II Константин
| II Константин | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Баруун Ромын эзэн хаан | |||||||||
| Августус | 337 оны 9 сарын 9 – 340 оны 4 сар (Галли, Испани, болон Британи) | ||||||||
| Өмнөх | I Константин | ||||||||
| Залгамжлагч | Констанс | ||||||||
| Хамтарсан эзэн хаан | II Константиус (Дорнод) Констанс (Итали, Иллирикум болон Африк) | ||||||||
| Цезарь | 317 оны 3 сарын 1 – 337 оны 9 сарын 9 | ||||||||
| Төрсөн | 316 Арль, Венненсис | ||||||||
| Өнгөрсөн | April 340 (aged 23 or 24) Аквилея, Итали | ||||||||
| |||||||||
| Династи | Константин | ||||||||
| Эцэг | I Константин | ||||||||
| Эх | Фауста | ||||||||
| Шашин | Христийн шашин | ||||||||
Флавиус Клаудиус Константинус буюу II Константин, (316-340) нь 337 - 340 онд хаанчилсан Ромын эзэн хаан юм. Их Константин, Фауста нарын ууган хүү тэрээр Арльд төрж, христийн шашны ёсоор хүмүүжжээ.
317 оны 3 сарын 1-нд 7 настай Константин Цезарийн хэргэм хүртэж, 323 онд аавынхаа Сарматичуудын эсрэг хийсэн аян дайнд оролцжээ. 10 настайдаа эцэг нэгтэй ах Криспусыг нас барсны дараа Галлиагийн захирагч болжээ.

337 онд аав нь нас барахад II Константин өөрийн дүү нар болох II Константиус, Констанс нарын хамт төр барих болов. Мөн оны 9 сард ах дүү гурав эзэнт гүрнээ хувааж авахад түүний эзэмшилд Галлиа, Британниа, Хиспаниа оржээ.
340 онд тэрээр Итали дахь дүү Констансынхаа эсрэг цэрэг хөдөлгөж, тулалдсан боловч Аквилэя дахь тулалдааны үеэр алагдсан бөгөөд түүний эзэмшил нутаг Констансын мэдэлд оржээ.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Түүний өвөг дээдэс гэгдэх Клавдий Готикустай холбоогоо улам бэхжүүлэхийн тулд түүний нэрэнд "Клаудиус" нэрийг нэмж оруулсан гэж үздэг.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Jones, Martindale & Morris, х. 223.
- ↑ Крэйвен, Максвелл (2019). "II Константин". The Imperial Families of Ancient Rome. Fonthill Media. ISBN 978-1781557389.