Мишел & Амазонка
| Аж үйлдвэрийн салбар | Хувцас загвар |
|---|---|
| Байгуулагдсан | 2013 |
| Үүсгэн байгуулагч | Ч.Янжиндулам
(Michel) Ч.Нямханд (Amazonka) |
| Төв байр | Улаанбаатар , Монгол Улс |
Үйл ажиллагааны бүс | Хувцас загвар,
стайлинг үйлчилгээ, гадаад худалдаа, үйлдвэрлэл |
Удирдах хүмүүс | Munkhjargal Choigaalaa
Michel Choigaalaa Amazonka Choigaalaa |
| Бүтээгдэхүүн | Haute couture, Өдөр тутам, Толгойн чимэглэл, Цүнх |
Ажилчдын тоо | 102 |
| Вэб сайт | http://www.michelamazonka.com |
Мишел & Амазонка нь Монголын загварын брэнд юм. 2013 онд дизайнер эгч дүүс Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар үүсгэн байгуулсан. Брэнд нь уламжлалт хэв маягийг Европын загварын элементүүдтэй хослуулан Haute болон Prêt-à-Porter төрлөөр тусгайлан урладаг. Голчлон тансаг зэрэглэлийн үдшийн даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, өдөр тутмын хувцас, мөн захиалгат хувцас үйлдвэрлэдэг. Michel & Amazonka нь 2014 онд Азийн Fashion Asia Awards-ын шилдэг дизайнер шагналыг гардан авсан. Хамтарсан загварын шоунд оролцсоныхоо дараа тэд компаниа албан ёсоор бүртгүүлж, Монгол үндэсний онцлогтой тансаг зэрэглэлийн эмэгтэй хувцас урлах зорилготойгоор эхлүүлсэн байна. Компаниа албан ёсоор 2014 оны 12 сард бүргүүлж 2015 оны 2 сараас эхлэн анхны 2 оёдолчноо ажилд авч эгч Ч.Мөнхжаргалыг захиралаар томилон үйл ажиллагаагаа эхэлсэн. 2015 онд Michel & Amazonka нь 40 м.кв ажлын байранд үйл ажиллагаагаа эхэлж, 20 м.кв талбай бүхий анхны дэлгүүрээ Энхтайвны өргөн чөлөөнд нээжээ. 2021 онд Michel & Amazonka нь www.michelamazonka.com онлайн дэлгүүрээ албан ёсоор нээж, дотоодын хэрэглэгчдэд үйлчилж эхэлсэн.
Баг хамт олон
[засварлах | кодоор засварлах]Баг, хамт олон Michel & Amazonka нь загвар зохион бүтээхээс эхлэн үйлдвэрлэл, архитектур, маркетинг, харилцаа холбоо, дэлгүүрийн дотоод засал болон брэндийн өргөжилт хүртэл бүх шатны бүтээлч үйл явцыг мэргэшсэн багуудынхаа хамтаар гүйцэтгэдэг. Michel & Amazonka нь олон үндэстний ялгаа, хүйс, нас, бэлгийн чиг баримжаа, соёлын ялгааг хүндэтгэн, дотоодын авьяастай хүмүүсийг ажиллуулж, компанийн үйл ажиллагаандаа тэдний соёлыг тусгадаг.
Үүсгэн байгуулагчид
[засварлах | кодоор засварлах]Мишел Чойгаалаа
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотноо 1986 онд инженер аав, эмч ээжийн 3 дахь хүүхэд нь болон мэндэлсэн тэрээр цоо шинэ тоног төхөөрөмж бүтээдэг аав, үйлд уран ээжийнхээ нөлөөгөөр бага наснаасаа хувцас урлан бүтээхэд сонирхолтой хүүхэд байсан ба Хүүхдийн ордны Үнсгэлжин наадмаас гараагаа эхэлж байжээ. Уран бүтээл, амжилтууд: Michel-ийн дизайнерын анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан. 1998 он- "Есөн эрдэм" тэмцээн-2 байр (Гоёлын даашинзаар) 2002 он- "Үнсгэлжин тэмцээн"-3 байр (Авангард хувцсаар) 2006 "Хаврын Гоёл" загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекц 2007 "Garson" зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекц 2011 “Winter flower” Үдшийн даашинзны коллекц 2014 “ Fashion Asia Awards” Азийн шилдэг 5 загвар зохион бүтээгчээр (Pret-a-Porter ангилалд)
Амазонка Чойгаалаа
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 18-р дунд сургууль, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр тус тус төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд Starfish хамтлагийн дуучин. Дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон. Уран бүтээлүүд 2010 RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн 2011 Хаврын Гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекц 2012 Зуны хувцас загварын шоунд "Back to the Future" коллекц
Уран бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 2010 RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн
- 2011 Хаврын Гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци
- 2012 Зуны хувцас загварын шоунд "Back to the Future" коллекци
Хамтын уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Хамтын уран бүтээл Тус тусдаа өөрсдийн уран бүтээлийг туурвидаг байсан эгч дүүс 2013 оноос хамтарч уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд анхны уран бүтээл хамтарсан коллекцио Unique нэртэйгээр 2013 онд Улаанбаатарын загварын долоо хоногт танилцуулсан. Уг коллекцид дайчин дүр төрх грек ромын загвар хэрнээ үндэсний этник хэв загвар оруулж өгснөөрөө онцлог болсон. 2015 оны 6 дугаар сард ээлжит өөрсдийн уран бүтээлийг Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын тэнхимд толилуулсан байна. 2018 онд өөрсдийн дотоод хүчийн чадлыг сорих, дотоод зах зээлд шинэ амжилт тогтоох зорилгоор сар тутам шинэ цуглуулга танилцуулах зорилт тавьж ажилласан. Баг хамт олны хамтын хүчээр 2018 онд тавьсан зорилгодоо хүрч чадсан билээ.
Дизайнын хандлага
[засварлах | кодоор засварлах]Michel & Amazonka нь дотооддоо дизайнын баг болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд дизайн, туршилт, судалгаа хослон хөгждөг. Тэдний цуглуулгууд нь Монголын уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлж, орчин үеийн элементүүдийг эртний өв соёлтой хослуулсан байдаг.
Брэндүүд
[засварлах | кодоор засварлах]Michel & Amazonka Prêt-à-Couture
[засварлах | кодоор засварлах]Michel & Amazonka нь тансаг зэрэглэлийн эрэгтэй, эмэгтэй хувцас, өдөр тутмын хувцас, хүүхдийн хувцас, ноолууран бүтээгдэхүүн, цүнх зэргийг үйлдвэрлэж, орчин үеийн гоёмсог хэв маягийг гар аргын өвөрмөц шийдэлтэй хослуулдаг.
Michel & Amazonka Cashmere & Wool
[засварлах | кодоор засварлах]Дотоодын 100% ноолуураар үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд анхны коллекц болох өнгөлөг коктейль даашинзуудыг танилцуулж байсан. Бүтээгдэхүүн: Ноолуур, сарлагийн хөөвөр, хонины ноос, тэмээний ноос
Michel & Amazonka Kids
[засварлах | кодоор засварлах]0-36 сартай нялх хүүхдүүд, 2-8 насны хүүхдүүд, 8-10 насны өсвөр насныханд зориулсан хүүхдийн хувцасны цуглуулга.
Michel & Amazonka Deel
[засварлах | кодоор засварлах]Монголын уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны цуглуулга.
Michel & Amazonka Basics
[засварлах | кодоор засварлах]2022 онд танилцуулагдсан MA Basics нь орчин үеийн залуу үеийн хэв маягт нийцсэн, тав тухтай, загварлаг streetwear болон спорт хувцасны брэнд юм.
Загварын шоунууд
[засварлах | кодоор засварлах]- 2013 онд Ulaanbaatar Fashion Week загварын шоунд анх хамтран оролцож Michel&Amazonka нэрээр гарч ирсэн
- 2014 онд Хятадын Чунчин хотод зохион байгуулагдсан Fashion Asia Awards шагнал гардуулах ёслолд Crsytal Mind цуглуулгаар оролцсон
- 2015 онд Шангри-ла зочид буудлын нээлттэй зэрэгцэн Гоодаль сэтгүүлийн 10 жилийн ойн хүрээнд хуримын болон уламжлалт хувцасны иж бүрэн цуглуулгаар загварын шоу
- 2016 онд БНСУ-н Сүвонь хот хотод зохион байгуулагдсан Asia Model Awards арга хэмжээнд I'm watching you цуглуулгаар оролцсон
- 2016 онд Улаанбаатар хотноо Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны анхдугаар загварын шоунд оролцсон
- 2016 онд Оросын Холбооны Улс-н Улаан-Үд хотод Байкалын загварын 7 хоног-т анх удаа оролцсон
- 2017 онд Боловсрол суваг-н бүтээсэн Mongolia’s Next Top Model Финалын шоу
- 2017 онд ХААН банк эмэгтэйчүүдэд зориулсан Гламур кредит картны загварын шоу
- 2017 онд Улаанбаатар хотноо Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны хоёрдугаар загварын шоу
- 2018 онд Оросын Холбооны Улс-н Улаан-Үд хотод Байкалын загварын 7 хоног-т Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны гуравдугаар загварын шоуны шугамаар оролцсон
- 2019 онд Улаанбаатар хотод "Баян Монгол" 2019 нэртэй 3 дахь удаагийн бие даасан загварын шоугаа 5 жилийн ойг угтан зохион байгуулсан.
- 2021 онд Улаанбаатар хотод "Winter 2022" нэртэй 4 дэх удаагийн бие даасан загварын шоу
Олимпын наадам
[засварлах | кодоор засварлах]2019 оны 6 сард Токио 2020 зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний спорт болон ёслолын хувцас, дагалдах хэрэгслийг бэлтгэн нийлүүлэх БСШУСЯ-аас зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд тэнцэж шигшээ багийн нийт бүрэгдэхүүний хувцас хэрэглэлийг зохион бүтээж бэлтгэн нийлүүлсэн. 2022 онд болсон Бээжингийн өвлийн олимпын хувцас хэрэглэлийг бэлтгэн нийлүүлэхээр ахин сонгогдож ажилласан. Өвлийн олимпд оролцсон тамирчдын ёслолын иж бүрэн дээлийг Олон улсын олимпын хорооны хүсэлтээр Швейцар улсын Лаузанн хотод байрлах ОУОХ-ны-ны музейд хандивлах хүсэлтийн дагуу хандивлажээ. 2024 онд, Michel & Amazonka-ийн Олимпын загварууд дэлхий даяар өндөр үнэлгээ авч, Vogue, The New York Times, BBC, Elle зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлогджээ. Худалдаа, үйл ажиллагаа Michel & Amazonka нь одоогоор 3 салбар дэлгүүр, 2 агуулахтай бөгөөд 71 ажилтантай. Тус компани одоогоор Галлериа Улаанбаатар, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр зэрэг байршлуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Барааны тэмдэгт
[засварлах | кодоор засварлах]Michel&Amazonka брэндийн лого бол эгч дүүсийн нэрсийг төлөөлсөн М болон А үсгийн нийлмэл, титэм хэлбэртэй бөгөөд хар дэвсгэр дээр цагаанаар голчлон хэрэглэгддэг. Нийлмэл үсгийн голд А үсгийг бага зэрэг дээш нь болгосноор сүр жавхаатай титэм хэлбэр тодрон гарч өгсөн ба хувцас дизайны салбарт ямагт тэргүүнд нь байхыг билэгдсэн болно. Уг сүлдний доод хэсэгт эгч дүүсийн нэрсийг Michel&Amazonka хэмээн бичиж бүрэн төгс болдог. Барааны тэмдэгт, газарзүйн заалтын хуулийн дагуу Michel&Amazonka брэнд барааны тэмдэгтийн өргөдлөө 2015 оны 3 сарын 25-ны өдөр өргөн барьсан байна. Мөн 2019 онд АНУ болон Европын холбоонд барааны тэмдэгтээ бүртгүүлж нийт 28 улсад эрхийн хамгаалалт хийлгэсэн. == Нийгмийн хариуцлага == Michel & Amazonka нь тогтвортой хөгжилын зарчмуудыг баримтлан ажиллаж, хүмүүс, соёл, хүрээлэн буй орчин, урлагийн өвийг хүндэтгэн хамгаалахыг эрхэмлэдэг. Ажилчдын эрхийг хамгаалах Байгальд ээлтэй материал ашиглах Монголын соёлын өвийг хадгалах