Феррари

Феррари С.п.А.
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Үүсгэн байгуулагдсан1947 он
Үүсгэн байгуулагчЭнцо Феррари
Төв байрАмстердам, Нидерланд
(Захиргааны төв нь Маранелло, Итали)[1]
Удирдах хүмүүсСержо Маркионне (УЗ-ийн дарга)
Амедео Фелиса (гүйцэтгэх захирал)
Орлого€2,76 тэрбум (2014)[2]
Ажилчид2850 (2014)[3]
Цахим хуудасwww.ferrari.com

Феррари нь италийн спорт загварын автомашин болон Формула-1-ийн уралдааны тэрэг үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Компанийн төв байр нь Амстердамд байрлах ба харин захиргааны төв байр нь италийн Маранеллод байдаг.[4][5][1] Энэ компанийг урьд нь уралдааны автомашины жолооч байсан Энцо Феррари 1947 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2016 онд нийт хөрөнгийн ойролцоогоор 80 хувь нь[6] Фиат Крайслер Автомобайлсын эзэмшилд байсан.

2015 оны аравдугаар сарын 21-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэгдсэн.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Феррари 125, (1947 он)

Компанийн түүх нь авто уралдааны баг Скудериа Феррари багтай салшгүй холбоотой бөгөөд тус уралдааны багийг Энцо Феррари 1929-1938 оны хооронд удирдан өөрсдөө уралдааны автомашин үйлдвэрлэлгүй, Алфа Ромеог үйлдвэрлэгчээр хамтран автомашины уралдаанд амжилттай оролцож байжээ. Тухайн үеэс л эхлэн өнөөдөр ч ашиглаж байгаа Ферраригийн цоройж байгаа морины дүрс бүхий бэлгэдэлийг хэрэглэж иржээ.

1940 онд Скудериа компанийн нэрээ "Авто Авио Коструциони Феррари" хэмээн өөрчлөн нэрлээд компанийн төвийг 1943 онд Маранелло руу шилжүүлсэн нь өнөөдрийг хүртэл энэ хотдоо байрлаж байна. Тус үйлдвэр нь 1944 онд бөмбөгдөлтөнд өртөн сүйтгэгдсэн ч 1946 онд буцаан сэргээн босгосон байна.

Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь 1947 онд үйлдвэрлэсэн Феррари 125 С спорт загвар бөгөөд 1,5 литрийн багтаамжтай 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй тэрэг байв. Феррари тухайн үедээ уралдааны автомашиныг жишээ нь Милле Миглиад оролцож буй багуудад худалдан мөнгө олох зорилготойгоор үйлдвэрлэжээ.

Үүнээс нь гудамжны зөвшөөрөл бүхий суудлын автомашиныг хөгжүүлэн бий болгосон бөгөөд эдгээр нь уралдаанд оролцох зөвшөөрөлгүй байв. Пининфарина дизайн студийн хийсэн өвөрмөц хийц, дизайнтай загварууд нь баячуудын гангарааны унаа байсан ба одоо ч хэвээрээ юм. Пинифаринагаас гадна Скаглитти, Бертоне, Вигнале зэрэг автомашины дизайны студиэр Феррари дизайнаа хийлгэж байв.

Феррари олон удаа хямралд орж байлаа. 1960-аад онд Форд Феррариг худалдаж авах санал гаргасан ч, тэд явцын дунд татгалзсан хариу өгсөн учир Форд Форд GT 40-г шинээр зохион бүтээж, Ферраригийн спорт загварын уралдаанд ноёрхож байсан ноёрхлыг унагаажээ. Фиат 1969 онд 50 хувийн[7] хөрөнгө нийлүүлэн нэгдэж, Порше 917-д хариу барьсан нь 25 ширхэг үйлдвэрлэгдсэн үнэтэй загвар болох Феррари 512S байлаа. Гэсэн хэдий ч энэ тэрэг сүүлд 1972, 1973 оноос л эхлэн ялалт авчирсан юм. Үүний дараа Феррари ийм төрлийн уралдаанд оролцохоо зогсоосноос гадна 1973 онд тэдний Формула 1-ийн баг сүйрлийн байдалтай байсны улмаас тэр жилийн Формулад ч оролцоогүй аж.

1970-аад он АНУ спорт автомашины уралдааны аюулгүй байдал, хэрэглээ, ялгарах хорт хийн дүрэмдээ уяруулсан өөрчлөлт оруулсан нь борлуулалтыг нь огцом өсгөсөн байна. Үүнээс хойш 1988 оноос л компанийг үндэслэгч Энцо Феррариг нас барсны дараа Феррариг худалдан авах хүсэлт олширсон нь, Энцо байхгүй бол Феррари оршин тогтнохгүй гэсэн үзэл буюу Энцогүйгээр Феррариг цааш үйлдвэрлэж чадахгүй[8] гэж яригддаг байснаас үүдэлтэй байжээ. 1996 оноос эхлэн Формула 1-д амжилт гарган эхэлснээр тус марк нь өөрсдийгөө илүү гэдгээ олонд баталсан юм.

2010 оны аравдугаар сарын 4-д Эмиртийн Абу Даби хотод Феррари Ворлд гэх нэртэй чөлөөт цагаа өнгөрөөx паркийг 25 га газар барив. Энэ паркийн сэдэв нь хамгийн хурдан автомашинтай холбоотой бөгөөд Ойрх Дорнодоос худалдан авагчдыг Феррарид татах зорилготой юм.

2014 оны аравдугаар сарын 29-нд шинэээр үүсч бий болсон Фиат Крайслер Автомобилес нь Феррарид байх өөрийн эзэмшлийн 90 хувиа 2015 он гэхэд Феррарид өгөхөө зарлав. Үүнээс 10 хувийг нь Феррари хөрөнгийн биржэд дээр худалдсан бөгөөд үлдсэн 80 хувийг нь хувьцаа эзэмшигчдэдээ хуваан тараасан ба энэ нь бас л хөрөнгийн бирж дээр худалдагдсан байна.[9] Ферраригийн 10 хувийг ямар ч өөрчлөлтгүйгээр Энцо Ферраригийн хүү Пьеро Феррари эзэмшиж байна.[10]

Цоройж буй морь[засварлах | кодоор засварлах]

Тус маркийн эмблем нь шар өнгийн дэвсгэр дээр хар өнгийн морины дүрс болон SF (Скудериа Феррари, монголоор уралдааны жүчээ Феррари буюу Ферраригийн уралдааны жүчээ) үсгээс бүрдэнэ. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг дэлхийн нэгдүгээр дайнд онгоцондоо бэлгэдэл болгон хэрэглэж байжээ. Франческо Баракка нь агаарын тулалдаанд олон олон ялалт байгуулж яваад 1918 оны зургаадугаар сарын 19-нд буудуулан үхсэн ба тун удалгүй үндэсний баатраар тодров. Франческо өөрийн сөнөөгч онгоцондоо цоройж байгаа морины дүрсийг зуруулсан учир нь тэрбээр морин цэргийн хороонд байснаас үүдэлтэй аж. Энцо Ферраригийн дүү Дино Феррари нь дэлхийн нэгдүгээр дайнд бас амь үрэгдсэн бөгөөд тэр Франческотой хамт нэг нисэх ангид хамрагддаг байснаас түүний онгоцон дээр ч цоройж буй морины дүрс зураастай байсан аж. Үүнээс гадна бас нэгэн батлагдаагүй онол байдаг нь, германы нэг нисгэгч Штутгарт хотын сүлдийг онгоцон дээрээ зуруулсан байсныг Франческо хуулсан гэдэг. Мөн германы автомашин үйлдвэрлэгч Порше ч бас Штутгарт хотын сүлдийг тус хотын Цуффенхаузен дүүрэгт байрлах өөрийн үйлдвэрийн маркийн тэмдэг болгон ашигласан аж.

1932 онд Энцо Феррари Равеннад болсон авто уралдаанд оролцон түрүүлчихээд явж байтал Франческо Бараккагийн ээж Контесса Паолина Бианколитай таарчээ. Тэдний уулзалтаар Франческогийн ээж түүнд морины дүрсийг эмблем болгон хэрэглэхийг санал болгосон байна. Гэвч энэ эмблемийг бүр хойно 1932 оноос эхлэн Спа-Франкоршамд Алфа Ромео ашиглан оролцож байгаа Скудериа Ферраригийн тэрэгт л хэрэглэх зөвшөөрлийг авчээ.

Шар дэвсгэр өнгийг Энцо Феррари нэмсэн нь, түүний төрсөн хот Моденагийн бэлгэдэл өнгө бөгөөд тухайн үед компанийн төв байр тэнд байрлаж байсан юм.

Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)[засварлах | кодоор засварлах]

Уралдааны автомашины загварууд нь ч тэр, гудамжны зориулалттай автомашинуудын нэр нь ч тэр ихэнхдээ ямар нэгэн тоотой байх ба энэ тоог тайлан унших боломжтой байдаг.

Эдгээр тоо нь Диногоос бусад тохиолдолд дандаа нэг цилиндрийн эзэлхүүний хэмжээг бүхэлтгэн авсан байдаг. Хэрвээ энэ тоог цилиндрийн тоогоор нь үржүүлбэл нийт эзэлхүүний хэмжээ нь гарна. Жишээлбэл: 275 (цилиндрийн тоо 12) гэж байвал 12 x 275 см³ = 3,3 л; 625 (дөрвөн цилиндрт цуваа байршилтай хөдөлгүүр) гэсэн тоо байгаа тохиолдолд 4 x 625 см³ = 2,5 литрийн багтаамжтай гэх мэт.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Феррари – Викимедиа дуу дүрсний сан

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 ferrari.com – Corporate
  2. ferrari.com – At a glance
  3. ferrari.com – People
  4. theguardian.com – Ferrari kickstarts split from Fiat Chrysler by filing for NYSE share listing
  5. sec.gov – New Business – As filed with the Securities and Exchange Commission on July 23, 2015
  6. fcagroup.com – Group Structure
  7. ferrari.com – Энцо Ферраригийн түүх (герман, англи, итали хэл дээр)
  8. ferrari.com – Феррари компанийн түүх (герман, англи, итали хэл дээр)
  9. spiegel.de – Спорт загвар автомашин үйлдвэрлэгч: Фиат Крайслер нь Феррариг хөрөнгийн биржэд оруулах хүсэлттэй байна
  10. forbes.com – FCA's Ferrari Move Likely To Make Capital Raising Exercise Run Smoothly