Dj Zolo

Dj Zolo − Тэгш-эрдэнэ овогтой Золбаяр нь 1987 онд Дархан хотод төрсөн бөгөөд 2004 оноос одоог хүртэл тасралтгүй 13 жил ДиЖи хийж байна. Түүний анхны ДиЖи карьер нь Max music club, Flux, Metro Polis club - с эхэлж байсан бөгөөд тухайн үед өөрийн анхны бие даасан RECONNECTION цуврал сэтүүдийг Tech House, Minimal, Techno төрлөөр гаргаж байсан. Electro хөгжим сонирхогчидод зориулан Radio club нэртэй радио шоуг fm 98.5 болон 99.7 радиотой, Urban city нэвтрүүлэгийг Dj Bonze болон NTV тв-н хамтаар хүргэж байсан юм. 2011 оноос эхлэн LUMINO хамтлагын албан ёсны ДиЖи болсон. 2014 оны 10 сараас MINT CLUB-н тэй хамтран ажиллаж байна.
Awards:

  • 2009 онд “Sonic Groove” Монголын шилдэг Дижи
  • 2010 онд Tiger Translate “BEST DJ 2010” наадмын тэргүүн байрын шагналт юм.

Тэрээр Монголын шилдэг клубуудад тоглохоос гадна Moscow, New Delhi, Wellington, Warsaw, Berlin, London, Vienna, Stockholm, Tokyo, Seoul, Prague, Istanbul зэрэг дэлхийн томоохон хотуудын клубуудад очиж тоглож байсан юм.