Эразмус гүүр
Эразмус гүүр Erasmusbrug | |
|---|---|
Роттердам дахь Эразмус гүүр | |
| Солбицол | 51°54′33″N 4°29′12″E / 51.90917°N 4.48667°EСолбицол: 51°54′33″N 4°29′12″E / 51.90917°N 4.48667°E |
| Тээвэрлэдэг | 2 трамвайн зам, 4 эгнээ, 2 дугуйн зам, 2 явган хүний зам |
| Гатладаг | Ниве Маас |
| Байршил | Роттердам, Нидерланд |
| Бусад | De Zwaan (Хун) |
| Үзүүлэлт | |
| Материал | Ган болон бетон |
| Нийт урт | 802-метр (2,631 фут)[1] |
| Өргөн | 33.8-метр (111 фут) |
| Өндөр | 139-метр (456 фут) |
| Тулгуур хоорондын зай | 285-метр (935 фут) |
| Ташааны тоо | 4 |
| Доогуур нэвтрэх өндөр | 12.5-метр (41 фут) |
| Түүх | |
| Дизайнер | Бен ван Беркел |
| Дууссан | 1996 |
| Өртөг | € 165 сая[2] (365 сая гульден)[3] |
| Байршил | |
![]() Интерактив газрын зураг | |
Эразмус гүүр (нид. Erasmusbrug) Роттердам хотын Шинэ Маас мөрөн дээгүүрх налуу татлагат гүүр юм. Роттердамын Эразмусын нэрээр нэрлэгдсэн уг гүүр нь Роттердам хотын төвийг «Өмнөд (Роттердамын) Толгой»-той (нид. Kop van Zuid) холбодог.
Энэхүү байгууламж нь Райн мөрний километр 1000,86 ба Нидерландын усан зам 102-ын километр 11,53 дээр оршдог. Эразмус гүүр нь Райн мөрний километр 1036,20 буюу Нидерландын усан замын километр 46,17 цэг дээр Хойд тэнгист цутгах цутгалын наана орших хамгийн сүүлчийн гүүр юм. Гүүрний урд үзүүр дээр гудамж талруугаа хазайсан, өвөрмөц дизайн бүхий италийн архитектор Ренцо Пианогийн бүтээл болох «Өмнөд Цамхаг» (нидерландаар Toren op Zuid эсвэл KPN Tower) байдаг.
Гүүрийн нийт урт нь 802[1] метр бөгөөд 410 метр урт налсан татлага, нээгдэх хэсгийг үндсэн өргөн нь 278 метр ба түүний цагаан өнгөтэй, өнцөг бүхий тулгуур пилоны өндөр нь 139 метр юм.
Эразмус гүүр нь баруун европын хамгийн том ба хамгийн хүнд нээгддэг гүүрэнд тооцогддог. Ган бүхий байгууламжийн нийт жин нь 6.800 тонн.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Нээгдсэн байгаа нь Пилоныг доороос нь Гүүрийн умард талаас хотын төв рүү Эразмус гүүр шөнөөр
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 Gannon, Todd, ed. (March 2004). UN Studio/ Erasmus Bridge, Rotterdam, The Netherlands (Source Books in Architecture (Book 4) хэвлэл). Princeton Architectural Press. х. 1–176. ISBN 156898426X.
- ↑ erasmusbrug
- ↑ cvspdfdocs
