Ц4-Отто мотор R4-Дизель мотор
Моторын угсралтын төрөл: Гурван цилиндрт-Цуваа мотор
шууд тоосруулагч болон Турботой
Дөрвөн цилиндрт-Цуваа мотор Дөрвөн цилиндрт-Цуваа мотор
Турботой
Дөрвөн цилиндрт-Цуваа мотор
Коммон-Райл-Тоосруулалт бүхий турботой
Эзэлхүүн: 999 см³ 1229 см³ 1398 см³ 1364 см³ 1248 cm³
маx. Чадал
мин-1-д:
66 кВт (90 м.x.)/
3700–6000
85 кВт (115 м.x.)/
5000–6000
51 кВт (70 м.x.)/
5600
66 кВт (90 м.x.)/
6000
74 кВт (100 м.x.)/
3500–6000
55 кВт (75 м.x.)/
3750
70 кВт (95 м.x.)/
3750
70 кВт (95 м.x.)/
4000
маx. Эргэлтийн момент
мин-1-д:
170 Нм/1800–3700 170 Нм/1800–4500 115 Нм/4000 130 Нм/4000 200 Нм/1850–3500 190 Нм/1500–2500 190 Нм/1500–3500 210 Нм/1750
Хөтлөгчийн төрөл: Урд дугуйн хөтлөгч
Хурдны хайрцаг, цуврал: 6-араат-механик хурдны хайрцаг 5-араат-механик хурдны хайрцаг 5-араат-механик хурдны хайрцаг 6-араат-механик хурдны хайрцаг 5-араат-механик хурдны хайрцаг 6-араат-механик хурдны хайрцаг
Хурдны хайрцаг, сонголтоор: 6-шатлалтай-Автоматик хурдны хайрцаг эсвэл 5-араат-Эазитроник
Дээд хурд: 180 км/ц 195 км/ц 162 км/ц 175 км/ц
(Автоматик: 170 км/ц)
(Эазитроник: 175 км/ц)
185 км/ц 164 км/ц 182 км/ц 177 км/ц
Хурдатгал,
0–100 км/ц:
11,9 сек 10,3 сек 16,0 сек 13,2 сек
(Автоматик: 13,9 сек)
(Эазитроник: 13,9 сек)
11,0 сек 14,8 сек 11,9 сек 12,3 сек
Түлшний хэрэглээ
 100 км-т (хот болон шулуун зам хамтдаа):
4,5–4,4 л Супер 5,0–4,9 л Супер 5,4–5,3 л Супер 5,2–4,9 л Супер
(Автоматик: 6,0–5,9 л Супер)
(Эазитроник: 4,8–4,7 л Супер)
5,3–5,1 л Супер 3,8–3,7 л Супер 3,4–3,3 л Супер 3,9–3,8 л Супер
CO2-Хорт хийн хэмжээ, хосолсон: 106–104 г/км 117–115 г/км 126–124 г/км 122–115 г/км
(Автоматик: 140–139 г/км)
(Эазитроник: 112–110 г/км)
123–120 г/км 100–99 г/км 89–87 г/км 102–100 г/км
Хорт утааны стандарт Евро-ангилал: Евро 6
 Commons: Опел Корса A – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса B – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса C – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса D – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса E – Викимедиа дуу дүрсний сан
  1. Опел Корса C-Ослын тест (Memento 23. Аравдугаар сар 2014 цахим архивт) (ADAC 07/2002; PDF; 303 kB)
  2. Ergebnisse des Opel/Vauxhall Corsa (ab 2006) beim Euro NCAP-Crashtest 2009-03-30, (англи хэлээр)
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Der neue Opel CORSA. Preise, Ausstattungen und technische Daten, 25. August 2014 (Memento 19. Гуравдугаар сар 2015 цахим архивт), Адам Опел ХК, тал-24, 28, 30, нийтлэгдсэн 2014-08-25
  4. Опел Корса C-Ослын тест (Memento 23. Аравдугаар сар 2014 цахим архивт) (ADAC 07/2002; PDF; 303 kB)
  5. Опелийн мэдээлэл хариуцсан албан ёсны вэб хуудас
  6. "Опелийн мэдээллийн цахим хуудаснаас: Опел, Корсагийн тав дахь үеийн загварыг танилцууллаа". Эх хувилбараас архивласан: 2014-07-14. Татаж авсан: 2015-05-08.