Кайзерслаутерн

Кайзерслаутерн
Kaiserslautern
Кайзерслаутерн хотын төв
Кайзерслаутерн хотын төв
Flag of Кайзерслаутерн
Кайзерслаутерн Сүлд
Райнланд-Пфальц дахь байршил
Кайзерслаутерн is located in Герман
Кайзерслаутерн
Кайзерслаутерн
Кайзерслаутерн is located in Райнланд-Пфальц
Кайзерслаутерн
Кайзерслаутерн
Солбицол: 49°26′41″N 7°46′8″E / 49.44472°N 7.76889°E / 49.44472; 7.76889Солбицол: 49°26′41″N 7°46′8″E / 49.44472°N 7.76889°E / 49.44472; 7.76889
Улс Герман
МужРайнланд-Пфальц
ТойрогХотын тойрог
Засаг захиргаа
  Хотын дарга (2023–31) Беате Киммель[1] (СДН)
Газар нутаг
  Нийт139.74 км2 (53.95 миль2)
Өндөр
251 м (823 фут)
Хүн ам
 (2021-12-31)[2]
  Нийт99,292
  Нягтрал710/км2 (1,800/миль2)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
67655–67663
Залгах код0631, 06301
Улсын дугаарKL
Вэб сайтkaiserslautern.de

Кайзерслаутерн (герм. Kaiserslautern) бол аж үйлдвэрлэлийн хот бөгөөд Пфальцын ойн баруун хойд зүгт, Райнланд-Пфальц мужийн өмнө хэсэгт оршдог. Энэ хот нь ямар нэг тойрог хотод харъяалагддаггүй бие даасан хот юм.

12-р зууны дунд үе нь түүний хөгжил цэцэглэлтийн эхлэл байсан ба Фриедрих I. Барборассогийн зарлигаар 1100 онд Пфальцын цайзад өргөтгөл хийн нэмэлт ордон бариулж байжээ. 30 жилийн дайны дараа Испани болон Шведийн хаанд эзлэгдэж байсан. 19-р зуунд Баварийн эзэн хаант улсад хамаарч байсан ба тухайн үедээ даавууны үйлдвэрлэл, металлын үйлдвэрлэл болон машин үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж Пфальц муждаа чухал аж үйлдвэрлэлийн төв болж байв.

2014 оны зургаадугаар сард хийгдсэн хүн амын тооллогоор нийт 98.166 оршин суугч бүртгэгдсэн байна. Кайзерслаутернд байрлах америкийн цэргийн баазад нийт 50.000 америк цэрэг, түүний төрөл садан болон энгийн иргэд байдаг нь америкаас гадна байрлах дэлхийн хамгийн том цэргийн бааз юм.

Түүхийн тойм[засварлах | кодоор засварлах]

Кайзерслаутерн орчмын нутагт чулуун зэвсгийн үеийн сүүлээр хүмүүс оршин сууж байснаас гадна Ромын эзэнт гүрний эзэмшил нутаг байсан баримтууд байдаг. МЭӨ 800 оны үеэс энэ нутагт байнгын суурин бий болсон.

830-аад оны үед Лоршерийн эзэнт гүрний эзэмшлийн бичигт Вилла Лутра-г анх удаа дурдсан байдаг. 1152 онд Барбаросса нь энд цайз бариулсан учраас өнөөдрийг хүртэл Кайзерслаутернийг "Барбароссагийн хот" хэмээн нэрлэдэг ажээ.

Хабсбургийн Рудольф 1276 онд Лаутерд хот гэж нэрлэх эрхийг өгчээ.

Пфальц-Лаутерны эзэн Иоханн Казимир нь 1571 онд Барбароссагийн цайзын дэргэд ордон бариулсан байна. 1688 онд тус хотод Пфальцын эзэмшлийн төлөөх тулаан, дараа нь испаны эзэмшлийн төлөөх тулаан болсон бөгөөд 1703 онд буцаад францын эзэмшилд очсон ба францчууд тэнд байсан бүх цайз цамхагийг дэлбэлэн сүйтгэжээ. 1816 онд Баварийн эзэн гүрэн Кайзерслаутернийг Наполеоны эзэмшлээс чөлөөлөн өөртөө авсан байна. 1850 оноос хойш Кайзерслаутерн нь аж үйлдвэрийн хот болон хөгжсөн. Үүнд анхны ноосон нэхмэлийн үйлдвэр болон оёдлын машины үйлдвэрүүдийг нэрлэж болно.

Дэлхийн 1-р дайны дараа тус хот нь францын мэдэлд (1930 он хүртэл) байсан. 1933 оны гуравдугаар сараас Кайзерлаутернд үндэсний социализм хөдөлгөөн эхэлсэн. Үүний уршигаар олон олон евреи үндэстэн амь үрэгдсэн буюу эсвэл энд тэндхийн хорих лагерьт ачигдсан байна.[3][4] Дэлхийн 2-р дайнд буюу 1940 оноос эхлэн Кайзерслаутерн нь бөмбөгдөлтөнд өртөн хотын ихэнх хэсэг сүйдсэн дүр зурагтай байв. 1945 оны гуравдугаар сарын 20-нд Кайзерслаутернийг америкчууд эзэлсэнээр энэ хотод дэлхийн 2-р дайн дуусав. 1966 онд Кайзерслаутернд Опел өөрийн салбар үйлдвэрээ нээсэн.[5] Гэвч ихэнх газар нутгийг нь америкчууд өөрийн цэргийн баазын зориулалтаар ашиглах нь янз бүрийн үйлдвэрүүд өргөжин тэлэхэд ихээхэн саад болж байсан.

Газар зүй, цаг агаар[засварлах | кодоор засварлах]

Кайзерслаутерн нь далайн төвшнөөс дээш 251 метрт оршдог. Лаутер гол нь хотыг дайран урсдаг боловч яг хотын төв хэсгийг нь газар доогуур барьсан каналын системээр урсан өнгөрдөг юм. Кайзерслаутернд ойрхон орших том хотуудаас нэрлэвэл, зүүн талдаа ойролцооогоор 75 км-т Райны Лудвигсхафен, зүүн хойд хэсэгтээ 80 км орчимд Майнц хот болон баруун талд нь ойролцоогоор 75км-т Заарбрюкен хот оршдог.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Monatliche Durchschnittswerte für Kaiserslautern
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 4 5 10 13 19 22 25 25 20 15 9 5 Ø 14.4
Мин. Температур (°C) −1 −2 2 3 8 12 14 13 9 6 3 1 Ø 5.7
Температур (°C) 1.3 2.1 5.7 9.5 13.9 15.0 19.1 18.4 14.3 10.0 5.2 2.3 Ø 9.8
Тунадас (мм) 65 59 65 53 69 64 64 63 59 74 66 81 Σ 782
Нартай цаг (h/d) 1.5 2.0 3.8 5.6 6.3 6.9 7.2 6.3 5.1 3.3 1.8 1.2 Ø 4.3
Бороотой өдөр (d) 18 15 13 15 14 14 15 14 13 14 16 17 Σ 178
Агаарын чийгшил (%) 86 83 76 71 70 75 76 79 80 83 88 90 Ø 79.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
4
−1
5
−2
10
2
13
3
19
8
22
12
25
14
25
13
20
9
15
6
9
3
5
1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
65
59
65
53
69
64
64
63
59
74
66
81
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: DWD[6]; Wetterkontor.de[7]; Urlaubplanen.org[8]

Эдийн засаг болон дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]

Аж ахуйн нэгжүүд[засварлах | кодоор засварлах]

Кайзерслаутерн одоо ч нөлөө бүхий аж үйлдвэрийн хот юм. Аж үйлдвэрийн салбарт 11.000 гаран ажлын байр байх ба үүнээс гадна хамгийн том ажил олгогчийн тоонд америкийн цэргийн бааз орох бөгөөд нийт 28.000 ажилчин (үүнээс 6700 нь германы цэргийн бус ажилчид) ажиллуулж байна.

Кайзерслаутерн хот тус хотын техникийн их сургуультай хамтран мэдээлэл зүйн техникийн шинжлэх ухааны төв болох зорилготойгоор сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Үүний үр дүнд нэлээд олон аж ахуйн нэгж үүсгэн байгуулагдсанаас гадна олон олон аж ахуйн нэгжүүд шилжин суурьшиж байна.

Олны танил аж үйлдвэрлэлийн уламжлалт аж ахуйн нэгжүүдэд оёдлын машины үйлдвэр Пфафф, Кайзерслаутерн төмөрлөгийн үйлдвэр, Гебр. Пфайффер СЕ (цемент болон барилгын материалын машин үйлдвэрлэгч) болон АКО Гусс ХХК (цутгуур- болон арматурын үйлдвэр) зэрэг орно. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь 19-р зууны хоёрдугаар хагаст үүсгэн байгуулагдсан юм.

Сүүлийн жилүүдэд шинээр суурьшсан чухал аж үйлдвэрлэгчийн тоонд Адам Опел ХК-ны мотор- болон эд ангийн үйлдвэр, мөн түүний үйлдвэрийн хашаанд байрлах ГКН Кайзерслаутерн ХХК-ны чагтан голын үйлдвэр болон Кайпер Рекаро Группын (автомашин болон онгоцны суудал үйлдвэрлэгч) охин компани Кайпер ХХК-ны төв зэрэг байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Боловсрол болон судалгаа шинжилгээний төв[засварлах | кодоор засварлах]

Фраунхофер ИТЭМ

Кайзерслаутернд нийт 36 ерөнхий-, мэргэжлийн болон мэргэжил дээшлүүлэх сургуулиуд байх бөгөөд энд нийт 20.000 орчим сурагчид суралцдаг.

Техникийн их сургууль Кайзерслаутерн болон техникийн дээд сургууль Кайзерслаутерн гэсэн хоёр их дээд сургуультай. Мөн зайнаас суралцан мэргэжил дээшлүүлэх сургууль болох Мэргэжил дээшлүүлэх зайн сургалтын болон их сургуулийн төв байдаг.

Чухал судалгааны төвүүдийн тоонд Германы хиймэл оюуны хөгжлийн төв, Фраунхофер - экспериментал програмын инженерчлэлийн институт, Фраунхофер-техно- болон эдийн засгийн математикийн институт, гадаргуу болон бүрхэх аналитикийн институт, нийлмэл бодисын институт орно.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Heinz Stoob u. a. (Hrsg.): Deutscher Städteatlas (Band IV). Acta Collegii Historiae Urbanae Societatis Historicorum Internationalis – Serie C. Im Auftrag des Kuratoriums für vergleichende Städtegeschichte e. V. und mit Unterstützung der Deutschen Forschungsgemeinschaft. Stadtmappe Kaiserslautern. Dortmund-Altenbeken 1989, ISBN 3-89115-037-7.
  • Denkmaltopographie Bundesrepublik Deutschland. Kulturdenkmäler in Rheinland-Pfalz, Band 14: Stadt Kaiserslautern. Herausgegeben im Auftrag des Ministeriums für Kultur, Jugend, Familie und Frauen vom Landesamt für Denkmalpflege, bearbeitet von Mara Oexner. Wernersche Verlagsgesellschaft, Worms 1996, ISBN 3-88462-131-9.
  • Erhard R. Wiehn: Kaiserslautern – Leben in einer pfälzischen Stadt. Meininger, Neustadt (Wstr.) 1982, ISBN 3-87524-024-3.
  • Alexander Thon: Barbarossaburg, Kaiserpfalz, Königspfalz oder Casimirschloss? Studien zu Relevanz und Gültigkeit des Begriffes „Pfalz“ im Hochmittelalter anhand des Beispiels (Kaisers-)Lautern. In: Kaiserslauterer Jahrbuch für pfälzische Geschichte und Volkskunde 1. 2001, S. 109–144.
  • Heinz Friedel: Namen Kaiserslauterer Straßen und Plätze. Ein Stück Stadtgeschichte., Kaiserslautern o. J. [ca. 1988].

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кайзерслаутерн – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Кайзерслаутерн – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Beate Kimmel ist neue Oberbürgermeisterin von Kaiserslautern – Klaus Weichel im Ruhestand, SWR Aktuell, 28 August 2023.
  2. "Bevölkerungsstand 2021, Kreise, Gemeinden, Verbandsgemeinden" (in German). Statistisches Landesamt Rheinland-Pfalz. 2022.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Die Nacht als die Synagogen brannten, Landeszentrale für politische Bildung Baden-Württemberg, abgerufen 28. Dezember 2014
  4. Stadt Kaiserslautern: „Rassische“ Verfolgung und „Euthanasie“, VVN-BdA Kaiserslautern, abgerufen 4. Januar 2015
  5. opel.de: Komponentenwerk Opel
  6. DWD
  7. Wetterkontor.de
  8. Urlaubplanen.org