Jump to content

Опел Капитен/Адмирал/Дипломат A

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Опел
Опел Адмирал (1967)
Опел Адмирал (1967)

Опел Адмирал (1967)

КАД цуврал А
(Капитен, Адмирал, Дипломат)
Үйлдвэрлэсэн хугацаа: 1964–1968
Ангилал: Дээд ангилал
Их биеийн хэлбэр: Лимузин, Купье
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
2,6–5,4 литр
(74–169 кВт)
Урт: 4948 мм
Өргөн: 1902 мм
Өндөр: 1494–1510 мм
Тэнхлэг хоорондын зай: 2845 мм
Хоосон жин: 1350–1610 кг
Өмнөх загвар: Опел Капитен P2,6
Дараах загвар: Опел КАД цуврал B

1964 оны хавраас 1968 оны намар хүртэл Адам Опел ХК-ний Рюсселсхайм хотод үйлдвэрлэсэн дээд ангилалд орох загварууд Капитен, Адмирал болон Дипломат нь (товчоор: Опел КАД А) Капитен P 2,6 загварын үргэлжлэл юм. Энэ загвар Капитен P-тэй адил шулуун шугаман хэлбэр бүхий шинэ хөгжүүлсэн их биетэй байв. Эдгээрээс хамгийн хямд загвар нь Капитен байсан бол арай илүү тоноглогдсон загвар нь Адмирал байсан ба үнэтэй загварт нь Дипломат орж байлаа. А үсэг нь энэ цуврал хувилбарын эхний үе болохыг заана.

1920-иод оны сүүлээр Опел Регент-д хэрэглэсэн найман цилиндр-цуваа моторыг Опел дахин хөтөлбөртөө оруулж ирэв. Ү8-хөдөлгүүр нь Опелийн эх концерн болох Женерал Моторсын Шевролет-Дивисионоос гаралтай юм. Энэхүү гурвал нь 1969 оны хавар КАД В гарсанаар үйлдвэрлэлтийг нь зогсоосон боловч шинэ гарсан загвар нь их биеийн хувьд бага зэргийн хавтгайлсан өөрчлөлт л хийгдсэн байна.

Капитен А нь босоо чиглэлийн дагуу хийцтэй хөргөлтийн нүүргэвч болон хромжуулсан эмжээрийг багасгав.