Jump to content

Опел Комбо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел Комбо
Үйлдвэрлэсэн хугацаа: 1986 оноос хойш
Ангилал: Хэрэглээний автомашин
Их биеийн хувилбарууд: Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Опел Комбо нь Опелийн хэрэглээний зориулалттай үйлдвэрлэсэн автомашины марк юм.

Эхний хоёр үеийн загвар нь Кадетт E болон Опел Корса B-ийн хайрцагт тэрэгний хувилбар байв. Харин гурав дахь үеийн загвар нь өндөр дээвэртэй комби загвар бөгөөд түүнийг Опел Корса C-ийн суурь дээр үйлдвэрлэжээ. 2011 оны намраас эхлэн түүний дөрөв дэхь үеийн загварыг зах зээлд гаргасан бөгөөд тус загвар нь ЖМ (Опел) болон Фиат компаниудын хамтран хөгжүүлсэн Гамма платтформ дээр суурилжээ. Үүнтэй ижил загвар болох Фиат Добло II-той хамт туркийн автомашин үйлдвэрлэгч Тофас компани нь гэрээгээр үйлдвэрлэж байна.

Австрали болон Шинэ Зеландад Опел Комбо нь Холден Комбо гэсэн нэртэй, Их Британид Вауксхалл Комбо, Чили улсад Шевролет Комбо нэртэйгээр худалдаалагддаг.

1. залгамж үе
Опел Кадетт Комбо (1989-1993)
Опел Кадетт Комбо (1989-1993)

Опел Кадетт Комбо (1989-1993)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1986–1993
Их биеийн хувилбарууд: Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,3–1,6 литр
(44–66 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,6–1,7 литр (40–44 кВт)
Урт:
Өргөн:
Өндөр:
Тэнхлэг хоорондын зай:
Хоосон жин:

Опел Комбо гэх загварын нэршлийг анх удаа хайрцаг хэлбэрийн автомашинд хэрэглэв. Энэ загварыг Опел Кадетт E-ийн суурь дээр хийжээ. Түүнийг 1986 оны нэгдүгээр сараас 1993 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн нь түүнд ашигласан суурь загварыг үйлдвэрлэсэн хугацаанаас давсан байна.


2. залгамж үе
Опел Комбо (1993–2001)
Опел Комбо (1993–2001)

Опел Комбо (1993–2001)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1993–2001
Их биеийн хувилбарууд: Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр: 1,2–1,4 литр
(33–60 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,7 литр
(44 кВт)
Урт: 4230 мм
Өргөн: 1686 мм
Өндөр: 1853 мм
Тэнхлэг хоорондын зай: 1380 мм
Хоосон жин: 1485 кг

1993 оны аравдугаар сард Опел хувьцаат компани Комбо B-г автомашины үзэсгэлэн худалдаанд анх танилцууллаа. Комбо B нь мөн тэр онд анх үйлдвэрлэгдэж эхэлсэн Опел Корса B-ийн суурийг ашигласан юм. Өмнөх загвартайгаа адил хоёр хүний суудалтай бөгөөд жолоочийн кабин болон ачааны кабины хооронд тусгаарлаагүй нээлттэй загвартай. Түүнээс гадна ачааны бүхээг нь хаалттай хэлбэртэй, ардаа дэлгэгдэх хоёр хаалгатай, нээгдэх зай нь бараг ачилтын хэсгийн өргөнтэй ижил өргөнтэй байна.

1995 оны зун нэмж хоёр суудал хийн арын бүхээгт цонх хийсэн загварыг бас гаргажээ.


3. залгамж үе
Опел Комбо C (2001–2003)
Опел Комбо C (2001–2003)

Опел Комбо C (2001–2003)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2001–2011
Их биеийн хувилбарууд: Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,4–1,6 литр
(64–66 кВт)
1,6 литр CNG
(69 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3–1,7 литр
(55–74 кВт)
Урт: 4332 мм
Өргөн: 1684 мм
Өндөр: 1801 мм
Тэнхлэг хоорондын зай: 2716 мм
Хоосон жин: 1235 кг

2001 оны сүүлээр Комбо C зах зээлд гарчээ. Хувь хүмүүст зориулсан загвар нь бүтэн тойрсон цонхтой ба урдаа агааржуулагчийн эмжээрийг хромжуулсанаар ялгарч харагдах Комбо C нь Комбо Тоур гэх нэршилтэй байв.

Албан байгууллагад зориулсан загварыг хагас цонхолсон бөгөөд хайрцган тэрэг буюу Комбо Кастенваген гэх нэртэйгээр худалдаанд гаргажээ.

1,4-1,6 литрийн багтаамжтай бензин мотор болон 1,3-1,7 литрийн (55-74 кВт.) багтаамж бүхий дизель мотороор моторжуулсан Комбо C -г испаний Сарагосса дахь салбар үйлдвэртээ үйлдвэрлэж байгаад түүнийг хаагдсаны дараа португалийн Азамбужа руу шилжүүлсэн байна.


4. залгамж үе
Опел Комбо D (2011 оноос хойш)
Опел Комбо D (2011 оноос хойш)

Опел Комбо D (2011 оноос хойш)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2011 оноос хойш
Их биеийн хувилбарууд: Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр: 1,4 литр
(70–88 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3–2,0 литр
(66–99 кВт)
Урт: 4390–4740 мм
Өргөн: 1831 мм
Өндөр: 1845–2115 мм
Тэнхлэг хоорондын зай: 2755–3105 мм
Хоосон жин: 1240–1540 кг

Шинээр гарсан загвар болох Опел Комбо D нь Фиат Добло II-ийн хамт туркийн Бурса хотод байрлах Тофас автомашины үйлдвэрт гэрээтэй үйлдвэрлүүлж байна.

Өмнөх загвартайгаа адил хоёр хувилбараар хийгдэж байгаа ба суудлын болон ачаа тээвэрлэх зориулалттай "хайрцган тэрэг" загваруудтай юм. Мөн жижиг микро автобустай адил түүнийг хоёр өөр дээврийн өндөртэй болон хоёр өөр тэнхлэг хоорондын зайтайгаар захиалах боломжтой юм. Ачааны хэсгийн эзэлхүүн нь намхан дээвэртэй загвартаа 3,8 м3 бол өндөр дээвэртэй загварт нь 4,6 м3 байна.

 Commons: Опел Комбо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан