Диамант унадаг дугуйн үйлдвэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Диамант унадаг дугуйн үйлдвэр ХХК
Хууль эрх зүйн хэлбэр ХХК
Аж үйлдвэрийн салбар Унадаг дугуй
Үүсгэн байгуулагдсан 1885 он (1885)
Төв байр Хартманнсдорф, Хемнитц
Удирдах хүмүүс Шелдон Бенцине
Бүтээгдэхүүн Унадаг дугуй
Ажилчид 200 (Төв байрандаа)
Цахим хуудас www.diamantrad.com
Диамант Загвар 36, Саксон мужийн автомашины музей

Диамант унадаг дугуйн үйлдвэр ХХК нь 1885 оноос хойш янз бүрийн нэртэйгээр үйлдвэрлэл явуулж ирсэн бөгөөд үндсэн бүтээгдхүүн нь унадаг дугуй ба үүнээс гадна үзгийн хошуу, нэхмэлийн суурь машин болон хөнгөн төрлийн мотоциклийг үйлдвэрлэдэг. Ардчилсан Герман улс байх үед Диамант ХХК нийт 8 сая гаран унадаг дугуй үйлдвэрлэсэн нь, энэ төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч Мифа ХК дараа орж байжээ.

Түүхэн замнал[засварлах | edit source]

Энэ аж ахуйн нэгж нь анх 1885 онд Невойгтын Фриедрих Вилхелм (1859-1937) болон түүний ах Невойгтын Вилхелм Фриедрих (1857-1909) нар Хемнитц хотын Райхенбранд дүүрэгт Ах дүү Невойгт Райхенбранд/Хемнитц гэсэн нэртэйгээр бүртгэлээ авч байж. Анхны цуврал унадаг дугуйны үйлдвэрлэлээ 1895 онд эхэлсэн. 1928 онд Опел ХК худалдаж авсан. Гэхдээ 1930 он гэхэд буцан тусдаа гарч Элите Диамант ХК Сиегмар/Саксон нэртэй болов. Дэлхийн 2-р дайны дараа улс мэдэлдээ авсан. Хоёр герман нэгдсэний дараа хувьд гарсан бөгөөд түүнээс хойш швейцарийн Виллигер-Групптэй хамтран үйлдвэрлэлээ явуулж байна.