Billboard Hot 100

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Таних тэмдэг

«Биллбоард шилдэг 100» (Billboard Hot 100) — Америкийн Биллбоард сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг дууны жагсаалт юм.

Долоо хоногийн хугацаанд Америк улсад борлогдсон (хэвлэмэл, цахим хоёр хэлбэрээр), радиод явсан, цахимаар үзсэн тоог тоолж гаргадаг.

Өмнөх долоо хоногийн борлуулалтыг гаргахдаа Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болсон. Радио, цахимаар үзсэн тоог Даваагаас Ням гараг хүртэл тоогоор авна. Шинэ жагсаалт долоо хоног бүрийн Мягмар гарагт зарлагддаг.

«Биллбоард шилдэг 100» нь 1958 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 2-р сарын 11-ны байдлаар 1061 дуу доор хаяж нэг долоо хоног тэргүүлжээ.

Бүх цаг үеийн шилдэг дуу[засварлах | edit source]

2008 онд Биллбоардын 50 жилийн ойгоор бүх цаг үеийн шилдэг зуун дууг нэрлэжээ. 2015 оны шинэчлэгдсэн жагсаалт нь:

Дэс Дуу Он Дуучин Оргил дэс, хугацаа
1 The Twist
1960, 1961*
Чабби Чеккер 3 долоо хоног #1
2 Smooth
1999
Сантана, Роб Томас 12 долоо хоног #1
3 Mack the Knife
1959
Бобби Дарин 9 долоо хоног #1
4 How Do I Live
1997
Леанн Раймс 4 долоо хоног #2
5 Party Rock Anthem
2011
LMFAO, Лорен Беннетт, GoonRock 6 долоо хоног #1
6 I Gotta Feeling
2009
The Black Eyed Peas 14 долоо хоног #1
7 Macarena (Bayside Boys mix)
1996
Лос Дель Рио 14 долоо хоног #1
8 Physical
1981
Оливиа Ньютон Жонн 10 долоо хоног #1
9 You Light Up My Life
1977
Дебби Бүүн 10 долоо хоног #1
10 Hey Jude
1968
The Beatles 9 долоо хоног #1

Бүх цаг үеийн шилдэг дуучин[засварлах | edit source]

Дэс Дуучин
1 The Beatles
2 Мадонна
3 Элтон Жон
4 Элвис Пресли
5 Мариан Кери
6 Стив Вондер
7 Жанет Жексон
8 Майкл Жексон
9 Уитни Хьюстон
10 The Rolling Stones

Хамгийн удаан тэргүүлсэн дуу[засварлах | edit source]

  • 16 долоо хоног
Мариан Кери, Boyz II Men — "One Sweet Day" (1995–96)
  • 14 долоо хоног
Уитни Хьюстон — "I Will Always Love You" (1992–93)
Boyz II Men — "I'll Make Love to You" (1994)
Лос Дель Рио — "Macarena" (Bayside Boys mix) (1996)
Элтон Жон — "Candle in the Wind 1997" / "Something About the Way You Look Tonight" (1997–98)
Мариан Кери — "We Belong Together" (2005)
The Black Eyed Peas — "I Gotta Feeling" (2009)
Марк Ронсон, Бруно Марс — "Uptown Funk" (2015)
  • 13 долоо хоног
Boyz II Men — "End of the Road" (1992)
Брэнди, Моника — "The Boy Is Mine" (1998)