Jump to content

Billboard 200

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Таних тэмдэг

«Биллбоард-200» (Billboard 200) — Америкийн Биллбоард сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг цомгийн жагсаалт юм.

Өмнөх долоо хоногийн Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болжээ. Өмнө нь Мягмар гарагт, одоо Бямба гарагт олон нийтэд зарлагддаг болсон.

Тухайн хугацаанд Америк улсад биет цомог болон тоон цомгоор хамгийн их борлогдсон бүтэн цомог, тал цомгийг шалгаруулдаг.

Бүх цаг үеийн шилдэг

[засварлах | кодоор засварлах]

2015 онд Биллбоард сэтгүүл 1963-2015 оны хоорондох буюу бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалт хэвлэжээ. Үүнд:

Шилдэг арван цомог

[засварлах | кодоор засварлах]
Дэс Цомог Он Дуучин Тэргүүлсэн хугацаа
1 21
2011
Адель 24 долоо хоног
2 The Sound of Music
1965
киноны дуу 2 долоо хоног
3 Thriller
1983
Майкл Жексон 37 долоо хоног
4 Fearless
2008
Тэйлор Свифт 11 долоо хоног
5 Born in the U.S.A.
1984
Брюс Спрингстин 7 долоо хоног
6 Ropin' the Wind
1991
Гарт Брүкс 18 долоо хоног
7 Jagged Little Pill
1995
Аланис Мориссетт 12 долоо хоног
8 Doctor Zhivago
1966
киноны дуу 1 долоо хоног
9 All the Right Reasons
2005
Nickelback 1 долоо хоног
10 Tapestry
1971
Кэрол Кинг 15 долоо хоног

Шилдэг арван уран бүтээлч

[засварлах | кодоор засварлах]
Дэс Дуучин
1 The Beatles
2 The Rolling Stones
3 Барбра Стрейсанд
4 Гарт Брукс
5 Элтон Жон
6 Мариан Кери
7 Херб Алберт
8 Тэйлор Свифт
9 Chicago
10 Майкл Жексон