Fix You

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

'Fix You' нь Английн рок хамтлаг Coldplay-н дуу юм. Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн 2005 онд гаргасан X&Y цомогт багтсан.

2005 оны 9-р сарн 5нд X&Y цомгийн хоёрдугаар сингл болон худалдаанд гарч Британы дууны жагсаалтын #4-р байранд бичигдсэн. Мөн Billboard сэтгүүлээс гаргадаг Hot Modern Rock Tracks чартад #18-р байранд бичигдсэн. Промо синглүүд Британи болон АНУ-уудад тус тус цацагдсан. Холливуудын жүжигчин Гвинет Палтроу-н ээж буюу Крис Мартин-ы хадам эх байсан Биетэ Даннэр 2012 оны 5-р сард өгсөн ярилцлагандаа хэлэхдээ Мартин энэ дууг Гвинет-д зориулж бичсэн бөгөөд түүний эцэг нь нас барахад би сонсох болгондоо уйлдаг байсан [1]

"Fix You" нь хөгжмийн шүүмжлэгч нараар өндөр сайшаагдсан байдаг. Энэ дуу нийтэд өргөн тархаж, өөр хэлбэр, хэв маягаар дуулагдсан байдаг. Дууны клипийг 2005 оны 7-р сарын 7нд Лондон хотноо болсон дэлбэрэлтэнд нь зориулан бүтээсэн. Дууны гитар соло хэсгийг одоогоор Үндэсний Хоккэйн Логийн Монтрэал Канадиэнс баг өөрсдийн талбай дээрх тоглолтоо эхлүүлэхийн өмнө тоглогчдийн танилцуулаганы ард аяаар ашиглаж байна.[2] Мөн Лос Анжелос Кингс баг талбайдаа ялалт байгуулсны дараа 3 одтой тоглогч зарлагдах үеэр тоглуулдаг бол 2014 оны Станли цомгийн тэмцээний финалд Кингс баг ялж Лос Анжелос хотын Стаплэс Цэнтр-д аваргын Стэнли Цомийг авчрах үед тоглогдож байжээ. Бас энэ дуу нь Нью йорк Исландэрс багийн 2015-16 оны улиралийн Barclays Center дахь эхний улиралын тоглолтондоо ашиглаж байсан.

Энэ дуу нь Apple компанийн үндэслэгч Стив Жобс-той салах ёс гүйцэтгэх арга хэмжээний үеэр Apple компанийн төв оффисийн гаднах талбайд 2011 оны 10-р сарын 19нд амьдаар дуулсан ба 2017 оны 6-р сарын 4нд "One Love Manchester" хандивын тоглолтийн үеэр дуулагдсан.

  1. Das, Lina. "'English, polite, and a great dad': Why Gwynnie's mum Blythe Danner adores her rock star son-in-law", Daily Mail, 3 May 2012 
  2. - YouTube