Опел Манта

Опел Манта
Үйлдвэрлэсэн хугацаа: 1970–1988
Ангилал: Спорт автомашин
Их биеийн хувилбарууд: Купье, комби купье
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Опел Калибра

Опел Манта нь германы автомашин үйлдвэрлэгч Адам Опел ХК-ийн таван суудалтай[1] суудлын автомашин юм. Эхний Манта нь хувилбар нь1970 оны есдүгээр сард зах зээлд гарчээ. Энэ тэрэг нь купье загвартай байсан ба хоёр сарын дараа лимузин загвар Опел Аскона А-г яг ижилхэн платтформ дээр үйлдвэрлэн гаргав. Усан хөргөлт, ардаа хөтлөх тэнхлэг бүхий Опелийн энэ купье загвар нь 1968 оны сүүлээр үйлдвэрлэгдсэн Форд Капри загвартай өрсөлдөхөөр үйлдвэрлэсэн автомашин байв.

Манта А нь эхэндээ гурван өөр төрлийн CIH хөдөлгүүртэйгээр санал болгосон ба үүний хоёр нь 1,6 литрийн 68 болон 80 морины хүчтэй хөдөлгүүрээс гадна Рекорд C-с авсан 1,9 литрийн 90 м.х.-тэй хөдөлгүүр байв.

1988 оны наймдугаар сард хамгийн сүүлчийн Манта B үйлдвэрийн дамжлагаас гарахад түүний техник нь 1967 оны Кадетт B-с гаралтай хатуу тэнхлэг, мөн 1965 оноос үйлдвэрлэсэн CIH-хөдөлгүүрийг бүрэн шинэчилсэн байлаа. Опелийн хувьд хоёр Манта нь амжилт авчирсан тэрэгнүүд байсан ба Манта A ба B-г нийлүүлээд нийт 1.056.436 ширхэгийг үйлдвэрлэсэн байна.

Загварын түүх[засварлах | кодоор засварлах]

1968 онд Форд компаниас үйлдвэрлэн гаргасан Форд Каприд хариу барьсан энэ загвараа Опел «Төсөл 1450» нэртэйгээр хөгжүүлсэн байна. Энэ төслийн үр дүнд 1970 оны есдүгээр сард Манта купьег танилцуулсан ба түүний лимузин хувилбарыг Аскона А-г хоёр сарын дараа Италийн Туринд танилцуулжээ.

Опел Манта А[засварлах | кодоор засварлах]

Манта A
Опел Манта A GTE (1970–1975)
Опел Манта A GTE (1970–1975)

Опел Манта A GTE (1970–1975)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1970–1975
Их биеийн хувилбарууд: Купье
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,2–1,9 литр
(44–77 кВт)
Урт: 4340 мм
Өргөн: 1630 мм
Өндөр: 1360 мм
Тэнхлэг хоорондын зай: 2430 мм
Хоосон жин: 950–970 кг

Манта А нь өөрийгөө тээх, урд болон арын хормойн хэсэг нь цохилтын нугарамтгай ган их биетэй тэрэг байв. 1970 оны есдүгээр сараас Манта, Манта L, Манта SR загваруудыг худалдаанд гаргажээ.

Урд дугуйнууд дангаар ижил биш урттай, шурган пүрш бүхий хөндлөн залуурууд, телескоп-цохилт сааруулагч (амортизатор) болон эргэx туйван тэнцвэржүүлэгчийг өлгөсөн байна.

Манта А нь бүрэн синхронжуулсан 4-араат хурдны хайрцагтай, араа залгах бариул нь дунд консол дээр байрласан ба түүний сурталчилгаан дээрээ спорт залгалттай хэмээн нэрлэж байв.

1975 онд шинээр түлшин дэх хар тугалганы агуулгыг багасгах зорилготой хорт утааны дүрэм гарчээ. Энэ дүрмийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн германы анхны автомашин үйлдвэрлэгч нь Опел байв. Үүний хүрээнд хөдөлгүүрүүдийнхээ чадлыг бууруулсан ба жишээлбэл 1,6 литрийн 68 м.x.-тэй хөдөлгүүрээ 60 м.x. мөн 1,6 литрийн 80 м.x.-тэй хөдөлгүүрээ 75 м.x.-тэй болгон бууруулсан байна. Манта А-г нийт 498.553 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд хамгийн хямд үнэтэй Манта нь ойролцоогоор 8.300 дойч марк байжээ.

Манта L[засварлах | кодоор засварлах]

Манта L-н L үсэг нь луксус буюу тансаг гэсэн тэмдэглэгээ юм. Манта L-н тоноглолтонд хромжуулсан арматур, урд хайрцаг, хөдөлгүүр- болон цүнхний өрөөний гэрэлтүүлэг, арын зорчигчийн цонх нээгддэг, дугуйн чимэг цагираг, электрон цаг, хромжуулсан төгсгөлийн яндан гэх мэт.

Манта SR[засварлах | кодоор засварлах]

Манта SR нь „Ралли хувилбар“ буюу спорт загварыг сонирхдог хэрэглэгчдэд зориулагджээ. Энэ нь бусад Мантагаас ялгарах онцлог нь бүрзгэр хар өнгийн хөдөлгүүрийн бүрхүүл, хажуу талын хар өнгийн зураас (ралли зураас), обуд нь өөр хэлбэртэй гэх мэт байв.

Tехникийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Опел Манта B[засварлах | кодоор засварлах]

Манта B
Опел Манта (1978–1982)
Опел Манта (1978–1982)

Опел Манта (1978–1982)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1975–1988
Их биеийн хувилбарууд: Купье, комби купье
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,2–2,4 литр
(40–106 кВт)
Урт: 4450 мм
Өргөн: 1670–1700 мм
Өндөр: 1330 мм
Тэнхлэг хоорондын зай: 2520 мм
Хоосон жин: 1000–1065 кг
Опел Манта В i200

Опел Манта В нь 1975 оны наймдугаар сард үйлдвэрээс анх гарав.

Яг өмнөх загвартайгаа адил купье хувилбараар хийгдсэн бөгөөд Опелийн танилцуулсан Аскона B-ийн хамт зэрэг гарсан учир техникийн хувьд бараг адилхан юм. Энэ хоёр загвар хоёулаа өмнөх загварын суурь дээр буюу ЖМ-H платтформ дээр хийгдсэн ба тус платтформыг энэ үеийн загварт зориулан шинэчилсэн байна.

Манта В нь уртасгасан тэнхлэг хоорондын зай, сунгасан их биеийн хэлбэр, томруулсан тэгш өнцөгт хэлбэрийн их гэрэл болон их биед нь оруулгаар хийсэн кабины хамгаалалт (онхолдсон тохиолдолд кабин дарагдан хэвэнд орж зорчигч, жолоочийг гэмтээхгүйн үүднээс өнхрөлтийн төхөөрөмж) зэргээр тоноглогджээ. Эхэндээ Манта, Манта L, Манта Берлинетта, Манта SR, Манта GT/E хувилбарууд гарсан. Хөдөлгүүрийн хувьд 40 кВт (55 м.x.)-с эхлээд 77 кВт (105 м.x., GT/E хувилбарт) хүртэл чадалтай хөдөлгүүртэй байв. GT/E-н ерөнхий хэлбэрийн онцлогт цувралаар угсарсан урд талын спойлер, бүрзгэр хараар будсан хөдөлгүүрийн бүрхүүл (капот) болон цонхны хүрээг хараар хүрээлжээ.

Манта-соёлын объект[засварлах | кодоор засварлах]

Ялангуяа Манта B 1980-аад болон 1990-ээд онуудад соёлын объект болж байсан бөгөөд автомашины тюнингчууд дотор Мантагийн жолоочийг тюнинг-сонирхогч гэдэгтэй адилтгадаг байж.

Манта болон түүний жолоочийн талаар хийгдсэн Манта, Манта, Манта - Дер Фильм зэрэг кинонууд хийгдсэн мөнхөлсөн бөгөөд ихэнхдээ гоочилсон байдлаар үзүүлсэн байдаг. Дуунуудаас жишээ нь Норберт унд дий Файглингэ[2] хамтлагийн зохион дуулсан Манта дуу болон Мантагийн тухай тоймгүй олон онигоо байх. Эдгээрээс хамгийн түгээмэл хэллэгт: Антенн дээр үнэгний сүүлэн гоёотой, арын суудалдаа багц шар айраг, шар үстэй хүүхэн эсвэл хажуу талдаа үсчин хүүхэн суулгаад гэх мэтээр гоочлон яридаг байжээ.

Өнөөдөр сайн хадгалагдан үлдсэн Манта нь автомашин сонирхон цуглуулагчдын ихээхэн эрэлттэй ба үнийн хувьд ч өндөр үнэтэй байдаг байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Опел Манта – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Зарим нэгэн хувилбар дөрвөн суудалтай ч бий, жишээлбэл Манта B GT/E.
  2. Zündende Manta-Hymne. In: Der Spiegel, Ausgabe 32/1990.