Jump to content

Опел Спеедстер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел Спеедстер
Опел Спеедстер (2001-2004)
ҮйлдвэрлэгчОпел
Хэрхэн дууддагВауксхалл VX220
Даевоо Спеедстер
Нийлүүлэлт2001-2005
УгсралтИх Британи: Хетел
Өмнөхбайхгүй
ДараагийнGT
ЗэрэглэлСпорт загвар
Хийц маягРодстер
Хурдны хайрцагХөдөлгүүр ардаа, хөтлөх тэнхлэг ардаа
Тэнхлэг хоорондын зай2330 мм
Урт3786 мм
Өргөн1708 мм
Өндөр1117 мм
Хоосон жин870-930 кг

Опел Спеедстер нь Опелийн родстер ангиллын загвар бөгөөд 2001 оны гуравдугаар сараас 2005[1] оны долоодугаар сар хүртэл үйлдвэрлэгджээ. 1999 оны гуравдугаар сард энэ тэргийг Женевийн автомашины үзэсгэлэн худалдаанд анх танилцуулсан байна. Анхны загвар нь 2001 оны гуравдугаар сард Хетелийн үйлдвэрээс гарсан.

Цуврал болгон гаргахдаа анх 10.000 ширхэгийг үйлдвэрлэхээр тооцсон боловч захиалга бага байсан учраас 2005 оны долдугаар сарын 22-нд 7207 ширхэгийг үйлдвэрлэсэнээр түүний үйлдвэрлэлтийг зогсоосон байна.

Дизайн болон тоноглол

[засварлах | кодоор засварлах]

Түүний шассиг хөнгөнцагаанаар хийсэн бөгөөд маш бага гагнаасан холбоос орсон. Ихэвчлэн шургаар боох болон таван холбоос хэрэглэсэн учир нэлээд бат бөх их биетэй болсон. Өөрийгөө тээдэггүй их бие нь шилэн утастай хүчитгэсэн хуванцараар хийгдсэн. Цувралдаа даавуун төрлийн дээвэр хэрэглэсэн, харин захиалгаар хатуу буюу шилэн утастай хүчитгэсэн хуванцар дээвэр хийж байсан.

Цуваа дөрвөн цилиндртэй 2198 см³ (2,2 литр) багтаамжтай экотек мотор нь 108 кВт (147 м.x.) чадалтай дээд эргэлтийн момент 203 Нм бөгөөд дээд хурд нь 217 км/ц болон хурдатгал нь 0-100 км/ц хүрэхийн тулд 5,9 секунд зарцуулна. Энэ моторыг мөн Цафира А, Вектра В, С болон Астра G-д хэрэглэжээ.

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
2.2 Экотек 2.0 Турбо
Үйлдвэрлэсэн хугацаа: 2001.03–2004.09 2003.09–2005.07
Моторын төрөл: Оттомотор
Моторын байршил: Цуваа байрлалтай
Моторын таних тэмдэг: Z22SE (L61) Z20LET (L70)
Цилиндр/Клапан: 4/16
Эзэлхүүн: 2198 см³ 1998 см³
маx. Чадал
эргэлтэнд:
108 кВт ( 147 м.x.)
5800/мин
147 кВт (200 м.x.)
5500/мин
маx. эргэлтийн момент
эргэлтэнд:
203 Нм
4000/мин
250 Нм
1950–5300/мин
Хөтлөгчийн төрөл: Арын дугуй хөтлөгч
Хурдны хайрцагийн төрөл: 5-араат механик хурдны хайрцаг
Хоосон жин: 945 kg 1005 kg
дээд ачааны хэмжээ: 205 кг 145 кг
Хурдатгал
0–100 км/ц:
5,9 сек 4,9 сек
Дээд хурд: 217 км/ц 243 км/ц
Түлшний хэрэглээ
 100 км-т, хосолсон:
8,6 л Супер 8,5 л Супер
СО2-давхар ислийн хаялт, хосолсон: 206 г/км 202 г/км
Хорт утааны норм
ЕХ-ангилалаар:
Евро 3
 Commons: Opel Speedster – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Опел: Автомашин-Түүхэн замнал 3-р боть: 1991-2012, хуудас 51–52