Jump to content

Нюрбургринг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нюрбургринг
GP-Strecke тохиргоо (2002–одоо)
24 цагийн тойргийн тохиргоо – Мерседес-Аренагүй хосолсон GP тойрог зам (2002–одоо)
БайршилНюрбург, Райнланд-Пфальц, Герман
Солбицол50°20′08″N 6°56′51″E / 50.33556°N 6.94750°E / 50.33556; 6.94750
Багтаамж150,000
ОУАХ-ны зэрэглэл
  • 1 (GP)
  • 2 (3 бүтэц)
  • 3 (Хосолсон)
  • 6R (Ралли кросс)[1]
Чухал арга хэмжээ
Одоогийн:
Хуучин:
Вэбсайтhttps://nuerburgring.de
GP-Strecke (2001–одоо)
ГадаргууАсфальт
Урт5.1480 км (3.1988 бээр)
Эргэлт15
Замын дээд амжилт1:28.139 (Нидерланд Макс Ферстаппен, Red Bull Racing RB16, 2020, Ф1)

Нюрбургринг (германаар Nürburgring, монголоор Нюрбургийн цагираг) нь Нюрбург цайзаар нэрлэгдсэн Райнланд-Пфальцын Арвайлер тойргийн Айфель нуруунд байдаг авто уралдааны зам бөгөөд түүнийг 1927 оны зургаадугаар сарын 18-нд ашиглалтанд авчээ. Нийт 28 км орчим урттай уулын уралдааны зам нь 1982 он хүртэл анх ашиглалтанд авсан хэлбэрээрээ ашиглагдаж байжээ. Нюрбургринг нь дэлхийн хамгийн урт байнгын уралдааны зам юм.

1984 онд тус замын гараа-барианы хэсэг болон өмнөд тойруу нь тухайн үедээ дэлхийн хамгийн орчин үеийн, найдвартай гранд прикс зам болон шинээр засвар хийгджээ.[2] Тухайн үед 4,5 километр урттай ГП-зам нь шууд 20,8 километр урттай Нордшлайфэд (шлайфэ: орч. гогцоо, тойруу, хүрд гэсэн утгатай) холбогдов. Энэ хоёр тусдаа тойруулга зам нь нийлээд 26 километр болох бөгөөд уралдаан бүрт зориулан хэлбэрийг нь өөрчилдөг байна. Жишээлбэл VLN уралдаанд Мюлленбахшлайфэг оруулалгүй (24,433 км), 24 цагийн уралдааны үед Мерседес-Аренаг хасаx (25,378 км) гэх мэт.

Нюрбургринг 2009 төслийн хүрээнд 2007 оноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар уралдааны замын ойролцоо чөлөөт цагаа өнгөрөөх парк, худалдааны төв, уушийн газар, зочид буудал, амралтын тосгон зэргийг бүтээн босгожээ.

2012 онд Нюрбургринг ХХК дампуурлаа мэдэгдсэний дараа 2015 оны 1 сарын 1-нд автомашины эд анги нийлүүлэгч Каприкорн тус замыг худалдан авчээ.[3][4][5] 2014 оны аравдугаар сарын сүүлээс эхлэн оросын тэрбумтан Виктор Харитонин NR Холдингоор дамжуулан Нюрбургрингийн хөрөнгийн гуравны хоёрыг эзэмшиж байна. Үүгээр Виктор Харитонин Каприкорны хувийг өөрийн эзэмшил болгон авав. Үлдсэн гуравны нэг хувь нь Гетспийдэд байсан хэвээрээ юм.[6]

Замын хэлбэрүүд

[засварлах | кодоор засварлах]
Нюрбургрингийн засварын цэг ба гараа-барианы шулуун.
 Commons: Нюрбургринг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "LIST OF FIA LICENSED CIRCUITS UPDATED ON : 2026-03-31" (PDF). Олон Улсын Автомашины Холбоо. 2026-03-31. Татаж авсан: 2026-06-23.
  2. Renovierte Hölle, Spiegel-Artikel 19/1984, abgerufen am 22. September 2010.
  3. Automobilzulieferer kauft insolventen Nürburgring, Die Welt, 2014-03-11
  4. Offizielle Pressemitteilung zur Übernahme des Nürburgrings durch die Capricorn Group (Memento 12. Гуравдугаар сар 2014 цахим архивт), Capricorn Group, pdf 2014-03-11
  5. Ein Überraschungssieger und viele Verlierer WirtschaftsWoche, 12. März 2014, abgerufen am 12. März 2014
  6. „Insolvente Rennstrecke: Russischer Oligarch steigt beim Nürburgring ein“, spiegel.de 2014-10-30