Бруно Марс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бруно Марс
Марс Лас Вегаст тоглолтынхоо үеэр 2010 онд
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Петер Жен Эрнандес
Гарал АНУ, Лос Анжелес
Хөгжмийн урсгал R&B, Поп
Мэргэжил дуучин, дуу зохиогч,хөгжимчин,продюсер
Хугацаа 2004–одоо
Студи Universal Motown Atlantic Elektra
Хамтардаг хөгжимчид Биёонсэ , Лил Уэйн , Колдплей
Цахим хуудас brunomars.com

Петер Жен Эрнандес нь(1985 оны 10 сарын 8-нд төрсөн), Бруно Марс (англ. Bruno Mars) гэх нэрээрээ олонд танигдсан бөгөөд (/ˈмɑːrz/), Америкийн дуучин, ая зохиогч, хөгжимчин продюсер юм. Хавай муж улсын Хонолулуд хөгжимчний гэр бүлд төрж өссөн тэрбээр бага наснаасаа төрөл бүрийн хөгжмийн зэмсэг дээр дуу зохиодог байв. Тэрээр ахлах сургуулиа төгссөнийхөө дараагаар Лос-Анжелес рүү нүүснээр хөгжмийн замналаа эхлүүлсэн юм. 2009 онд анх бие даасан уран бүтээлээ хийж эхлэв. Марс энэ үеэс өмнө бусад уран бүтээлчдэд зориулан дуу бичдэг байжээ. Түүний анхны соло уран бүтээлүүд B.o.B-ын бүтээл Nothing On You, Трэви Маккойн Billionare хэмээх дуунууд байлаа. Өдгөө тэрбээр өөрийн 3 ч цомог гаргаад байгаа бөгөөд 2011 онд TIME сэтгүүлээс гаргадаг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж, 4 Грэмми Авардсын эзэн болоод байна.

Шагнал урамшуулал[засварлах | edit source]

  • American Music Awards -1
  • Brit Awards-3
  • Billboard Music Awards-1
  • Grammy Awards - 4
  • MTV Video Music Awards-2
  • MTV Europe Music Awards-3
  • People's Choice Awards-1
  • Soul Train Music Award-3
  • Teen Choice Awards-4 удаа тус тус хүртжээ.

Уран бүтээл[засварлах | edit source]

Цомгууд[засварлах | edit source]

Doo-Wops & Hooligans цомог /2010-2011/[засварлах | edit source]

Bruno Mars 2010.jpg

Дебут цомгийнхоо анхны сингл болох Just The Way You Are-аа 2010 оны 7 сарын 19-нд гаргав. Уг сингл 9 сард Billboard Hot 100 чартад 1-т жагсав. 2010 оны 10 сарын 21-нд 2 дахь сингл Grenade-ээ гаргажээ. Түүний уг дуу мөн л Billboard Hot 100 чартад 1-т жагсаж, ар араасаа түүний синглүүд амжилт үзүүлж байлаа. 2010 оны 10 сарын 5-нд анхны цомог Doo-Wops & Hooligans-аа гаргасан нь Billboard 200 чартад борлуулалтаараа эхний 7 хоногтоо 3-т орсон байна.

2011 оны 2 сарын 13-нд 6 номинацид нэр дэвшсэнээс Шилдэг эрэгтэй поп дуу төрөлд анхны Грэммигээ хүртжээ.

Unorthodox Jukebox цомог /2012-2013/[засварлах | edit source]

2 дахь цомгийнхоо анхны синглээр 2012 оны 10 сарын 1-нд Locked Out of Heaven дуугаа гаргасан нь Billboard Hot 100 чартад 1-т жагсан, хэдэн хэдэн улсын чартыг тэргүүлэв. Ээлжит Unorthodox Jukebox цомгоо 2012 оны 12 сарын 11-нд гаргасан бөгөөд эхний 7 хоногтоо Billboard 200 чартад 2-т жагссан ч 3 сарын дараа Billboard 200 чартад 1-т оров. 2 дахь синглээр When I Was Your Man дуугаа 2013 оны 1 сарын 15-нд гаргасан нь мөн Billboard Hot 100 чартад 1-т жагсчээ. Марс Unorthodox Jukebox цомгоороо 56-р Грэмми Авардсаас Шилдэг Поп цомог шагнал хүртсэн юм.

Өндөр амжилт дагуулсан Uptown Funk сингл /2014-2015/[засварлах | edit source]

Бруно Марс, Марк Ронсон нарын хамтарсан уран бүтээл Uptown Funk нь 2014 оны 11 сарын 10-нд анх цацагджээ. Уг сингл гарсан даруйдаа олон дээд амжилтыг эвдэв. Billboard Hot 100 чартыг тасралтгүй 14 долоо хоног, UK Singles Chart-ыг 7 долоо хоног тус тус тэргүүлжээ. Мөн Грэмми Авардсаас Оны шилдэг дуу, Шилдэг Поп Хамтарсан уран бүтээл төрөлд 2 Грэмми хүртсэн билээ. Түүгээр ч зогсохгүй уг дууны клип YouTube хуудаснаа 1,8 тэрбум хандалт аваад байна.

"24K Magic" цомог /2016-2017/[засварлах | edit source]

2016 оны 10 сарын 7-нд 24K Magic хэмээх нэртэй синглээ гаргасан бөгөөд ижил нэртэй цомгоо 11 сарын 18-нд гаргахаа зарласан юм. Зарласан ёсоор удаан хүлээлгэсэн 3 дахь цомог болох "24K Magic" цомгоо 9 дуутайгаар гаргажээ.

Синглүүд[засварлах | edit source]

  • Just The Way You Are /2010/
  • Grenade/2010/
  • Lazy Song /2011/
  • Marry You /2011
  • It Will Rain /2011/
  • Count on Me /2011/
  • Locked Out Of Heaven /2012/
  • When I Was Your Man /2012/
  • Gorilla /2012/
  • Treasure /2012/
  • Young Girls /2012/
  • Uptown Funk /2014/
  • 24K Magic /2016/
  • That's What I Like /2017/