Jump to content

MC Collection

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
MC Collection
хамтлаг

Shibuya, Tokyo 2025
Товч танилцуулга
Үндсэн нэрMC Collection
Бүрдсэн газарУлаанбаатар
Дуулдаг хэлМонгол
УрсгалHip hop, R&B, Pop rap
Танил үе2006 оноос хойш
ХөтөчHarchu Entertainment
Гишүүн (4/2)Өлзийбатын Бум-Эрдэнэ /Buka/,

Ганболдын Амарсүрэн /Maara/,
Лхагвасүрэнгийн Мандахбаяр /MB/,
Сүрэнжавын Цэрэнлхам /Tseku/,

Орон тооны бус гишүүд:
Гочоогийн Жаргалан /Jagaa/,
Батболдын Уранчимэг /Runaa/

Хамтлагаас гарсан гишүүд

Бээжингийн Солонго /Soko/,

Энхтөрийн Анар /Nayra/

MC Collection хамтлаг нь Монгол улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул, Сүхбаатар дүүргийн харьяалалтай залуусын 2006 оны 11 сарын 1-нд байгуулагдсан Хип Хоп, Поп Рэп чиглэлээр дуулдаг хамтлаг юм.

  • Хамтлагийн ахлагч: Өлзийбатын Бум-Эрдэнэ (Buka)
  • Хамтлагийн гишүүн: Ганболдын Амарсүрэн (Maara)
  • Хамтлагийн гишүүн: Лхагвасүрэнгийн Мандахбаяр (MB)
  • Хамтлагийн гишүүн: Сүрэнжавын Цэрэнлхам (Tseku)
  • Хамтлагийн орон тооны бус гишүүн: Гочоогийн Жаргалан (Jagaa)
  • Хамтлагийн орон тооны бус гишүүн: Батболдын Уранчимэг (Runaa)

BIOGRAPHY

MC Collection хамтлаг нь 2006 оны 11- р сарын 1 ний одор О.Бум-Эрдэнэ, Г.Амарсүрэн , Л.Мандахбаяр, С.Цэрэнлхам гэсэн бурэлдэхуунтэйгээр байгуулагдаж. Хамтлагийн продюсерээр Т.Амартүвшин, менежерээр Д.Сумъяасүрэн хамтран ажиллаж эхэлсэн. Анх хамтлаг нь нүүрээ нуусан байдлаар гарч ирснээр олны сонирхлыг татаж гарсан дуунууд залуусын дунд багагуй шуугиан тарив.

2006 оны 12 дугаар сард "Sitsa Production"-тай хамтран анхны " Хэлж амжаагуй үгс " цомгийн бичлэгийн ажилд орж эхэлсэн. 2007 оны 02 сард "Хэлж амжаагуй үгс" цомгийн дуунуудаас сонгон эхний дуу болох"Солонго " дуундаа анхны клипээ хийж уран бутээлээ залууст хургэж эхэлсэн бөгөөд "Солонго" дуу нь тухайн үедээ олон нийтийн телевизуудийн чатуудаар залуусын хамгийн их захиалгад орж сонгогдсон хит дуу болж байлаа.

2007 оны зун анхны " Хэлж амжаагуй үгс " цомгоо бичуулж дууссан ба тухайн оны 10 дугаар сард " Эцсийн удаа" дуундаа клип хийлгэж цацсанаар тухайн үед шуугиан тарьж чадсан бүтээл болсон юм. Эцсийн удаа дуу нь бүх богино долгионы радио болон, өргөн нэвтрүүлгийн чатуудаар олон долоон хоног тэргүүлж, сэтгүүл, өдөр тутмын сонины хит дууны жагсалтад тогтмол орж байлаа. 2008 оны 1 дүгээр сард "Хүлээлт" дуу нь Эцсийн удаа дууны үргэлж клип болон цацагдаж нүүрээ нуусан хамтлагийн оргил уе ургэлжилсээр. 2008 оны 12 дугаар сард "Цасан алгуу" дууны клипийг хийж олны хүртээл болгосон. 2009 оны 02 сард анхны " Хэлж амжаагуй уүгс "цомгийн өдөрлөг болж Hi-Fi CD shop-д тэднийг сонсдог залууст бэлэг барьж гарын үсэгтэй цомгоо борлуулж , СД борлуулалтаараа тэргүүлж байсан амжилтыг тогтоож байсан юм. Ердөө 2 сарын дотор эхний ээлжийн хэвлэлтийн цомог дууссан бөгөөд ахин хэвлэлтэд явуулж борлуулалтаараа тухайн жилийн топ 10 цомгийн 2009 оны 04 дүгээр сард хоёр дахь " Чамд хэлье " цомгийн эхлэл " Сурагч нас " дуундаа клип хийлгэж оюутан,сурагчдад бэлэг барьсан билээ. 2009 онд анхны томоохон наадам болох "UBS Music video awards" - д хэд хэдэн төрөлд нэр дэвшиж оролцож байсан. 2010 оны 10 сард " Чамд хэлье " цомгийн Тэр л охинд дуу клиптэйгээр хурч эхэлсэн цагаас залуусыг байлдан дагуулж чадсан уран бутээл болов.

2011 оны 03 дугаар сард " Чамд хэлье " цомог хэвлэлтээс ирж худалдаанд гарсан бөгөөд борлуулалтаараа топ 10 цомгийн нэгээр нэрлэгдэж байв. 2011 оны 04 сард "Чамд хэлье " цомгийн "Цэглэе", тухайн оны 07 сард Нууцхан хайр, 09 сард Эцсийн уда тэр л охиныг хулээнэ зэрэг дуунуудын видео клипнуудийг гаргаж залуусын хүртээл болгосон. 2011 оны 10 дугаар сард "UBS Music video awards" - д нэр дэвшиж оролцсон. Гурав дахь бие даасан " Би чамд хайртай " цомгийн " Уулзахсан ", "Мартаагүй", " Чамайг санасан ", зэрэг дуунууд нь залуусын хуүртээл болон цацагдсан даруйдаа хит болж чадсан.

2015 оноос MC Collection хамтлагийн реппер МВ бие даасан уран бутээлээ хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хамтлаг хэсэг завсарласан. 2022 оны 11 дүгээр сараас "Harchu Entertainment", "Pro Music production", "B production" - тай хамтран 7 жил уран бүтээлээ завсарласны дараа эргэн уран бүтээлдээ орж 2023 оны 1 сард Чамтай шинэ уран бүтээлээ гарган үзэгч сонсогчидтойгоо эргэн уулзсан. 4 сард I’m Sorry, 7 сард Амар байна уу, 2024 оны 1 сард Хайрын дурсамж, 12 сард Түүндээ (Амьдрал ОST) 2025 оны 4 сард Хайртай бүхэндээ, нэртэй сингл үүдийг гаргасан.

Эргэн уран бүтээлдээ орсноос хойш Өөрсдийн албан ёсны Youtube сувагт 72000 дагагч, үзэлтээрээ “Чамтай” 8 сая, “Амар байна уу” 7,5 сая, Хайрын дурсаж 2 сая, I’m Sorry дуунууд нь 500,000 - 700,000 мянган үзэлт “Түүндээ” (Амьдрал OST) дуу нь 4 сарын дотор 12 сая үзэлтийг үзүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа нь үзэгч сонсогчидоос нь барьж байгаа том урам зориг өгч байна гэж хамтлагийн ахлагч Бука нэгэн ТВ ярилцлагад орохдоо тодорхойлсон билээ.[1]


  • 2009 он “Хэлж амжаагүй үгс” анхны цомог Sitsa production
  • 2011 он “Чамд хэлье” Harchu entertainmemt
  • 2014 он “Би чамд хайртай” Harchu entertainmemt
  • 2025 он "Best of MC Collection" цомог Harchu entertainment /comin soon/
  • 2025 он "Best of MC Collection" пянз
  • 2007 он “Солонго”
  • 2008 он “Эцсийн удаа” Line entertainment
  • 2008 он “Хонхны дуу” Sitsa production
  • 2009 он “Хүлээлт” Line entertainment
  • 2009 он “Цасан аялгуу” А'plus studio
  • 2010 он “Сурагч нас” Line entertainment
  • 2010 он “Тэр л охинд” А'plus studio
  • 2011 он “Нууцхан хайр” А'plus studio
  • 2012 он “Цэглэе” А'plus studio
  • 2012 он “Сайнхүү” M Audio studio
  • 2012 он “Уулзахсан” Beta studio
  • 2014 он “Чамайг санасан” Beta studio
  • 2014 он “Мартаагүй” Beta studio
  • 2023 он "Чамтай" Beta studio
  • 2023 он “ I’m Sorry” Beta studio
  • 2023 он “Амар байна уу” Beta studio
  • 2024 он “Хайрын дурсамж” Sonos media
  • 2024 он “Түүндээ” (Амьдрал OST)
  • 2025 он “Хайртай бүхэндээ” Beta studio
  • 2015 он - Ө.Бум-Эрдэнэ /Buka/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 2016 он - Г.Амарсүрэн /Maara/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 2017 он - Л.Мандахбаяр /MB/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  1. {{cite news}}: Empty citation (help)