Jump to content

I Мануэл Комненос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Мануэл Комненос
Ромын эзэн хаан ба автократ
I Мануэлийн дүр бүхий чимэглэлийн эх, Ватиканы номын сан
Византийн эзэн хаан
Хаанчлал1143 оны 4 сарын 8 – 1180 оны 9 сарын 24
ӨмнөхII Иоанн Комненос
ЗалгамжлагчII Алексиос Комненос
Төрсөн1118 оны 11 сарын 28
Өнгөрсөн9 сарын 24, 1180(1180-09-24) (61 насалсан)
Эхнэр/нөхөрСулцбахын Берта
Антиохын Мариа
ХүүхэдМариа Комнене
II Алексиос Комненос
Нэр
Мануэл Комненос
Μανουήλ Κομνηνός
Гэр бүлКомнений династи
ЭцэгII Иоанн Комненос
ЭхУнгарын Ирен
ШашинЗүүн Ортодокс Христийн шашин

I Мануэл Комненос (буюу Комненус) (Грек: Μανουήλ Α' Κομνηνός) (1118 оны 11 сарын 28 – 1180 оны 9 сарын 24) нь Византын эзэн хаан байсан бөгөөд 12-р зуун буюу Визант болон Газрын дундад тэнгисийн түүхийн эргэлтийн чухал үед хаанчилж байжээ. Өөрийн эзэнт улсын Газар дундын тэнгист ноёрхож байсан урьдын алдар сүрийг эргүүлэн авчрахын тулд Мануэл амбицлаг гадаад бодлого хэрэгжүүлж байв. Пап болон дахин сэргэсэн барууныхантай холбоо тогтоон Италийг довтлон, Византын нутгаар өнгөрсөн аюултай Загалмайтны хоёрдугаар армийг чадварлаг зохицуулж, Утрамерын загалмайтны вант улсуудыг өөрийн ивээлд авч байсан билээ. Ариун газар нутагт муслимуудтай тулгарч, Йерусалимын вант улсыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэж, тэдэнтэй хамтран Фатимидын Египетийг уулгалан довтолсон. Ийнхүү Мануэл Балканы хойг, Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн улс төрийн газрын зургийг өөрчилж, Унгар, Утремерт Византын нөлөөг тогтоож, баруун болон зүүн талдаа орших хөршүүдийнхээ эсрэг аян дайныг идэвхтэйгээр явуулж байжээ. Гэвч Мануэлийн хаанчлалын сүүлийн жилүүдэдсайтар хамгаалалттай Сельжукүүдийг довтлон ихэнх хүчээ алдсан Мириокефалоны тулалдаанаар хүчтэй цохилт амсч, зүүн зүг дэх амжилт нь зогссон билээ.

Грекчүүдэд хо Мегас (гре. ὁ Μέγας) буюу "Агуу" хэмээн хүндлэгдсэн Мануэл түүнд үнэнч зүтгэсэн хүмүүст хайр халамжаа харамгүй хүртээдэг байлаа.