CNC

CNC-Өгөгдлийн самбар Siemens Sinumerik 1980 он
Siemens-ийн CNC-Өгөгдлийн самбар 1990 он
CNC-Өгөгдлийн самбар 2000 он

CNC (англ. Computerized Numerical Control, орчуулбал компьютерын тоон удирдлага) гэдэг нь суурь машиныг (CNC-Машин) удирдах болон тохируулаx мэдээллийн технологийг буюу үүнд зориулсан удирдах төхөөрөмжүүдийг (компьютер) хэлнэ.

Гарал[засварлах | кодоор засварлах]

CNC нь NC-ээс гаралтай (Numerical Control=тоон удирдлага) бөгөөд ийм удирдлагын програмыг бүтнээр нь суурь машинд уншуулах боломжгүй ба зарим хэсгийг нь нүхэн бичлэг уншуулдаг байв. Анхны CNC удирдлага нь 1960-аад оны дундуур зах зээлд гарсан байна. CNC технологи 1970-аад оны дундаас эрчимтэй хөгжсөн.

CNC нь цуврал болон нэгж эд хэсгийн үйлдвэрлэлтийн процессыг хурдасгах болон багажны тэнхлэгийн хөдөлгөөнийг маш өндөр нарийвчлалтайгаар удирдаx боломжийг олгодог. Орчин үед үйлдвэрлэгдэж байгаа ихэнх суурь машинууд нь CNC-удирдлагаар тоноглогдон үйлдвэрлэгдэж байна. Хэдийгээр энэ төрлийн машины хэрэглээ ихэсч байгаа ч гэсэн өнөөдөр дэлхий даяар хуучны гар тохируулга бүхий суурь машин ихээр ашиглаж байна.

Техник хангамж[засварлах | кодоор засварлах]

CNC нь үйлдвэрлэгчээс тусгайлан бэлдсэн аж үйлдвэрийн-PC (анг. Industrial PC) дээр ажиллах ба үүнийг автомат удирдлагын хайрцагт эсвэл шууд дэлгэцийн ард байрлуулсан байдаг. 32-бит-процессор нь GHz-хэсэгт блок-циклийн цагийг 1 мс доош байлгах боломжтой (засваргүй 3D-шугаман мөрийг бэлтгэх хугацаа). Энэ нь нэг програмын ажиллагааны явцад, програмын байрлал нь 0,1 мм зайн дарааллаар, 6 м/мин бүхий зүсэлтийн давшилтыг ямар нэг гацалтгүйгээр зогсооно гэсэн үг юм.

Програмыг програмистын ажлын байрнаас CNC рүү болон эсрэгээр нь дамжуулахын тулд дараах интерфэйс холболтуудыг хэрэглэх боломжтой:

  1. сериал интерфэйс RS-232 20м хүртэл урттай, эсвэл RS-422 1200 метр хүртэл
  2. Ethernet-интерфэйс (LAN, сүлжээ) 100м хүртэл, хамгийн хурдан холболт

эсвэл тээвэрлэх боломжтой хадгалагч залгуур: PCMCA-карт, CompactFlash мөн USB-Stick

Stub icon

Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.