Jump to content

Форбс (сэтгүүл)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Forbes (сэтгүүл)-с чиглүүлэгдэв)
Форбс сэтгүүлийн лого

Форбс (Англи: Форбс [fɔːrbz]) нь англи хэлээр гардаг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь АНУ-ын Нью-Жерси Муж Улсын Жерси хотод төвтэй, дэлхийд алдартай эдийн засгийн сэтгүүл бөгөөд түүнийг анх 1917 онд Шотландын цагаач Берти Форбс үүсгэсэн юм.

Үүсгэн байгуулагчийн замнал

[засварлах | кодоор засварлах]

1917 онд Их Британид Берти Форбс бизнесийн сэтгүүл гаргахаар шийдэж үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд сэтгүүлээ өөрийн нэрээр Форбс гэж нэрлэжээ. Берти Чарльз Форбс 1880 онд Шотландад төрсөн бөгөөд 10 хүүхэдтэй айлын зургаа дахь хүү болон мэндэлжээ. Берти Форбс анх Шотландын нэгэн хотод ажиллаж байгаад 1902 онд Өмнөд Африк руу нүүж тэндээ “Natal Mercury” хэмээх сэтгүүлд ажиллаж байгаад удалгүй “Rand Daily Mail”-д ажиллах болжээ. Тэрбээр Өмнөд Африкт байхдаа бизнесийн мэдээ сонирхох болов. 1904 онд Форбс Нью-Йоркт буцаж ирсэн байна. Тэрбээр Нью-Йоркт ирээд нэгэн арилжааны сэтгүүл ажиллуулж эхлэв. Форбс хямралын үед аль болохоор зогсонги байдлаас зайлсхийж сэтгүүлээ өрөнд оруулчихгүйг хичээж байсан нь 1943 он хүртэл оршин байх нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.

1954 онд Берти Форбс нас барж түүний хүүхдүүд сэтгүүлийг үргэлжлүүлэн гаргах болжээ. Түүний хүү Малколм сэтгүүлээ хэрхэн авч явахаа сайн мэддэг байсан төдийгүй, 1950 оноос сэтгүүлийн хэвлэгдэх хэмжээ эрс өссөн байна. 1960 оноос хойш ихэнх хэвлэл хямралд орж хэвлэлийн хөгжил суларсан үе байлаа. Малколм, редактор Жэймс Майклсийн тусламжтайгаар сэтгүүлээ хөгжүүлэхийн тулд бизнесийн ертөнцийг шинжлэн шүүмжилж үүгээр зогсохгүй магтан дуулж эхэлсэн. Энэ бол түүний ажлын ноу-хау байсан юм. 1976 он гэхэд, Форбс сэтгүүл хэвлэгдэх тоогоороо Фортуне сэтгүүлээс хол давсан байлаа. 1917 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан Форбс сэтгүүлийн эдийн засгийн буланг Hearst хөтлөн гаргадаг бөгөөд түүний хамтрагч нь Wall Street сэтгүүлийн ерөнхий менежер Walter Drey юм. Drey хэвлэлийн ажил төдийгүй мөнгө санхүүгийн асуудлаар мэргэшсэн асар өндөр мэдлэг туршлагатай хүн байсан учир Форбс түүнийг авч ажиллуулсан гэдэг. Drey бол Форбс компанийн дэд ерөнхийлөгч B.C. Форбсыг ахлах редактор байхаас үхэх хүртэл нь түүнд үнэнч байсаар ирсэн байна. Мөн тэрээр B.C. Форбсыг нас барсны дараа ч түүний хоёр хүү болох Брус Чарльз Форбс (1916–1964) ба Малколм Стивенсон Форбс (1917–1990) нарт тусалсаар байжээ. Брус Форбс аавыгаа нас барсны дараа компанийг эзэмшиж байх хугацаандаа сэтгүүлийн маркетингийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм. Тэрээр 1954-1964 оны хооронд сэтгүүлийн хэвлэгдэх тоог бараг хоёр дахин нэмсэн.

Форбсын ууган хүү нас барсны дараа Malcolm Stevenson "Steve" Форбс Jr. 1947 онд Форбс сэтгүүлийн Ерөнхийлөгч ба Ахлах удирдах ажилтан болсон. 1961-1999 оны хооронд сэтгүүлийн хянан тохиолдуулагчаар James Michaels ажиллажээ. Форбс Медиагийн ерөнхийлөгч Стив Форбс ба компанийн гүйцэтгэх захирал Тим Форбс хоёр албан тушаалаа орхижээ. Тэдний үүргийг Форбс Медиа компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болсон Майк Перлис гүйцэтгэх болно гэж Reuters мэдээлэв. Стив Форбс нь захирлуудын зөвлөлийн дарга хэвээр байх ба Форбс сэтгүүлийг гаргадаг Форбс Медиагийн ерөнхий редактор болж байна. Тим Форбс нь Форбс Digital-ийн захирлуудын зөвлөлийг толгойлохоос гадна Форбс Медиа компанийн захирлуудын зөвлөлд байх ажээ. Тус компанид Тим Форбсийн урилгаар ирсэн Перлис өмнө нь Beliefnet, Huffington Post ба Associated Content төсөлд хөрөнгө оруулж байсан SoftBank Capital банкинд ажиллаж байсан юм. АНУ-д хоёр долоо хоногт нэг удаа гардаг Форбс сэтгүүл 900 мянган хувиар хэвлэгддэг ба сайтын хэрэглэгчид нь 15 сая хүрчээ. Форбс Media нь 1917 онд үүсгэн байгуулагдсан энэ сэтгүүлээс гадна ФорбсLife, ФорбсWoman сэтгүүлүүдийг гаргаж, www.realclearpolitics.com ба www.realclearsports.com сайтуудыг эзэмшдэг. Форбс өнөөдөр бизнесийн амьдралын булхайг илчлэн шүүмжилдэг хүчирхэг сэтгүүл болсон.

Салбар, хэвлэл нийтлэлүүд

[засварлах | кодоор засварлах]

Форбс сэтгүүлийн харьяанд багтдаг хүмүүсийн амьдралын хэв маягийг тусгасан хэд хэдэн салбар сэтгүүл байдаг. Форбсlife, Форбс Asia-гаас гадна 15-н орны хэл дээр энэхүү сэтгүүл хэвлэгддэг. Steve Форбс өөрийн сэтгүүлийн ажилчдаас гадна Форбс on Fox , Fox телевизийн шоу, Форбс радиогийн сэтгүүлчдийг цалинжуулдаг. Компанийн харьяалалд Форбс хурлын зөвлөл, Форбс хөрөнгө оруулалтын зөвлөл, Форбс мэдээллийн зөвлөл зэрэг зөвлөл хэсгүүд багтдаг. 2009 онд Форбс сэтгүүл Энэтхэгт сэтгүүлийнхээ салбарыг нээсэн бөгөөд Форбс Woman салбар сэтгүүлийг гаргаж эхэлсэн. Форбс сэтгүүл урьд нь хэвлэж байсан American Legacy сэтгүүлийг 2007 оны 5 сарын 14-нөөс бие даасан сэтгүүл болгосон. Мөн өмнө нь хэвлэж байсан American Heritage болон Invention & Technology сэтгүүлүүдийн худалдан авагчид цөөрсний улмаас 2007 оны 5 сарын 14-нөөс хэвлэх ажиллагааг түр зогсоосон. Эдгээр сэтгүүлүүдийг Америкийн “Өв уламжлал” хэвлэлийн компани худалдан авсан. Ингээд 2008 оны хавраас сэтгүүлүүд дахин хэвлэгдэж эхэлсэн.

Нийтлэлийн сэдэв

[засварлах | кодоор засварлах]

Долоо хоног тутмын Форбс сэтгүүлд 60 гаруй сэтгүүлчийн өгүүллэг нийтлэгддэг.

Форбс сэтгүүлийн нийтлэлийн сэдэв нь:

  • Дэлхий дахины аж үйлдвэр
  • Хуульчдын сургалт
  • Эдийн засаг
  • Банк санхүү
  • Олон улсын бизнес
  • Маркетинг
  • Хууль
  • Албан татвар
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Харилцаа холбоо
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн мэдээлэл гэх мэтийг тусгадаг.

Уншигчдийн тоо нь 5 саяас хол давсан энэхүү сэтгүүл нь дэлхийн хэмжээний бизнесийн сэтгүүл юм. Форбс бизнесийн сэтгүүл нь сэтгүүл зүйн түүхэнд чухал байр суурь эзэлсэн. Энэ сэтгүүл нь анхны бизнесийн сэтгүүл байсан бөгөөд захиалагчдын ихэнх хувийг бизнесменүүд эзэлж байлаа.

Форбс сайтын тухай

[засварлах | кодоор засварлах]

1996 онд David Churbuck Форбс сэтгүүлийн вэб сайтыг санаачилжээ. 1998 оноос гэмт хэргийн сэтгүүл зүй болон интернэт сэтгүүл зүй олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.

Сэтгүүлийн сайтад тэрбумтнуудын талаарх маш олон жагсаалтыг төвлөрүүлсэн байдаг бөгөөд тэдний эд хөрөнгө, эдлэн газар төдийгүй баячууд, алдартнуудын амьдралыг дэлгэсэн мэдээллийг тавьсан байдаг. Форбс.com сайтын ажилчид “Дэлхийн бизнесийн лидэрүүдийг манай home page-аас” гэсэн уриатай. Дэлхийд хамгийн олон хүн зочилсон бизнесийн веб сайт бол Форбс.com юм.

Одоогийн ерөнхий захирлаар James J. Spanfeller, ерөнхий редактороор Paul Maidment, гүйцэтгэх редактороор Carl Lavin Michael Noer болон Dan Bigman нар ажиллаж байна. Форбс.com сайтын ажилчид одоо “Дэлхийн бизнесийн лидерүүдийн мэдээлэл” гэсэн шинэ уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.