Jump to content

Зөөврийн тоглуулагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(MP3 тоглуулагч-с чиглүүлэгдэв)
mp3 файлын шахмал диск тоглуулагч (Филипс Экспаниум)

Зөөврийн тоглуулагч гэдэг нь дуу хөгжим, зураг, дүрс бичлэг, баримт бичиг зэргийг сонсох, харах, үзэх зориулалттай авсаархан хэрнээ их багтаамжтай цахим төхөөрөмж, хэрэглүүр юм. Эдгээр зүйлс нь ихэвчлэн хатуу диск, бичил диск, шахмал диск, зөөврийн диск гэх мэт агууламжуудад хадгалагдсан байдаг.

Сүүлийн үед зөөврийн тоглуулагч нь тодорхой өргөн хэрэглэгддэг өргөтгөлтэй файлуудыг тоглуулахад чиглэгдэж байна. Жишээлбэл .mp3, .wma өргөтгөл бүхий дуу хөгжмийг (жишээ нь MP3 тоглуулагч), .jpeg, .gif, .png өргөтгөл бүхий дүрс зургуудыг (жишээлбэл iPod цувралын тоглуулагчид), .mpeg, .wmw өргөтгөл бүхий дүрс бичлэг зэргүүдийн тоглуулагчид олон төрлөөрөө байдаг. MPEG аудио ба видёо шахаж стандартын болгож боловсруулдаг. MP3 нь үнэн хэрэгтээ MPEG-ийн аудио 3-р давхрага юм. Одоо MP3 болон WAV хэмээх бас нэгэн аудио хэлбэрийн файлуудыг хооронд нь харьцуулья. MP3 файлын гол давуу тал нь WAV файлыг бодвол бага хэмжээтэй. MP3 файл нь 1 минутын бичлэгийг 1 мегабайтад хадгалдаг бол WAV файл 11-12 мегабайтад хадгалдаг байна. Энэхүү шахалтыг MP3 хэрхэн хийдэг бэ? CD болон аудио файл нь тухайн дууныхаа бүх хэсгийг агуулдаггүй. Үүнийхээ оронд тасралттай кодыг хадгалдаг. CD эсвэл WAV файл нь дууг секундэд 44000 удаа ханддаг нь маш их хэмжээний мэдээллийг үүсгэдэг. MP3 файл нь дууны хүний сонсож чадхааргүй хэсгийг агуулдаггүй. Өөрөөр хэлвэл хүний чих нь 16 килогерцээс илүү давтамжтай дохиог сонсохгүй. Ийм маягаар ижил давтамжтай тодорхойгүй шуугианыг масклана. Үр дүнд нь CD-тэй ижил чанартай боловч жижиг хэмжээний дууны файл бий болно. MP3 файл нь радио шоу эсвэл аудио номнууд гэх мэт ярисан яриаг агуулсан гүйцэтгэл сайтай хөгжим юм. Тэр шошго гэж нэрлэгдэх өөрийнхөө тухай мэдээллээр хангах кодлогдсон блоктой. Шошго нь гүйцэтгэгчийн нэр, албумны хавтас зэрэг зураглал, дууны үг, хөгжмийн төрөл болон илүү мэдээлэл авах холбоос зэргийг агуулсан байж болно.