BlackPink

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
BlackPink
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос хэл, англи хэл,япон хэл
Танил үе2016 он
ХөтөчӨмнөд Солонгос YG Entertainment
Цахим хаягblackpinkofficial.com

BLACKPINK ( солонгосоор:(블랙핑크) — Өмнөд Солонгосын YG Entertainment - н охидын хамтлаг юм. Хамтлаг нь Өмнөд Солонгос 3 гишүүн (Жэнни, Жисү, Чэёон) Тайланд (Лиса) гишүүдээс бүрдсэн. Тэд 2016 оны 8 сарын 8нд "Square One" цомгийн "BOOMBAYAH" болон "Whistle" гэх хоёр дуугаа Youtube хуудсанд цацаж албан ёсоор debut хийсэн. Удалгүй 10 сарын 31нд "Playing with fire", "Stay" гэх дуунуудтай "Square Two" цомгоо гаргаж анхны эргэн ирэлт (comeback)-ээ амжилттай хийжээ. Үүнээс 7 сарын дараа буюу 6 сарын 22-нд "As if it your last" гэх шинэ дуугаа гаргасан бөгөөд өдгөө К-попын түүхэнд YouTube хуудсанд хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан дуугаар шалгарсан байна. Мөн 2018 онд гаргасан "Ddu-du Ddu-du" гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн 4-т жагссан байна.

4 жилийн өмнөөс YG Entertainment охидын хамтлаг гаргах тухай шуугиан тарсан бөгөөд үүний дараахан "Who's that girl" гэсэн гарчигтай нэгэн охины бүжиглэж буй бичлэг олон нийтэд цацагдсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна. Тэрээр бичлэг дээрх бүжиглэж байсан охин нь хамтлагийн отгон гишүүн (Лиса) байжээ. BLACKPINK нь YG Entertainment-н анхны эмэгтэй хамтлагаас хойш 7 жилийн дараа debut хийсэн хамтлаг юм. YG Entertainment-ийн зүгээс мэдэгдэхдээ тэд царай, дуулалт болон бүжиглэх чадвараар нь дүгнэж, олон орноос шалгаруулалт авч сонгосон гэж ээ.Одоогоор YG Entertainment ийн хамгийн залуу хамтлаг юм.

BLACKPINK хамтлаг нь ахлагчгүй хамтлаг гэдгээрээ давуу талтай ба гишүүд ч хоорондоо дотно байдаг хэмээн мэдэгдсэн юм. Тэдний анхны оролцсон нэвтрүүлэг нь 2016 оны 8 сарын 14нд SBS телевизийн Inkigayo хɵгжмийн шууд нэвтрүүлэг байсан юм. Мөн Blackpink хамтлаг нь KPOP-ийн түүхэнд хөгжмийн нэвтрүүлэгт анхны ялалтаа хамгийн хурдан авсан (13 хоногийн дотор) эмэгтэй хамтлаг болсон билээ.YG entertaiment ын зүгээс тэднийг тус тусдаа соло гаргана гэж мэдэгдсэн бөгөөд Чэён, Лиса, Жисү гэх дараалалтай сологуудыг гаргах юм. Харин хамтлагийн гишүүн Жэнни аль хэдийн "SOLO" хэмээх соло дуугаа гаргачихсан байгаа.

Хамтлагийн гишүүд[засварлах | edit source]

Жисү (Jisoo)

Тайзны нэр: Жисү (지수)

Жинхэнэ нэр: Ким Жи-Сү (김지수)

Хоч: Chi Choo, Jichu

Үүрэг: Дэд хоолой, нүүр царай, бүжигчин

Төрсөн өдөр: 1995 оны 1 сарын 3

Төрсөн газар: Сөүл, Өмнөд Солонгос

Өндөр: 162 см (5'3")

Жин: 45 кг (99 lbs)

Цусны бүлэг: A

Instagram: @sooyaaa__

Жэнни (Jennie)

Тайзны нэр: Жэнни (제니)

Жинхэнэ нэр: Ким Жэ-ни (김제니)

Хоч: Jendeukie, Nini

Үүрэг: Гол реппер, Дуучин, Бүжигчин

Төрсөн өдөр: 1996 оны 1 сарын 16

Төрсөн улс: Өмнөд Солонгос

Өндөр: 163см (5’4”)

Жин: 50кг (110 lbs)

Цусны бүлэг: B

Instagram: @jennierubyjane

Ружэ (Rosé)

Тайзны нэр: Ружэ (로제)

Жинхэнэ нэр: Пак Чэ-Ён (박채연)

Хоч: Rose, Rosie, “Pasta”

Үүрэг: Гол хоолой, Дэд бүжигчин

Төрсөн өдөр: 1997/2/11

Төрсөн улс: Шинэ - Зеланд

Өндөр: 168см (5’6”)

Жин: 46кг (101 lbs)

Цусны бүлэг: B

Instagram: @roses_are_rosie

Лиса (리사)

Тайзны нэр: Лиса (리사)

Жинхэнэ нэр: Лалиса Манобан (ลลิสา มโนบาล)

Хоч: Lalice, Laliz, Pokpak

Үүрэг: Гол бүжигчин, дэд рэппэр, дуучин , Макнэ

Төрсөн өдөр: 1997 оны 3 сарын 27

Төрсөн газар: Бангкок, Тайланд

Өндөр: 166.5cm (5’5.35″)

Жин: 44.7 kg (98.5 lbs)

Цусны бүлэг: О

Instagram : @lalalalisa_m