X&Y

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
X&Y
X&Y хавтас
Студи цомог
Худалдаанд гарсан 2005 оны 6 сарын 6
Бичүүлсэн 2004-2005 он хүртэл
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 62:35
Хэл Англи
Шошго Parlophone,Capitol
Продюсер Дэнтон Саффл, Колдплей, Кэн Нилсон (4 дуу)
Coldplay хронологи
A Rush of Blood to the Head
(2002)
X&Y
(2005)
Viva la Vida or Death and All His Friends
(2008)


X&Y нь Британий алтернатив рок чиглэлээр тоглодог Coldplay хамтлагийн 3 дахь студи цомог юм. Уг цомог Их Британи-д 2005 оны 6 сард Parlophone студи-р цацагдсан юм. Цомог электроник хөгжмийн хэмнэлийг агуулсан ба продюсераар хамтлагийнхан болон Британий продюсер Дэнтон Саффл ажиллажээ. Цомгийг бүтээх ажил зарим үед асуудалтай тулгарч байв. Цомгийн продюсераар анх Кэн Нэлсон ажиллах байсан боловч Coldplay нилээд олон дуу зохиочихсон байсан тул ердөө 4-н дуун дээр нь ажиллажээ. Цомгийн нүүр зураг нь ерөнхийдөө өнгө өнгийн дөрвөлжнүүдээс тогтсон бөгөөд Баудотын кодоос санаа авч хийжээ.

Цомогт нийт 12 дуу багтсан ба нэмэлт "Til' Kingdom Come" гэсэн дуутай. Уг дуу нь цомгийн жагсаалтад байхгүй боловч цомог дотор нэмэлтээр багтсан байна. Энэ дууг анх дууг зохиолцсон Америкийн хөгжмийн зохиолч Жонни Кэш-ийн дурсгалд зориулж гаргажээ. "Talk" сингл нь анх цомгийн гол сингл болохоор төлөвлөгдөж байсан ч цомог цацагдахаас урьд 2005 оны эхээр онлайнаар алдагдсан тул цомгийн В хэсэгт оржээ.

Цомгийн анхны нэр нь Zero Theory. X&Y цомог гарснаасаа хойш олон амжилт авчирсан бөгөөд дэлхий даяар нилээд олон улсын chart-г тэргүүлсэн байна. Их Британы мөн АНУ-н цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба АНУ-д тэрггүлсэн анхны цомог нь болжээ. 2005 онд л гэхэд 8.3 сая хувь борлогдсоноор тус оны хамгийн их борлуулалттай цомог болсон. Одоогийн байдлаар цомог дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.

Шүүтжлэгчдээс олон янзын үнэлгээ авсны ихэнхи нь эерэг бөгөөд Metacritic-ээс 72/100 гэсэн үнэлгээ авсан. Цомгоос "Speed of Sound", "Talk", "The Hardest Part", "What If", "Fix You", "White Shadows" гэсэн синглүүд гарчээ.

Дуунуудын жагсаалт[засварлах]

1. Square One 4:47

2. What If 4:57

3. White Shadows 5:28

4. Fix You 4:54

5. Talk 5:11

6. X&Y 4:34

7. Speed of Sound 4:48

8. A Message 4:45

9. Low 5:32

10. The Hardest Part 4:25

11. Swallowed in the Sea 3:58

12. Twisted Logic 5:01

13. Til Kingdom Come (нэмэлт дуу) 4:10

Нэмэлт холбоосууд[засварлах]