Опел Сигнум

Опел
Опел Сигнум (2003-2005)
Опел Сигнум (2003-2005)

Опел Сигнум (2003-2005)

Сигнум
Үйлдвэрлэсэн хугацаа: 2003–2008
Ангилал: Дунд ангилал
Их биеийн хэлбэр: Комбилимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,8–3,2 литр
(90–184 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,9–3,0 литр
(74–135 кВт)
Урт: 4636–4651 мм
Өргөн: 1798 мм
Өндөр: 1466 мм
Тэнхлэг хоорондын зай: 2830 мм
Хоосон жин: 1495–1715 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Опел Инсигниа

Опел Сигнум нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн 2003-2008 оны хооронд үйлдвэрлэсэн тэрэг юм. Түүний платформыг Вектра С дээр суурилан хийсэн. Сигнумыг Рюсселсхайм хотод буюу Опелийн төв үйлдвэрт 2002 оноос түүнд зориулан өргөтгөсөн шинэ өргөтгөл үйлдвэрт угсарсан байна.

Вектра караваны (урт комби хувилбар) тэнхлэг хоорондын урт зайг Сигнумд ашигласан учир, яг адилхан урттай Опел Вектратай (седан) харьцуулахад Сигнумын арын зорчигчийн хэсэг хамаагүй том зайтай болж өгсөн. Тэнхлэг хоорондын зайг нийт урттай харьцуулсан харьцаа нь 61 процент. Энэ шинж чанараараа ардаа налуу хаалгатай Опел Вектра хувилбаруудаас ялгарч байгаа учир уг нь Вектра С ангиллаас ялган өөрийн гэсэн тусгай ангиллыг үүсгэх ёстой байв.

Хэдийгээр Сигнум нь дунд ангилалд хамаардаг боловч, түүний шинэ бий болгосон Flex Space хэмээх дотор талын дизайныг тооцвол дундаас дээд ангилалд оруулах ёстой.[1]

Дотор талын дизайн[засварлах | кодоор засварлах]

Арын хоёр захын суудал тус тусдаа 130 мм түлхэх боломжтой мөн тусдаа урагш хэвтүүлэх цаашлаад босоо байрлалдаа 30° налалтын өнцөгөөр тохируулах боломжтой. Үүгээрээ дээд ангиллын тэрэгний тохилог байдлыг бий болгосон. Мөн комби загваруудтай адил ардаа ачаа ачих том зайтай.

Дотор талын зай нь урссан ар талтай Вектра лимузинээс 8 сантиметр урт. Арын дунд суудлыг урагшаа хэвтүүлээд тэр зайнд зориулсан аялалын хайрцаг угсрах боломжтой. Энэ хайрцагт (Travel Assistent) аяллын жижиг хөлдөөгч, хоёр жижиг дэлгэгдэх ширээ, жижиг агуулах сав, хоёр ундаа тогтоогч, 12 вольтын хоёр залгуур болон хөгжимний зайнаас удирдах удирдлага зэрэг багтсан байдаг. Дундын суудал нь хэдийгээр гурван цэгээр хамгаалах бүстэй боловч түүний хязгаарлагдмал өндрөөс (бусад суудлаас өндөрт байрладаг) шалтгаалан 1,75 метр хүртэл өндөртэй хүн суухыг зөвшөөрдөг. Дээврийн түлхэн нээгдэх салхивчгүй загваруудад, дээврийн дундуур угсарсан олон агуулах хайрцагтай байна. Цүнх ачих өрөөний хэмжээ нь арын суудлын байрлал ямар байдалд байгаагаас шалтгаалан 365-550 литр (дээвэрт тултал ачсан тохиолдолд) багтаан ачих боломжтой.

Хөдөлгүүр[засварлах | кодоор засварлах]

Сигнумын мотор нь ерөнхийдөө Опел Вектрад угсрагдсан бүх моторуудтай адил бөгөөд харин ганцхан 1.6-литрийн дөрвөн цилиндртэй бензин мотор л Сигнум загварт огт байхгүй. Сигнум Турбо С-нь хамгийн шилдэг загвар ба үүнд 2,8 литрийн зургаан цилиндр бүхий 184 кВт (250 морины хүчтэй) чадалтай моторыг угсарсан. 1,9 литрийн дизель моторыг ЖМ-компанийн, моторын салбар үйлдвэр болох Powertrain болон Фиат компаниуд хамтран зохион бүтээсэн[2] [3] бөгөөд эхлээд зөвхөн хүсэлтийн дагуу угсарч байснаа сүүлд шинэчлэгдсэн загваруудад бүгдэд нь угсарсан байна.

1,9-литрийн дизель моторын патентыг Женерал Моторс болон Фиат компаниуд хуваан эзэмшдэг бөгөөд харин моторын нийлүүлэлтийг удаан хугацаагаар нийлүүлэх эрхийн гэрээтэй Фиат[4] компани гүйцэтгэж байна. Харин 2,0 болон 2,2-литрийн дизель моторууд нь Опелийн өөрийн хөгжүүлсэн мотор ба энэ моторыг угсарсан загварууд нь үйлдвэрээсээ утаа шүүх шүүлтүүргүйгээр (герм. Partikelfilter) борлуулагдсан. V6-дизель мотор нь 130 кВт (177 морины хүчтэй, 2005 оны 9 сараас эхлэн 135 кВт/184 морины хүчтэй) Исузу компаниас гаралтай.

Загварын сайжруулалт[засварлах | кодоор засварлах]

Опел Сигнум, шинэчилсэн загвар (2005-2008 он)
Опел Сигнум,Ар талаасаа (2005-2008 он)
Опел Сигнум, (2005-2008 он)

Aнхны бага хэмжээний загварын сайжруулалт 2004 оны 3 сард хийгдсэн бол 2005 оны 6 сард түүний ерөнхий дизайныг өргөн цар хүрээтэйгээр сайжруулсан. Урд талын гупрыг шинэчилснээр түүний анхны урт 4636 мм-ээс 4651 мм болон уртассан.

Энэ загварыг илэрхийлэх гол онцлогууд нь сайжруулсан урд нүүрний хэсэг, нүүрний хэсгийн xромжуулсан эд хэсэг болон гоёлын чанартай хромжуулсан хаалганы бариул, дээврийн ачааны суурь орно. Мөн түүнчлэн дотор талын дизайныг сайжруулснаас гадна ашиглаад удаагүй байсан шинэ загварын мэдээллийн дэлгэц буюу төв хяналтын систем юм.

Шинэчлэн сайжруулсан Сигнум худалдаанд гарснаас хойш 3,2-литрийн багтаамжтай зургаан цилиндртэй, бензин мотортой загварын нийлүүлэлтийг зогсоосон. 2,2-литр шууд шүрших бензин моторт загварт шинэ 6-араатай механик хурдны хайрцаг угсарсан, гэхдээ энэ зөвхөн захиалгын дагуу угсарч байснаас үндсэн 5-араатай механик хурдны хайрцгийг үргэлжлүүлэн нийлүүлж байсан.

2006 оны 1 сараас эхлэн сайжруулсан 1,8-литр дөрвөн цилиндр-бензин мотортой 103 кВт чадалтай Сигнумын загварыг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Энэ моторыг мөн захиалгын дагуу таван араатай автомат хурдны хайрцагтайгаар нийлүүлсэн. Бусад моторуудад зориулсан зургаан араатай автомат хурдны хайрцагтай хувилбарыг ч мөн нийлүүлсэн.

Бензин мотор[засварлах | кодоор засварлах]

Моделл Моторын төрөл Эзэлхүүн Цилиндр/Вентил Чадал
кВт (м.х.) / мин−1
маx. Эргэлтийн момент
(Нм мин−1-д)
Үйлдвэрлэсэн хугацаа
Дөрвөн цилиндрт-Цуваа моторууд
1.8 Z18XE 1796 см³ Ц4 16В 90 (122) / 6000 167 / 3800 02.2003–06.2005
1.8 Z18XER 1796 см³ Ц4 16В 103 (140) / 6300 175 / 3800 01.2006–07.2008
2.0 Турбо Z20NET 1998 см³ Ц4 16В 129 (175) / 5500 265 / 2050–3800 02.2003–07.2008
2.2 шууд Z22YH 2198 см³ Ц4 16В 114 (155) / 5600 220 / 3800 02.2003–07.2008
Зургаан цилиндрт-Ү-Моторууд
2.8 V6 Турбо Z28NEL 2792 см³ Ү6 24В 169 (230) / 5500 330 / 1800–4500 09.2005–06.2006
2.8 V6 Турбо Z28NET 2792 см³ Ү6 24В 184 (250) / 5500 350 / 1800–4500 06.2006–07.2008
3.2 Z32SE 3175 см³ Ү6 24В 155 (211) / 6200 300 / 4000 02.2003–06.2005

Дизель мотор[засварлах | кодоор засварлах]

Моделл Моторын төрөл Эзэлхүүн Цилиндр/Вентил Чадал маx. Эргэлтийн момент
(Нм мин−1-д)
Үйлдвэрлэсэн хугацаа
Дөрвөн цилиндрт, цуваа байрлалтай
1.9 CDTI Z19DTL 1910 см³ Ц4 8В 74 кВт (100 м.х.) 260 / 1700–2500 09.2005–07.2008
1.9 CDTI Z19DT 1910 см³ Ц4 8В 88 кВт (120 м.х.) 280 / 2000–2750 03.2004–07.2008
1.9 CDTI Z19DTH 1910 см³ Ц4 16В 110 кВт (150 м.х.) 320 / 2000–2750 03.2004–07.2008
2.0 DTI Y20DTH 1995 см³ Ц4 16В 74 кВт (100 м.х.) 230 / 1500–2500 02.2003–11.2004
2.2 DTI Y22DTR 2172 см³ Ц4 16В 92 кВт (125 м.х.) 280 / 1500–2500 02.2003–11.2004
Зургаан цилиндрт, салаалсан Ү-байрлалтай
3.0 V6 CDTI Y30DT 2958 см³ Ү6 24В 130 кВт (177 м.х.) 370 / 1900–2800 02.2003–06.2005
3.0 Ү6 CDTI Z30DT 2958 см³ Ү6 24В 135 кВт (184 м.х.) 400 / 1900–2700 09.2005–07.2008

Ном[засварлах | кодоор засварлах]

  • Clauspeter Becker, Gerold Lingnau, et al.: Opel Signum. 1. Auflage, Delius Klasing, Bielefeld 2003, ISBN 3-7688-1469-6.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Opel Signum – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Oпел ХК-ийн том зайтай бөгөөд цогц-загварын нэр нь Сигнум". Archived from the original on 2015-06-29. Retrieved 2015-02-26.
  2. Өмнөд Герман сонин: Туршилт: Опел Сигнум 1.9 CDTI
  3. Yahoo автомашин булан: Опел 1.9 CDTI: Хүчтэй, хэмнэлттэй мөн агаар орчинд ээлтэй
  4. "ЖМ болон Фиат нэгдсэн шийдэлд хүрэв: Хамтын ажиллагаагаа зогсоолоо". Archived from the original on 2010-04-17. Retrieved 2015-02-26.