GangBay
Gangbay хамтлаг нь улаанбаатар хотод байгуулагдсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй поп хамтлаг. 2019 онд анхны уран бүтээл “Two Товариш Tour[1]” дуугаа цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш Опозит хамтлагийн Энэрэлийн Belucci Records[2] той хамтран уран бүтээлүүдээ гаргасаар байна. GangBay хамтлаг бүх дуугаа өөрсдийн гэрийн студид бичдэг. 2020 онд, "Xalxstar[3]" дебут цомгоо 10 дуутайгаар Belucci Records-с гаргасан Уг цомогоо Youtube дээр эхэлж гаргасан ба 5 сарын дараа хөгжмийн дэлгүүрүүдэд Locatune[4] нэртэйгээр гаргасан. Энэ цомогт хамтлагийн хит дуунууд болох "Gangan Tsagaan[5]", "Mogjookhon Khuu" "Seen" багтсан. Хоёр дахь цомог "Gilbee[6]" 2021 оны 9-р сарын 17-нд нийт 10 дуутайгаар "Sas Media"-оос гаргасан. Албан ёсны 2 дахь цомогоо хөгжмийн дэлгүүрүүдэд байршуулаагүй зөвхөн цомгын нээлтэнд ирсэн тоглолтонд фенүүддээ бэлэглэсэн юм.
Энэхүү цомогт нь "Baby Shark", "Tail ft Badagaa (S&I)", "Sanaa bodliin vzvvr by Gangaa" зэрэг дуунууд нь орсон байдаг.
Хамтлаг бүтсэн түүх
[засварлах | кодоор засварлах]Дуу хөгжимд сонирхолтой 2 залуу Соёл Урлагын Их Сургууль ийн нэг ангид орж анх Gangaa Baynaa 2 хоорондоо танилцаж байв. Gangaa Baynaa 2 одоогийн монголын поп хөгжмийн урсгалд өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэхийг хүсдэг байсан бөгөөд уг зорилгоо нэгтгэн хамтлаг байгуулсан. Түүнээс хойш тэд хамтдаа хоёр цомог гаргаж, бүрэн хэмжээний 2 тоглолт амжилттай зохион байгуулаад байна.
Гишүүдийн танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Gangaa
[засварлах | кодоор засварлах]Дамдинпүрэвийн Ганбат нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1999 оны 6-р сарын 19нд төрсөн. "54-р дунд сургуульд" дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа 77-р дунд сургуульд суралцаж төгсөж, Тухайн 2016 онд Соёл Урлагын Их Сургууль-ийн Хөгжимт театрын жүжигчны ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцан 2020 онд төгссөн.
Тайзны нэр болох Gangaa нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм.
Baynaa
[засварлах | кодоор засварлах]Сүхбаатарын Баянмөнх нь 1998 оны 10 сарын 14нд Монгол улсын Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод "Зуун Билэг" сургуульд суралцан төгссөн. Тухайн 2016 онд Соёл Урлагын Их Сургууль-ийн Хөгжимт театрын жүжигчний ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцан 2020 онд төгссөн. Тайзны нэр болох Baynaa нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм.
Эх сурвалж:
[засварлах | кодоор засварлах]- Энэ зуны хит Ганга Цагаан дууны эх хувилбар цыгануудаас эхтэй.[7]
- Д.Ганбат: “Gangbay” хамтлаг тарсан нь үнэн. Тэглээ гээд бидний нөхөрлөл зогсохгүй[8]
- GangBay хамтлаг таржээ.[9]
- GangBay хамтлаг буцаад нэгдэж байгаагаа мэдэгдлээ.[10]
- GangBay Бид поп мюзикл кино хийх зорилготой[11]
- Gangbay хамтлаг кино хийх үү?[12]
- ВИДЕО: “GangBay” хамтлаг “Baby shark” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа[13]
- Gangbay хамтлаг “Guys”-ын “Манан” дууг шинэчлэн дуулжээ[14]
- “Gangbay”-ийн С.Баянмөнх: “Кассета” УСК түүх болж үлдэнэ[15]
External links
[засварлах | кодоор засварлах]- ↑ https://www.youtube.com/watch?v=ci-ctwwjAmU
- ↑ facebook.com/beluccirecords
- ↑ https://g.co/kgs/ef4HRy
- ↑ https://open.spotify.com/album/7wDt0Tp7204IZv06j1e6xm?si=RhqbHeY1Tw-RW_k05IyRjQ
- ↑ https://www.youtube.com/watch?v=axdOKdaepyE
- ↑ "Archive copy". Archived from the original on 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-06-29. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-12-07. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-12-05. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://shuurhai.mn/p/17377
- ↑ https://gogo.mn/r/gqoee
- ↑ https://ivoice.mn/?p=22944
- ↑ "Archive copy". Archived from the original on 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)