Jump to content

I Фердинанд (Австрийн хаан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I & V Фердинанд
Австрийн эзэн хаан
Унгарын хаан
Хаанчлал1835 оны 3 сарын 2  – 1848 оны 12 сарын 2
Титэм зүүх ёслол1830 оны 9 сарын 28, Прессбург
1836 оны 9 сарын 7, Праг
1838 оны 9 сарын 6, Милан
ӨмнөхI Фрэнсис
ЗалгамжлагчI Франц Йосиф
Германы Холбооны Ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1835 оны 3 сарын 2 – 1848 оны 7 сарын 12
ӨмнөхI Фрэнсис
ДараахI Франц Йосиф
Төрсөн(1793-04-19)4 сарын 19, 1793
Вена, Австри,[1] Ариун Ромын Эзэнт Гүрэн
Өнгөрсөн6 сарын 29, 1875(1875-06-29) (82 насалсан)
Праг, Австри-Унгар[1]
Оршуулга
Эхнэр/нөхөрСардинийн Мариа Анна (г. 1831)
Нэр
Герман: Ferdinand Karl Leopold Joseph Franz Marcellin
Монгол: Фердинанд Чарльз Леопольд Жозеф Фрэнсис Марселлин
Гэр бүлХабсбург-Лоррэйн
ЭцэгII Фрэнсис (Ариун Ромын хаан)
ЭхХоёр Сицилийн Мариа Тереза
ШашинРомын Католик
Гарын үсэгI & V Фердинанд's signature

I Фердинанд (1793 оны 4 сарын 19 – 1875 оны 6 сарын 29) нь Австрийн Эзэн Хаан, Германы Холбооны ерөнхийлөгч, Унгар болон Бохемийн хаан (V Фердинанд гэдэг нэрээр), бусад дагуул улсуудын төрийн тэргүүний суудлыг өөрийн эцэг Ариын Ромын эзэн хаан II Фрэнсисээс өвлөн авч, 1848 оны хувьсгалын үр дүнд хаан ширээнээсээ буух хүртлээ төр барьжээ.

Тэрээр I Виктор Эммануэлийн 6 дахь хүүхэд болох Савойн Мариа Аннатай гэрлэжээ. Тэд хүүхэдгүй байсан. Фердинанд эзэнт гүрнээ захирах чадвар сул байсан тул эцэг нь нас барахаасаа өмнө түүнийг дотоод бодлогынхоо бүх асуудлыг Аркдюк Луитай зөвлөх хэрэгтэй гэж захиж үлдээжээ[2].

Тэр 1848 оны 12 сарын 2-нд хаан ширээнээсээ буусан бөгөөд түүнийг үеэл Франц Йосиф нь залгамжилжээ. Хаан ширээнээсээ буусан Фердинанд Прага дахь Храдчани ордонд 1875 онд насан эцэс болтлоо амьдарчээ[3].

  1. 1.0 1.1  Chisholm, Hugh, ed. (1911), "Ferdinand I. of Austria", Encyclopædia Britannica (11th ed.), Cambridge University Press
  2. Taylor, AJP: "The Habsburg Monarchy 1809-1918" Penguin Books, Great Britain, 1990, ISBN 978-0-14-013498-8, pp.52-53
  3. van der Kiste, p 16