Jump to content

Music to Be Murdered By

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Music to Be Murdered By - Side B-с чиглүүлэгдэв)

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

Music to Be Murdered By нь Америкийн реппер Эминэм-ийн арван нэг дэх студийн цомог юм. Цомог Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-оос 2020 оны 01 дүгээр сарын 17-нд гарчээ. Энэ нь Эминэмийн өмнөх Kamikaze (2018) цомогтой адил ямар нэгэн мэдэгдэлгүйгээр гарсан. Цомгийг олон продюсеруудтай хамтран бүтээсэн бөгөөд Эминэм, Доктор Дре нар гүйцэтгэх продюсероор ажиллажээ. Зочин уран бүтээлчдээр Скайлер Грей, Ионг Эм.Эй, Ройс да 5'9", Ваит Голд, Эд Ширан, Жюс Уорлд, Блак Тоут, Кю-Тип, Денаун Портер, Андерсон Паак, Дон Толивер, Кинг Крүүкэд, Жоел Ортиз нар оролцсон байна. Цомгийн нэр, хавтасны зураг, концепцийг Алфред Хичкок, Жефф Александр нарын 1958 онд хэвлэгдсэн Alfred Hitchcock Presents Music to Be Murdered By цомгоос санаа авчээ. Цомгоос "Darkness", "Godzilla" гэсэн хоёр синглийг гаргасан. Цомгийн нээлтийн хамт гэмт хэрэгтэн Степен Паддкок-ын Лас-Вегас хотод буун дуу хангинуулж нийтийг цочроосон үйл явдлын тухай Эминэмийн өөрийн нүдээр дүрслэн харуулсан "Darkness" дууны клипийг цацжээ.

Music to Be Murdered By нь:

  • Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, эхний долоо хоногтоо 279,000 хувь борлогдсон.
  • Энэ цомгоор дамжин Эминэм АНУ-д дараалан арван номер нэг цомог гаргасан анхны уран бүтээлч, хамгийн багадаа арван номер нэг цомог гаргасан зургаан уран бүтээлчдийн нэг нь болсон.
  • Бусад 16 оронд нэгдүгээрт бичигдсэн.

Энэ цомог хөгжим шүүмжлэгчдээс эерэг, сөрөг янз бүрийн үнэлгээг авчээ.

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Premonition (Intro)"   2:53
2. "Unaccommodating (featuring Young M.A.)"   3:36
3. "You Gon' Learn (featuring Royce da 5'9" & White Gold)"   3:54
4. "Alfred (Interlude)"   0:30
5. "Those Kinda Nights (featuring Ed Sheeran)"   2:57
6. "In Too Deep"   3:15
7. "Godzilla (featuring Juice WRLD)"   3:30
8. "Darkness"   5:37
9. "Leaving Heaven (featuring Skylar Grey)"   4:25
10. "Yah Yah (featuring Royce da 5'9", Black Thought, Q-Tip & Denaun)"   4:46
11. "Stepdad (Intro)"   0:15
12. "Stepdad"   3:33
13. "Marsh"   3:20
14. "Never Love Again"   2:57
15. "Little Engine"   2:57
16. "Lock It Up (featuring Anderson .Paak)"   2:50
17. "Farewell"   4:07
18. "No Regrets (featuring Don Toliver)"   3:20
19. "I Will (featuring Kxng Crooked, Royce da 5'9" & Joell Ortiz)"   5:03
20. "Alfred (Outro)"   0:39
Нийт үргэлжлэх хугацаа:
64:23

Music to Be Murdered By - Side B (Люкс хувилбар)

[засварлах | кодоор засварлах]

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

2020 оны 12 дугаар сарын 18-нд цомгийн люкс хувилбар болох Music to Be Murdered By - Side B-г мөн урьдын адил мэдэгдэлгүйгээр гаргасан байна. Үүнд цомгийн стандарт хувилбарын 20 дуу болон нэмж 16 шинэ дууг багтаасан болно. Энэ хувилбарт Скайлер Грей, DJ Премир, Таи Долла Саин, Доктор Дре, Слаи Паипер, МАЖ, Мое Мэн-И, Ваит Голд нарын зочин уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтжээ. Цомгийн нээлтийг Коул Беннетт-ийн найруулсан Gnat дууны клипээр нээсэн.

  • 2021 оны 01 дүгээр сарын 23-нд хоёр дахь сингл Highter дууны клипийг цацсан,
  • Дараагаар нь Alfred’s Theme, Tone Deaf дуунуудын үгэн клипийг гаргасан бөгөөд "Tone Deaf" дууны төгсгөлд Чикагогийн реппер болох талийгаач Кинг Вон-д хүндэтгэл үзүүлж дуусдаг.
  • 2021 оны 05 дугаар сард Жак Харлоу, Кордае нартай хамтарч Killer дууны ремиксийг гаргасан .

Люкс хувилбар нь гарсанаасаа хойш хоёр дахь долоо хоногоосоо эхэлж борлуулалт нь 1,125 хувиар нэмэгдэж 94,000 хувь борлуулагдсан байна. Дараа нь 48 дахь хоногтоо Billboard 200 жагсаалтын гуравдугаарт бичигдэж анхны долоо хоногийн рекордоос 196 байраар ахиж, Billboard 200-д өмнө нь 50 жил тэргүүлж байсан Боб Дилан-ны Self Portrait (1970) цомгийн рекордыг эвдэж чаджээ.

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Alfred (Intro)"   0:17
2. "Black Magic (featuring Skylar Grey)"   2:54
3. "Alfred's Theme"   5:39
4. "Tone Deaf"   4:50
5. "Book of Rhymes (featuring DJ Premier)"   4:49
6. "Favorite Bitch (featuring Ty Dolla $ign)"   3:56
7. "Guns Blazing (featuring Dr. Dre & Sly Pyper)"   3:16
8. "Gnat"   3:44
9. "Higher"   3:42
10. "These Demons (featuring MAJ)"   3:27
11. "Key (Skit)"   0:57
12. "She Loves Me"   3:24
13. "Killer"   3:15
14. "Zeus (featuring White Gold)"   3:50
15. "Thus Far (Interlude)"   0:16
16. "Discombobulated"   4:12
Нийт үргэлжлэх хугацаа:
52:28

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Music to Be Murdered By
  • Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 17
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
1
4
2
1
1
1
  • АНУ: 2,670,000
  • Канад: 174,000
  • Их Британи: 110,000
  • RIAA: Цагаан алт
  • ARIA: Алт
  • BPI: Цагаан алт
  • IFPI DEN: Цагаан алт
  • MC: Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Алт