Опел Аскона

Опел Аскона
Үйлдвэрлэсэн хугацаа: 1970–1988
Ангилал: Дунд ангилал
Их биеийн хувилбарууд: Комби, лимузин, комбилимузин
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Опел Вектра

Опел Аскона нь Опел ХК-ийн 1970-1988 оны хооронд үйлдвэрлэсэн дунд ангиллын автомашин юм. Аскона гэдэг нэр нь Швейцар улсад байдаг Лаго Маггиоре нуурын дэргэдэх итали хэлтэй, Аскона тосгоны нэрээс гаралтай.

1950-д оны сүүлээр Швейцарьт Олимпиа Рекорд P1 -н тусгай загваруудыг Аскона хэмээн нэрлэдэг байж. 1960-д оны сүүлээр Кадетт B- ийн сайжруулсан загварыг Аскона 1700 гэдэг нэртэйгээр Швейцарт борлуулагдаж байжээ.

Опел Асконагийн дараах үе нь Опел Вектра юм.

Хувилбаруудын тойм[засварлах | кодоор засварлах]

Опел Асконагийн нийт гурван хувилбар байсан:

Опел Аскона А[засварлах | кодоор засварлах]

Аскона A
Опел Аскона A (1970-1975)
Опел Аскона A (1970-1975)

Опел Аскона A (1970-1975)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1970–1975
Их биеийн хувилбарууд: Комби, лимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,2–1,9 литр
(44–66 кВт)
Урт: 4124–4180 мм
Өргөн: 1630 мм
Өндөр: 1385–1400 мм
Тэнхлэг хоорондын зай: 2430 мм
Хоосон жин: 870–1025 кг

Опел Аскона А нь 1970 оны 11-р сараас 1975 оны 7 сар хүртэл үйлдвэрлэсэн Опел ХК-ийн автомашин юм. Энэ нь хэмжээний хувьд Кадетт болон Рекордын хооронд байрлан 1967-1970 оны хооронд үйлдвэрлэсэн Опел Олимпиа А-г орлуулсан загвар юм. Энэ тэрэг нь өөрийн гэсэн их биеийн хэлбэртэй бөгөөд Кадетт, Рекордын мотороор моторжуулсан.

Аскона А-г таван жилийн дотор нийт 690.000 ширхэгийг үйлдвэрлэсэн.

Их биеийн ерөнхий хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Аскона нь гурван төрлийн хувилбараар хийгдсэн:

  • хоёр хаалгатай шаталсан ар тал бүхий лимузин
  • дөрвөн хаалгатай шаталсан ар тал бүхий лимузин
  • гурван хаалгатай комби

Мотор[засварлах | кодоор засварлах]

Моторжуулалт нь цуваа дөрвөн цилиндртэй хувилбарыг сонгосон. Дараах вариантуудаас сонгох боломжтой байж.

  • 1,2 литр-S 44 кВт (60 м.x.)
  • 1,6 литр-N 50 кВт (68 м.x.)
  • 1,6 литр-S 59 кВт (80 м.x.)
  • 1,9 литр-S 66 кВт (90 м.x.)

Техникийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Техникийн үзүүлэлт Опел Аскона A (1970–1975)
Опел Аскона : 12 S (1972–1975) 16 (1970–1975) 16 S (1970–1975) 19 S (1971–1975)
Мотор:  4-цилиндрт-цуваа мотор (Дөрвөн такттай)
Эзэлхүүн:  1196 см³ 1584 см³ 1897 см³
Нүхэлгээ x Зам:  (Цилиндрийн байрлах нүх) 79 x 61 мм 85 x 69,8 мм 93 x 69,8 мм
Чадал 1/мин-д:  44 кВт
(60 м.x.)
5400
44–50 кВт (60–68 м.x.)
5000–5200
55–59 кВт
(75–80 м.x.)
5000–5200
65–66 кВт (88–90 м.x.)
4800–5100
Маx. Эргэлтийн момент 1/мин:  88 Нм 3000-д 102–108 Нм 3200–3400-д 114–118 Нм 3800-д 142–145 Нм 2800–3600-д
Хөргөлт:  Усан хөргөлт
Хурдны хайрцаг:  4-араат-механик хурдны хайрцаг
(16 S болон 19 S-д зориулсан гурван араат автоматик (Опел))
Залуур:  Шүдэт саваан залуур
Тормос:  Гидравликийн хоёр тусдаа системт- тормосны төхөөрөмж, урдаа хавтаст цилиндртэй, арын тэнхлэгтээ барабан буюу бөмбөр хэлбэрийн тормос
Их бие:  Нимгэн ган төмөр, өөрийгөө тээгч
Мөрийн өргөн урд/хойно:  1329/1320 мм
Тэнхлэг хоорондын зай:  2430 мм
Урт:  4124 мм (Караван: 4180 мм)
Хоосон жин:  870–1025 кг
Дээд хурд:  137 км/ц 140–145 км/ц 148–155 км/ц 155–160 км/ц
Хурдатгал 0-100 км/ц:  19 сек 18–21 сек 14,5–19,5 сек 13–14,5 сек
Хэрэглээ (литр/100 километр):  10,0 12,0 12,0–13,0 12,5–13,5

Опел Аскона B[засварлах | кодоор засварлах]

Аскона B
Опел Аскона 1,6 N SR (1975-1981)
Опел Аскона 1,6 N SR (1975-1981)

Опел Аскона 1,6 N SR (1975-1981)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1975–1981
Их биеийн хувилбарууд: Лимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,2–2,0 литр
(40–81 кВт)
Дизель хөдөлгүүр:
2,0 литр
(43 кВт)
Урт: 4321 мм
Өргөн: 1670 мм
Өндөр: 1380 мм
Тэнхлэг хоорондын зай: 2518 мм
Хоосон жин: 900−1100 кг

Oпел Аскона B нь Адам Опел ХК-ийн Рюсселсхайм хотод үйлдвэрлэсэн дунд ангиллын-лимузин загварын автомашин бөгөөд 1975 оны есдүгээр сард анх худалдаанд гаргаж байжээ. 1970 оноос үйлдвэрлэсэн Аскона А-ийн залгамж болох энэ загвар нь хамгийн сүүлийн ардаа хөтлөх тэнхлэгтэй автомашин байсан ба яг тухайн үед зэрэгцэн зах зээлд гарсан купье загварын Опел Манта B-ийн техниктэй адилхан техниктэй тэрэг байжээ.

Хоёр болон дөрвөн хаалгатай лимузин загварууд нь Бохум болон Антверпен хотуудад үйлдвэрлэгдсэн. Харин Аскона А-тай адил караван буюу комби загвар үйлдвэрлэгдээгүй юм. Их Британид буруу талдаа жолооны хүрдтэй Манта B-ийн урд хэсгийг ашиглан Вауксхалл Кавалиер нэртэй үйлдвэрлэгдэж байсан байна.

Загварын түүх[засварлах | кодоор засварлах]

1975 онд олон улсын автомашины үзэсгэлэн худалдаанд гаргасан Аскона А-ийн залгамж үе нь өмнөх үеийн загвараа бодвол их биеийн хийц нь нэлээд тэгш гадаргуутай болсоноороо ялгагдана.

Аскона В-г анх Кадетт В-ийн залгамж залгамж үе болгон төсөвлөсөн байсан боловч хөгжүүлэлтийн явцад өөрчлөлт хийгдэн шинэ дунд ангилалын загвар болгон гаргав. Тэнхлэг хоорондын зай нь 88 мм-ээр, их биеийн урт нь 200 мм-ээр сунан уртассан бол өргөөшөө 40 мм нэмэгдэн, өндрөөсөө 5 мм-ийг хасуулсан байна. Их биеийн хийцийн харагдах байдал нь 70-аад оны Опелийн үйлдвэрлэж байсан автомашинуудын ерөнхий хэлбэрийг өөртөө шингээсэн автомашин болсон.

Опел Аскона C[засварлах | кодоор засварлах]

Аскона C
Опел Аскона C, таван хаалгатай (1981-1984)
Опел Аскона C, таван хаалгатай (1981-1984)

Опел Аскона C, таван хаалгатай (1981-1984)

Үйлдвэрлэсэн хугацаа: 1981–1988
Их биеийн хувилбарууд: Комбилимузин, лимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,3–2,0 литр
(44–96 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,6 литр
(40 кВт)
Урт: 4264–4366 мм
Өргөн: 1668 мм
Өндөр: 1385–1395 мм
Тэнхлэг хоорондын зай: 2574 мм
Хоосон жин: 920–1090 кг

Дунд ангилалд орох Аскона С-г 1981-1988 оны хооронд Аскона В-ийн үргэлжлэл болгон Опел үйлдвэрлэжээ. Үүнийг Женерал-Моторсоос олон улсад үйлдвэрлэсэн Опелийн загвар юм.

Загварын түүх[засварлах | кодоор засварлах]

Дунд ангилалд зориулан үйлдвэрлэсэн Опелийн автомашинуудаас анхны урдаа хөтлөгчтэй загвар нь юм. Аскона С-г хоёр болон дөрвөн хаалгатай шаталсан артай загвар, мөн таван хаалгатай налуу артай загвартайгаар хийжээ. Аскона С-нь дотроо гурван үед хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо их биеийн хийцийн хувьд бага зэргийн л ялгаатай. Хамгийн их өөрчлөлт нь Аскона С1-ээс Аскона С2 хийгдсэн аж.

  • Аскона С1 (1981.08-1984.10)
  • Аскона С2 (1984.10-1986.08)
  • Аскона С3 (1986.08-1988.10)

Моторууд[засварлах | кодоор засварлах]

  • 1,3 л, 55 кВт (75 м.x) – Мотор 13 S (LX9)
  • 1,6 л, 55 кВт (75 м.x) (Мултек төв шүршилт болон катализатортой) – Мотор C 16 LZ (L73)
  • 1,6 л, 55 кВт (75 м.x) (Мултек төв шүршилт) – Мотор E 16 NZ (L73)
  • 1,8 л, 85 кВт (115 м.x) (Bosch LE-Jetronic шүршилт) – Мотор 18 E (LV6)
  • 2,0 л, 85 кВт (115 м.x) (Bosch Motronic ML4.1 шүршилт болон катализатортой) – Мотор C 20 NE (LE4)
  • 2,0 л, 96 кВт (130 м.x) (Bosch Motronic ML4.1 шүршилт) – Мотор 20SEH (2H4)
  • 1,6 л, 40 кВт (54 м.x) (Тоосруулагч камертай дизель) – Мотор 16 D/16 DA (L53)

Ном[засварлах | кодоор засварлах]

  • Mike Covello: Standard Catalog of Imported Cars 1946–2002. 2. Aufl. Krause Publications, Iola 2006. ISBN 0-87341-605-8.[1]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Опел Аскона – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Die 1. Aufl. dieses Werks findet sich unter:
    • James F. Flammang: Standard Catalog of Imported Cars 1946–1990. Krause Publications, Iola, Wi. 1992, ISBN 0-87341-158-7.