Фиат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фиат С.п.А.
Хууль эрх зүйн хэлбэр Хувьцаат компани Società per Azioni
Аж үйлдвэрийн салбар Автомашин
Үүсгэн байгуулагдсан 1899 оны 7 сарын 11-нд италийн Туринд
Үүсгэн байгуулагч Жованни Агнелли
Төв байр Турин, Итали
Удирдах хүмүүс Жон Элканн (УЗ-ийн дарга)
Сержо Маркионне (гүйцэтгэх захирал)
Орлого €83.957 их наяд (2012)[1]
Ажилчид 225.587 (2013)[2]
Цахим хуудас fiatspa.com

Фиат (албан ёсны нэр: Fiat S.p.A, мөн Фиат групп эсвэл Фиат концерн ч гэх нь бий) нь италийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч аж үйлдвэрийн компани байсан бөгөөд түүний төв нь Туринд байрладаг. ФИАТ гэх товчилсон үг нь Fabbrica Italiana Automobili Torino (монг.: италийн автомобиль фабрик, Турин) гэсэн үгийн товчлол юм. Фиат компанид Фиат, Фиат Профессионал, Алфа Ромео, Лансиа, Мазерати, Крайслер, Рам Тракс, Додже, Мопар, Жееп зэрэг автомашины маркууд харьяалагддаг. Түүнээс гадна Ферраригийн 90 хувийг[3] Фиат концерн эзэмшдэг байна.

2014 оны аравдугаар сард Фиат нь Фиат Крайслер Автомобил-д нэгдсэнээр бие даасан компани гэж байхгүй болсон.

Түүх[засварлах | edit source]

1899 оны Фиат 3,5 HP
1931 оны Фиат 656, Ром
Дэлхийн хоёрдугаар дайны дараах тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл

Тус компани нь 1899 оны 7 сарын 11-нд найман хүний бүрэлдэхүүнтэйгээр (түүн дотор Жованни Агнелли) үүсгэн байгуулагджээ. Анхны автомашины загвар нь 3½ HP гэх тэрэг байсан бөгөөд түүнээс 1899-1900 оны хооронд нийт 20 ширхэгийг үйлдвэрлэсэн аж. Энэ загвараас 1900 онд 6/8 HP-ийн суурь загвар болсон бол энэ нь эргээд 1901 онд гарсан 8 HP загварын суурь болжээ. 1903 онд 12 HP-г зах зээлд гаргасан. Мөн онд Франц, Англи, Америк руу автомашинаа экспортонд гаргаж эхэлсэн бөгөөд Фиат компаний жилийн автомашин үйлдвэрлэлийн тоо нь 134 ширхэгт хүрсэн байна. 1905 онд Фиат Ансалди үйлдвэрийг эзэмшилдээ авсаны дараа Фиат-Ансалдиг үүсгэсэн бөгөөд сүүлд энэ компани нь Бреветти-Фиат компани болсон байна.

1960 оноос Фиат нь аж үйлдвэрийн сонгодог концерн болон хөгжиж эхэлсэн ба автомашинаас гадна их хөрөнгө оруулалт шаардагдах бүтээгдэхүүнүүд болох галт тэрэг, нисэх онгоц, онгоцны хөдөлгүүр, ачааны автомашин болон ХАА-н машинууд, усан онгоцны хөдөлгүүр бүр цаашлаад цахилгаан станц хүртэл барьж байгуулсан байна. Үйлчилгээний салбарын ашигтай талыг эрт мэдэрсэнээр Фиат даатгал болон банкны салбарт бас оролцож эхэлжээ. Фиат компаний зохион бүтээн хөгжүүлсэн налалтын техникийг (пендолина ч гэдэг) өнөөдөр ч гэсэн хурдан галт тэргэнд угсардаг байна.

Автомашины үйлдвэрлэлээ олон жижиг автомашины үйлдвэрүүдийг өөртөө нэгтсгэсэнээр нэлээд өргөтгөв. Үүний тоонд жижиг автомашины марк болох Автобианчи, дараа нь 1966 онд Феррари, 1969 онд Лансиа зэрэг үйлдвэрүүд багтаж байв. Лансиагийн бүтээсэн загварууд нь хэдийгээр шинэ содон загварууд байсан ч Фиатын муу хөрөнгө оруулалт болон зөвхөн тансаг дээд зэрэгт зориулсан цөөн тооны загварын үйлдвэрлэл зэргээс шалтгаалан өөдөө гарсангүй. 1970-д оны дунд үе хүртэл Фиат нь Фолксвагентай зэрэгцсэн европын хамгийн том автомашины концерн байлаа. Гэвч далаад оны дундаас хойш гаргасан шинэ автомашины загварууддаа буруу шийдвэр гаргасаны улмаас хэсэг хугацаанд борлуулалт муудсан байна.

1980-аад онд Фиат концерн уналтанд орж эхлэв. Үүний шалтгаанд суудлын автомашинд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг хэрэглээний тээврийин хэрэгсэлд зориулсан, мөн үйлдвэрээс гарч байгаа суудлын тэрэгнүүд нь худалдан авагчийн хүсэлтийг биелүүлж чадахгүй байв. Фиат нь Фордын тракторын үйлдвэр болон Касе Стеирыг худалдан авсаны дараа ХАА-н машины групп ФиатАгри-г CNH Глобал нэртэйгээр үйлдвэрлэл явуулх болсоноос гадна Ивеко-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. 1990-ээд онд Фиатын европ дахь зах зээлийн эзлэх хэмжээ тогтмол буурч явсаар мянган солигдох үеэр хүнд байдалд орсон байв. Энэ байдалд хүргэсэн гол буруутан нь Жованни Агнеллиг буруутай хэмээн шүүмжлэгчид амтай нэг байлаа. Умберто Агнелли (Жованни Агнеллигийн бас нэг ач) нь нэлээд өргөн цар хүрээтэйгээр бүтцийн өөрчлөлт хийн Фиатыг аврах үйл ажиллагааг эхлэв. Агнеллигийн гэр бүлээс ч энэ ажилд дэмжлэг үзүүлэн нийт 750 сая евроны санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Үүний үр дүнг дөнгөж үзэж эхлэх үеэр буюу 2004 тавдугаар сарын 27-нд Фиат компанийг үндэслэгч Жованни Агнеллигийн сүүлчийн ач нь нас нөгчсөн юм.

1995 онд Фиат Ферровиариа нь СИГ-ийн төмөр замын тээврийн хэрэгслийн үйлдвэрийг нь худалдан авсан ч 2000 онд буцаан Алстомд зарсан байна.

Женерал Моторстой хамтран ажиллаж байсан үйл ажиллагаа зогсоосоны дараа аж үйлдвэрийн салбарт хэд хэдэн шинэ хамрагчтай хамтран ажиллах болсоны жишээнд PSA, Форд, Тата Моторс багтдаг.

2005 оны оны эцсийн тайлангаар Фиатын охин компани болоx "Фиат Авто" суудлын автомашины үйлдвэр дөрвөн жил гарангийн дараагаас ашигтай ажилласан мэдээ гаргажээ. Мөн шинээр гарч байгаа автомашины загварууд ч борлуулалт сайтай байв. Жишээлбэл 2006 оны эхний хагас жилийн борлуулалтын мэдээгээр Гранде Пунто нь европын хамгийн өндөр борлуулалттай автомашинд орсон байлаа. Үүнээс гадна Седиси-гийн урьдчилсан захиалга авч эхэлсэнээс хойш арав хоногийн дотор 7000 захиалга авсан нь 2006 оны сүүл хүртэл нийт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан арван мянган автомашины гуравны хоёр нь зарагдсан гэсэн үг юм. Шинэ гарсан Фиат Браво-г л гэхэд 2008 оны хоёрдугаар сар хүртэл нийт 70.000 үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан бол 2007 оны наймдугаар сар гэхэд аль хэдийн 80.000 гаран автомашин борлуулсан байна.

Фиат концерний автомашины маркууд болон охин компаниуд[засварлах | edit source]

Одооны маркууд[засварлах | edit source]

Суудлын автомашин

Хэрэглээний тээврийн хэрэгсэл

    • Фиат Профессионал (жижиг транспортер хүртэл хэмжээтэй хэрэглээний тэрэгнүүд)

Урьдны маркууд[засварлах | edit source]

Суудлын автомашин

Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Фиат – Викимедиа дуу дүрсний сан


Зүүлт тайлбар[засварлах | edit source]

  1. Annual Report 2012. Fiat. 25 April 2013-д хандсан.
  2. FIAT: Annual Report At 31 December 2013. Englisch, PDF, 5,4 MB. Online auf fiatspa.com.
  3. Struktur Fiat Struktur der Fiat-Gruppe auf fiatspa.com