Big Bang
- Одон орон судлалын Их тэсрэлтийн онолын талаар эндээс уншина уу
| Big Bang 빅뱅 | |
|
Зүүнээс баруун: G-Dragon, Taeyang, Daesung. | |
| Товч танилцуулга | |
|---|---|
| Үндсэн нэр | Сол: 빅뱅 → Биг Бэн |
| Бусад нэр | англи латинаар Bigbang |
| Маягтай бичих | BIGBANG |
| Бүрдсэн газар | Өмнөд Солонгос |
| Зах зээл | Өмнөд Солонгос, Хятад, Тайвань болон дэлхийн олон орон |
| Урсгал | К-поп, hip hop, R&B, dance, rock, electronic |
| Танил үе | 2006 - 2018 2022 - одоо |
| Хөтөч | YG Entertainment Avex Trax Warner Music Group (Taiwan) YGEX |
| Гишүүн (3) | Taeyang G-Dragon Daesung |
| Орхисон гишүүн | Seungri T.O.P |
BIGBANG (Сол: 빅뱅) нь YG Entertainment-ийн үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг гурван гишүүнээс бүрдэнэ: G-Dragon, Taeyang, Daesung. Тэд К-попын хаад гэж нэрлэгддэг бөгөөд Солонгосын давалгааг олон улсад түгээхэд хувь нэмрээ оруулсан, К-попын хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг гэж тооцогддог.[1][2][3][4][5][6]
Анх таван гишүүнтэйгээр дэбютээ хийж байсан ч, гишүүн Seungri нь 2019 оны 3 сард энтертайнмент салбараас гарч,[7][8] гишүүн T.O.P нь 2023 оны 5 сард хамтлагаасаа гарсан.[9][10][11]
2006 оны 12 сарын 22нд гаргасан тэдний "Big Bang Vol.1" дэбют цомог нь төдийлөн амжилт олж чадаагүй ч, үүний дараа тус хамтлагийн гишүүн G-Dragon-ы бичиж зохиосон "Lies (거짓말)" дуу нь Солонгосын хөгжмийн чартуудыг зургаан долоо хоног дараалан тэргүүлснээр том хит болж, уг дуу нь 2007 оны MAMA Awards болон 2008 оны Seoul Music Awards-аас тус тус "Song of the Year (Оны шилдэг дуу)" шагналыг хүртжээ. Мөн дэбютээ хийснээс хойш нэг жилийн дараа 2007 оны MAMA Awards-аас "Best Male Group (Шилдэг эрэгтэй хамтлаг)" шагналыг авч, 2008 оны MAMA Awards-аас "Artist of the Year: daesang (Жилийн шилдэг уран бүтээлч)" шагналыг авсан нь тэдний том эхлэл байв.
Forbes сэтгүүлээс гаргадаг "Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий 40 алдартнууд" жагсаалтад Big Bang хамтлаг нийт 8 жил дарааллан жагсаж (2009, 2012, 2014 онуудад нь 2-р байранд), Forbes-ын 2016 онд гаргасан "Celebrity 100" жагсаалтад багтсан анхны Солонгос уран бүтээлчид болж,[12][13] мөн 2017 онд гарсан дэлхийн хамгийн нөлөө бүхий хөгжимчдийн "30 Under 30" жагсаалтад багтсан юм.[14]
Түүх
[засварлах | кодоор засварлах]2006: Үүсэл болон дэбют
[засварлах | кодоор засварлах]
G-Dragon, Taeyang нар 11 настайдаа анх YG Entertainment-ийн удирдлага дор бэлтгэгдэж эхэлсэн. YG Entertainment-аас G-Dragon-д хөвгүүдийн хамтлаг байгуулах талаар санал болгосны дараа G-Dragon өөрийн бага насны найз T.O.P-той холбогдож, түүнийг шалгаруулалтад оруулсан ба тухайн үед T.O.P нь "Tempo" хэмээх тайзны нэртэй олонд танигдаагүй реппер байсан юм.[15][16] Seungri анх "Let's Cokeplay: Mnet Battle Shinhwa" реалити шоунд оролцсон бөгөөд энэ нь Shinhwa хамтлагийн "хоёр дахь үе"-ийг бүрдүүлэх гишүүдийг хайх нэвтрүүлэг байв.[17][18] Сонгон шалгаруулалтаар Daesung, Hyun-seung гэх хоёр гишүүн нэмэгдсэнээр 6 гишүүнтэй баримтат нэвтрүүлэг цацагдаж, шинэ хамтлаг бий болж буй үйл явцыг 2006 оны 7 сараас 8 сарын хооронд 1 сарын турш гаргажээ. Тус баримтат нэвтрүүлгийн интернэтээр цацагдсан үзэлтийн тоо тухайн үед нэг саяаас давж байв.[19] Албан ёсны дэбют хийхээс өмнө гишүүн Hyun-seung нь бүрэлдэхүүнээс хасагдаж, хамтлаг 5 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.[20][21]
Big Bang хамтлаг 2006 оны 8 сарын 19нд Сөүлийн Олимпийн Гимнастикийн аренад YG Family-ийн 10 жилийн ойн тоглолтын үеэр албан ёсны дэбютээ хийсэн.[22] 7 хоногийн дараа тэдний анхны сингл цомог болох "Bigbang" нь цацагдаж, тус цомогт агентлаг нэгт Park Bom-тай хамтран дуулсан "We Belong Together" дуу, "A Fool's Only Tears" дуу, мөн Америкийн рок хамтлаг "Maroon 5"-ын дууг G-Dragon дахин шинэчлэн бичиж, соло дуулсан "This Love" зэрэг дуунууд багтсан ба энэ сингл цомог нь 40,000 хувь борлогдсон.[20][23][24] Нэг сарын дараа хоёр дахь сингл цомог "BigBang Is V.I.P" нь цацагдаж, 32,000 хувь борлогдсон. Гурав дахь сингл цомог "Bigbang 03" нь хоёр сарын дараа буюу 11 сарын 21нд цацагдаж, цомгийн борлуулалт нь 40,000 хувь дөхөж байв.[25] Дэбют хийснээсээ 4 сарын дараа буюу 12 сард нь "The Real" хэмээх анхны тоглолтоо зохион байгуулж, Олимпийн Гимнастикийн аренад 12,000 үзэгчтэйгээр хийжээ.
2006 оны 12 сарын 22нд "BigBang Vol. 1 – Since 2007" хэмээх дэбют студийн цомгоо 11 дуутайгаар гаргасан нь Солонгосын сар тутмын цомгийн жагсаалтад 3т бичигдэж, эхний сардаа 33,000 ширхэг борлогдож, нийт 110,000 гаруй хувь борлогджээ.
2007
[засварлах | кодоор засварлах]2007 онд гаргасан "Always" цомог нь Солонгосийн хит дуу "Lies (거짓말)"-ыг төрүүлжээ. Уг дууг хамтлагийн гишүүн G-Dragon биечлэн аяыг нь зохиож, үгийг нь бичсэн ба цацагдсанаасаа хойш дотоодын хөгжмийн чартуудыг зургаан долоо хоног дараалан тэргүүлж, 2007 оны MAMA Awards болон 2008 оны Seoul Music Awards-аас тус тус "Song of the Year (Оны шилдэг дуу)" шагналыг хүртжээ. 2009 оны 6 сард өөрсдийн анхны Япон дуу болох "My heaven" дуугаа гаргасан нь амжилт олж, Солонгосоос хамгийн анх удаа Японд уран бүтээлээ хийсэн хамтлаг болоод зогсохгүй одоогийн хамтлагуудыг Японы зах зээлд гарах хаалгыг нээж өгсөн юм. 2009 оны сүүл гэхэд тэд Солонгосын хамгийн эрэлттэй, дээд зэрэглэлийн уран бүтээлчид болсноос гадна Japan Cable Broadcasting Award-аас "Шилдэг гадны уран бүтээлч" шагналыг хамгийн анх удаа Cолонгосоос авсан байна. 2007 онд хийсэн тоглолтын тасалбар нь хэвлэгдсэн цагаасаа хойш 10 минутын дотор борлогдсон бөгөөд тоглолтын үзэгчдийн тоо, Big Bang гэсэн нэртэй футболкны борлуулалт гээд олон зүйлээр Солонгосын урлагийн түүхэн рекордуудын эзэн юм.
Хоёр жил завсарлага авсны дараа, 2011 онд "Tonight" хэмээх дөрөв дахь EP цомгоо гаргаж, энэ цомог нь 2011 оны MTV Europe Music Awards-ын анхны "Best Worldwide Act" шагналыг хүртсэн юм.[26] Тэдний тав дахь EP цомог болох "Alive (2012)" нь АНУ-ын Billboard 200 жагсаалтад орсон анхны Солонгос цомог болжээ. 2015 оны 4 сараас эхлэн нэг жил үргэлжилсэн тэдний "Made World Tour" нь 1.5 сая хүнийг татаж, тухайн үеийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй аялан тоглолтын шинэ дээд амжилтыг тогтоож байсан юм.[27][28]
2017 - одоо
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Солонгосын заавал цэргийн алба хаах шаардлагын дагуу T.O.P 2017 оны 2 сарын 9нд хоёр жилийн хугацаатай алба хаахаар цэрэгт явсан. Дараа жил нь үлдсэн гишүүд цэрэгт явсан: G-Dragon 2018 оны 2 сарын 27нд, Taeyang 3 сарын 12нд, Daesung 3 сарын 13нд тус тус.
Seungri 2019 оны 3 сарын 25нд цэрэгт элсэхээ зарласан байсан ч, 3 сарын 11нд нь Burning Sun шөнийн цэнгээний газрын хэрэгтэй холбогдсоноор энтертайнмент салбараас зодог тайлж байгаагаа зарлаж, улмаар Big Bang-аас гарсан. 2019 оны 7 сард T.O.P цэргийн албаа амжилттай хааж дуусган халагдаж, 10 сард G-Dragon, Taeyang болон Daesung нар 11 сард тус тус цэргээс халагджээ. 2020 оны 1 сард Big Bang-ыг Coachella олон улсын хөгжмийн фэстивалд оролцоно гэдгийг зарласан ч, COVID-19-ын цар тахлаас болж тэдний 3 жилийн дараах эргэн ирэлтийн тайз цуцлагдсан юм.
2022 оны 2 сард YG Entertainment-аас T.O.P-ыг агентлагтай хийсэн гэрээгээ цуцалсан гэдгийг мэдэгдэж, Big Bang хамтлаг дижитал дуугаараа эргэн ирнэ гэдгийг зарлажээ. 4 сарын 5нд Still Life нэртэй шинэ дижитал дуугаа гаргаснаар дөрвөн жилийн дараах эргэн ирэлт нь болж, анх удаа 4 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа хийсэн юм. Still Life дуу нь дотоодын Gaon Digital Chart-ыг тэргүүлсэн Big Bang хамтлагийн 11 дэх дуу болж, Gaon чартын түүхэн дэх хамтлагийн дээд амжилтыг тогтоожээ.
2022 оны 12 сард хамтлагийн гишүүд Taeyang, Daesung хоёр агентлагтай хийсэн гэрээгээ цуцалжээ. 2023 оны 6 сард G-Dragon-ы YG-тэй хийсэн гэрээний хугацаа албан ёсоор дуусч, 11 настайгаасаа хойш харьяалагддаг байсан агентлагаа 24 жилийн дараа орхисон юм. Хамтлагийн бүх гишүүд агентлагаасаа гарсан ч, Big Bang хамтлаг цааш үйл ажиллагаагаа явуулсаар байна.
2024 оны 11 сарын 23нд Осака хотод болсон MAMA Awards дээрх G-Dragon-ы соло үзүүлбэрийн үеэр Taeyang, Daesung хоёр тайзан дээр гарч ирж гэнэтийн үзүүлбэр үзүүлсэн нь хамтлагийн хувьд 2017 оноос хойшхи анхны амьд үзүүлбэр нь байв. 6 жилийн өмнө Coachella-д оролцох ёстой байсан тэднийг 2025 оны 9 сард Coachella-д оролцоно гэдгийг дахин зарласан бөгөөд 2026 оны 4 сард болох энэхүү фэстивал нь Big Bang хамтлагийн 20 жилийн ойг тэмдэглэх чухал мөч байх юм.
Гишүүн
[засварлах | кодоор засварлах]Жи-Драгон
[засварлах | кодоор засварлах]
Жинхэнэ нэр: Квон Жи Ён Төрсөн он,сар, өдөр: 1988-8-18
Хамтлагийн ахлагч, реппэр, продюсерийн үүргийг гүйцэтгэдэг. Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. 12 настайдаа YG entertainment-ийн бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебүтээ хамтлагтайгаа хийсэн. YG Family цомогт бага байхаасаа орж байсан. Анх 8 настай байхдаа Little Roora хамтлагт байсан бөгөөд шинэ жилийн цомог гаргаад тэр хамтлаг байхгүй болсон байна. Энэ үед түүний ээж ахиж хүүгээ дуулахгүй байх гэж бодож байсан ч тэрээр өдийг хүртэл шантралгүй зүтгэсэн. Дууны үг бичих, ая зохиох тал дээр маш авъяастай. Бидний сэтгэлд хоногшсон Lies, Haru haru, Last farewell дуунуудыг зохиосон. Одоо продюсерээс гадна стиль тодорхойлогч болоод байгаа.
Тэяан
[засварлах | кодоор засварлах]
Жинхэнэ нэр: Dong Young-bae Төрсөн он сар өдөр:1988*5*18
Хамтлагийн гоцлол дуучин, гоцлол бүжигчний үүрэгийг гүйцэтгэдэг. Өмнөд солонгосын хотод төрсөн. Jinusean-ы A-yo клипэнд тоглосныхоо дараа 12 настайдаа YG entertainment-н бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебютээ хамтлагийнхантайгаа хийсэн. G Dragon- оос арай түрүүлж орсон байсан ч тэр хоёр чацуугаас гадна тэндээ хамгийн жижиг нь байсан учраас сайн найзууд болж GDYB нэртэй хамтлаг болоод уран бүтээлээ хийхээр бэлдэж байсан ч БИГБЭНГ хамтлагийг бүрдүүлэх гишүүдийн тоонд багтсанаар GDYB төлөвлөгөөнөөс хасагдсан. Англи, Япон, Испани хэлээр ярьж чадна.
Дэсон
[засварлах | кодоор засварлах]
Жинхэнэ нэр: Kang Daesung Төрсөн он сар өдөр:1989*4*26
Family Outing шоуны гишүүн. БИГБЭНГ-д орсноос хойш түүний замнал эхэлсэн. Мюзикл жүжгэнд тоглодог. Түүний царайг хараад анх тэнцүүлэхгүй байх гэж өөрөө бодож байсан ч хоолойг нь сонсоод шууд авсан гэж байдаг. Түүний ээж трот буюу зохиолын дуунд дуртай учраас тэр багаасаа зохиолын дуу сонсож өссөн. Иймдээ ч зохиолын дууг маш сайн дуулдаг.
Хэргүүд Ба Сайн үйлс
[засварлах | кодоор засварлах]Дэсон 2011 онд Мотоциколтой согтуу хүнийг мөргөсөн.Маргааш нь тэрээр мэдээлэл өгөхдөө "санаандгүй мөргөсөн" гэсэн.
Т.О.П Електрон тамхи татсан гэсэн. Жи Драгон Хар тамхи японд клүб дотор татсаныг хүмүүс ял байхгүйгээр өнгөрүүлсэн. Гэвч Тэд нарын гаргасан сайн үйлсүүдийг тоолоод баршгүй их байдаг.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Bigbang is going on tour: Get to know the kings of K-pop". The Straits Times. April 2, 2015. Архивласан огноо July 3, 2015. Татаж авсан: October 8, 2017.
- ↑ Cracan, Andreea-Mihaela (April 30, 2015). "Bigbang: The kings of k-pop are back". UK Blasting News. Архивласан огноо July 3, 2015. Татаж авсан: October 7, 2017.
- ↑ Maria, Sherman (October 12, 2015). "K-Pop Kings Bigbang Fly Seoul's Soul to NYC". The Village Voice. Эх хувилбараас архивласан: November 3, 2016. Татаж авсан: October 8, 2017.
- ↑ Lee, David (October 13, 2015). "Review: Kings of K-Pop Bigbang Performs First U.S. Show In 3 Years". Vibe. Архивласан огноо July 3, 2015. Татаж авсан: December 12, 2015.
- ↑ Bui, Hoai-Tran (April 21, 2016). "BIGBANG: The biggest boy band in the world you probably haven't heard of". USA Today. Архивласан огноо July 3, 2015. Татаж авсан: January 12, 2018.
BIGBANG – unofficially called the "kings of K-pop" – are old pros in the increasingly youthful K-pop industry, still beating out newbie boybands and girl groups every year in both awards and album sales.
- ↑ Liu, Marian (February 18, 2017). "K-pop's growing pains: Why Asia's biggest bands are splitting up". CNN. Архивласан огноо July 30, 2017. Татаж авсан: October 7, 2017.
In January, 'Kings of K-pop' Big Bang played their last concert before going on hiatus – after dominating the charts for 10 years.
- ↑ "Big Bang's Seungri announces retirement amid controversy". ABS-CBN News. March 11, 2019. Архивласан огноо January 19, 2021. Татаж авсан: March 12, 2019.
- ↑ Lee, Ho-ki (March 13, 2019). "YG 측 "승리 요청에 계약 종료, 대대적 체질 개선 필요성 절감"" [YG's side: "Contract termination on Seungri request, reduces need for major constitution improvements"]. Naver (Солонгос хэлээр). Naver TV Entertainment. Архивласан огноо February 19, 2021. Татаж авсан: March 13, 2019.
- ↑ Zwei, Puah (May 31, 2023). "T.O.P says he has "already withdrawn" from Big Bang". NME. Архивласан огноо May 31, 2023. Татаж авсан: May 31, 2023.
- ↑ Lee, Yoon-seo (January 16, 2025). "Drug scene 'embarrassing' for 'Squid Game' actor Choi Seung-hyun, formerly Big Bang's T.O.P". The Korea Herald. Татаж авсан: January 18, 2025.
- ↑ Park, Jin-haui (January 16, 2025). "T.O.P breaks silence on controversial return to acting in 'Squid Game' Season 2". The Korea Times. Архивласан огноо February 18, 2025. Татаж авсан: January 18, 2025.
- ↑ "Bigbang". Forbes Magazine. Архивласан огноо May 17, 2017. Татаж авсан: July 13, 2016.
- ↑ Greenburg, Zack O'Malley (July 26, 2016). "Bigbang Theory: How K-Pop's Top Act Earned $44 Million In A Year". Forbes. Архивласан огноо July 11, 2016. Татаж авсан: July 13, 2016.
- ↑ Greenburg, Zack O'Malley (January 3, 2017). "30 Under 30 Music: Gallant, Bigbang, Daya, Logic And The Class Of 2017". Forbes Magazine. Архивласан огноо January 7, 2017. Татаж авсан: January 8, 2017.
- ↑ Park, So-yeon (February 2, 2010). "[新스타고백]지드래곤⑤아이돌그룹 활동, 망설였다 – 아시아경제" ["New Star Confession: G-Dragon⑤Idol Group Activities, Hesitant-Asian Economy]. The Asia Business Daily. Архивласан огноо April 6, 2016. Татаж авсан: May 23, 2012.
- ↑ "Bigbang Top (Tempo) & NBK gray – buckwild". YouTube. September 13, 2008. Эх хувилбараас архивласан: June 28, 2011. Татаж авсан: May 23, 2012.
- ↑ Ahn, Woorim (December 2, 2014). "[Past And Present] The Youngest But A Strong Baby, Seungri". BNTNews UK. Эх хувилбараас архивласан: July 30, 2017. Татаж авсан: May 20, 2016.
- ↑ "Biography of Big Bang :: Korean Boyband". www.ib-article.com. Архивласан огноо January 22, 2017. Татаж авсан: May 10, 2016.
- ↑ Kang, Seung-hoon (August 4, 2006). 빅뱅, 다큐 곰TV 조회 1백만건 넘어 '역시! 빅뱅' [Big Bang's Gom tv documentary over 1 million views. 'A Big Bang!']. MyDaily. Эх хувилбараас архивласан: July 30, 2017. Татаж авсан: July 29, 2017.
- ↑ 20.0 20.1 "Big Bang Profile". KBS World. Эх хувилбараас архивласан: December 1, 2010. Татаж авсан: January 15, 2010.
- ↑ Kim, So-Ra (July 7, 2006). '준비된 그룹' 빅뱅, 대폭발 예고 [Ready group Big Bang announces big explosion] (Солонгос хэлээр). Sports Chosun. Архивласан огноо September 21, 2013. Татаж авсан: January 15, 2010.
- ↑ Jung, Hyuk Lee (August 21, 2006). 올 최고 기대주 빅뱅, 9월 중순부터 본격 활동 개시 [Big Bang in the best anticipation of the year. Full-scale activity starts from the middle of september] (Солонгос хэлээр). Sports Chosun. Эх хувилбараас архивласан: July 8, 2011. Татаж авсан: January 15, 2010.
- ↑ "Big Bang Profile". KBS World. 2007. Эх хувилбараас архивласан: June 5, 2010. Татаж авсан: January 15, 2010.
- ↑ "2007. 가요음반 판매량" [February 2007 – Music Album Sales] (Солонгос хэлээр). Music Industry Association of Korea. Эх хувилбараас архивласан: December 21, 2007. Татаж авсан: February 15, 2008.
- ↑ "2007. 10 월 – 가요음반 판매량" [October 2007 – Music Album Sales] (Солонгос хэлээр). Music Industry Association of Korea. May 18, 2009. Эх хувилбараас архивласан: May 18, 2009. Татаж авсан: January 19, 2017.
- ↑ Frost, Caroline (July 11, 2011). "MTV EMA Awards: Britney Spears Loses Out To Bigbang, Lady Gaga, Justin Bieber, Bruno Mars, Eminem All Winners". The Huffington Post. Архивласан огноо March 2, 2013. Татаж авсан: November 3, 2012.
- ↑ Kim, Jae-heun (March 7, 2016). "Big Bang's Seoul concert had it all". The Korea Times. Архивласан огноо March 8, 2016. Татаж авсан: March 7, 2016.
- ↑ "Bigbang is always different… World tour that has drawn 1.5 million fans ended in great success". YG Life. Архивласан огноо March 7, 2016. Татаж авсан: March 7, 2016.